card

Тэнгэрийн хаалганы аялал

Аяллын чиглэл:

УБ - Замын-Үүд - Эрээн - Бугат - Чанша - Жанжиажэ | Тэнгэрийн хаалга (автобус)  - Чанша - Бугат - Хөх хот - Эрээн - Замын-Үүд - УБ

Аяалын хугацаа: 9 шөнө / 10 өдөр
Аяллын төлбөр:

Нэг хүний төлбөр - 2,990,000₮ (2 талын автобус, онгоцны билет,тосох  үдэх унаа, буудал, хөтөлбөрт орсон хоол, хөтөлбөрт багтсан үзвэр, хөтөч)

Хүүхдийн төлбөр:

0-2 нас 650,000₮ (онгоцны такс, даатгал)

2-5 нас: 2,000,000₮ (буудалдаа оргүй, 2 талын автобус, онгоцны билет,тосох  үдэх унаа, буудал, хөтөлбөрт орсон хоол, хөтөлбөрт багтсан үзвэр, хөтөч)

5-11 нас: 2,800,000₮ /буудалдаа ортой, 2 талын автобус, онгоцны билет,тосох  үдэх унаа, буудал, хөтөлбөрт орсон хоол, хөтөлбөрт багтсан үзвэр, хөтөч)

Үнэнд ороогүй зүйлс

Зам зуурын хоол хүнс, хөтөлбөрт багтаагүй хоол хүнсний зардал, хөтөлбөрт багтаагүй, үзвэр үйлчилгээний хураамж

Аяллын унаа

Онгоц, автобус

  • УБТЗ-ын хүлээлгийн танхимд 16 цагт цуглаж, бүртгэлээ хийлгээд 16:20 цагт галт тэргэндээ сууснаар аялал эхэлнэ. 

Хоол

  • Аялагчид өөрсдөө 
  • Замын-Үүдэд 07:20 цагт бууж, 10:00 цагт Эрээн чиглэлийн унаанд сууж хил гаалиар нэвтэрнэ. Хилийн ачааллаас шалтгаалж удах магадлалтай.
  • Эрээн хүрч хил нэвтэрсний дараа Хятад дахь албан ёсны төлөөлөгч тосож авна.
  • 16:20 цагт нисэх онгоцны буудалруу хөдөлнө.
  • Эрээн хотоос 19:25 цагт Бугат хот руу  нисэж, 20:30 цагт Бугатад бууна.
  • Буудалдаа амарна. (нисэх онгоцны зочид буудал)

Хоол

  • Аялагчид өөрсдөө

 

  • Бугатаас 08:00 цагт Чаншааруу нисэж, 10:30 цагт Чаншагийн онгоцны буудалд газардана.
  • Чанша - Жанжиажэ чиглэлд 5 орчим цаг автобусаар зорчино.
  • Оройн хоол
  • Буудалдаа амарна.

Хоол

  • Оройн хоолтой

Буудал

 

  • Өглөөний цай
  • Тэнгэрийн хаалганы байгалийн цогцолборт газрыг үзнэ.
  • Дүүжин лифтээр далайн түвшнээс дээш 1500 метрийн өндөрт тэнгэрийн хаалган дээр очно. Дүүжин лифтнээс байгалийн сайхныг тольдоно.
  • Ууланд бэхлэгдсэн шилэн тавцан дээгүүр алхаж, Тэнгэрийн хаалганы оргил дээр очно.
  • Тузиа цэцэрлэгт хүрээлэн үзэх боломжтой (нэвтрэх такс төлбөр аялагчид өөрсдөө)
  • Оройн хоол
  • Буудалдаа амарна.

Хоол

  • Өдрийн 3-н хоол

Буудал

  • Өглөөний цай
  • Аватар киноны зураг авалт хийгдсэн Пандора гаригийн хадан хавцал, өндөр уулс зэрэг байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий нууцлаг ертөнцөд цагийг сонирхолтой өнгөрүүлэх боломжтой.
  • Арван миль галерейн үзэсгэлэнт газар орох боломжтой. (орох тасалбар аялагчид өөрсдөө)
  • Үзэсгэлэнт Баофэн нуурын завин аялал хийх боломжтой. (завины төлбөр аялагчид өөрсдөө)
  • Өдрийн хоол
  • Оройн хоол
  • Буудалдаа амарна.

