Байгаль нуурын аялал
Аяллын чиглэл: |
УБ – Алтанбулаг – Хиагт – Галуут нуур - Улаан-Үд – Байгал нуур – Улаан-Үд - Алтанбулаг – УБ |
Аяллын хугацаа: | 3 шөнө / 4 өдөр |
Аяллын төлбөр: |
Нэг хүний төлбөр - 480.000₮ (хөтөлбөрт заагдсан хоол, жуулчны бааз, хөтөч, автобус) 2-9 нас 380.000₮ ( жуулчны баазад оргүй, бусад бүх үйлчилгээ багтсан) |
|
- УБ хотоос Буриад улсын нийслэл Улаан-Үд хотын зүг … сарын...-ны орой ...... цагт хөдөлнө.
- Сэлэнгэ аймгийн байгалийн сайхан буюу “Сайханы хөтөл”, “Тужийн нарс”, “Ээж мод”-ыг үзэж, сонирхоно.
- 10-12 цагийн дараа Алтанбулагийн хил дээр очсон байна. (аялал эхлэхээс 1 хоногийн өмнө автобус хөдлөх цагийг аялагч нарт мэдэгдэнэ)
- Дарааллын дагуу хоёр улсын хил гаалиар нэвтэрнэ. (Тухайн өдрийн нөхцөл байдлаас шалтгаалж гарах асуудал удаашрах магадлалтай учир аялагч нар хүлээцтэй хандана уу)
- Өглөөний цай /Улаан-Үд/
- Итгэлт хамбад мөргөж, ажил үйлсээ даатгуулна. (300 рубль)
- Жуулчны баазын ойролцоо дэлгүүр байхгүй тул замын дэлгүүрээс өөрсдийн хэрэгцээт зүйлсээ бэлдэнэ.
- Улаан-Үд - Байгал нуур чиглэлд 180 км явна.
- Бааздаа ирж байрлана.
- Өдрийн хоол
- Байгал нуурын эрэг дээр хөгжөөнт тоглоом, тэмцээнтэй.
- Оройн хоол
- Оройн үдэшлэгтэй
- Өглөөний цай
- Энэ өдөр бүтэн чөлөөт өдөр ба та бүхэн далайн эрэг дээр амрах боломжтой.
- Өдрийн хоол
- Байгал нуурын эрэг дээрх усан онгоцны зогсоолд очиж, усан онгоцоор аялах боломжтой /төлбөр аялагчид өөрсдөө/ цаг агаараас хамаарна. 15 хүний багтаамжтай
- Байгал нуурын эрэг дээрх чөлөөт цаг
- Оройн хоол
- Бааздаа амарна.
- Өглөөний цай
- Улаан-Үүд хотруу хөдөлнө.
- Центральный рынок - Төв зах (цаа бугын гутал, булган малгай, жимс жимсгэнэ зэргийг худалдан авах боломжтой)
- Хүнсний сүлжээ дэлгүүр Бурвол Абсольютаар орно.
- Дарааллын дагуу хоёр улсын хил, гаалиар нэвтэрнэ. (Тухайн өдрийн нөхцөл байдлаас шалтгаалж гарах асуудал удаашрах магадлалтай. Иймээс аялагч нар хүлээцтэй хандана уу)
- Улаанбаатар хотод ирснээр бидний аялал өндөрлөх болно