card

Чежү арлын аялал

 
Аяллын чиглэл:

УБ - Чежү - УБ (шууд нислэгтэй)

Аяллын хугацаа: 4 шөнө / 5 өдөр
Аяллын үнэ:

Нэг хүний төлбөр

Том хүн: 4,190,000₮ (үнэд хөтөлбөрт орсон хоол, үзвэрүүд, хөтөч, зочид буудал, онгоцны тийзны үнэ орсон.)

Хүүхэд 2-12 нас: 3,690,000₮

Хүүхэд 0-2 нас: 650,000₮ 

  • 08:00 цагт МИАТ компанийн нислэгээр Чэжү арал руу ниснэ.

  • 12:35 цагт буун хил гаалиар нэвтэрсний дараа хөтөчтэй уулзан өдрийн хоол иднэ.

  • Бидний эхний аялал Үзэсгэлэнт Далайн эргээр зугаалангаа эхний үзвэр “Дүүжин гүүр”-ээр аялана. Дараа нь “Ёондум” (Dragon Head Rock/ буюу “Луун толгойт хавцал цохиог”-г очиж үзнэ. Энэ хад нь лууны толгойн хэлбэртэй бөгөөд домогт өгүүлсэнээр энэ Луу Халла уулаас үхэшгүй мөнхийн залуу болгох навч авахаар явж байгаад уулын бурханыг хилэгнүүлж түүний суманд өртсөнөөр хад цохио болон хувирсан түүхтэй. Лууны толгой цохио нь тэнгэр өөд тэмүүлсэн байдалтай харагддаг. Дараа нь "Ice museum" мөсөн хотхонд сэрүү татуулан зочилж, 3D зургийн хүрээлэн, 5D кино театр, Цэцэрлэгт хүрээлэнд очин зургаа татуулж аялалдаа дурсамж нэмээрэй. Орой Шөнийн зах худалдааны төвөөр зочилж, Солонгосын алдартай шөнийн гудамжны хоолны газраас оройн хоолоо хүссэнээрээ авч идээрэй) Хүн бүрт оройн хоолны Ваучер өгнө.

  •  Зочид буудалдаа очин бүртгэл хийлгэн буудлын өрөөгөө хүлээн авч аяллын ерөнхий хөтөлбөртэй танилцан хөтчөөс зөвлөгөө авна

 

Хоол

  • Өдрийн хоол, оройн хоол

Буудал

  • Зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад Чэжүгийн байгалийн үзэсгэлэнт газруудын нэг алдарт ЧОНЖИЁН ХҮРХРЭЭ-г үзнэ. Энэ хүрхрээг тэнгэр газрыг холбосон гүүр гэгддэг түүхтэй, үзэсгэлэнтэй газрын нэг юм. “Тийрэлтэт завь” /Jet boat/-аар зугаална.
  • Өдрийн хоол (Буфет хоолтой)
  • Өдрийн хоолны дараа Шинхуа усан паркт тоглож хагас өдрийг өнгөрүүлнэ
  • Оройн хоол
  • Буудалдаа амарна.

 

Хоол

  • Өдрийн 3-н хоолтой

Буудал

  • Зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад өнөөдрийн аялал эхэлнэ.
  • Солонгос гоо сайханы дэлгүүр орно.
  • Монголын авьяаслаг хүүхдүүдийн морин дээрх тоглолт үзнэ.
  • Өдрийн хоол (Солонгос үндэсний Буфет хоол)
  • Дараа нь “Чэжү арлын үзэсгэлэнт Далайн эрэг дээр түр саатаж та бүхэн дурсамж үлдээх зургаа авахуулаарай.
  • Дараа нь Солонгос үндэсний хувцас өмсөж зураг авхуулах, солонгосын кимчи хийж үзэх аялал хийнэ. Чэжүгийн үндэсний бэлэг дурсгалын дэлгүүр орно.
  • Оройн хоол бид бүхэн Шарсан махны Буфет зооглоно.

 

Хоол

  • Өдрийн 3 хоол

Буудал

  • Зочид буудалдаа өглөөний цайгаа ууна.
  • Энэ өдөр чөлөөт өдөр.
  • Бидний байрлах буудалд нь хотын төвд тул шоппинг хийх, Казино тоглох, гэх мэт зүйлс хийж цагийг зугаатай өнгөрүүлээрэй. 