Хоол

  • Өдрийн 3-н хоол

Буудал

  • Өглөөний цай
  • Шилэн дүүжин гүүрэн дээр гарж зурагаа татуулна.
  • Торгоны дэлгүүр орж худалдан авалт хийх боломжтой.
  • Байгалийн гайхалтай бүтээл болох 15 км урттай Шар луугын агуйгаар зочлоно. (төлбөр аялагчид өөрсдөө)
  • Жанжиажэгээс автобусаар Чаншаруу явна.
  • Чаншад ирээд буудалдаа амарна.

Хоол

  • Өдрийн 3-н хоол

Буудал

  • Өглөөний цай
  • Өглөөний цайны дараа онгоцны буудал явж 11:35 цагт Бугат руу нисэж, 14:05 цагт Бугатад бууна.
  • Бугат - Хөх хот чиглэлд 2 цаг орчим автобусаар зорчино.
  • Буудалдаа амарна.

Хоол

  • Өглөөний цайтай

Буудал

 

  • Өглөөний цайгаа уугаад онгоцны буудал явна.
  • 08:30 цагт Хөх хот - Эрээн чиглэлийн онгоцонд сууж, 09:25 цагт бууна.
  • 12:00 - 13:00 цагт Эрээн хотоос хил гарах унаанд сууж замын үүдэд очно.
  • 18:05 цагт Замын-Үүд - УБ чиглэлийн галт тэргэнд сууна.

Хоол

  • Өглөөний цайтай

 

  • УБ-т бууснаар аялал өндөрлөнө.

 

 

Аяллын хуваарь

АЯЛЛЫН ХУГАЦАА АЯЛАЛ ЭХЛЭХ ӨДӨР ҮНЭ АЯЛАЛ ЗАХИАЛГА
8 шөнө / 9 өдөр 11-р сарын 17-нд 2,990,000₮ Аялал захиалах
8 шөнө / 9 өдөр 11-р сарын 24-нд 2,990,000₮ Аялал захиалах
8 шөнө / 9 өдөр 12-р сарын 1-нд 2,990,000₮ Аялал захиалах

 

 

Нэмэлт мэдээлэл

Хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс:
  • WECHAT болон Arrive.mn апп татаж, бүртгүүлсэн байх. /Эрүүл мэндийн гаалийн мэдүүлэг бөглөнө/
  • 20000 юаньтай тэнцэх хэмжээний бэлэн мөнгөтэй явбал заавал гаалийн деклараци бичиж гарах
  • Бусдын ачаа тээшийг хилээр авч гарахын хориглоно.
  • Хамт олноороо явж байгаа тохиолдолд дундын хүнс болох хиам, лаазалсан хүнс зэрэг махан бүтээгдэхүүнийг нэг дор их хэмжээгээр хийж авч гарахгүй байх
Аялалд авч явах зүйлс
  • Гадаад пасспорт (доод тал нь 6 сараас дээш хугацаатай)
  • Иргэний үнэмлэх (зарим тохиолдолд хил дээр тодруулах шаардлага гардаг)
  • Төрсний гэрчилгээ, итгэмжлэл (хүүхэдтэй яваа бол)
  • Ойр зуурын хэрэглэдэг эм
  • Цоожтой цүнх чемодан
  • Халуунаа барьдаг жижиг аяга
  • Тухайн цаг агаар улиралд тохирсон хувцас, аяллын хөлд эвтэйхэн гутал
  • Хувийн хэрэгцээний бэлэн мөнгө (юань)
  • Хавтгай 2 сэрээтэй розетканд зориулсан залгуур

