card

Манжуур - Бэй Дай Хэ

 
Аялалын чиглэл:

УБ - Дорнод - Манжуур хот - Бэйдахэ - Манжуур - Улаанбаатар

Аялалын хугацаа: 6 шөнө / 7 өдөр
Аялалын төлбөр:

Нэг хүний төлбөр - ,,,,,,,,,,,,,,,, (Автобус,  галт тэрэгний тасалбар, тосож үдэх унаа, хөтөлбөрт орсон аяллын унаа,хөтөлбөрт багтсан хоол, хөтөч, үзвэрүүд орсон)

Хүүхдийн төлбөр ( 2 - 9 нас) - ,,,,,,,,,,,,,,,,,,890.000₮ (Буудалдаа оргүй, бусад бүх үйлчилгээ орсон)

Үнэнд ороогүй зүйлс:

Хөтөлбөрт багтаагүй хоол, нэмэлт үзвэр үйлчилгээний хураамж

Аялалын унаа:

Галт тэрэг, Автобус

    • УБ хотоос тухайн нөхцөл байдлаасаа шалтгаалан 12-14 цагийн хооронд хөдлөх ба Манжуур хотын зүг хөдөлнө.
    • УБ хотоос 198км явж Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд оройн хоол иднэ. /Төлбөрийг аялагчид өөрсдөө/
    • УБ – Хэнтий чиглэлд 330 км
    • Хэнтий – Дорнод чиглэлд 323 км
     

     

Хоол

  • Аялагчид өөрсдөө
  • Өглөө 8 цагт хилийн боомт нээгдэх ба 2 улсын хил гаалиар нэвтэрч, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Манжуур хотын зүг хөдөлнө. /Хил гаалийн ачааллаас шалтгаалан удах магадлалтай тул аялагч та хүлээцтэй хандана уу/
  • Хавирга боомт  - Манжуур хот чиглэлд 220км
  • Манжуур хотод очиж буудалдаа байрлана.
  • Оройн хоол
  • Манжуур хот нь шөнийн гэрэлтүүлэг ихтэйгээрээ онцлог бөгөөд энэ  оройдоо Манжуур хотын хиймэл нуур үзэж, шөнийн хоттой танилцаж, дурсгалын зураг   татуулна.
  • Буудалдаа амарна.
 

 

Хоол

  • Оройн хоол

Буудал

    • Чинь Хуан Дао хотод өглөөний 09:56 цагт ирнэ / Чинь Хуан Дао хот нь Хятад улсын Хэбэй мужийн зүүн хойд хэсэгт, Бохай тэнгисийн эрэг дагуу байрладаг чухал боомт болон аялал жуулчлалын хот юм/
    • Зочид буудлын өрөөг хүлээн авна
    • Чөлөөт цаг
    • Өдрийн хоол
    • Лаохүши далайн цэцэрлэгт хүрээлэнд зочлох /Бэйдахэ далайн эргийн амралтын бүсэд байрладаг ба аялагчид цэнхэр тэнгисийн эргээр болон далайн нуурын цэцэрлэгт хүрээлэнгээр алхах,  далайн эргийн тагтаатай зургаа татуулах боломжтой/
    • Хятадын хамгийн алдартай далайн эргийн амралтын бүс болох Бэйдахэд аялна /Түүхэн болон байгалийн сайхан орчноороо алдартай бөгөөд Бээжин, Тяньжин зэрэг томоохон хотуудаас ирдэг жуулчдын хамгийн их зорин очдог газар/
    • Оройн хоол
    • Буудалдаа амарна
     

Хоол

  • Өдрийн хоол
  • Оройн хоол

Буудал

    • Чинь Хуан Дао хотод өглөөний 09:56 цагт ирнэ / Чинь Хуан Дао хот нь Хятад улсын Хэбэй мужийн зүүн хойд хэсэгт, Бохай тэнгисийн эрэг дагуу байрладаг чухал боомт болон аялал жуулчлалын хот юм/
    • Зочид буудлын өрөөг хүлээн авна
    • Чөлөөт цаг
    • Өдрийн хоол
    • Лаохүши далайн цэцэрлэгт хүрээлэнд зочлох /Бэйдахэ далайн эргийн амралтын бүсэд байрладаг ба аялагчид цэнхэр тэнгисийн эргээр болон далайн нуурын цэцэрлэгт хүрээлэнгээр алхах,  далайн эргийн тагтаатай зургаа татуулах боломжтой/
    • Хятадын хамгийн алдартай далайн эргийн амралтын бүс болох Бэйдахэд аялна /Түүхэн болон байгалийн сайхан орчноороо алдартай бөгөөд Бээжин, Тяньжин зэрэг томоохон хотуудаас ирдэг жуулчдын хамгийн их зорин очдог газар/
    • Оройн хоол
    • Буудалдаа амарна
     

