card

Туркийн 3 хотын аялал

Аяллын чиглэл:

УБ - Анталья - Памуккале -  Станбул - УБ

Аяллын хугацаа: 7 шөнө / 8 өдөр
Аяллын үнэ: Нэг хүний төлбөр 4,450,000₮ (үнэд хөтөлбөрт орсон хоол, үзвэрүүд, хөтөч, зочид буудал, онгоцны тийзны үнэ орсон.)
  • Улаанбаатар хотоос өглөө тогтсон цагт Станбул хот руу ниснэ. Турк улсын үзэсгэлэнт далайн эргийн хот болох Анталия хот руу орон нутгийн нислэгээр нисэх ба хөтөч угтаж аван зочид буудал руу хөдөлнө.

  • Зочид буудалдаа бүртгэлээ хийлгээд өрөөндөө орсны дараа оройн хоолоо зочид буудалдаа иднэ.

 

Хоол

  • Оройн хоолтой /Уух зүйлс бүгд үнэгүй/

Буудал

  • Riolavitas Resort&Spa
  • Өглөөний цайны дараа бид тогтсон цагт цугларч зөвхөн Турк улсад байдаг Султанит чулууг шигтгэн урласан алт мөнгөн эдлэлийн үнэт эдлэлийн дэлгүүрээр зочилно.
  • Хотын шигтгээ болсон Дьюдэн хүрхрээ үзнэ. Анталия хотын алдартай Турк савхи болон үслэг эдлэлийн дэлгүүрээр зочилох болно.
  • Үүний дараа хотын алдарт зоогтой орон нутгийн ресторанд өдрийн хоол зооглоно.
  • Old town city буюу хуучин хотоор аялана. Ийнхүү газар нь Анталья хотын хамгийн үзэсгэлэнтэй газраар тооцогддог. Мөн төв талбайг үзэх болно.
  •  Оройн хоолоо буудалдаа ирж зооглоно.

 

Хоол

  • Өдрийн 3-н хоолтой

Буудал

  • RİOLAVİTAS RESORT&SPA 5* ALL İNC
  • Чөлөөт өдөр (нэмэлт аялалын хөтөлбөр авах боложтой)
  • Жич:Анталья хотын хамгийн том усан парк буюу The Land of Legends-нд тоглох, Маша болон Дельфиний шоу үзэх мөн бүтэн өдрийн усан онгоцны хөөстэй шоунд оролцох боломжтой.

Хоол

  • Өдрийн 3 хоол

Буудал

  • Анталья-гаас Памуккале руу хөдөлнө.
  • Өдрийн хоолоо замдаа тухайн нутгийн зоогийн газарт зооглоно.
  • Дараа нь хөвөн даавуун эдлэлийн дэлгүүр орно. Денизли хот нь хөвөнгийн тариалалтаараа дэлхийд алдартай бөгөөд хөвөн даавууны үйлдвэрлэлийг тэргүүлэх салбараа болгосон байдаг. Бэлэн хувцас болон хөвөн дэр, хөнжил, гар нүүрийн алчуур зэргийг худалдан авах боломжтой.
  • Памуккалед байрлах буудалдаа ирж оройн хоолоо зооглоно

Хоол

  • Өдрийн 3-н хоолтой

Буудал

  • ADEMPİRA SPA 5* 
  • Агаарын бөмбөлөгийн хөтөлбөрт хамрагдах хүмүүс (нэмэлт төлбөртэй +$)
  • Өглөөний цайгаа уусаны дараа Цасан цагаан хөвөн уул буюу Памуккалег очиж үзнэ.
  • Дэлхийн соёлын өвд 1988 онд бүртгэгдсэн эртний Хиараполис хот болон Анфитеатрыг үзнэ.
  • Клеопатра залуужуулдаг халуун рашаанд орно. (нэмэлт төлбөртэй)
  • Өдрийн хоолоо нутгийн буффет ресторанд зооглоно.
  • Памуккале хотын нэрийн хуудас болсон анар жимсний талбайд байрлах дарсны үйлдвэрт амталгаа хийнэ.
  • Буудалдаа очиж ядаргаагаа тайлан халуун рашаанд орно

Хоол

  • Өдрийн 3-н хоолтой

Буудал

  • ADEMPİRA SPA 5*
  • Памуккалле-гаас Станбул руу ниснэ.
  • Станбул хотын аялалд гарна. /Sultanahmet сүмийн өмнө зураг авхуулах, Hagia Sophia эртний сүм орох, Theodosius чулуун хөшөөний түүх сонсох, Hippodrome стадиум зэргийг үзнэ./
  • Босфорын хоолойгоор Усан онгоцны аялалд гарна.
  • Өдрийн хоол нутгийн ресторанд идээд буудалдаа очиж амарна.

