card

Тэнгэрийн хаалганы аялал - Газар, нислэг хосолсон

Аяллын чиглэл:

УБ - Замын үүд - Эрээн - Хөх хот - Жанжиажиэ - Хөх хот - Эрээн - Замын үүд - УБ

Аяллын хугацаа: 9 шөнө / 10 өдөр
Аяллын төлбөр:

Нэг хүний төлбөр - 2,900,000₮

Хүүхэд: 0-2 нас:   300,000₮

Оргүй 2-11 нас:  2,300,000₮

(2 талын унааны зардал, онгоцны тийз, тосох,үдэх унаа, буудал, хөтөлбөрт орсон хоол, үзвэр, хөтөч)

6 сарын 30-ны дотор бүртгүүлвэл Том хүн:  2,680,000₮ 

                                                                  Хүүхэд: 2,250,000₮

Үнэнд ороогүй зүйлс:

Хөтөлбөрт багтаагүй хоол, үзвэр үйлчилгээний хураамж

  • УБТЗ-ын хүлээлгийн танхимд 15:30 цагт цугларах ба бүртгэлээ хийлгэсний дараагаар 16:10 цагт галт тэргэндээ сууж, 16:40 цагт галт тэрэг хөдөлнө.

Хоол

  • Аялагчид өөрсдөө

Буудал

  • Галт тэрэг
  • Замын-Үүдэд 07:20 цагт бууж, Замын үүд - Эрээн чиглэлийн унаанд сууж хил гаалиар нэвтэрнэ.
  • Хилийн ачааллаас шалтгаалж удах магадлалтайг анхаарна уу
  • Эрээнд хүрээд хил нэвтэрсэний дараа  Хятад талын албан ёсны        ..төлөөлөгч тосож авна.
  •   Өдрийн хоол /Аялагчид өөрсдөө/
  •   Эрээн – Хөх хот чиглэлд 5 цаг автобусаар явна.
  •   Оройн хоол
  •   Хөх хотын буудалдаа амарна.

Хоол

  • Аялагчид өөрсдөө

Буудал

  • Хөх хотын буудал
  • Өглөөний цай
  • Өдрийн хоол
  • Хөх хотын нисэх буудал руу явна. Хөх хотоос  Жанжиажэ руу  18:40 цагт нисэж 21:00 цагт бууна.
  • Орой буудалдаа амарна.

Хоол

  • Өглөөний цай, Өдрийн хоол

Буудал

  • Буудал
  • Өглөөний цай
  • Тэнгэрийн хаалганы байгалийн цогцолборт газар үзнэ. Дүүжин лифтээр далайн түвшнээс дээш 1500 метрийн өндөрт Тэнгэрийн хаалган дээр очно. Дүүжин лифтнээс байгалийн сайхныг тольдоно. Ууланд бэхлэгдсэн шилэн тавцан дээгүүр алхаж, Тэнгэрийн хаалганы оргил дээр очно. Тэнгэрийн хаалганаас уулан дундуураа тунелдсэн хамгийн багадаа 400 м, хамгийн ихдээ 800 метрийн урттай урсдаг шатаар доош бууна.
  • Оройн хоол
  • Буудалдаа амарна.

Хоол

  • Өглөөний цай, Оройн хоолтой

Буудал

  • Буудал
  • Өглөөний цай
  • БНХАУ-ын №1 байгалийн цогцолборт газар Юанжиажиэ “Үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн” үзнэ. Аватар киноны зураг авалт хийсэн үзэсгэлэнт уулс, Байгалийн цагаан хэрэм мэт дүрстэй уулс үзнэ. 326 м-ээс 1 минутанд буудаг цахилгаан шатаар бууна
  • Тэнгэрийн хаалганы байгалийн үзэсгэлэнт газрыг үзэж дуусаад Оройн хоолондоо орно.
  • Буудалдаа амарна.

Хоол

  • Өглөөний цай, Оройн хоолтой

Буудал

  • Буудал
  • Өглөөний цай
  • Өглөөний цайны дараа Улинюань уул буюу Жанжиажэ их хавцалруу аялана. Үүний дараа Хятадын хамгийн өндөр Шилэн гүүр болох “Grand canyon дээр гарах болно.
  • Өдрийн хоол
  • Оройн хоол
  • Буудалдаа амарна.

Хоол

  • Өглөөний цай, Оройн хоолтой

Буудал

  • Буудал
  • Өглөөний цай
  • Жанжиажиэ дэх халуун рашаанд орж алжаал ядаргаагаа тайлна.
  • Оройн хоол
  • Буудалдаа амарна.

Хоол

  • Өглөөний цай, Оройн хоолтой

Буудал

  • Буудал
  • Өглөөний цай
  • Чөлөөт цаг – Худалдан авалт хийх боломжтой.
  • Өдрийн хоол
  • Тогтсон цагт аялагчид нисэх онгоцны буудалруу явна.
  • Жанжиажиэ хотоос 21:45 цагт нисэж Хөх хотд 00:05 цагт бууна.

