card

Бангкок - Паттаяа аялал

Аяллын чиглэл: УБ - Паттаяа - Бангкок - УБ
Аяллын хугацаа: 7 шөнө / 8 өдөр
Аяллын үнэ:

Нэг хүний аялалын төлбөр -4,820,000₮ (үнэд хөтөлбөрт орсон хоол, үзвэрүүд, хөтөч, зочид буудал, 2 талын нислэгийн тийз, даатгалын үнэ тус тус орсон)

Хүүхдийн үнэ:

0 - 1 нас 11 сар: 550,0000₮

2 - 3 нас 11 сар: 2,380,000₮

4 - 5 нас 11сар: 3,480,000₮

6 - 10 нас /120см-с дээш өндөртэй/: 4,220,000₮

6 - 10 нас /120см-с доош өндөртэй, оргүй/: 3,850,000₮ 

  • Өглөөний 06:00 цагт Чингис Хаан ОУ-ын нисэх онгоцны буудал дээр цугларч бүртгэлээ хийлгээд МИАТ компанийн нислэгээр 08:10 цагт Бангкок руу  нисэн  Бангкок-ын онгоцны буудал Суварнабумд 13:45 цагт газардаж хилээр нэвтрэнэ.
  • Монгол хөтөч маань тосон авч паттаяа хотын зүг хөдөлнө.
  • Оройн хоол
  •  Зочид буудалдаа бассейнд орон алжаалаа тайлан амарна.     
 

 

Хоол

  • Оройн хоолтой

Буудал

  • Long beach garden hotel & pavilions
  • Өглөөний цай
  • THAI GARDEN цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалан сонирхолтой аяллыг хийх болно. (Хүсвэл WATER FESTIVAL-д оролцож хөгжилдөж, тайландын шоу бүжгийг үзэж хамтдаа бүжиглэх боломжтой.)
  • Заан унан дурсгалын зургаа татуулна.
  • Алдарт "Тай массаж"-нд орон алжаал ядаргаагаа тайлна.
  • Тайландын үндэсний үйлдвэрлэл болон GEM GALLERY үнэт эдлэлийн дэлгүүр орон хүссэн үнэт эдлэл болоод матар, могойн арьсан эдлэг бэлэг дурсгалын зүйл худалдан авах боломжтой. 
  • Үдээс хойш чөлөөт цаг буюу Паттаяа хоттой танилцах, далайн эрэгт амрах боломжтой.
  • Буудалдаа амарна.

Хоол

  • Өглөөний цай 
  • Өдрийн хоол

Буудал

  •         Long beach garden hotel & pavilions
    • Өглөөний цай
    • CORAL ISLAND буюу Шүрэн арал руу завиар явна. Арал дээр цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн усанд орж, наран шарлагын газарт тааваараа амрахаас гадна  шүхрээр татуулах, усны мотоцикл унах, далай доогуур аялах, банана завиар татуулах гэх мэт усан спортуудаас нэмэлт төлбөртэйгээр зугаацаж болно /Шүхрээр татуулах-800 батт, усны мотоцикл-500 батт, далай доогуур аялах-1600 батт, банана завь унах-400батт/
    • Өдрийн хоол (Далайн гаралтай хоол зооглоно)
    • Тайландын хамгийн том бөгөөд дээд зэрэглэлийн үнэт эдлэлийн төвөөр зочилно. Шүр сувд худалдан авах боломжтой.
    • LADY BOY кабаре Шоу үзүүлбэр
    • Орой  хоолоо зооглоно.
    • Зочид буудалдаа амрана.
 

 

Хоол

  • Өдрийн 3н хоол

Буудал

  • Long beach garden hotel & pavilions
  • Өглөөний цай
  • Чөлөөт өдөр
  • Хүссэнээрээ далайн эрэгт наран шарлагын газарт өнжин, мөн шоппинг хийн эсвэл зочид буудалдаа алжаалан тайлан амрах боломжтой.
 

 

 

Хоол

  • Өглөөний цай

Буудал

  • Long beach garden hotel & pavilions
  • Өглөөний цай
  • Паттаяа хотын зочид буудлаа хүлээлгэн өгөөд Бангкок хотын зүг хөдөлнө.
  • Могойн шоу үзнэ.
  • Энэ өдрийг та бүхэн SIAM AMAZING PARK буюу “SIAM PARK CITY” усан парк-д бүтэн өдрийн туршид зугаацан, тоглож өнгөрүүлэх болно. Энэхүү парк нь жилдээ 2сая илүү зочин хүлээж авдаг 48га талбайг эзлэн жилийн 365 хоног ажилладаг гэр бүл, найз нөхдөөрөө ирэхэд тохиромжтой парк юм. Учир нь бүх насныханд тоглох боломжтой тоглоом, усан гулгуур зэргээрээ давуу талтай.
  • Өдрийн буфет хоолоо зооглон үргэлжлүүлэн тоглоорой.
  • Оройн хоол
  • Зочид буудалдаа амарна..
 

