card

Тэнгэрийн хаалганы аялал

Аялалын чиглэл:

УБ – Замын-Үүд - Эрээн –Хөх хот  - Чангша - Жанжиажэ (Тэнгэрийн хаалга) -Чангша –Хөх хот- Эрээн – Замын-Үүд - УБ

Аялалын хугацаа: 8 шөнө / 9 өдөр
Аялалын төлбөр:

Нэг хүний төлбөр - 2,690,000₮ 

Хүүхэд:

Ортой 2-11 нас - 2,150,000₮

Оргүй 2-11 нас - 1,850,000₮

0-2 нас - Үнэгүй

(2 талын галт тэрэг, автобус, онгоцны билет,тосох  үдэх унаа, , буудал, хөтөлбөрт орсон хоол, хөтөлбөрт багтсан үзвэр, хөтөч)

Үнэнд ороогүй зүйлс

Зам зуурын хоол хүнс

Аялалын унаа

Онгоц, автобус, галт тэрэг

  • Галт тэрэгний буудлын хүлээлгийн танхимд оройн 16:00 цагт цугларна. 16:20-д галт тэргэндээ суусан байна. Замын-Үүд сумыг зорино.

Хоол

  • Аялагчид өөрсдөө 
  • Замын-Үүд вокзал дээр 07:20-д буугаад Замын-Үүд - Эрээн чиглэлийн автобусандаа сууж хил нэвтэрнэ.
  • Эрээн хотын авто вокзалд бууж, Хөх хот чиглэлийн автобусанд сууна. (360 км)
  • Хөх хотоос 22:35 цагт нисэж, 00:35 цагт Чангша хотод газардана. (Чангша хот нь шөнө маш үзэсгэлэнтэй гэдгээрээ алдартай)
  • Буудалдаа амарна.

Хоол

  • Өдрийн хоолтой 

 

  • Чангша хотоос  Жанжиажэ чиглэлд автобусаар явна.
  • Өдрийн хоол
  • Буудалдаа байрлана.
  • Тэнгэрийн хаалганы байгалийн цогцолборт газрыг үзнэ.
  • Дүүжин лифтээр далайн түвшнээс дээш 1500 метрийн өндөрт тэнгэрийн хаалган дээр очно. Дүүжин лифтнээс байгалийн сайхныг тольдоно.
  • Ууланд бэхлэгдсэн шилэн тавцан дээгүүр алхаж, Тэнгэрийн хаалганы оргил дээр очно.
  • Тэнгэрийн хаалганаас уулан дундуураа тунелдсэн хамгийн багадаа 400 м, хамгийн ихдээ 800 метрийн урттай урсдаг шатаар  доош бууна.
  • Тэнгэрийн хаалганы дор уулын бэлд бэлэг, дурсгалын худалдаа хийх боломжтой. 999 гишгүүрт шатан дээр ирэх ба түүнээс тэнгэрийн хаалга бүтэн харагдана.
  • Тэнгэрийн хаалганы байгалийн цогцолборт газраас доош уруудаж, SEA TEATR харагдах ба зургаа даруулах боломжтой.
  • Буухдаа дэлхий дээрх уул дамжсан 7.5км урт дүүжин лифтээр Тэнгэрийн хаалганы гайхамшигт газруудыг дээрээс харахаас гадна   Жанжиажэ хотыг бүхэлээр нь харах боломжтой Оройн хоол
  • Буудалдаа амарна.

Хоол

  • Өдрийн 3 хоолтой

Буудал

  • Буудал

 

  • Өглөөний цайны дараа БНХАУ-ын №1 байгалийн цогцолборт газрыг үзнэ.  
  • Тухайн байгалийн цогцолборт газраас автобус биднийг тосох ба автобусаараа уул руу өгсөөд цааш 4км орчим дүүжин лифтээр явж дээшээ гарна.
  • Мөнгөн эдлэлтэй үндэсний хувцас өмсөж зураг авхуулах боломжтой (30 юань)
  • Өдрийн хоол
  • Аватар киноны зураг авалт хийсэн үзэсгэлэнт уулс, Байгалийн цагаан хэрэм мэт дүрстэй уулс, Байгалийн чулуун гүүр зэргийг үзэж сонирхох ба сармагчин үзэх боломжтой.
  • Мөн үүгээр зогсохгүй 326 м-ээс 1 минутанд буудаг цахилгаан шатаар бууна.
  • Дээрээс тольдож байсан үзэсгэлэнтэй уулан дунд бууж ирэх бөгөөд амрах, зураг татуулах боломжтой.
  • Оройн хоол
  • Буудалдаа амарна.