 

Хоол

  • Чөлөөт өдөр тул аялагчид хоол өөрсдөө

Буудал

  • Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд аялалдаа гарна.
  • Чэжү арлын зүүн хойд хэсэгт далай руу түрсэн хошуун дээр байрлах “ Нар мандах оргил ” (Seongsan Sunrise Peak) Энэ оргилд гарсан хүн бүхэн ирээдүйн хүслээ шивнэж, амьдралаа даатгадаг ёстой.
  • Үүний дараа бид бүхэн Усан онгоцонд сууж Чэжү-гийн Далайгаар аялана. Дараа нь өдрийн хоолоо идээд Чэжүгийн зүүн хэсгээр амьдардаг уугуул иргэдийн аж амьдралыг харуулах “Эртний тосгон”-оор аялана.
  • Оройн хоол иднэ. (Үхрийн махтай дүфү-тэй шөл)
  • Чэжү арлаас 18:20 цагаас хөөрч Улаанбаатар хотын “ Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд 22:20 цагт бууснаар аялал өндөрлөнө

Хоол

  • Өглөөний цай
  • Оройн хоол

Буудал

Аяллын хуваарь

АЯЛАЛЫН ХУГАЦАА  АЯЛАЛ ЭХЛЭХ ӨДӨР ҮНЭ АЯЛАЛ ЗАХИАЛГА
4 шөнө / 5 өдөр 6-р сарын 21-нд 4,190,000₮ Аялал захиалах
4 шөнө / 5 өдөр 7-р сарын 8-нд 4,190,000₮ Аялал захиалах
4 шөнө / 5 өдөр 7-р сарын 13-нд 4,190,000₮ Аялал захиалах
4 шөнө / 5 өдөр 8-р сарын 2-нд 4,190,000₮ Аялал захиалах
4 шөнө / 5 өдөр 8-р сарын 11-нд 4,190,000₮ Аялал захиалах

Заавал анхаарах

Заавал анхаарах

  • Зочид буудалд ганцаараа орвол 200ам.долларын нэмэлт төлбөр төлнө.
  •  Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.
  •  БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан бол Жэжүгийн хилээр нэвтрүүлэхгүй болно.
  •  Гадаад паспортын хүчинтэй хугацаа аялал эхлэх өдрөөс хойш 6 сараас доошгүй хүчинтэй байна.

БНСУ-ын Жэжү арлын хилээр нэвтрэх үед дараах бичиг баримтын зөрчилгүй байх

  1.  Өмнө нь БНСУ-ын визний хугацаа хэтрүүлэн ажиллаж, амьдарч байсан зөрчилгүй байх
  2.  БНСУ-д байх хугацаанд цагдаагийн газар бүртгэгдээгүй
  3.  БНСУ-ын элчингээс виз олгохоос татгалзсан хариу авч байгаагүй байх
  4.  БНСУ-ын виз авчихаад ашиглаагүй
  5. БНСУ-ын хил дээрээс буцаагдаж байгаагүй
  6.  БНСУ-ын визээс өөр улсын визэнд ороод татгалзсан хариу авч байсан тэмдэглэгээтэй 
  7. Гадаад паспорт нь ямар нэгэн гэмтэлтэй гэх мэт хувь хүний хувийн зөрчилийн шалтгааны улмаас зорчигчид нь хилээр нэвтэрч чадаагүй Жэжүгийн хил хамгааллын харъя “Түр саатуулах байр” -нд буцаж явах хамгийн ойрын нислэг хүртэл саатуулагдсан тохиолдолд үүнээс үүдэн гарах аливаа зардал болон хохирлыг аялал зохион байгуулагч хариуцахгүй, тухайн аялагч өөрөө хариуцна.
  8.  БНСУ-ын Жэжү арлын хилийн ажилтны шийдвэрт ямар ч улсын консул, аялал зохион байгуулагч компани нөлөөлөх эрхзүйн үндэслэл байхгүй тул аялагчид БНСУын хилээр нэвтрэх асуудлыг бие даан өөрсдөө хариуцах үүрэгтэй

 