Хоол

  • Өдрийн хоол

  •  Оройн хоолтой

Буудал

    • Өглөөний цай
    • Бин Тан Юу их хөндий үзэсгэлэнт газартай танилцах / Мэн Чөн Лэ, Жиуде цөөрөм, Савлуур гүүр, Усан оргилуур, Лан Линь далан /
    • Чөлөөт цаг / Аккумулятортай машинаар нэмэлт төлбөр төлөн аялах боломжтой/
    • Оройн хоол
    • Буудалдаа амарна
     

Хоол

  • Өглөөний цай, оройн хоолтой

Буудал

    • Өглөөний цай
    • Юү дао арал дах өдрийн аялал хийнэ / Уг арал нь амралт, халуун рашаан, зугаа цэнгэлийн зориулалттай аялал жуулчлалын цогцолбор юм/
    • Оройн хоол
    • Буудалдаа амарна
     

Хоол

  • Өглөөний цай
  • Оройн хоол

Буудал

    • Өглөөний цай
    • Шанхайгуаны Жиаошань буюу Хятадын түүхэн дурсгалт цэг болох Цагаан хэрмийн зүүн хойд үзүүрийн анхын уулын хэсэгт өөрийн хүсэлтээр очих боломжтой /хэрвээ аялагч өөрөө хүсвэл/
    • Цагаан хэрмийн эхлэл болох Лао луугийн толгойд зочлох
    • Чөлөөт цаг /Шоппинг хийх боломжтой/
    • Оройн хоол
    • Чинь Хуан Дао хотоос Манжуур хотын чиглэлд оройн 20:20 цагт галт тэргээр хөдөлнө
    • Буудалдаа амарна
     

 

 

    • Чинь Хуан Дао хотоос Манжуур хотод оройн 22:03 цагт ирнэ
    • Зочид буудалдаа амарна
     
 

 

  • Өглөөний цай
  • Буудлын өрөөгөө хүлээлгэн өгч тогтсон цагт цугларч Манжуур хотоос Ар хашаат боомтын зүг хөдөлнө. (Аялагчид зам зуурын хүнсээ бэлдсэн байх)
  • 2 улсын хил гаалиар нэвтрэх ба хилийн ачааллаас шалтгаалан удах магадлалтай тул аялагч та хүлээцтэй хандана уу
  • Оройн хоол. (Төлбөрийг аялагчид өөрсдөө)
  • УБ хотод ирсэнээр бидний аялал өндөрлөнө
 

Аяллын хуваарь

АЯЛЛЫН ХУГАЦАА АЯЛАЛ ЭХЛЭХ ӨДӨР ҮНЭ АЯЛАЛ ЗАХИАЛГА
      Аялал захиалах

 

 

 

Нэмэлт мэдээлэл

Хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс:
  • 20000 юаньтай тэнцэх хэмжээний бэлэн мөнгөтэй явбал заавал гаалийн деклараци бичиж гарах
  • Бусдын ачаа тээшийг хилээр авч гарахын хориглоно.
  • Хамт олноороо явж байгаа тохиолдолд дундын хүнс болох хиам, лаазалсан хүнс зэрэг махан бүтээгдэхүүнийг нэг дор их хэмжээгээр хийж авч гарахгүй байх
Аялалд авч явах зүйлс
  • Гадаад пасспорт (доод тал нь 6 сараас дээш хугацаатай)
  • Иргэний үнэмлэх (зарим тохиолдолд хил дээр тодруулах шаардлага гардаг)
  • Төрсний гэрчилгээ, итгэмжлэл (хүүхэдтэй яваа бол)
  • Ойр зуурын хэрэглэдэг эм
  • Цоожтой цүнх чемодан
  • Халуунаа барьдаг жижиг аяга
  • Тухайн цаг агаар улиралд тохирсон хувцас, аяллын хөлд эвтэйхэн гутал
  • Хувийн хэрэгцээний бэлэн мөнгө (юань)
  • Хавтгай 2 сэрээтэй розетканд зориулсан залгуур

