Жинин - Бэйдайхэ хотын аялал
Аяллын чиглэл: |
УБ - Замын-Үүд - Эрээн - Жининь - Бэйдайхэ - Жининь - Эрээн - Замын-Үүд - УБ |
Аяллын хугацаа: | 7 шөнө / 8 өдөр |
Аяллын төлбөр: |
Нэг хүний төлбөр - 1.490.000₮ (Автобус, галт тэрэгний тасалбар, тосож үдэх унаа, хөтөлбөрт орсон аяллын унаа,хөтөлбөрт багтсан хоол, хөтөч, үзвэрүүд орсон) |
Үнэнд ороогүй зүйлс: |
Хөтөлбөрт багтаагүй хоол, нэмэлт үзвэр үйлчилгээний хураамж |
Аяллын унаа: |
Галт тэрэг, Автобус |
- УБ – Замын-Үүд чиглэлийн галт тэргэнд 16:50-д сууж Замын-Үүд рүү хөдөлнө. Галт тэрэг хөдлөхөөс өмнө гал тэрэгний буудал дээр 1 цагийн өмнө ирсэн байна.
- Галт тэрэгтээ сууснаар аялал эхэлнэ.
- Замын-Үүд дээр вагоноос бууж, Эрээн явах автобусандаа сууж хил, гаалиар нэвтэрнэ. Эрээн хүрч хил нэвтэрсний дараа Монгол аялал компанийн албан ёсны төлөөлөгч тосож авна.
- 13:30 цагт хөдөлж, 5 цаг яваад Жинин хотод очиж 5 одтой WATER WORLD халуун рашаантай амралтын цогцолборт амарна.
- Оройн хоол
- Өглөөний цай
- Жинин - Бэйдайхэ чиглэлд автобусаар явна. (600 км)
- Хятад улсын хамгийн урт далайн эрэг дагуух модон замаар аялана.
- Нэвт харагддаг цахилгаан машинаар Бэйдайхэ эргийн байгалийн үзэмж болон хүн төрөлхтний соёлын өв бүхий газруудыг үзэж, сонирхоно.
- Оройн хоол
- Буудалдаа амарна.
-
Өглөөний цай
-
Бэйдайхэ усан парк
-
Biluota Sea Bar Park буюу далайн эргийн хажууд байх бар, паркад хөгжилдөх чөлөөт цаг
-
Хурдны завь, далайн эрэг дээрх элсний волейбол, хөл бөмбөг, bungee jumping болон далайн амралт зугаалгын хөтөлбөрт хамрагдаж, бүхий л сонирхолтой зүйлсийг өөрийн биеэр туршин хөгжилдөөрэй.
-
Далайн ховор амьтдыг үзэх боломжтой зугаа, цэнгэлийн цэцэрлэгт хүрээлэн, усан паркад зочлоорой.
-
Энэхүү цэцэрлэгт хүрээлэнд Турк шилтгээн /акулын усан сан/, хязгааргүй тоглох усан сан, гулсуур, далайн багт наадам /алсыг харагч, далайн дээрэмчний хөлөг, далайн гахайн үзүүлбэр, морин тойруулга/ зэргийг үзэх боломжтой.
-
Оройн хоол
-
Буудалдаа амарна.
- Өглөөний цай.
- Бэйдайхэ арлын далайн халуун рашаан бүхий амралтын цогцолбор руу завиар зугаална. Амралтын цогцолборт очно:
Алсыг харагч
Далайн дээрэмчний хөлөг онгоц
Хосоороо суух тоглоом
Морин тойруулга
8000мкв талбай бүхий гэр бүлээрээ хөгжилдөж болохуйц усан талбай, усан оргилуур, наймаалжны тосон баримал, цэцэрлэгт хүрээлэнгээс гарах жижиг галт тэрэг, лаванда цэцгийн цэцэрлэг, арал руу завиар зугаалах ,элсэн баримал үзэж, сонирхох
Моторт завь
Далайн амьтад
Элсэн дээгүүр гулгах, Surfing хийх, Лаванда цэцгийн бүтээгдэхүүний үзэсгэлэнг үзэх ,худалдан авалт хийх боломжтой
- Оройн шоу тоглолт
- Оройн хоол
- Буудалдаа амарна.
- Өглөөний цай
- Сувдны дэлгүүр орж, худалдан авалт хийх боломжтой.
- Тогтсон цагт цуглаж, Бэйдайхэ – Жинин хот руу автобусандаа сууж буцна.
- Жининь дэх 5 одтой WATER WORLD амралтын цогцолборт байрлаж, амарна.
- Өглөөний цай
- Тогтсон цагт Жинин - Эрээн - Замын-Үүд чиглэлд автобусаар явж, хил гаалиар нэвтэрнэ.