Хоол

  • Өглөөний цай, Өдрийн хоолтой

Буудал

  • Хөх хотын буудал
  •  

​​​​​​

  • Өглөөний цай
  • Хөх хот-Эрээн чиглэлд автобусаар 5 цаг явна.
  • Хил гарах автобусндаа сууж хил гаалиар нэвтэрэн Замын үүд суманд ирнэ.
  • 17:35 цагт Замын үүд -УБ чиглэлийн галт тэргэндээ сууна.

Хоол 

  • Өглөөний цай

Буудал 

  • Галт тэрэг

 

  • Өглөө Улаанбаатарт 09:20 цагт ирснээр бидний аялал өндөрлөнө.

Хоол

  • Аялагчид өөрсдөө

 

 

Аяллын хуваарь

Аяллын хугацаа Үнэ Аялал захиалга
7-р сарын 8-нд 2.900.000₮ Бүртгэл авч байна
     
     

 

Нэмэлт мэдээлэл

Хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс:
  • 20000 юаньтай тэнцэх хэмжээний бэлэн мөнгөтэй явбал заавал гаалийн деклараци бичиж гарах
  • Бусдын ачаа тээшийг хилээр авч гарахын хориглоно.
  • Хамт олноороо явж байгаа тохиолдолд дундын хүнс болох хиам, лаазалсан хүнс зэрэг махан бүтээгдэхүүнийг нэг дор их хэмжээгээр хийж авч гарахгүй байх
Аялалд авч явах зүйлс
  • Гадаад пасспорт (доод тал нь 6 сараас дээш хугацаатай)
  • Иргэний үнэмлэх (зарим тохиолдолд хил дээр тодруулах шаардлага гардаг)
  • Төрсний гэрчилгээ, итгэмжлэл (хүүхэдтэй яваа бол)
  • Ойр зуурын хэрэглэдэг эм
  • Цоожтой цүнх чемодан
  • Халуунаа барьдаг жижиг аяга
  • Тухайн цаг агаар улиралд тохирсон хувцас, аяллын хөлд эвтэйхэн гутал
  • Хувийн хэрэгцээний бэлэн мөнгө (юань)
  • Хавтгай 2 сэрээтэй розетканд зориулсан залгуур