  1. Аялалын хөтөлбөр, маршруттай сайтар танилцаж, хүлээн зөвшөөрсний дараа аяллын маршрутыг сонгож  журам, гэрээнд гарын үсэг зурж урьдчилгаа төлбөр хийснээр аялалын захиалга хийгдсэнд тооцно.
  2. Ямар нэгэн шалтгаанаар 10 хоногоос өмнө аялал цуцлах тохиолдолд нийт төлбөрийн 35 хувийг суутгаж үлдсэн төлбөрийг буцаан олгоно. Хэрэв аялал эхлэхээс 3 хоногийн өмнө аялал цуцлавал хоолны төлбөрөөс бусад төлбөрийг суутгаж олгоно.
  1. “Монгол Аялал” ХХК – ийн боловсруулж, баталсан аялалын хөтөлбөрийн дагуу аялалд оролцох, тогтоосон цагийг чандлан баримтлана.
  2. Аялалын үеэр архи дарс хэтрүүлэн хэрэглэх, нийтийн хэв журмыг санаатайгаар зөрчих, аялагчдын тав тухыг алдагдуулах, аяллын хөтөлбөрийг өөрчлөхгүй байх (хэрэв дээрх зөрчлийг гаргавал хуулийн байгууллагад хүлээлгэн өгнө. Үүнээс үүдэлтэй гарсан зардлыг аялагч өөрөө хариуцна)
  3. Аялагч даатгалд заавал даатгуулсан байна.
  4. Тухайн орны ард түмний ёс заншлыг дээдлэн хүндэтгэж, тухайн орны дүрэм, журамд захирагдана
  5. Зайлшгүй шаардлагатай өөрийн бичиг баримтаа шалгаж үзэх. (гадаад паспорт, гадаад паспортын хугацаа, онгоцны тийз, галт тэрэгний билет, даатгалын дэвтэр, хүүхдийн паспорт, түрийвч гэх мэт) паспортын сунгалтын дардас давхар дарагдсан, сунгалтыг балалж янзалсан эсэх мөн хилийн хориг зэрэг эргэлзээтэй зүйл байвал иргэний бүртгэл, холбогдох газраас яаралтай тодруулсан байх, үүнээс үүдэн гарах хариуцлагыг аялагч өөрөө хариуцах.
  6. Зочид буудлууд өдрийн 10 цаг хүртэл тооцоогоо хийдэг. Хэрэв жуулчин Телефон, мини бар, ресторан, буудлын тээш хадгалах зэргээр үйлчлүүлсэн бол нэмэгдэл тоооцоо хийнэ.
  7. Үнэт эдлэл, их хэмжээний мөнгөө буудлын өрөө сейф болон ресепшний сейфенд хадгалуулж болно.
  8. Хөтөлбөрөөс бусад төлбөртэй үзвэрийг анх гэрээ хийхдээ сайтар тохирсон байх. Нэмэлт төлбөртэй аялалын  төлбөрийг цаг тухайд нь хөтчид аялал эхлэхээс өмнө төлсөн байх.
  9. Оройн 22:00-06:00 хүртэл аялагч хөтөлбөрөөс гадуур өөрөө дур мэдэн явсан тохиолдолд гарах ямар нэгэн асуудлыг манай компани хариуцахгүй, (тухайн орны цагаар)
  10. Зочид буудалд ороход аялагчид хөтөч зохион байгуулагчийн хуваарилсан өрөөнд орох. Албан байгууллагаараа аялж байгаа тохиолдолд зочид буудлын өрөөнд орох аялагчдыг тухайн албан байгууллага өөрсдөө тодорхой хуваарилсан байх
  11. Дэлгүүр захаар орсон тохиолдолд хөтчийн тогтоосон хугацаанаас хэтрэхгүй, цагтаа гарах. Хэрвээ тогтсон цагтаа дэлгүүр захаас гарч ирээгүй тохиолдолд аяллын баг хүлээхгүй шууд дараагийн аялалдаа орох тул араас ирэх зардлаа аялагчид өөрсдөө хариуцна. Мөн зарагдсан барааг буцаадаггүй тул та сонголтоо зөв хийх хэрэгтэй.
  12. Байгалийн давтагдашгүй  хүчин зүйлээс шалтгаалж аялалын хоног нэмэгдсэн тохиолдолд аялуулагч тал хариуцахгүй бөгөөд нэмэгдсэн өдрийн зардлыг аялагч өөрөө төлнө.
  13. Аялалд явж байхдаа тухайн орон нутагт  манай төлөөлөгчөөс өөр хүнтэй харьцах тохиолдолд түүнээс үүдэн гарах асуудлыг манай компани хариуцахгүй
  14. Аялалын явцад цүнх сав болон бусад зүйлд өөр хүний ачааг дайх, гуйсан зүйлийг нь хил гаалиар авч гарах, ямар нэгэн эм, дугтуйтай зүйл авч гарахыг хатуу хориглоно. (энэ асуудлаас үүдэлтэй зүйл гарвал аялагч өөрөө хариуцна)
  15. Та 5000 ам доллар, 20000 юаниас дээш мөнгө биедээ авч явж байгаа тохиолдолд Монгол улсын хил дээр тус бэлэн мөнгөө үнэн зөвөөр бичиж гаалийн мэдүүлэг бөглөж тамга даруулсан байх шаардлагатай бөгөөд БНХАУ-ын хил дээр 2 хэсэг шар хуудас бөглөж тамга даруулах ёстой.  Хэрэв тамга даруулаагүй  болон деклараци бөглөөгүй гарснаас үүдэн гарах асуудлыг компани хариуцахгүй болно. (мөнгө алдах, хураалгах)
  16. Тухайн орны хилийн бүртгэл дээр зөвхөн паспортаа шалгуулж тамга даруулах ба бусад бичиг баримт /деклораци/-аа гаалийн ажилтанд шалгуулна.
  17. Согтууруулах төрлийн ундааг огт хэрэглэхгүй байх.
  18. Үүнээс үүдэлтэй асуудал гарвал аялагч өөрсдөө бүрэн хариуцна.
  19. Ачаа тээшээ нүдэнд харагдах газар байршуулж анхаарал тавьж явах
  20. Бичиг баримтаа найдвартай газар хадгалах