Хоол

  • Өглөөний цай, өдрийн хоол

Буудал

  • QUA COMFORT 5*
  • Станбул хотын чөлөөт өдөр
  • Энэ өдөр аялагчид хүссэнээрээ хотоор зугаалж, дэлгүүр хэсэх эсвэл буудалдаа амрах боломжтой юм.

 

Хоол

  • Өглөөний цай

Буудал

  • QUA COMFORT 5*
  • Өглөөний цайны дараа буудлaa хүлээлгэж өгөөд онгоцны буудал руу хүргүүлнэ.
  • Станбул хотоос тогтосон цагт хөөрснөөр аялал өндөрлөнө

Хоол

  • Өглөөний цайтай

Буудал

Аяллын хуваарь

АЯЛАЛЫН ХУГАЦАА  АЯЛАЛ ЭХЛЭХ ӨДӨР ҮНЭ АЯЛАЛ ЗАХИАЛГА
7 шөнө / 8 өдөр 6-р сарын 22 нд 4,450,000₮ Аялал захиалах
7 шөнө / 8 өдөр 7-р сарын 6-нд 4,450,000₮ Аялал захиалах
7 шөнө / 8 өдөр 7-р сарын 11-нд 4,450,000₮ Аялал захиалах
7 шөнө / 8 өдөр 7-р сарын 18-нд 4,450,000₮ Аялал захиалах
7 шөнө / 8 өдөр 7-р сарын 25-нд 4,450,000₮ Аялал захиалах

 

 

 

Нэмэлт мэдээлэл

Зочид буудлууд:

  • Анталья хотод байрлах буудлын нэр:    AKKA ALINDA HOTEL 
  • Памуккале хотод байрлах буудлын нэр:  ANT RICHMOND
  • Станбул хотод байрлах буудлын нэр:      QUA CONFORT HOTEL 

Аяллын үнийг тооцохдоо зочид буудалд 2 болон 3-аараа орохоор тооцсон болно. Хэрэв ганцаараа 1 өрөөнд орох бол нэмэлтээр $220 нэмж төлөхийг анхаарна уу.

Аялалын үнэд багтсан зүйлс:

  • 2 талын ОУ-ын нислэг, 2 удаагийн орон нутгийн нислэгийн тийз
  • Хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээний хураамж
  • Хөтөлбөрт багтсан хоол
  • Хот доторх болон хот хоорондох унаа
  • Аяллын даатгал
  • Хөтөч, Жолоочийн хөлс

Аялалын үнэд багтаагүй зүйлс:

  • Нэмэлт үзвэр үйлчилгээний төлбөр
  • Хувийн хэрэглээний зардал
  • Хөтөч жолоочийн гарын мөнгө
  • Гарын мөнгө болох 15$ заавал өгөх шаардлагатай./1 хүний/

Турк  улсын мөнгөн тэмдэгтийн тухай

  • Турк улсын мөнгөн тэмдэгт нь ЛИРА ба 1$=14-16 лира, 1 лира=200-250₮. 
  • Аялал эхлэхээс өмнө Монгол төгрөгийг доллараар солиулж авч явах мөн олон улсын карт ашиглах боломжтой. (Тухайн улсад очин  "Лира"-р солиулж болно)
  • Тухайн улсад гарын мөнгө заавал өгөх соёл байдаг ба  Монгол мөнгөөр 50,000-с доошгүй байх!. Доллар болон лира өгөх боломжтой.
  • Хэрвээ олон улсын карт ашиглах бол таньд нэмэлт бэлэн мөнгө байх шаардлагатай. Зарим жижиг зах, худалдааны төвүүдээр худалдан авалт хийх бол бэлэн мөнгөөр тооцоо хийдэг. 