- Замын-Үүдээс УБ чиглэлийн галт тэргэнд сууна.
- УБ-т ирснээр бидний аялал өндөрлөнө.
Нэмэлт мэдээлэл
Хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс:
- WECHAT болон Arrive.mn апп татаж, бүртгүүлсэн байх. /Эрүүл мэндийн гаалийн мэдүүлэг бөглөнө/
- 20000 юаньтай тэнцэх хэмжээний бэлэн мөнгөтэй явбал заавал гаалийн деклараци бичиж гарах
- Бусдын ачаа тээшийг хилээр авч гарахын хориглоно.
- Хамт олноороо явж байгаа тохиолдолд дундын хүнс болох хиам, лаазалсан хүнс зэрэг махан бүтээгдэхүүнийг нэг дор их хэмжээгээр хийж авч гарахгүй байх
Аялалд авч явах зүйлс
- Гадаад пасспорт (доод тал нь 6 сараас дээш хугацаатай)
- Иргэний үнэмлэх (зарим тохиолдолд хил дээр тодруулах шаардлага гардаг)
- Төрсний гэрчилгээ, итгэмжлэл (хүүхэдтэй яваа бол)
- Ойр зуурын хэрэглэдэг эм
- Цоожтой цүнх чемодан
- Халуунаа барьдаг жижиг аяга
- Тухайн цаг агаар улиралд тохирсон хувцас, аяллын хөлд эвтэйхэн гутал
- Хувийн хэрэгцээний бэлэн мөнгө (юань)
- Хавтгай 2 сэрээтэй розетканд зориулсан залгуур
- Аяллын хөтөлбөр, маршрут, сайтар танилцаж, хүлээн зөвшөөрсний дараа аяллын маршрутыг сонгож журам, гэрээнд гарын үсэг зурж урьдчилгаа төлбөр хийснээр аяллын захиалга хийгдсэнд тооцно.
- Эрхэм аялагч та аялал эхлэхээс өмнө өөрийн хувийн бэлтгэлээ сайн хангаж гадаад паспорт, цахим үнэмлэхээ авч явна уу!
- Аяллын өмнө Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс бичиг баримтаа шүүлгэж бичиг баримтын зөрчлийг арилгах. Паспортны сунгалтын тоон дардас болон тамганы бал ууссан бол дахин тамга даруулан зөрчлийг арилгах. Регистрийн дугаар, үсэг солигдсон бол гадаад паспортны тоо, үсэгтэй таарч байх. Овог нэр бүтнээр болон хагасаар солиулсан тохиолдолд заавал лавлагаа авч явах гэх мэт. Түүнтэй холбоотой асуудал гарвал аялагч өөрөө хариуцна
- Галт тэрэгний буудал дээр цагийн өмнө ирсэн байна. (УБ - Замын-Үүд 709 км –т 13 цаг явна)
- Аялал эхлэхээс 10 хоногийн өмнө төлбөрийг бүрэн барагдуулсан байх шаардлагатай. Төлбөрийг дансаар хийх тохиолдолд доорх банкны данснаас дурын банкыг сонгон төлбөрөө шилжүүлнэ үү.
- 5027647688(ХААН БАНК) – АЯЛАЛЫН ГҮҮР ХХК
- Хилийн хориг байгаа эсэхийг сайтар шалгасан байх
- Аялагчийн зүгээс ямар нэгэн шалтгаанаар аялал цуцласан тохиолдолд 3 хувийн суутгал бодогдоно. 7 хоногоос өмнө аялал цуцлах тохиолдолд нийт төлбөрийн 35 хувийг суутгаж үлдсэн төлбөрийг буцаан олгоно. Хэрэв аялал эхлэхээс 5 хоногийн өмнө аялал цуцлавал хоолны төлбөрөөс бусад төлбөрийг суутгаж олгоно.
- Ямар нэгэн хууч өвчтэй бол заавал аялал бүртгүүлэхдээ заавал мэдэгдсэн байх.
- Насанд хүрээгүй хүүхэд (18 наснаас доош), хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настангууд заавал асран хамгаалагчтай аялалд явах ба асран хамгаалагч нь асрамжинд байгаа тухайн хүний аюулгүй байдал болон бусад зүйлийг бүрэн хариуцаж авч явах.
- Аялагч гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байх. Манай гэрээт даатгалын компаниар даатгуулах боломжтой бөгөөд төлбөрийг аялагчид өөрсдөө төлнө. Даатгалын төлбөр 8000 төг байна.