  • Байрласан зочид буудлынхаа дотоод журмыг хүндэтгэн дагаж мөрдөхийн зэрэгцээ буудалд байрлаж буй хүмүүст чирэгдэл хүндрэл учруулахгүй байх, гадаад оронд өөрийн орны нэр хүндийг өндөрт өргөж явахыг эрхэмлэнэ.
  • Байрлах буудлынхаа өрөөнд ормогц эд хогшил, төхөөрөмж нь бүрэн бүтэн хэвийн ажиллаж байгаа эсэхийн шалгаж ямар нэгэн гэмтэл зөрчил илэрвэл хөтөч ба буудлын хүлээн авахад яаралтай мэдэгдэнэ. Буудлын техник хэрэгсэл, угаалгын өрөөний тоног төхөөрөмжийг ашиглах заавар санамж төлбөрийн нөхцөлтэй танилцах, буудлын ажилтнаас зөвлөгөө авах
  • Буудлын мини бар, ТВ-ийн төлбөрт суваг, телефон утас ашиглах, хувцас угаах, индүүдэх, зэрэг үйлчилгээг авсан бол өрөөгөө хүлээлгэж өгөхдөө тухайн үйлилгээний төлбөрийг буудлаас тогтоосон тарифын дагуу төлнө
  • Зочид буудлын гар ванны алчуур, цагаан хэрэглэлийг арилахааргүй  толбо болгосон тохиолдолд зохих журмын дагуу торгууль төлнө.
  • Хаалга тогшсон хүнийг хэн гэдгийг нь асууж мэдэж байж хаалгаа онгойлгож өгч байх
  • Зочид буудлын аваарын гарцын бүдүүвчтэй анхааралтай танилцан гал түймэр, газар хөдлөлтийн үед заасан маршрутаар гарна.
  • Чухал бичиг баримт, үнэт эд зүйлсээ буудлын өрөөнд орхихыг хориглоно. Заавал сейфэнд хадгалуулна.
  • Өрөөний шил шаазан эдлэлтэй болгоомжтой харьцах
  • Өрөөний эд хогшлыг өөр өрөө рүү зөөхгүй байх
  • Буудлын ресепшнд мэдэгдэхгүйгээр өрөө сольж болохгүй.
  • Өрөөндөө гадны хүн оруулах, түлхүүрээ бусдад шилжүүлэх, өрөөний хаалгыг онгорхой орхихгүй
  • Буудал согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусадтай маргах, чанга орилох, дуулах, ТВ хөгжим өндөр дуугаар тавьж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх
  • Агааржуулагч асаасан тохиолдолд өрөөний цонх хаалгыг заавал хаана.
  • Өрөөнөөс гарахдаа крантны усаа хааж, цахилгаан хэрэгслийг салгана.
  • Гал түймэр, газар хөдлөлт зэрэг нөхцөлд цахилгаан шатыг ашиглаж болохгүй.
  • Буудлын эд хогшлыг эвдэх, алга болгох, цагаан хэрэглэлийг бохирдуулах зэрэг буудалд ямар нэг байдлаар гарз хохирол учруулсан тохиолдолд тухайн орны хууль дурмийн дагуу, тухайн буудлын тогтоосон тарифын дагуу хохирлыг төлж барагдуулна.

Захиалга өгөх