Бидний тухай

“МОНГОЛ АЯЛАЛ” ХХК-ын товч танилцуулга
Манай "Монгол Аялал" компани нь 1999 онд байгуулагдсан ба өдгөө 26 жилийн турш аялал жуулчлалын салбарт тасралтгүй, амжилттай үйл ажиллагаа явуулж буй монгол улсын "АНХДАГЧ" компаниудын нэг юм.
Бид олон улсын /outbound/ болон дотоодын /Inbound/ аяллын чиглэлүүдийг хямд бөгөөд чанартай, найдвартай, ая тухтай аяллын нөхцөлийг хослуулж, зохион байгуулдаг ба аялагчдын санал, хэрэгцээ, сонирхол, хүсэл-д бүрэн нийцсэн, хүссэн аяллын хөтөлбөр, төлбөрийн нөхцөл, байгууллага болон группийн онцлог-т тааруулан уян хатан байдлаар зохион байгуулагддаг. Ингэснээр бид аялагч бүрт мартагдашгүй дурсамжийг бий болгож ая тух, аюулгүй байдал, сэтгэл ханамжийг нэг дор бүрдүүлдэг.
Манай залуу, эрч хүчтэй баг хамт олон нь аялагч бүрийн аяллын туршлагыг төгс болгохыг зорьдог. Бид аялагчдын сэтгэл ханамжийг эрхэмлэн, аливаа санал хүсэлт, гомдолд түргэн шуурхай, уян хатан хариу өгч, асуудлыг газар дээр нь шийдвэрлэн, таны аяллыг асуудалгүй, дурсамж дүүрэн үргэлжлүүлэхэд туслана.
Монгол Аялал – таны дотоод, гадаад аяллын хамгийн найдвартай сонголт.
Монгол аялал" ХХК-ий уриа:
Сэтгэлийн эрч хүч халуун дулаан энерги
Хөвсгөл далай, Хангайн аялал, Хэнтийн аялал, Говийн аялал, Говь-Хангайн аялал, Хангай - Далайн аялал, Баруун бүсийн тойрон аялал, Зүүн бүсийн тойрон аялал, Дэмчигийн хийдийн аялал, Хотын аялал,
Тусгай сонирхолын аялал үүнд:
Жипийн аялал, УАЗ-ын аялал, Уралын аялал, Дугуйн аялал, Мотоциклийн аялал, Тэмээн аялал, Сарлагын аялал, Морин аялал, Явган аялал, Эрвээхэйн аялал, Зэрлэг жимс түүх аялал, Малчин айлын аялал, түүхийн жимээр аялал, гэр бүлийн аялал, хамт олны аялал, өдрийн аялал, сургалтын аялал гэх мэт аялуудыг зохион байгуулж байна.
- 2007 оноос ОХУ-ын буриадын Улан-Удэ хот, Итгэлт Хамба, Байгаль нуур, АНЭУ-ын Дубай хот
- 2008 онд Сингапур - Малайз, Тайланд
- 2009 онд Бээжин – Чин Дао
- 2010 онд ОХУ-ын Эрхүү хот
- 2011 онд Вьетнам, Лаос, Камбожи, БНХАУ-н Бээжин-Утай, Хөх хот, Ордос, Гүмбэн
- 2012 онд АНУ-н Санфранциски Лас Вегас, Лос Анжелес
- 2013 онд БНХАУ-н Манжуур, Манжуур - Хайлаар аялал зохион байгуулж ирсэн
- 2014 онд Европын холбооны улс
- 2015 онд Австрали 2016 онд Жанжейзи – Тэнгэрийн хаалга, Бээжин - Бэй Дай Хө
- 2017 онд Гуанжоу, Тайвань
- 2018 онд дараах аяллыг гаргахаар төлөвлөж байна. Үүнд: Малайз – Индонезийн Бали, Канад, Куб
Манай компани нь гадаадаас жуулчид авах, Монголчуудыгаа дэлхийн бүх орнуудаар аялуулах зорилт тавин ажиллаж байна.
- 2007 оноос дараахь орнуудаас ОХУ, БНХАУ, АНУ, Сингапур, ХБНГерман Улс жуулчин хүлээн авч монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар аялуулсан нийт 9117 хүн.
- 2011 онд ХБНГерман Улсын “NDR” TV-ээр хамтран монгол орны талаар 43 минут нэвтрүүлгийг бэлтгэнэ. Европын орнуудаар цацсан болно.
- 2016 оноос хойш манай компанийн жилд 2-с дээш шинэ газар луу аялал гаргаж ирсэн туршлагатай.
Хэрэгжүүлж буй аяллууд
2006 онд
- АНЭУ Дубай хотын аялал
- ОХУ-н Улаан-Үүд хотын (Итгэлт Хамбын Аялал)
2007 онд
- Сингапур-Малайз-Тайланд
2008 онд
- Бээжин-Утай,
- Бээжин
- Бээжин-Чингаоу
- Бээжин-Хайнан
2010 онд
- АНУ-ын (Санпранцеско, Ласвегас, Лос Анжелес аялал)
2011 онд
- Европын Х.У-ын аялал
2012 онд
- Вьетнам-Гонконг, Гонконг-Макао аялал
2013 онд
- Манжуур-Хайлаар
2014 онд
- Тэнгэрийн Хаалга Жанжиажэ аялал
2015 онд
- Бээжин-Бэйдайхэ аялал,
2016 онд
- Москва-Ленинград,
- Эрхүү аялал,
2018 онд
- Тайвань
- Канад
- Манжуур-Харбин
- Бээжин-Цунгшан
2022 онд
- Дотоод аяллууд
- Шиан хотын аялал
2023 онд
- Утай хотын аялал
- Байгал нуурийн аялал
- Ольхон арлын аялал
2024 онд
- Япон улсын авто машин худалдаж авах аялал
2025 онд
- Утай - Гүмбэн мөргөлийн аялал
- Эрхүү - Ханхын аялал
Түүхэн замнал
