Туркийн 3 хотын аялал
Аяллын чиглэл: |
УБ - Анталья - Памуккале - Станбул - УБ |
Аяллын хугацаа: | 7 шөнө / 8 өдөр |
Аяллын үнэ: |
Нэг хүний төлбөр - 4,150,000₮ (үнэд хөтөлбөрт орсон хоол, үзвэрүүд, хөтөч, зочид буудал, онгоцны тийзны үнэ орсон.) 2-11 нас: 3,380,000₮ (Буудалдаа оргүй, бусад бүх үйлчилгээ багтсан) 0-1 нас 11сар: 950,000₮ (Онгоцны такс, даатгал) |
|
|
|
|
|
|
Маргааш нь нисэх онгоцны буудал явах тул та бүхэн өмнөх өдөр нь ачаа бараагаа цэгцэлнэ үү.
|
|
Аялалын хуваарь
АЯЛАЛЫН ХУГАЦАА | АЯЛАЛ ЭХЛЭХ ӨДӨР | ҮНЭ | АЯЛАЛ ЗАХИАЛГА |
---|---|---|---|
7 шөнө / 8 өдөр | 11-р сарын 3-нд | 4,150,000₮ | Аялал захиалах |
7 шөнө / 8 өдөр | 11-р сарын 10-нд | 4,150,000₮ | Аялал захиалах |
7 шөнө / 8 өдөр | 11-р сарын 17-нд | 4,150,000₮ | Аялал захиалах |
7 шөнө / 8 өдөр | 11-р сарын 24-нд | 4,150,000₮ | Аялал захиалах |
Нэмэлт мэдээлэл
Зочид буудлууд:
|
Аяллын үнийг тооцохдоо зочид буудалд 2 болон 3-аараа орохоор тооцсон болно. Хэрэв ганцаараа 1 өрөөнд орох бол нэмэлтээр $220 нэмж төлөхийг анхаарна уу. |
Аялалын үнэд багтсан зүйлс:
- 2 талын ОУ-ын нислэг, 2 удаагийн орон нутгийн нислэгийн тийз
- Хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээний хураамж
- Хөтөлбөрт багтсан хоол
- Хот доторх болон хот хоорондох унаа
- Аяллын даатгал
- Хөтөч, Жолоочийн хөлс
Аялалын үнэд багтаагүй зүйлс:
- Нэмэлт үзвэр үйлчилгээний төлбөр
- Хувийн хэрэглээний зардал
- Хөтөч жолоочийн гарын мөнгө
- Гарын мөнгө болох 15$ заавал өгөх шаардлагатай./1 хүний/
Турк улсын мөнгөн тэмдэгтийн тухай
- Турк улсын мөнгөн тэмдэгт нь ЛИРА ба 1$=14-16 лира, 1 лира=200-250₮.
- Аялал эхлэхээс өмнө Монгол төгрөгийг доллараар солиулж авч явах мөн олон улсын карт ашиглах боломжтой. (Тухайн улсад очин "Лира"-р солиулж болно)
- Тухайн улсад гарын мөнгө заавал өгөх соёл байдаг ба Монгол мөнгөөр 50,000-с доошгүй байх!. Доллар болон лира өгөх боломжтой.
- Хэрвээ олон улсын карт ашиглах бол таньд нэмэлт бэлэн мөнгө байх шаардлагатай. Зарим жижиг зах, худалдааны төвүүдээр худалдан авалт хийх бол бэлэн мөнгөөр тооцоо хийдэг.
- Ямар хөтөлбөрөөр аялахаа тодорхой болгосны дараа аяллын маршрутыг сонгож журамтай танилцан, гэрээнд гарын үсэг зурж урьдчилгаа төлбөр (эхний ээлжинд тийзийг заавал захиалсан байх) хийснээр аяллын захиалга хийгдсэнд тооцно.
- Компаниa зүгээс гэнэтийн ослын даатгалд хамруулна.
- Олон улсын нисэх онгоцны буудал, галт тэрэгний буудал дээр 4 цагийн өмнө ирсэн байна.
- Аялагчид нь аяллыг удирдаж байгаа хөтөч, зохион байгуулагчийн удирдлаганд аялана.
