card
Tumur
Бүргэдийн баяр энэ сарын 12-нд Түргэний аманд болохоор товлогджээ

Бүргэдийн баяр энэ сарын 12-нд Түргэний аманд болохоор товлогджээ

"Нүүдэлчдийн өвөл-Бүргэдийн баяр-2022" арга хэмжээг гуравдугаар сарын 12-ны Бямба гарагт зохион байгуулахаар болжээ.

Дэлгэрэнгүй
“Хөх сувд-2025

“Хөх сувд-2025" мөсний баярын хөтөлбөр гарчээ

Өвлийн аялал аялал жуулчлалын хамгийн том эвент “Хөх сувд-2025” олон улсын мөсний баяр ирэх сарын 13-нд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хүй толгойн урд Хайчийн аманд эхэлнэ. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Хаан их сарьдаг, Хатан далай ээждээ” хүндэтгэл илэрхийлэх “Хөх сувд-2025” олон улсын мөсний баярыг 24 дэх жилдээ зохион байгуулна. Зохион байгуулах ажлын баг хуралдаж төлөвлөгөө, үйл ажиллагааны талаар санал солилцжээ. “Хөх сувд-2025” олон улсын мөсний баярыг зохион байгуулах комиссын даргаар тус аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх ажиллах юм. 10 хоногийн турш үргэлжлэх энэхүү баярыг жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулдаг уламжлалтай. Гэвч энэ жил сар шинийн баяртай холбогдуулан хугацааг 14 хоногоор урагшлуулсан байна.

Дэлгэрэнгүй
Хустайн байгалийн цогцолбор газар нь дэлхийн хамгийн олон тахитай нутаг болоод байна

Хустайн байгалийн цогцолбор газар нь дэлхийн хамгийн олон тахитай нутаг болоод байна

Хустайн байгалийн цогцолборт газрын үйл ажиллагаатай БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ танилцаж, байгаль хамгаалагчдын төлөөлөлтэй уулзлаа. Тэрбээр, Монгол Улс Биологийн олон янз байдлын конвенцод нэгдэн орж, эх орныхоо унаган байгаль, ургамал, амьтны ховор зүйлийг хадгалан хамгаалахын төлөө газар нутгийнхаа 30-аас доошгүй хувийг улсын тусгай хамгаалалтад авах талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Дэлгэрэнгүй