  1. Аяллын хөтөлбөр, маршрут, сайтар танилцаж, хүлээн зөвшөөрсний дараа аяллын маршрутыг сонгож журам, гэрээнд гарын үсэг зурж урьдчилгаа төлбөр хийснээр аяллын захиалга хийгдсэнд тооцно.
  2. Эрхэм аялагч та аялал эхлэхээс өмнө өөрийн хувийн бэлтгэлээ сайн хангаж гадаад паспорт, цахим үнэмлэхээ авч явна уу!
  3. Аяллын өмнө Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс бичиг баримтаа шүүлгэж бичиг баримтын зөрчлийг арилгах. Паспортны сунгалтын тоон дардас болон тамганы бал ууссан бол дахин тамга даруулан зөрчлийг арилгах. Регистрийн дугаар, үсэг солигдсон бол гадаад паспортны тоо, үсэгтэй таарч байх. Овог нэр бүтнээр болон хагасаар солиулсан тохиолдолд заавал лавлагаа авч явах гэх мэт. Түүнтэй холбоотой асуудал гарвал аялагч өөрөө хариуцна
  4. Галт тэрэгний буудал дээр цагийн өмнө ирсэн байна. (УБ - Замын-Үүд 709 км –т 13 цаг явна)
  5. Аялал эхлэхээс 10 хоногийн өмнө төлбөрийг бүрэн барагдуулсан байх шаардлагатай. Төлбөрийг дансаар хийх тохиолдолд доорх банкны данснаас дурын банкыг сонгон төлбөрөө шилжүүлнэ үү.
    • 5027694876 (ХААН БАНК) – МОНГОЛ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХХК
    • 411006903 (ХХБанк) – МОНГОЛ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХХК
  6. Аялагчийн зүгээс ямар нэгэн шалтгаанаар аялал цуцласан тохиолдолд 3 хувийн суутгал бодогдоно. 7 хоногоос өмнө аялал цуцлах тохиолдолд нийт төлбөрийн 35 хувийг суутгаж үлдсэн төлбөрийг буцаан олгоно. Хэрэв аялал эхлэхээс 5 хоногийн өмнө аялал цуцлавал хоолны төлбөрөөс бусад төлбөрийг суутгаж олгоно.
  7. Ямар нэгэн хууч өвчтэй бол заавал аялал бүртгүүлэхдээ заавал мэдэгдсэн байх.
  1. Насанд хүрээгүй хүүхэд (18 наснаас доош), хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настангууд заавал асран хамгаалагчтай аялалд явах ба асран хамгаалагч нь асрамжинд байгаа тухайн хүний аюулгүй байдал болон бусад зүйлийг бүрэн хариуцаж авч явах.
  2. Аялагч гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байх. Манай гэрээт даатгалын компаниар даатгуулах боломжтой бөгөөд төлбөрийг аялагчид өөрсдөө төлнө. Даатгалын төлбөр 8000 төг байна.
  3. Хүүхэдтэйгээ явж байгаа тохиолдолд: хүүхдийн паспорт, төрсний гэрчилгээний эх хувийг авч явна. Хэрэв эцэг эхээс өөр хүнтэй явж байгаа хүүхэд: ИТГЭМЖЛЭЛ, төрсний гэрчилгээ, гадаад паспортны хамт авч явна. /Итгэмжлэл авах тухай лавлаж асууна уу/ 18 нас хүрээгүй аялагч заавал төрсний гэрчилгээ, гадаад паспортоо хамт авч явна.
  4. Хэрэв гоо сайхны мэс засал хийлгэсэн болон биедээ төмөр метал суулгасан тохиолдолд эмчийн бичгээ авч явна уу. (Англи эсвэл Хятад хэл дээр орчуулна)
  5. Аяллын туршид хөтөч, жолоочийн тавьсан шаардлагыг зөвөөр хүлээн авч, машины хөдөлгөөнөөс болгоомжилж зам хөндлөн гарахгүй байх, өөрийн буруутай үйлдлээс гарсан эрсдлийг компани болон хөтөч, жолооч хариуцахгүй болно
  6. Чөлөөт өдөр болон хөтөлбөртэй өдрийн оройн 22:00-06:00 хүртэл ямар нэгэн асуудлыг манай компани хариуцахгүй, (Тухайн орны цагаар)
  7. Байгалийн давтагдашгүй  хүчин зүйлээс шалтгаалж аяллын хоног нэмэгдсэн тохиолдолд аялуулагч тал хариуцахгүй бөгөөд нэмэгдсэн өдрийн зардлыг аялагч өөрөө төлнө.
  8. Аялалд явж байхдаа тухайн орон нутагт  манай төлөөлөгчөөс өөр хүнтэй харьцах тохиолдолд түүнээс үүдэн гарах асуудлыг манай компани хариуцахгүй
  • Байрласан зочид буудлынхаа дотоод журмыг хүндэтгэн дагаж мөрдөхийн зэрэгцээ буудалд байрлаж буй хүмүүст чирэгдэл хүндрэл учруулахгүй байх, гадаад оронд өөрийн орны нэр хүндийг өндөрт өргөж явахыг эрхэмлэнэ.
  • Байрлах буудлынхаа өрөөнд ормогц эд хогшил, төхөөрөмж нь бүрэн бүтэн хэвийн ажиллаж байгаа эсэхийн шалгаж ямар нэгэн гэмтэл зөрчил илэрвэл хөтөч ба буудлын хүлээн авахад яаралтай мэдэгдэнэ. Буудлын техник хэрэгсэл, угаалгын өрөөний тоног төхөөрөмжийг ашиглах заавар санамж төлбөрийн нөхцөлтэй танилцах, буудлын ажилтнаас зөвлөгөө авах
  • Буудлын мини бар, ТВ-ийн төлбөрт суваг, телефон утас ашиглах, хувцас угаах, индүүдэх, зэрэг үйлчилгээг авсан бол өрөөгөө хүлээлгэж өгөхдөө тухайн үйлилгээний төлбөрийг буудлаас тогтоосон тарифын дагуу төлнө
  • Зочид буудлын гар ванны алчуур, цагаан хэрэглэлийг арилахааргүй  толбо болгосон тохиолдолд зохих журмын дагуу торгууль төлнө.
  • Хаалга тогшсон хүнийг хэн гэдгийг нь асууж мэдэж байж хаалгаа онгойлгож өгч байх
  • Зочид буудлын аваарын гарцын бүдүүвчтэй анхааралтай танилцан гал түймэр, газар хөдлөлтийн үед заасан маршрутаар гарна.
  • Чухал бичиг баримт, үнэт эд зүйлсээ буудлын өрөөнд орхихыг хориглоно. Заавал сейфэнд хадгалуулна.
  • Өрөөний шил шаазан эдлэлтэй болгоомжтой харьцах
  • Өрөөний эд хогшлыг өөр өрөө рүү зөөхгүй байх
  • Буудлын ресепшнд мэдэгдэхгүйгээр өрөө сольж болохгүй.
  • Өрөөндөө гадны хүн оруулах, түлхүүрээ бусдад шилжүүлэх, өрөөний хаалгыг онгорхой орхихгүй
  • Буудал согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусадтай маргах, чанга орилох, дуулах, ТВ хөгжим өндөр дуугаар тавьж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх
  • Агааржуулагч асаасан тохиолдолд өрөөний цонх хаалгыг заавал хаана.
  • Өрөөнөөс гарахдаа крантны усаа хааж, цахилгаан хэрэгслийг салгана.
  • Гал түймэр, газар хөдлөлт зэрэг нөхцөлд цахилгаан шатыг ашиглаж болохгүй.
  • Буудлын эд хогшлыг эвдэх, алга болгох, цагаан хэрэглэлийг бохирдуулах зэрэг буудалд ямар нэг байдлаар гарз хохирол учруулсан тохиолдолд тухайн орны хууль дурмийн дагуу, тухайн буудлын тогтоосон тарифын дагуу хохирлыг төлж барагдуулна.

Захиалга өгөх