- Аяллын хугацаанд архи дарс хэтрүүлэн хэрэглэх, нийтийн хэв журмыг санаатайгаар бүдүүлэгээр зөрчихгүй, аялагчдын тав тухыг алдагдуулахгүй, аяллын хөтөлбөрийг өөрчлөхгүй байх.
- Тухайн орон нутаг, ард түмний ёс заншлыг дээдлэн хүндэтгэж, тухайн орны дүрэм, журамд захирагдана.
- Зайлшгүй шаардлагатай өөрийн бичиг баримтаа шалгаж үзэх. (гадаад паспорт, гадаад паспортын хугацаа, онгоцны тийз, даатгалын дэвтэр, түрийвч гэх мэт) Паспортны хугацаа, дардасыг сайн харах жишээ нь сунгалтын дардас давхар дарагдсан, сунгалтыг балалж янзалсан, дарсан тамга тэмдэг урсаагүй байх зэрэг эргэлзээтэй зүйл байвал улсын иргэний бүртгэл, визний газар, холбогдох газартай яаралтай тодруулсан байх.
- Очиж байгаа орон нутгийн цагийн зөрүүг мэдсэн байх.
- Зочид буудлууд өдрийн 10 цаг хүртэл тооцоогоо хийдэг. Хэрэв жуулчин телефон, мини бар, ресторан, буудлын тээш хадгалах зэргээр үйлчлүүлсэн бол нэмэгдэл тооцоог өөрөө хийнэ.
- Гар цайлгах цайны мөнгө 15$ байна (хөтөч, жолооч)
- Үнэт эдлэл, их хэмжээний мөнгөө буудлын өрөө сейф болон ресепшний сейфенд хадгалуулж болно.
- Нэмэлт төлбөртэй аяллын төлбөрийг цаг тухайд нь хөтөчид аялал эхлэхээс өмнө төлсөн байх.
- Туркэд хөтөч болон унаа үйлчлэх цаг нь тухайн орон нутгйин цагаар 09:00 - 19:00 болно. Энэ цагаас хойш хөтөч унаа авах бол аялагчид төлбөрийг өөрсдөө төлнө. Мөн дээрх цагаас бусад цагт буудлаас гарах, аливаа асуудал үүсгэвэл турк болон монгол талын аяллын компани хариуцлага хүлээхгүй болно.
- Хил гаалиар гарахдаа 1 хүний ЗӨВШӨӨРӨГДСӨН гар тээшний ачаа 8 кг, тээш 30 кг зөвшөөрөлтэй байдаг. (илүү ачаа 1кг нь 8-9 евро байна)
- Бүх төрөлийн сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, архи 1-ээс дээш, нойрсуулах бодистой эм, тариа, гар ачаанд шингэн зүйл, хурц иртэй зүйл зэрэг нь хил, гаалиар гаргах хориотой болно.
- Аялалд авч явах валютаа ченжийн захаас авсан тохиолдолд банкинд тушааж банкнаас авч явах нь найдвартай байдаг. Учир нь хуурамч мөнгөн тэмдэгт гардагтай холбоотой.
- Та 5000 ам доллар, 20000 вон, 20000 юаниас дээш мөнгө биедээ авч явж байгаа тохиолдолд Монгол Улсын хил дээр тус бэлэн мөнгөө үнэн зөвөөр бичиж гаалийн мэдүүлэг (деклраци) бөглөж тамга даруулсан байх шаардлагатай бөгөөд хил нэвтрэх тухайн улсын хил дээр манайхаас бэлдэж өгсөн улаан деклраци дээр мөн өөрийн авч яваа бүх бэлэн мөнгөө дахин бичиж тус улсын гаалийн ажилтнаар тамга даруулах ёстой. Хэрэв тамга тэмдэг даруулаагүй, деклраци бөглөөгүй гарснаас үүдэн гарах асуудлыг манай компани хариуцахгүй болно. (мөнгө алдах, хураалгах)
- Тухайн орны хилийн бүртгэл дээр зөвхөн паспортаа шалгуулж тамга даруулах ба бусад бичиг баримт (деклраци)-аа гаалийн ажилтанд шалгуулна.
- Төрийн болон өндөр албан тушаалтан, эрх мэдэл бүхий ямар ч хүн аялагч гэдэг утгаараа компани болон аяллын дүрэм журамд захирагдан аялах ёстойг анхаарна уу. Ямар нэгэн илүү тусгайлсан нэмэлт үйлчилгээ байхгүй болно.