Turkish Airlines

  1. Ямар хөтөлбөрөөр аялахаа тодорхой болгосны дараа аяллын маршрутыг сонгож журамтай танилцан, гэрээнд гарын үсэг зурж урьдчилгаа төлбөр (эхний ээлжинд тийзийг заавал захиалсан байх) хийснээр аяллын захиалга хийгдсэнд тооцно.
  2. Компаниa зүгээс гэнэтийн ослын даатгалд хамруулна.
  3. Олон улсын нисэх онгоцны буудал, галт тэрэгний буудал дээр 4 цагийн өмнө ирсэн байна.
  4. Аялагчид нь аяллыг удирдаж байгаа хөтөч, зохион байгуулагчийн удирдлаганд аялана.
  5. Аяллын хугацаанд архи дарс хэтрүүлэн хэрэглэх, нийтийн хэв журмыг санаатайгаар бүдүүлэгээр зөрчихгүй, аялагчдын тав тухыг алдагдуулахгүй, аяллын хөтөлбөрийг өөрчлөхгүй байх.
  6. Тухайн орон нутаг, ард түмний ёс заншлыг дээдлэн хүндэтгэж, тухайн орны дүрэм, журамд захирагдана.
  7. Зайлшгүй шаардлагатай өөрийн бичиг баримтаа шалгаж үзэх. (гадаад паспорт, гадаад паспортын хугацаа, онгоцны тийз, даатгалын дэвтэр, түрийвч гэх мэт) Паспортны хугацаа,  дардасыг сайн харах жишээ нь сунгалтын дардас давхар дарагдсан, сунгалтыг балалж янзалсан, дарсан тамга тэмдэг урсаагүй байх зэрэг эргэлзээтэй зүйл байвал улсын иргэний бүртгэл, визний газар, холбогдох газартай яаралтай тодруулсан байх.
  8. Очиж байгаа орон нутгийн цагийн зөрүүг мэдсэн байх.
  9. Зочид буудлууд өдрийн 10 цаг хүртэл тооцоогоо хийдэг. Хэрэв жуулчин телефон, мини бар, ресторан, буудлын тээш хадгалах зэргээр үйлчлүүлсэн бол нэмэгдэл тооцоог өөрөө хийнэ.
  10. Гар цайлгах цайны мөнгө 15$ байна (хөтөч, жолооч)
  11. Үнэт эдлэл, их хэмжээний мөнгөө буудлын өрөө сейф болон ресепшний сейфенд хадгалуулж болно.
  1. Нэмэлт төлбөртэй аяллын төлбөрийг цаг тухайд нь хөтөчид аялал эхлэхээс өмнө төлсөн байх.
  2. Туркэд хөтөч болон унаа үйлчлэх цаг нь тухайн орон нутгйин цагаар 09:00 - 19:00 болно. Энэ цагаас хойш хөтөч унаа авах бол аялагчид төлбөрийг өөрсдөө төлнө. Мөн дээрх цагаас бусад цагт буудлаас гарах,  аливаа асуудал үүсгэвэл турк болон монгол талын аяллын компани хариуцлага хүлээхгүй болно.
  3. Хил гаалиар гарахдаа 1 хүний ЗӨВШӨӨРӨГДСӨН гар тээшний ачаа 8 кг, тээш 30 кг зөвшөөрөлтэй байдаг. (илүү ачаа 1кг нь 8-9 евро байна)
  4. Бүх төрөлийн сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, архи 1-ээс дээш, нойрсуулах бодистой эм, тариа, гар ачаанд шингэн зүйл, хурц иртэй зүйл зэрэг нь хил, гаалиар гаргах хориотой болно.
  5. Аялалд авч явах валютаа ченжийн захаас авсан тохиолдолд банкинд тушааж банкнаас авч явах нь найдвартай байдаг. Учир нь хуурамч мөнгөн тэмдэгт гардагтай холбоотой.
  6. Та 5000 ам доллар, 20000 вон, 20000 юаниас дээш мөнгө биедээ авч явж байгаа тохиолдолд Монгол Улсын хил дээр тус бэлэн мөнгөө үнэн зөвөөр бичиж гаалийн мэдүүлэг (деклраци) бөглөж тамга даруулсан байх шаардлагатай бөгөөд хил нэвтрэх тухайн улсын хил дээр манайхаас бэлдэж өгсөн улаан деклраци дээр мөн өөрийн авч яваа бүх бэлэн мөнгөө дахин бичиж тус улсын гаалийн ажилтнаар тамга  даруулах ёстой. Хэрэв тамга тэмдэг даруулаагүй, деклраци бөглөөгүй гарснаас үүдэн гарах асуудлыг манай компани хариуцахгүй болно. (мөнгө алдах, хураалгах)
  7. Тухайн орны хилийн бүртгэл дээр зөвхөн паспортаа шалгуулж тамга даруулах ба бусад бичиг баримт (деклраци)-аа гаалийн ажилтанд шалгуулна.
  8. Төрийн болон өндөр албан тушаалтан, эрх мэдэл бүхий ямар ч хүн аялагч гэдэг утгаараа компани болон аяллын дүрэм журамд захирагдан аялах ёстойг анхаарна уу. Ямар нэгэн илүү тусгайлсан нэмэлт үйлчилгээ байхгүй болно.

Захиалга өгөх