Хоол

  • Өдрийн 3-н хоол

Буудал

  • Өглөөний цайны дараа дэлхийн хамгийн том агуйнуудын 1 болох Шар Луу агуй руу явна. Агуйн талбай ойролцоогоор 15 км урт, 140 м өндөр, 48 га талбайг эзэлдэг. Өнгө өнгийн гэрэл асч агуйг улам гайхалтай харагдуулдаг. Агуй дотор завиар явна.
  • Өдрийн хоол
  • Шилэн дүүжин гүүрэн дээр гарж зурагаа татуулна.
  • Оройн хоолоо идээд, зочид буудалдаа амарна

Хоол

  • Өдрийн 3-н хоол

Буудал

  • Өглөөний цай
  • Буудлаа хүлээлгэж өгөөд гарна.
  • Бадамлянхуа тосгонг үзнэ. Мио үндэстний эртний  хотхонг үзэж сонирхоно. /Жижиг хүрхрээ, гол мөрөн үзэсгэлэнтэй харагддаг/
  • Өдрийн хоол
  • Чангша хотруу автобусаар хөдөлнө.
  • Чангшад байрлах буудалдаа байрлана.
  • Чөлөөт цаг 

Хоол

  • Өглөөний цай, өдрийн хоол

Буудал

  • .... цагт Чангша-Хөх хот чиглэлийн онгоцонд сууж, ..... бууна.
  • Хөх хотоос Эрээн чиглэлийн автобусанд сууна.
  • Буудалдаа байрлана.  

Хоол

  • Аялагчид өөрсдөө

Буудал

  • Галт тэрэг

 

 

  • Эрээн хотоос Замын-Үүдийн хилээр автобусаар гарч Замын-Үүд - УБ галт тэргэнд сууна.

Хоол

  • Өглөөний цай

 

  • УБ-т бууснаар аялал өндөрлөнө.

 

 

Аяллын хуваарь

АЯЛЛЫН ХУГАЦАА АЯЛАЛ ЭХЛЭХ ӨДӨР ҮНЭ АЯЛАЛ ЗАХИАЛГА
8 шөнө / 9 өдөр 6-р сарын 20-нд 2,690,000₮ Аялал захиалах
8 шөнө / 9 өдөр 7-р сарын 8-нд 2,690,000₮ Аялал захиалах
8 шөнө / 9 өдөр 7-р сарын 20-нд 2,690,000₮ Аялал захиалах
8 шөнө / 9 өдөр 8-р сарын 7-нд 2,690,000₮ Аялал захиалах

 

 

Нэмэлт мэдээлэл

Хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс:
  • WECHAT болон Arrive.mn апп татаж, бүртгүүлсэн байх. /Эрүүл мэндийн гаалийн мэдүүлэг бөглөнө/
  • 20000 юаньтай тэнцэх хэмжээний бэлэн мөнгөтэй явбал заавал гаалийн деклараци бичиж гарах
  • Бусдын ачаа тээшийг хилээр авч гарахын хориглоно.
  • Хамт олноороо явж байгаа тохиолдолд дундын хүнс болох хиам, лаазалсан хүнс зэрэг махан бүтээгдэхүүнийг нэг дор их хэмжээгээр хийж авч гарахгүй байх
Аялалд авч явах зүйлс
  • Гадаад пасспорт (доод тал нь 6 сараас дээш хугацаатай)
  • Иргэний үнэмлэх (зарим тохиолдолд хил дээр тодруулах шаардлага гардаг)
  • Төрсний гэрчилгээ, итгэмжлэл (хүүхэдтэй яваа бол)
  • Ойр зуурын хэрэглэдэг эм
  • Цоожтой цүнх чемодан
  • Халуунаа барьдаг жижиг аяга
  • Тухайн цаг агаар улиралд тохирсон хувцас, аяллын хөлд эвтэйхэн гутал
  • Хувийн хэрэгцээний бэлэн мөнгө (юань)
  • Хавтгай 2 сэрээтэй розетканд зориулсан залгуур

