Фукуок шууд нислэгтэй аялал
| Аяллын чиглэл: |
УБ - Фукуок - УБ |
| Аяллын хугацаа: | 7 шөнө / 8 өдөр |
| Аяллын төлбөр: |
Нэг хүний төлбөр - 4.690.000₮ (2 талын нислэгийн тийз, хөтөлбөрт багтсан хоол, хөтөлбөрт багтсан үзвэрийн хураамж, гэнэтийн ослын даатгал, байрлах буудлын төлбөр, тосох үдэх унаа, хөтөч) 0-1 нас 11 сар: 590.000₮ (Онгоцны такс, даатгал) 2-11 нас: 3.990.000₮ (Буудалдаа оргүй бусад бүх үйлчилгээ багтсан) |
|
Үнэнд ороогүй зүйлс: |
Хөтөлбөрт багтаагүй хоол, нэмэлт үзвэр үйлчилгээний хураамж |
|
Аяллын унаа: |
Онгоц, Автобус |
- Аялагчид “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” дээр шөнө 03:00 цагт цуглана. Нислэг эхлэхээс 3 цагийн өмнө бүртгэл нээгдэх ба 06:00 цагт нисэж орон нутгийн 12:00 цагт Вьетнам улсын Фукуок хотод бууна. Хил гаалиар гаран ачаа тээшээ аваад хөтөч онгоцны буудал дээр тосон авч зочид буудалд хүргэж өгнө.
- Өрөөгөө хүлээн авсаны дараа оройн хоолондоо орно.
- Vinwonders /Винвондерс/ паркд өдөржин хөгжилдөх өдөр
- Өглөөний цайны дараа “Vinwonders парк” руу явцгаана. Усан парк, галзуу хулгана, далайн амьтдын аквариум гээд төрөл бүрийн тоглоомууд байдаг ба бүтэн өдрийн турш хөгжилдөх боломжтой.
- Өдрийн хоол
- “Grandworld” аялал жуулчлалын цогцолбороор зочлон Италийн Вениц хотыг санагдуулам орчинд зугаалан, төрөл бүрийн урлагийн тоглолт үзэн цагийг гайхалтай өнгөрөөх боломжтой.
- Оройн хоол
- Буудалдаа амарна.
- Халуун орны амьтдын парк үзэх өдөр /Vinpearl Safari Park/
- Өглөөний цай
- Энэ өдөр “Vinpearl Safari Park”-д зочлох болно. Энэхүү паркд хирс, анааш, тахь, тоть гэх мэт олон төрлийн амьтад байдаг ба зарим амьтдыг та бүхэн өөрийн гараар хооллох боломжтой.
- Өдрийн хоол
- “Sunset” аялал жуулчлалын хотхонд очин Kiss Bridge гүүрнээс нар жаргахыг харж усны шоу үзүүлбэрээ үзнэ.
- Оройн хоолонд ороод буудал руугаа буцна.
- Чөлөөт өдөр
- Өглөөний цай
- Бүтэн чөлөөт өдөр тул та бүхэн алжаалаа тайлан амран, усан бассейнд сэлэх, далайн эргээр зугаалах, казино тоглох, кабль кар дээр суух, beach club орох зэргээр цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой.
- Фукуокын 3 арлын аялал
- Өглөөний цайны дараа Фукуокын Ан Той, Хон Дуа, Шүрэн гэх 3 арлын аялалдаа гарна. Энэхүү арлууд нь усан спорт сонирхогчдын заавал очих газар юм. Та нэмэлт төлбөрөөр далайн эрэг дээр шүхрээр нисэх, банана завинд суух, флайборд зэргийг турших боломжтой.
- Оройн хоол
- Буудалдаа амарна
- Чөлөөт өдөр
- Өглөөний цай
- Бүтэн чөлөөт өдөр тул та бүхэн алжаалаа тайлан амран, далайн эргээр зугаалж өнгөрүүлэхээс гадна хүсвэл нэмэлтээр хөтөч болон унаатай тохиролцон сувдны үйлдвэр болон хулсан бүтээгдэхүүн, виноны үйлдвэр үзэх боломжтой.
- Чөлөөт өдөр
- Өглөөний цай
- Мөн чөлөөт өдөр тул та бүхэн хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой..
- Фукуок -с УБ-руу буцах өдөр
- Өглөөний цай
- Зочид буудлаа хүлээлгэн өгч ачаа тээшээ бэлдэн нисэх буудалруу явна. 13:00 цагт Фукуок-с нисээд 19:00 цагт Улаанбаатар хотод ирсэнээр бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө
Аяллын хуваарь
| № | Аялал гарах өдөр | Аяллын үнэ 4 одтой буудалд | Аяллын үнэ 5 одтой буудал |
| 2 | 12-р сарын 23-нд | 4,890,000₮ | 5,390,000₮ |
| 3 | 1-р сарын 21-нд | 4,690,000₮ | 5,390,000₮ |
| 4 | 1-р сарын 24-нд | 4,690,000₮ | 4,990,000₮ |
| 5 | 1-р сарын 31-нд | 4,590,000₮ | 4,990,000₮ |
| 6 | 2-р сарын 7-нд | 4,690,000₮ | 4,990,000₮ |


