Токио хотын аялал
| Аяллын чиглэл: |
УБ - Токио - Яманаши /Фүжи уул/ - Токио- УБ |
| Аяллын хугацаа: | 5 шөнө / 6 өдөр |
| Аяллын төлбөр: |
Нэг хүний төлбөр - Том хүн: 5,600,000₮ (Аяллын үнэд 2 талын тийз, өтөлбөрт багтсан хоол, үзвэр, үйлчилгээний хураамж, гадаад аяллын гэнэтийн ослын даатгал, байрлах ресортын төлбөр, тосох үдэх унаа, хөтөч) Хүүхэд - 0-1,9 нас: 600,000₮ (онгоцны такс) 2- 5 нас: 3,600,000₮ (буудалдаа оргүй, бусад бүх үйлчилгээ багтсан) 6-11 нас: 4,600,000₮ (буудалдаа оргүй, бусад бүх үйлчилгээ багтсан) |
|
Үнэнд ороогүй зүйлс: |
Хөтөлбөрт багтаагүй хоол, нэмэлт үзвэр үйлчилгээний хураамж |
|
Аяллын унаа: |
Онгоц, автобус |
- Аялагчид “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” дээр өглөө 05:00 цагт цуглан бүртгэлээ хийлгэж УБ-аас 08:00 цагт хөөрч Токио хотын Нарита олон улсын нисэх онгоцны буудал дээр 13:30 цагт газардана.
- Хөтөч онгоцны буудал дээр тосон авч автобусандаа суун Нарита – Токио чиглэлд 1 цаг орчим явж хүрнэ.
- Токио хотын “Шибүяа дүүрэгт” ирнэ. /Эзэндээ үнэнч Хачико нохойны хөшөө болон алдарт хамгийн олон хүн зөрдөг гарцыг харж, нийслэл хотын соёлтой танилцана./
- Оройн хоол
- Буудалдаа ирэн амрах болно.
- Өглөөний цай
- Энэхүү өдөр чөлөөт өдөр тул аялагчид хөтөчтэйгөө зөвлөлдөн хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой. /Хөтөч болон унаа үйлчлэхгүй./
- Буудалдаа амарна.
- Өглөөний цай
- Буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Токио хотын “Буддын Сэнсожи сүм” , “Шинтогийн шашны Асакуса сүм” үзэж бэлэг дурсгал, худалдааны гудамжтай танилцана.
- Дэлхийн хамгийн өндөр цамхаг “Sky tree” дээр гарч Токио хотыг 350 метрийн өндөр дээрээс харна.
- Орой нь алдарт Фүжи уул байдаг Яманаши муж руу 2 цаг орчим явж зочид буудалдаа 21:00 цагийн үед байрлан амарна.
- Өглөөний цай
- Буудлын өрөөг хүлээлгэн өгч тогтсон цагт цугларна
- Кавагүчи нууранд очиж Фүжи уулыг холоос харна./2014 онд Юнескогийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Фүжи уул нь Японы 108 галт уулын хамгийн өндөр нь бөгөөд далайн түвшнээс дээш 3776 метрт өргөгдсөн байна /
- Ширайто хүрхрээ байдаг байгалийн үзэсгэлэнт газар очно.
- Өдрийн хоол
- Готэнба аутлетийн дэлгүүрт очиж худалдаа хийнэ. /Готэнба аутлетийн дэлгүүр нь Шизүока мужид байдаг ба 210 төрлийн дэлхийн болон Японы брэндийн дэлгүүр төвлөрсөн байдаг/
- Орой 18:00 цагийн үед Японы уламжлалт халуун рашааны буудалд байрлан амарна. Японы халуун рашаан нь хүний арьсыг зөөлрүүлж, залуужуулдаг.
- Өглөөний цай
- Буудлын өрөөг хүлээлгэн өгч тогтсон цагт цугларна.
- “Odaiba арал” -руу явах болно. /Жуулчдын хамгийн их очдог хотын төвд байдаг үзэсгэлэнт Токио хотын хиймэл арал/ болон “Harajuku station” /Япон залуусын загварын гудам буюу брэнд дэлгүүр, сонирхолтой хийх зүйлс олон бий/ орох боломжтой. /Аялагчид заавал хамт явахгүй байх ч боломжтой/
- Буудалдаа байрлан амарна.
- Өглөөний цай
- Буудлын өрөөгөө хүлээлгэн өгөн Наритагийн ОУНОБ руу явна. Бүртгэлдээ орон 15:30 цагт Наритагаас нисэж 20:35 цагт УБ хотод газардсанаар бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.
Хоол
- Өглөөний цай