  1. Аяллын хөтөлбөр, маршрут, сайтар танилцаж, хүлээн зөвшөөрсний дараа аяллын маршрутыг сонгож журам, гэрээнд гарын үсэг зурж урьдчилгаа төлбөр хийснээр аяллын захиалга хийгдсэнд тооцно.
  2. Эрхэм аялагч та аялал эхлэхээс өмнө өөрийн хувийн бэлтгэлээ сайн хангаж гадаад паспорт, цахим үнэмлэхээ авч явна уу!
  3. Аяллын өмнө Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс бичиг баримтаа шүүлгэж бичиг баримтын зөрчлийг арилгах. Паспортны сунгалтын тоон дардас болон тамганы бал ууссан бол дахин тамга даруулан зөрчлийг арилгах. Регистрийн дугаар, үсэг солигдсон бол гадаад паспортны тоо, үсэгтэй таарч байх. Овог нэр бүтнээр болон хагасаар солиулсан тохиолдолд заавал лавлагаа авч явах гэх мэт. Түүнтэй холбоотой асуудал гарвал аялагч өөрөө хариуцна
  4. Галт тэрэгний буудал дээр цагийн өмнө ирсэн байна. (УБ - Замын-Үүд 709 км –т 13 цаг явна)
  5. Аялал эхлэхээс 10 хоногийн өмнө төлбөрийг бүрэн барагдуулсан байх шаардлагатай. Төлбөрийг дансаар хийх тохиолдолд доорх банкны данснаас дурын банкыг сонгон төлбөрөө шилжүүлнэ үү.
    • 5027694876 (ХААН БАНК) – МОНГОЛ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХХК
    • 411006903 (ХХБанк) – МОНГОЛ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХХК
  6. Аялагчийн зүгээс ямар нэгэн шалтгаанаар аялал цуцласан тохиолдолд 3 хувийн суутгал бодогдоно. 7 хоногоос өмнө аялал цуцлах тохиолдолд нийт төлбөрийн 35 хувийг суутгаж үлдсэн төлбөрийг буцаан олгоно. Хэрэв аялал эхлэхээс 5 хоногийн өмнө аялал цуцлавал хоолны төлбөрөөс бусад төлбөрийг суутгаж олгоно.
  7. Ямар нэгэн хууч өвчтэй бол заавал аялал бүртгүүлэхдээ заавал мэдэгдсэн байх.
  1. Насанд хүрээгүй хүүхэд (18 наснаас доош), хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настангууд заавал асран хамгаалагчтай аялалд явах ба асран хамгаалагч нь асрамжинд байгаа тухайн хүний аюулгүй байдал болон бусад зүйлийг бүрэн хариуцаж авч явах.
  2. Аялагч гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байх. Манай гэрээт даатгалын компаниар даатгуулах боломжтой бөгөөд төлбөрийг аялагчид өөрсдөө төлнө. Даатгалын төлбөр 8000 төг байна.
  3. Хүүхэдтэйгээ явж байгаа тохиолдолд: хүүхдийн паспорт, төрсний гэрчилгээний эх хувийг авч явна. Хэрэв эцэг эхээс өөр хүнтэй явж байгаа хүүхэд: ИТГЭМЖЛЭЛ, төрсний гэрчилгээ, гадаад паспортны хамт авч явна. /Итгэмжлэл авах тухай лавлаж асууна уу/ 18 нас хүрээгүй аялагч заавал төрсний гэрчилгээ, гадаад паспортоо хамт авч явна.
  4. Хэрэв гоо сайхны мэс засал хийлгэсэн болон биедээ төмөр метал суулгасан тохиолдолд эмчийн бичгээ авч явна уу. (Англи эсвэл Хятад хэл дээр орчуулна)
  5. Аяллын туршид хөтөч, жолоочийн тавьсан шаардлагыг зөвөөр хүлээн авч, машины хөдөлгөөнөөс болгоомжилж зам хөндлөн гарахгүй байх, өөрийн буруутай үйлдлээс гарсан эрсдлийг компани болон хөтөч, жолооч хариуцахгүй болно