  1. Аялалын хөтөлбөр, маршруттай сайтар танилцаж, хүлээн зөвшөөрсний дараа аяллын маршрутыг сонгож  журам, гэрээнд гарын үсэг зурж урьдчилгаа төлбөр хийснээр аялалын захиалга хийгдсэнд тооцно.
  2. Ямар нэгэн шалтгаанаар 10 хоногоос өмнө аялал цуцлах тохиолдолд нийт төлбөрийн 35 хувийг суутгаж үлдсэн төлбөрийг буцаан олгоно. Хэрэв аялал эхлэхээс 3 хоногийн өмнө аялал цуцлавал хоолны төлбөрөөс бусад төлбөрийг суутгаж олгоно.
  1. “Монгол Аялал” ХХК – ийн боловсруулж, баталсан аялалын хөтөлбөрийн дагуу аялалд оролцох, тогтоосон цагийг чандлан баримтлана.
  2. Аялалын үеэр архи дарс хэтрүүлэн хэрэглэх, нийтийн хэв журмыг санаатайгаар зөрчих, аялагчдын тав тухыг алдагдуулах, аяллын хөтөлбөрийг өөрчлөхгүй байх (хэрэв дээрх зөрчлийг гаргавал хуулийн байгууллагад хүлээлгэн өгнө. Үүнээс үүдэлтэй гарсан зардлыг аялагч өөрөө хариуцна)
  3. Аялагч даатгалд заавал даатгуулсан байна.
  4. Тухайн орны ард түмний ёс заншлыг дээдлэн хүндэтгэж, тухайн орны дүрэм, журамд захирагдана
  5. Зайлшгүй шаардлагатай өөрийн бичиг баримтаа шалгаж үзэх. (гадаад паспорт, гадаад паспортын хугацаа, онгоцны тийз, галт тэрэгний билет, даатгалын дэвтэр, хүүхдийн паспорт, түрийвч гэх мэт) паспортын сунгалтын дардас давхар дарагдсан, сунгалтыг балалж янзалсан эсэх мөн хилийн хориг зэрэг эргэлзээтэй зүйл байвал иргэний бүртгэл, холбогдох газраас яаралтай тодруулсан байх, үүнээс үүдэн гарах хариуцлагыг аялагч өөрөө хариуцах.
  6. Зочид буудлууд өдрийн 10 цаг хүртэл тооцоогоо хийдэг. Хэрэв жуулчин Телефон, мини бар, ресторан, буудлын тээш хадгалах зэргээр үйлчлүүлсэн бол нэмэгдэл тоооцоо хийнэ.
  7. Үнэт эдлэл, их хэмжээний мөнгөө буудлын өрөө сейф болон ресепшний сейфенд хадгалуулж болно.
  8. Хөтөлбөрөөс бусад төлбөртэй үзвэрийг анх гэрээ хийхдээ сайтар тохирсон байх. Нэмэлт төлбөртэй аялалын  төлбөрийг цаг тухайд нь хөтчид аялал эхлэхээс өмнө төлсөн байх.
  9. Оройн 22:00-06:00 хүртэл аялагч хөтөлбөрөөс гадуур өөрөө дур мэдэн явсан тохиолдолд гарах ямар нэгэн асуудлыг манай компани хариуцахгүй, (тухайн орны цагаар)
  10. Зочид буудалд ороход аялагчид хөтөч зохион байгуулагчийн хуваарилсан өрөөнд орох. Албан байгууллагаараа аялж байгаа тохиолдолд зочид буудлын өрөөнд орох аялагчдыг тухайн албан байгууллага өөрсдөө тодорхой хуваарилсан байх
  11. Дэлгүүр захаар орсон тохиолдолд хөтчийн тогтоосон хугацаанаас хэтрэхгүй, цагтаа гарах. Хэрвээ тогтсон цагтаа дэлгүүр захаас гарч ирээгүй тохиолдолд аяллын баг хүлээхгүй шууд дараагийн аялалдаа орох тул араас ирэх зардлаа аялагчид өөрсдөө хариуцна. Мөн зарагдсан барааг буцаадаггүй тул та сонголтоо зөв хийх хэрэгтэй.
  12. Байгалийн давтагдашгүй  хүчин зүйлээс шалтгаалж аялалын хоног нэмэгдсэн тохиолдолд аялуулагч тал хариуцахгүй бөгөөд нэмэгдсэн өдрийн зардлыг аялагч өөрөө төлнө.
  13. Аялалд явж байхдаа тухайн орон нутагт  манай төлөөлөгчөөс өөр хүнтэй харьцах тохиолдолд түүнээс үүдэн гарах асуудлыг манай компани хариуцахгүй
  14. Аялалын явцад цүнх сав болон бусад зүйлд өөр хүний ачааг дайх, гуйсан зүйлийг нь хил гаалиар авч гарах, ямар нэгэн эм, дугтуйтай зүйл авч гарахыг хатуу хориглоно. (энэ асуудлаас үүдэлтэй зүйл гарвал аялагч өөрөө хариуцна)
  15. Та 5000 ам доллар, 20000 юаниас дээш мөнгө биедээ авч явж байгаа тохиолдолд Монгол улсын хил дээр тус бэлэн мөнгөө үнэн зөвөөр бичиж гаалийн мэдүүлэг бөглөж тамга даруулсан байх шаардлагатай бөгөөд БНХАУ-ын хил дээр 2 хэсэг шар хуудас бөглөж тамга даруулах ёстой.  Хэрэв тамга даруулаагүй  болон деклараци бөглөөгүй гарснаас үүдэн гарах асуудлыг компани хариуцахгүй болно. (мөнгө алдах, хураалгах)
  16. Тухайн орны хилийн бүртгэл дээр зөвхөн паспортаа шалгуулж тамга даруулах ба бусад бичиг баримт /деклораци/-аа гаалийн ажилтанд шалгуулна.
  17. Согтууруулах төрлийн ундааг огт хэрэглэхгүй байх.
  18. Үүнээс үүдэлтэй асуудал гарвал аялагч өөрсдөө бүрэн хариуцна.
  19. Ачаа тээшээ нүдэнд харагдах газар байршуулж анхаарал тавьж явах
  20. Бичиг баримтаа найдвартай газар хадгалах