  1. Ямар хөтөлбөрөөр аялахаа тодорхой болгосны дараа аяллын маршрутыг сонгож журамтай танилцан, гэрээнд гарын үсэг зурж урьдчилгаа төлбөр (эхний ээлжинд тийзийг заавал захиалсан байх) хийснээр аяллын захиалга хийгдсэнд тооцно.
  2. Компаниa зүгээс гэнэтийн ослын даатгалд хамруулна.
  3. Олон улсын нисэх онгоцны буудал, галт тэрэгний буудал дээр 4 цагийн өмнө ирсэн байна.
  4. Аялагчид нь аяллыг удирдаж байгаа хөтөч, зохион байгуулагчийн удирдлаганд аялана.
  5. Аяллын хугацаанд архи дарс хэтрүүлэн хэрэглэх, нийтийн хэв журмыг санаатайгаар бүдүүлэгээр зөрчихгүй, аялагчдын тав тухыг алдагдуулахгүй, аяллын хөтөлбөрийг өөрчлөхгүй байх.
  6. Тухайн орон нутаг, ард түмний ёс заншлыг дээдлэн хүндэтгэж, тухайн орны дүрэм, журамд захирагдана.
  7. Зайлшгүй шаардлагатай өөрийн бичиг баримтаа шалгаж үзэх. (гадаад паспорт, гадаад паспортын хугацаа, онгоцны тийз, даатгалын дэвтэр, түрийвч гэх мэт) Паспортны хугацаа,  дардасыг сайн харах жишээ нь сунгалтын дардас давхар дарагдсан, сунгалтыг балалж янзалсан, дарсан тамга тэмдэг урсаагүй байх зэрэг эргэлзээтэй зүйл байвал улсын иргэний бүртгэл, визний газар, холбогдох газартай яаралтай тодруулсан байх.
  8. Очиж байгаа орон нутгийн цагийн зөрүүг мэдсэн байх.
  9. Зочид буудлууд өдрийн 10 цаг хүртэл тооцоогоо хийдэг. Хэрэв жуулчин телефон, мини бар, ресторан, буудлын тээш хадгалах зэргээр үйлчлүүлсэн бол нэмэгдэл тооцоог өөрөө хийнэ.
  10. Гар цайлгах цайны мөнгө 15$ байна (хөтөч, жолооч)
  11. Үнэт эдлэл, их хэмжээний мөнгөө буудлын өрөө сейф болон ресепшний сейфенд хадгалуулж болно.
  1. Нэмэлт төлбөртэй аяллын төлбөрийг цаг тухайд нь хөтөчид аялал эхлэхээс өмнө төлсөн байх.
  2. Туркэд хөтөч болон унаа үйлчлэх цаг нь тухайн орон нутгйин цагаар 09:00 - 19:00 болно. Энэ цагаас хойш хөтөч унаа авах бол аялагчид төлбөрийг өөрсдөө төлнө. Мөн дээрх цагаас бусад цагт буудлаас гарах,  аливаа асуудал үүсгэвэл турк болон монгол талын аяллын компани хариуцлага хүлээхгүй болно.
  3. Хил гаалиар гарахдаа 1 хүний ЗӨВШӨӨРӨГДСӨН гар тээшний ачаа 8 кг, тээш 30 кг зөвшөөрөлтэй байдаг. (илүү ачаа 1кг нь 8-9 евро байна)
  4. Бүх төрөлийн сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, архи 1-ээс дээш, нойрсуулах бодистой эм, тариа, гар ачаанд шингэн зүйл, хурц иртэй зүйл зэрэг нь хил, гаалиар гаргах хориотой болно.
  5. Аялалд авч явах валютаа ченжийн захаас авсан тохиолдолд банкинд тушааж банкнаас авч явах нь найдвартай байдаг. Учир нь хуурамч мөнгөн тэмдэгт гардагтай холбоотой.
  6. Та 5000 ам доллар, 20000 вон, 20000 юаниас дээш мөнгө биедээ авч явж байгаа тохиолдолд Монгол Улсын хил дээр тус бэлэн мөнгөө үнэн зөвөөр бичиж гаалийн мэдүүлэг (деклраци) бөглөж тамга даруулсан байх шаардлагатай бөгөөд хил нэвтрэх тухайн улсын хил дээр манайхаас бэлдэж өгсөн улаан деклраци дээр мөн өөрийн авч яваа бүх бэлэн мөнгөө дахин бичиж тус улсын гаалийн ажилтнаар тамга  даруулах ёстой. Хэрэв тамга тэмдэг даруулаагүй, деклраци бөглөөгүй гарснаас үүдэн гарах асуудлыг манай компани хариуцахгүй болно. (мөнгө алдах, хураалгах)
  7. Тухайн орны хилийн бүртгэл дээр зөвхөн паспортаа шалгуулж тамга даруулах ба бусад бичиг баримт (деклраци)-аа гаалийн ажилтанд шалгуулна.
  8. Төрийн болон өндөр албан тушаалтан, эрх мэдэл бүхий ямар ч хүн аялагч гэдэг утгаараа компани болон аяллын дүрэм журамд захирагдан аялах ёстойг анхаарна уу. Ямар нэгэн илүү тусгайлсан нэмэлт үйлчилгээ байхгүй болно.

Захиалга өгөх