Итгэлт хамба - Улаан-Үд хотын аялал
Аяллын чиглэл: |
УБ – Алтанбулаг – Хиагт – Галуут нуур - Улаан-Үд – Байгал нуур – Улаан-Үд - Алтанбулаг – УБ |
Аяллын хугацаа: | 2 шөнө / 3 өдөр |
Аяллын төлбөр: |
Нэг хүний төлбөр - 280.000₮ (хөтөлбөрт заагдсан хоол, зочид буудал, хөтөч, автобус) |
|
- УБ хотоос Буриад улсын нийслэл Улаан-Үд хотын зүг Баасан гарагийн орой 17 цагт хөдөлнө. 8-10 цагийн дараа Алтанбулгийн хил дээр очсон байна. (аялал эхлэхээс 1 хоногийн өмнө автобус хөдлөх цагийг аялагч нарт мэдэгдэнэ)
- Дарааллын дагуу хоёр улсын хил гаалиар нэвтэрнэ. /Оросын Холбооны Улсын хил болон Алтанбулаг-н хил нь 24 цагаар ажилладаг тул тухайн гарсан өдрийн шөнө хил гаалиар нэвтэрдэг/
- Өглөөний цай
- Улаан-Үд хотоос 37 км зайд байрлах Иволгийн дацантай танилцаж, Итгэлт Хамбад мөргөн ажил үйлсээ даатгана. /Итгэлт хамбад мөргөхөд аялагчид 2 хадаг бэлтгэн авч явах ба 300рубль буюу Монгол төгрөгөөр 12,000₮ хураамжийг аялагчид өөрсдөө төлнө/
- В.И.Лениний хөшөө бүхий зөвлөлтийн талбай, ханхүү Николайд зориулсан багана, хөгжимт усан оргилуур, дуурь бүжгийн театр зэрэг түүхэнд тод мөртэй цаг үе, үйл явдлыг эргэн сануулж, алдаршуулсан дурсгалт барилга, байгууламжуудтай танилцаж дурсгалын зургаа татуулна.
- Арбатын гудамжаар худалдан авалт хийнэ.
- Өдрийн хоол /Аялагчид өөрсдөө/
- Центральный рынок - Төв зах (цаа бугын гутал, булган малгай, жимс жимсгэнэ зэргийг худалдан авах боломжтой)
- Оройн хоол
- Буудалдаа амарна. /ОХУ-н буудал нь Хятад чиглэлийн аялалтай харилцан адилгүй бөгөөд зохих стандартыг хангасан байна/
- Өглөөний цай
- Буудлын өрөөг хүлээлгэн өгч автобусндаа суудлын дагуу суудалаа эзэлнэ.
- Абсольют дэлгүүрээр орж 1-2 цаг худалдан авалт хийх боломжтой
- УБ хотын зүг хөдөлнө