  • Байрласан зочид буудлынхаа дотоод журмыг хүндэтгэн дагаж мөрдөхийн зэрэгцээ буудалд байрлаж буй хүмүүст чирэгдэл хүндрэл учруулахгүй байх, гадаад оронд өөрийн орны нэр хүндийг өндөрт өргөж явахыг эрхэмлэнэ.
  • Байрлах буудлынхаа өрөөнд ормогц эд хогшил, төхөөрөмж нь бүрэн бүтэн хэвийн ажиллаж байгаа эсэхийн шалгаж ямар нэгэн гэмтэл зөрчил илэрвэл хөтөч ба буудлын хүлээн авахад яаралтай мэдэгдэнэ. Буудлын техник хэрэгсэл, угаалгын өрөөний тоног төхөөрөмжийг ашиглах заавар санамж төлбөрийн нөхцөлтэй танилцах, буудлын ажилтнаас зөвлөгөө авах
  • Буудлын мини бар, ТВ-ийн төлбөрт суваг, телефон утас ашиглах, хувцас угаах, индүүдэх, зэрэг үйлчилгээг авсан бол өрөөгөө хүлээлгэж өгөхдөө тухайн үйлилгээний төлбөрийг буудлаас тогтоосон тарифын дагуу төлнө
  • Зочид буудлын гар ванны алчуур, цагаан хэрэглэлийг арилахааргүй  толбо болгосон тохиолдолд зохих журмын дагуу торгууль төлнө.
  • Хаалга тогшсон хүнийг хэн гэдгийг нь асууж мэдэж байж хаалгаа онгойлгож өгч байх
  • Зочид буудлын аваарын гарцын бүдүүвчтэй анхааралтай танилцан гал түймэр, газар хөдлөлтийн үед заасан маршрутаар гарна.
  • Чухал бичиг баримт, үнэт эд зүйлсээ буудлын өрөөнд орхихыг хориглоно. Заавал сейфэнд хадгалуулна.
  • Өрөөний шил шаазан эдлэлтэй болгоомжтой харьцах
  • Өрөөний эд хогшлыг өөр өрөө рүү зөөхгүй байх
  • Буудлын ресепшнд мэдэгдэхгүйгээр өрөө сольж болохгүй.
  • Өрөөндөө гадны хүн оруулах, түлхүүрээ бусдад шилжүүлэх, өрөөний хаалгыг онгорхой орхихгүй
  • Буудал согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусадтай маргах, чанга орилох, дуулах, ТВ хөгжим өндөр дуугаар тавьж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх
  • Агааржуулагч асаасан тохиолдолд өрөөний цонх хаалгыг заавал хаана.
  • Өрөөнөөс гарахдаа крантны усаа хааж, цахилгаан хэрэгслийг салгана.
  • Гал түймэр, газар хөдлөлт зэрэг нөхцөлд цахилгаан шатыг ашиглаж болохгүй.
  • Буудлын эд хогшлыг эвдэх, алга болгох, цагаан хэрэглэлийг бохирдуулах зэрэг буудалд ямар нэг байдлаар гарз хохирол учруулсан тохиолдолд тухайн орны хууль дурмийн дагуу, тухайн буудлын тогтоосон тарифын дагуу хохирлыг төлж барагдуулна.

Захиалга өгөх