 

 

Хоол

  • Өглөөний цай, Өдрийн хоол

Буудал

  • Berkeley hotel pratunam
  • Өглөөний цай
  • Тайландын эзэн хааны Их ордон (Grand palace) болон эзэн хааны шүтээн Маргад эрдэнийн будда (Emerald Buddha) үзнэ. 
  • Өдрийн хоолоо Тайландын хамгийн өндөр барилга болох "Bayoke Sky Tower"-ийн 84 давхарт олон улсын буфет хоол зооглож, Бангкок хотыг алган дээрээ тольдох мэт харна.
  • Үдэш нь Бангкок хотыг зүүн, баруун хэсэг болгон хуваадаг Чао Прая мөрнөөр 2 давхар усан онгоцоор аялангаа оройн хоолоо зооглон амьд хөгжим, дуучдын тоглолт үзэж, хөгжилдөх боломжтой. 
  • Усан онгоцоор аялах явцдаа 104м өндөр Үүрийн туяа (Wat Arun) хэмээх хамгийн өндөр хийдийг харна.
  • Буудалдаа амарна.
 

 

 

Хоол

  • Өдрийн 3-н хоолтой

Буудал

  •     Berkeley hotel pratunam
  • Өглөөний цай
  • Бүтэн чөлөөт өдөр ба энэ өдөр та бүхэн Бангкок хотоор худалдан авалт хийх боломжтой. 
  • Зочид буудал нь доороо бассейнтай тул алжаалаа тайлаад амрах боломжтой. 
 

 

 

 

Хоол

  • Өглөөний цай

Буудал

  • Berkeley hotel pratunam
  • Өглөөний цайгаа ууна.
  • Буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
  • Бангкокийн нисэх онгоцны буудал руу явна. Бүртгэлээ хийлгэн онгоцондоо сууна. Улаанбаатар хот руу 15:15 цагт ниснэ. 22:25 цагт Чингис Хаан ОУын нисэх онгоцны буудалд бууснаар аялал маань өндөрлөнө.
 

 

 

 

Хоол

  • Өглөөний цай

Аяллын хуваарь

АЯЛЛЫН ХУГАЦАА ҮНЭ АЯЛАЛ ЗАХИАЛГА
2-р сарын 17-нд 4,750,000₮ Бүртгэл үргэлжилж байна

2-р сарын 24-нд

4,750,000 Бүртгэл үргэлжилж байна

Нэмэлт мэдээлэл

Үзэх газруудын линк

"Зааны шоу"-ы тухай үзэх бол энэхүү линк рүү орно уу!
http://www.nongnoochtropicalgarden.com/language/en/

83-н давхар дахь өдрийн хоол идэх газрын зурагийг харахыг хүсвэл дараах линк рүү орж үзнэ үү!
http://www.baiyokebuffet.com/Home.aspx

Зочид буудлууд

Бангкок дахь зочид буудлын линк: BERKLEY HOTEL PRATUNAM  эсвэл RAMADA HOTEL
Паттаяа дахь зочид буудлын линк: OZO HOTEL эсвэл LONG BEACH

*Нэмэлтээр Thai massage хийлгэх боломжтой.

2 хотын зочид буудлууд дээд зэргийн 5 одтой зочид буудлууд ба бангкокийн буудал хотын төвдөө томоохон зах молл-ын дунд байрладагаараа маш том давуу талтай.  

Харин Паттаяагийн буудал яг далайн эрэгт байрлах ба өглөөний цай маш сайхан амт чанартай мөн олон янзын шоу арга хэмжээ оройдоо болдог байгаа.  

Бүх хоолнууд буфет бөгөөд 6 дах өдрөө маш том хөлөг онгоцтой тоглолттой шоу үзүүлбэртэй Криуз аялалтай оройн хоолтой болно. 

Шоппинг хийх чөлөөт өдрийг аяллын сүүл өдөрт оруулсан нь та бүхнийг чөлөөтэй ачаа бараа чирж явахгүй байхаар төлөвлөн чөлөөтэй шоппинг хийх боломжийг олгосон. 

Энэ үнэдээ аяллын бүх зардал багтсан болно.  

Тайланд улсын мөнгөн тэмдэгтийн тухай

  • Тайланд улсын мөнгөн тэмдэгт нь "Бат" буюу TBH юм. 1,00 THB=95.85 төгрөг.
  • Аялал эхлэхээс өмнө Монгол төгрөгийг доллараар солиулж авч явах мөн олон улсын карт ашиглах боломжтой. (Тайландад очин TBH-р солиулж болно)
  • Тухайн улсад гарын мөнгө заавал өгөх соёл байдаг ба  Монгол мөнгөөр 50,000-с доошгүй байх!. Доллар болон TBH-ээр өгөх боломжтой. 
  • Хэрвээ олон улсын карт ашиглах бол таньд нэмэлт бэлэн мөнгө байх шаардлагатай. Зарим жижиг зах, худалдааны төвүүдээр худалдан авалт хийх бол бэлэн мөнгөөр тооцоо хийдэг. 

