card

Тайланд - Пукет аялал

Аяллын чиглэл: УБ – Пукет - УБ
Аяллын хугацаа: 7 шөнө / 8 өдөр
Аяллын үнэ:

Хөтөлбөртэй аялал нэг хүний төлбөр - 5.490.000₮ (үнэд хөтөлбөрт орсон хоол, үзвэрүүд, хөтөч, зочид буудал, 2 талын нислэгийн тийз, даатгалын үнэ тус тус орсон)

Чөлөөт аяллын нэг хүний төлбөр - 4.990.000₮

  • Өглөөний 09:00-д Чингис Хаан ОУ-ын нисэх онгоцны буудал дээр цугларч бүртгэлээ хийлгээд МИАТ компанийн нислэгээр 11:30 цагт  Пукет руу  нисэн Пукетийн ОУ-ын нисэх онгоцны буудалд 16:55 цагт газардаж хилээр нэвтрэнэ.
  • Оройн хоол
  • Зочид буудалдаа байрлан амарна. 

Хоол

  • Оройн хоолтой

Буудал

  • Буудал
  • Өглөөний цай
  • Заан унах аялалдаа гарна. Заан уналгын зориулалтын төвд очин хос хосоороо заан унах болно
  • Тайландын хамгийн том дээд ангиллын үнэт эдлэлийн төв болох Жэм Галлерайд зочлон шүр сувд худалдан авах боломжтой. Тайланд орон нь шүр болон шүрэн эдлэл гоёлоороо дэлхийд тэргүүлдэг орон билээ.
  • Тайландын зөгийний аж ахуйтай танилцан дэлхийн хамгийн бяцхан зөгийг харах бөгөөд зөгийн балан бүтээгдэхүүнээс худалдан авч болно.
  • Тайландын алдарт LADY BOY шоу үзнэ.
  • Оройн хоол
  • Зочид буудалдаа амарна.

Хоол

  • Өдрийн 3-н хоолтой

Буудал

  • Буудал
  • Өглөөний цай
  • Энэ өдөр чөлөөт өдөр. Аялагчид маань далайн эрэгт наран шарлагад бүтэн өдөржин амрах бөгөөд өөрсдийн сонирхолын дагуу нэмэлт төлбөр төлөн банана завь, усан дээгүүр шүхрээр нисэх, усны мотоцикль унах, буудлага хийх гэх мэт сонирхолтой хөтөлбөрт хамрагдах боломжтой. (PATONG BEACH)
  • Зочид буудалдаа амарна.

Хоол

  • Өглөөний цайтай

Буудал

  • Буудал
  • Өглөөний цай
  • Пи Пи арлын аялалд гарна. Далайн эргийн ёроолын амьдралыг сонирхож ажигладаг спортыг снорклин (Snorkeling) гэдэг бөгөөд голдуу тропикийн халуун орнуудын, тунгалаг бүлээн уст далайн арлуудаар өргөн тархсан байдаг. Пи Пи хэмээх Энэтхэгийн далайн өчүүхэн арал замаг, загас, шүрээр баян, тунгалаг устай учраас снорклинчуудын хувьд алдартай болжээ.
  • Лианорда Ди Каприо тоглосон Далайн Эрэг (Beach) кинонд дүрээ үлдээсэн Пи Пи арал (Phi Phi island) руу далайн гаталга онгоцоор явна. Тэнд очоод баримтат кинон дээр гардаг шиг өнгө өнгийн загас, жараахайг таны хөлийг сүлжин сэлэлдэхийг харж тэдэнтэй хамт шумбалтын нүдний шил, амьсгалын гуурстайгаар сэлж далайн ёроолын амьдралыг харж болно.
  • Өдрийн хоолоо тус арал дээр идээд далайн эрэгт Пүкет рүү буцах хүртлээ далайн эрэгт цагаан элсэн дээр амарна.
  • Зочид буудалдаа ирж амарна. 

Хоол

  • Өглөөний цай, өдрийн хоол

Буудал

  • Буудал
  • Өглөөний цай

  • Өнөөдөр чөлөөт өдөр. Та өөрийн хүссэн тааваараа далайн эрэгт амарч, мөнх ногоон модод, цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн эрэг Патонд (Patong beach) очиж амарч өөрийн хоббигоор банана завь, усан дээгүүр шүхрээр нисэх, усны мотоцикл, буудлага гэх мэт усан спортуудаас оролдож үзэж болно.