- Хүүхэдтэйгээ явж байгаа тохиолдолд: хүүхдийн паспорт, төрсний гэрчилгээний эх хувийг авч явна. Хэрэв эцэг эхээс өөр хүнтэй явж байгаа хүүхэд: ИТГЭМЖЛЭЛ, төрсний гэрчилгээ, гадаад паспортны хамт авч явна. /Итгэмжлэл авах тухай лавлаж асууна уу/ 18 нас хүрээгүй аялагч заавал төрсний гэрчилгээ, гадаад паспортоо хамт авч явна.
- Хэрэв гоо сайхны мэс засал хийлгэсэн болон биедээ төмөр метал суулгасан тохиолдолд эмчийн бичгээ авч явна уу. (Англи эсвэл Хятад хэл дээр орчуулна)
- Аяллын туршид хөтөч, жолоочийн тавьсан шаардлагыг зөвөөр хүлээн авч, машины хөдөлгөөнөөс болгоомжилж зам хөндлөн гарахгүй байх, өөрийн буруутай үйлдлээс гарсан эрсдлийг компани болон хөтөч, жолооч хариуцахгүй болно
- Чөлөөт өдөр болон хөтөлбөртэй өдрийн оройн 22:00-06:00 хүртэл ямар нэгэн асуудлыг манай компани хариуцахгүй, (Тухайн орны цагаар)
- Байгалийн давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж аяллын хоног нэмэгдсэн тохиолдолд аялуулагч тал хариуцахгүй бөгөөд нэмэгдсэн өдрийн зардлыг аялагч өөрөө төлнө.
- Аялалд явж байхдаа тухайн орон нутагт манай төлөөлөгчөөс өөр хүнтэй харьцах тохиолдолд түүнээс үүдэн гарах асуудлыг манай компани хариуцахгүй
- Байрласан зочид буудлынхаа дотоод журмыг хүндэтгэн дагаж мөрдөхийн зэрэгцээ буудалд байрлаж буй хүмүүст чирэгдэл хүндрэл учруулахгүй байх, гадаад оронд өөрийн орны нэр хүндийг өндөрт өргөж явахыг эрхэмлэнэ.
- Байрлах буудлынхаа өрөөнд ормогц эд хогшил, төхөөрөмж нь бүрэн бүтэн хэвийн ажиллаж байгаа эсэхийн шалгаж ямар нэгэн гэмтэл зөрчил илэрвэл хөтөч ба буудлын хүлээн авахад яаралтай мэдэгдэнэ. Буудлын техник хэрэгсэл, угаалгын өрөөний тоног төхөөрөмжийг ашиглах заавар санамж төлбөрийн нөхцөлтэй танилцах, буудлын ажилтнаас зөвлөгөө авах
- Буудлын мини бар, ТВ-ийн төлбөрт суваг, телефон утас ашиглах, хувцас угаах, индүүдэх, зэрэг үйлчилгээг авсан бол өрөөгөө хүлээлгэж өгөхдөө тухайн үйлилгээний төлбөрийг буудлаас тогтоосон тарифын дагуу төлнө
- Зочид буудлын гар ванны алчуур, цагаан хэрэглэлийг арилахааргүй толбо болгосон тохиолдолд зохих журмын дагуу торгууль төлнө.
- Хаалга тогшсон хүнийг хэн гэдгийг нь асууж мэдэж байж хаалгаа онгойлгож өгч байх
- Зочид буудлын аваарын гарцын бүдүүвчтэй анхааралтай танилцан гал түймэр, газар хөдлөлтийн үед заасан маршрутаар гарна.
- Чухал бичиг баримт, үнэт эд зүйлсээ буудлын өрөөнд орхихыг хориглоно. Заавал сейфэнд хадгалуулна.
- Өрөөний шил шаазан эдлэлтэй болгоомжтой харьцах
- Өрөөний эд хогшлыг өөр өрөө рүү зөөхгүй байх
- Буудлын ресепшнд мэдэгдэхгүйгээр өрөө сольж болохгүй.
- Өрөөндөө гадны хүн оруулах, түлхүүрээ бусдад шилжүүлэх, өрөөний хаалгыг онгорхой орхихгүй
- Буудал согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусадтай маргах, чанга орилох, дуулах, ТВ хөгжим өндөр дуугаар тавьж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх
- Агааржуулагч асаасан тохиолдолд өрөөний цонх хаалгыг заавал хаана.
- Өрөөнөөс гарахдаа крантны усаа хааж, цахилгаан хэрэгслийг салгана.
- Гал түймэр, газар хөдлөлт зэрэг нөхцөлд цахилгаан шатыг ашиглаж болохгүй.
- Буудлын эд хогшлыг эвдэх, алга болгох, цагаан хэрэглэлийг бохирдуулах зэрэг буудалд ямар нэг байдлаар гарз хохирол учруулсан тохиолдолд тухайн орны хууль дурмийн дагуу, тухайн буудлын тогтоосон тарифын дагуу хохирлыг төлж барагдуулна.