  6. Чөлөөт өдөр болон хөтөлбөртэй өдрийн оройн 22:00-06:00 хүртэл ямар нэгэн асуудлыг манай компани хариуцахгүй, (Тухайн орны цагаар)
  7. Байгалийн давтагдашгүй  хүчин зүйлээс шалтгаалж аяллын хоног нэмэгдсэн тохиолдолд аялуулагч тал хариуцахгүй бөгөөд нэмэгдсэн өдрийн зардлыг аялагч өөрөө төлнө.
  8. Аялалд явж байхдаа тухайн орон нутагт  манай төлөөлөгчөөс өөр хүнтэй харьцах тохиолдолд түүнээс үүдэн гарах асуудлыг манай компани хариуцахгүй
  • Байрласан зочид буудлынхаа дотоод журмыг хүндэтгэн дагаж мөрдөхийн зэрэгцээ буудалд байрлаж буй хүмүүст чирэгдэл хүндрэл учруулахгүй байх, гадаад оронд өөрийн орны нэр хүндийг өндөрт өргөж явахыг эрхэмлэнэ.
  • Байрлах буудлынхаа өрөөнд ормогц эд хогшил, төхөөрөмж нь бүрэн бүтэн хэвийн ажиллаж байгаа эсэхийн шалгаж ямар нэгэн гэмтэл зөрчил илэрвэл хөтөч ба буудлын хүлээн авахад яаралтай мэдэгдэнэ. Буудлын техник хэрэгсэл, угаалгын өрөөний тоног төхөөрөмжийг ашиглах заавар санамж төлбөрийн нөхцөлтэй танилцах, буудлын ажилтнаас зөвлөгөө авах
  • Буудлын мини бар, ТВ-ийн төлбөрт суваг, телефон утас ашиглах, хувцас угаах, индүүдэх, зэрэг үйлчилгээг авсан бол өрөөгөө хүлээлгэж өгөхдөө тухайн үйлилгээний төлбөрийг буудлаас тогтоосон тарифын дагуу төлнө
  • Зочид буудлын гар ванны алчуур, цагаан хэрэглэлийг арилахааргүй  толбо болгосон тохиолдолд зохих журмын дагуу торгууль төлнө.
  • Хаалга тогшсон хүнийг хэн гэдгийг нь асууж мэдэж байж хаалгаа онгойлгож өгч байх
  • Зочид буудлын аваарын гарцын бүдүүвчтэй анхааралтай танилцан гал түймэр, газар хөдлөлтийн үед заасан маршрутаар гарна.
  • Чухал бичиг баримт, үнэт эд зүйлсээ буудлын өрөөнд орхихыг хориглоно. Заавал сейфэнд хадгалуулна.
  • Өрөөний шил шаазан эдлэлтэй болгоомжтой харьцах
  • Өрөөний эд хогшлыг өөр өрөө рүү зөөхгүй байх
  • Буудлын ресепшнд мэдэгдэхгүйгээр өрөө сольж болохгүй.
  • Өрөөндөө гадны хүн оруулах, түлхүүрээ бусдад шилжүүлэх, өрөөний хаалгыг онгорхой орхихгүй
  • Буудал согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусадтай маргах, чанга орилох, дуулах, ТВ хөгжим өндөр дуугаар тавьж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх
  • Агааржуулагч асаасан тохиолдолд өрөөний цонх хаалгыг заавал хаана.
  • Өрөөнөөс гарахдаа крантны усаа хааж, цахилгаан хэрэгслийг салгана.
  • Гал түймэр, газар хөдлөлт зэрэг нөхцөлд цахилгаан шатыг ашиглаж болохгүй.
  • Буудлын эд хогшлыг эвдэх, алга болгох, цагаан хэрэглэлийг бохирдуулах зэрэг буудалд ямар нэг байдлаар гарз хохирол учруулсан тохиолдолд тухайн орны хууль дурмийн дагуу, тухайн буудлын тогтоосон тарифын дагуу хохирлыг төлж барагдуулна.

Захиалга өгөх