Гүрж улсын аялал
Аяллын чиглэл: |
УБ - Станбул - Тбилиси - Станбул - УБ |
Аяллын хугацаа: | 6 шөнө / 7 өдөр |
Аяллын төлбөр: |
Нэг хүний төлбөр - 5.690.000₮ (Аяллын үнэд 2 талын тийз, хөтөлбөрт багтсан хоол, үзвэр, үйлчилгээний хураамж, гадаад аяллын гэнэтийн ослын даатгал, байрлах ресортын төлбөр, тосох үдэх унаа, хөтөч) |
Үнэнд ороогүй зүйлс: |
Хөтөлбөрт багтаагүй хоол, нэмэлт үзвэр үйлчилгээний хураамж |
Аяллын унаа: |
Онгоц, Автобус |
- Аялагчид өглөөний 06:00 цагт Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал дээр цуглаж 08:50 цагт УБ-с нисэж Станбул хотод Туркийн цагаар 13:00 цагт бууна. /Монголын цагаар 08:50 - 18:00 цаг/
- Нисэх онгоцны буудлаас аяллын хөтөч аялагчидаа тосож аван буудалдаа ирээд амарна.
- Өглөөний цай
- Тогтсон цагт цугларч онгоцны буудалруу явах ба Станбул хотоос 13:10 цагт нисэж, Тбилиси хотод 16:40 цагт бууна. (Тбилиси нь Гүрж улсын нийслэл бөгөөд орчин үеийн архитектур, Кавказын уламжлалыг хослуулсан гайхалтай хот юм)
- Оройн хоол
- Буудалдаа байрлаж, амарна.
- Өглөөний цай
- Хотын аялал (Явган аялал)
- Хуучин хот буюу Европ, Азийн соёл хосолсон уур амьсгал бүхий нарийн гудамж, түүхэн сүм хийд, уран барилын өвөрмөц хэв маяг бүхий хэсгээр явган аялана.
- Энхийн гүүр буюу орчин үеийн архитектурын гайхамшигийг үзэж, сонирхоно. /The bridge of Peace/
- Алдарт хүрхрээ буюу хуучин хотын дэргэд байх жижиг хүрхрээнүүд нь жуулчдын зорин очдог газруудын нэг юм.
- Cable car аялал
- Шарден гудамж буюу жуулчдын гудамж ч гэж нэрийдэж болох урлагийн галерей, кофешоп, худалдааны хэсэг болох алдарт гудамж.
- "Mother of Georgia" буюу нэг гартаа аяга бүхий найрсаг, зочломтгой занг илэрхийлж, нөгөө гартаа сэлэм бүхий эх орноо хамгаалахыг бэлгэдсэн Тбилиси хотын бэлгэ тэмдэг болсон хөшөө юм.
- Нарикала цайз буюу 4-р зууны үед байгуулагдсан эртний хэв маягаараа хадгалагдан үлдсэн газар.
- Мэйдан зах буюу Гүржийн уламжлалт хоол, бэлэг дурсгал, худалдааны гудамж.
- Хүхрийн халуун рашаан буюу эрт үеэс хаад, язгууртнууд тухайн халуун рашаанд ордог байсан гэх ба одоо ч хэвийн ажиллагаатай.
- Хамгийн эртний гудамжууд буюу Тбилиси түүхэн өнгө аясыг мэдэрч болох юм.
- Цагтай цамхаг буюу өвөрмөц хэв маягтай барилга
- Ургамлын цэцэрлэгт хүрээлэн буюу олон төрлийн цэцэг, ургамал бүхий цэцэрлэгт хүрээлэнгээр зугаална.
- Өглөөний цай
- Кахетийн бүс нутгийн аялал буюу Дэлхийд алдартай дарсны өлгий нутагт зочилно.
- Бадиаури тосгон буюу Гүржийн уламжлалт "шоти" гэж нэрлэгддэг халуун талхыг тандыр зууханд жинхэнэ аргаар хийж үзүүлдэг ба дарс, амтат бяслаг амсах боломжтой жуулчдад зориулсан алдартай тосгонд зочилно.
- Бодбегийн хийд буюу Гүржид Христийн шашныг дэлгэрүүлсэн гэгээн Ниног энд оршуулсан гэгдэх ариун шүтээнүүдийн нэг юм.
- Хайрын хот хэмээн нэрлэгддэг тосгон буюу Европ маягийн нарийн гудамжтай 24 цагийн турш гэрлэлт бүртгэдэг гэдгээрээ алдартай Гүржийн хамгийн романтик хот юм.
- Хуучин хотын цайз буюу хотын түүхийг өгүүлдэг 4км орчим урттай маш үзэсгэлэнтэй орчин бүхий газар юм.
- Дарсны үйлдвэрт очиж, дарс амтална.
- Буудалдаа амарна.
- Өглөөний цай
- Ананури цайз буюу 16 – 17-р зууны үед баригдсан цайз, сум хийдийн цогцолборыг үзэж сонирхонон. (Анх Арагви хунтайжийн орд харш байсан гэх)
- Хар ба цагаан цайзуудын уулзах цэг буюу 2 өөр өнгө бүхий гол нэг цэг дээр нийлдэг байгалийг өвөрмөц үзэгдэл юм.
- Гудаури амралтын газар буюу Кавказын нуруунд байрлах хамгийн том уулын цанын бааз, маш үзэсгэлэнтэй харагдацтай.
- Найрамдлын хөшөө буюу уулын ирмэг дээр байрлах доороо том хавцал бүхий 1983 онд баригдсан Гүрж – ОХУ-ын найрамдлыг бэлгэдсэн асар том хөшөө юм.
- Байгалийн эрдэст усны булаг буюу уулын хажуугаас байгалийн эрдэслэг ус ундардаг.
- Казбеги буюу Степанцминда хотоор зочилно.
- Буудалдаа амарна.
- Өглөөний цай
- Бүтэн чөлөөт өдөр бөгөөд аялагчид эргэн тойронтойгоо танилцах, амрах эсвэл нэмэлт хөтөлбөрт хамрагдах боломжтой.
- Буудалдаа амарна.
- Өглөөний цай
- Буудлаа хүлээлгэн өгч Тбилиси – Станбул чиглэлд 11 цагт нисэж, 12:40-д бууна.
- Станбул - УБ чиглэлд 18:15 цагт нисэж, 07:20 цагт бууснаар бидний дурсамжит аялал өндөрлөнө. (Монголын цагаар 23:00 – 07:20)
Аяллын хуваарь
№ | Аяллын хугацаа | Аялал гарах өдөр | Аяллын үнэ | Захиалга өгөх |
1 | 6 шөнө / 7 өдөр | 10 сарын 11-нд | 5,690,000₮ | Аялал захиалах |
2 | 6 шөнө / 7 өдөр | 11 сарын 22-нд | 5,690,000₮ | Аялал захиалах |
3 | 6 шөнө / 7 өдөр | 12 сарын 27-нд | 5,690,000₮ | Аялал захиалах |
4 | 6 шөнө / 7 өдөр | 12 сарын 30-нд | 5,690,000₮ | Аялал захиалах |
5 | 6 шөнө / 7 өдөр | 1 сарын 17-нд | 5,690,000₮ | Аялал захиалах |
6 | 6 шөнө / 7 өдөр | 2 сарын 17-нд | 5,690,000₮ | Аялал захиалах |