 

Захиалга өгөх

Гадаад улс руу аялах аялагчдын мөрдөх журам

  1. Ямар хөтөлбөрөөр аялахаа тодорхой болгосны дараа аяллын маршрутыг сонгож журамтай танилцан, гэрээнд гарын үсэг зурж урьдчилгаа төлбөр (эхний ээлжинд тийзийг заавал захиалсан байх) хийснээр аяллын захиалга хийгдсэнд тооцно.
  2. Компаниa зүгээс гэнэтийн ослын даатгалд хамруулна.
  3. Олон улсын нисэх онгоцны буудал, галт тэрэгний буудал дээр 4 цагийн өмнө ирсэн байна.
  4. Аялагчид нь аяллыг удирдаж байгаа хөтөч, зохион байгуулагчийн удирдлаганд аялана.
  5. Аяллын хугацаанд архи дарс хэтрүүлэн хэрэглэх, нийтийн хэв журмыг санаатайгаар бүдүүлэгээр зөрчихгүй, аялагчдын тав тухыг алдагдуулахгүй, аяллын хөтөлбөрийг өөрчлөхгүй байх.
  6. Тухайн орон нутаг, ард түмний ёс заншлыг дээдлэн хүндэтгэж, тухайн орны дүрэм, журамд захирагдана.
  7. Зайлшгүй шаардлагатай өөрийн бичиг баримтаа шалгаж үзэх. (гадаад паспорт, гадаад паспортын хугацаа, онгоцны тийз, даатгалын дэвтэр, түрийвч гэх мэт) Паспортны хугацаа,  дардасыг сайн харах жишээ нь сунгалтын дардас давхар дарагдсан, сунгалтыг балалж янзалсан, дарсан тамга тэмдэг урсаагүй байх зэрэг эргэлзээтэй зүйл байвал улсын иргэний бүртгэл, визний газар, холбогдох газартай яаралтай тодруулсан байх.
  8. Очиж байгаа орон нутгийн цагийн зөрүүг мэдсэн байх.
  9. Зочид буудлууд өдрийн 10 цаг хүртэл тооцоогоо хийдэг. Хэрэв жуулчин телефон, мини бар, ресторан, буудлын тээш хадгалах зэргээр үйлчлүүлсэн бол нэмэгдэл тооцоог өөрөө хийнэ.
  10. Гар цайлгах цайны мөнгө.
  11. Үнэт эдлэл, их хэмжээний мөнгөө буудлын өрөө сейф болон ресепшний сейфенд хадгалуулж болно.
  1. Нэмэлт төлбөртэй аяллын төлбөрийг цаг тухайд нь хөтөчид аялал эхлэхээс өмнө төлсөн байх.
  2. Хөтөч болон унаа үйлчлэх цаг нь тухайн орон нутгийн цагаар 09:00 - 19:00 болно. Энэ цагаас хойш хөтөч унаа авах бол аялагчид төлбөрийг өөрсдөө төлнө. Мөн дээрх цагаас бусад цагт буудлаас гарах,  аливаа асуудал үүсгэвэл турк болон монгол талын аяллын компани хариуцлага хүлээхгүй болно.
  3. Хил гаалиар гарахдаа 1 хүний ЗӨВШӨӨРӨГДСӨН гар тээшний ачаа 8 кг, тээш 30 кг зөвшөөрөлтэй байдаг. (илүү ачаа 1кг нь 8-9 евро байна)
  4. Бүх төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, архи 1-ээс дээш, нойрсуулах бодистой эм, тариа, гар ачаанд шингэн зүйл, хурц иртэй зүйл зэрэг нь хил, гаалиар гаргах хориотой болно.
  5. Аялалд авч явах валютаа ченжийн захаас авсан тохиолдолд банкинд тушааж банкнаас авч явах нь найдвартай байдаг. Учир нь хуурамч мөнгөн тэмдэгт гардагтай холбоотой.
  6. Та 5000 ам доллар, 20000 вон, 20000 юаниас дээш мөнгө биедээ авч явж байгаа тохиолдолд Монгол Улсын хил дээр тус бэлэн мөнгөө үнэн зөвөөр бичиж гаалийн мэдүүлэг (деклраци) бөглөж тамга даруулсан байх шаардлагатай бөгөөд хил нэвтрэх тухайн улсын хил дээр манайхаас бэлдэж өгсөн улаан деклраци дээр мөн өөрийн авч яваа бүх бэлэн мөнгөө дахин бичиж тус улсын гаалийн ажилтнаар тамга  даруулах ёстой. Хэрэв тамга тэмдэг даруулаагүй, деклраци бөглөөгүй гарснаас үүдэн гарах асуудлыг манай компани хариуцахгүй болно. (мөнгө алдах, хураалгах)
  7. Тухайн орны хилийн бүртгэл дээр зөвхөн паспортаа шалгуулж тамга даруулах ба бусад бичиг баримт (деклраци)-аа гаалийн ажилтанд шалгуулна.
  8. Төрийн болон өндөр албан тушаалтан, эрх мэдэл бүхий ямар ч хүн аялагч гэдэг утгаараа компани болон аяллын дүрэм журамд захирагдан аялах ёстойг анхаарна уу. Ямар нэгэн илүү тусгайлсан нэмэлт үйлчилгээ байхгүй болно.