Хоол

  • Өглөөний цайтай

Буудал

  • Буудал
  • Өглөөний цай
  • Өглөөний цайны дараа хөтөчтэйгээ уулзаж Симилан арал руу усан завиар явна. Koh miang, Koh similan, koh pabu гэх үзэсгэлэнт газрууд үзэхийн хажуугаар арлаас арал руу очиж үзэх Холливудын алдарт цуврал Жэймс Бондын Алтан буутай хүн (Man with the golden gun) киноны зураг авалтын нэг хэсгийг гүйцэтгэсэн Жеймс Бонд арал (James Bond island) -г үзнэ.
  • Энд усанд шумбан хэсэг амарна
  • Өдрийн хоолоо арал дээр  идэн эргээд  зочид буудал руугаа явна
  • Зочид буудалдаа ирж амарна.

Хоол

  • Өглөөний цай, өдрийн хоол

Буудал

  • Буудал
  • Өглөөний цай
  • Өнөөдөр бид өдөржин усан парк дээр 50 гаруй төрлийн тоглоом бассейнтай дээрээс эгц шидэгддэг гулсуур, хийлдэг завиар зөөлөн урсах голоор зугаалж өдрийг хөгжилтэй өнгөрүүлэн, нэмэлт төлбөр төлж коктейль шимэн, наранд биеэ шаран амрах болно.
  • Зочид буудалдаа амарна.

Хоол

  • Өдрийн 3-н хоолтой

Буудал

  • Буудал
  • Өглөөний цайгаа ууна.

  • 11:00 цагт ачаа тээшээ баглан өрөөгөө хүлээлгэж өгөөд 15:00 цаг хүртэл чөлөөт цаг. 15:30 онгоцны буудал руу явж бүртгэл хийлгэн 18:25 цагт Улаанбаатар хот руу ниснэ. Шөнө 02:05 цагт Улаанбаатар хотод бууснаар бидний аялал өндөрлөнө

Хоол

  • Өглөөний цай, өдрийн хоолтой

Буудал

  • Буудал

Аяллын хуваарь

АЯЛЛЫН ХУГАЦАА ҮНЭ АЯЛАЛ ЗАХИАЛГА
12-р сарын 22-нд (хөтөлбөртэй аялал) 5,490,000₮ Аялал захиалах
1-р сарын 12-нд (Хөтөлбөртэй аялал) 5,490,000₮ Аялал захиалах
1-р сарын 17-нд (чөлөөт аялал) 4,990,000₮ Аялал захиалах
1-р сарын 19-нд (чөлөөт аялал) 4,990,000₮ Аялал захиалах

Нэмэлт мэдээлэл

Зочид буудлууд

ПУКЕТЭД БАЙРЛАХ Зочид буудал:  ANDAMAN EMBRACE HOTEL*****

 

Тайланд улсын мөнгөн тэмдэгтийн тухай 

  • Тайланд улсын мөнгөн тэмдэгт нь "Бат" буюу TBH юм. 1,00 THB нь 95.85 Монгол төгрөгтэй тэнцэнэ. 
  • Аялал эхлэхээс өмнө Монгол төгрөгийг доллараар солиулж авч явах мөн олон улсын карт ашиглах боломжтой. (Тухайн улсад очин TBH-р солиулж болно)
  • Тухайн улсад гарын мөнгө заавал өгөх соёл байдаг ба  Монгол мөнгөөр 50,000-с доошгүй байх!. Доллар болон TBH-ээр өгөх боломжтой. 
  • Хэрвээ олон улсын карт ашиглах бол таньд түүнээс гадна нэмэлт бэлэн мөнгө байх шаардлагатай. Зарим жижиг зах, худалдааны төвүүдээр худалдан авалт хийх бол бэлэн мөнгөөр тооцоо хийдэг. 

 

 

 

Захиалга өгөх

Гадаад улс руу аялах аялагчдын мөрдөх журам

  1. Ямар хөтөлбөрөөр аялахаа тодорхой болгосны дараа аяллын маршрутыг сонгож журамтай танилцан, гэрээнд гарын үсэг зурж урьдчилгаа төлбөр (эхний ээлжинд тийзийг заавал захиалсан байх) хийснээр аяллын захиалга хийгдсэнд тооцно.
  2. Компаниa зүгээс гэнэтийн ослын даатгалд хамруулна.
  3. Олон улсын нисэх онгоцны буудал, галт тэрэгний буудал дээр 4 цагийн өмнө ирсэн байна.
  4. Аялагчид нь аяллыг удирдаж байгаа хөтөч, зохион байгуулагчийн удирдлаганд аялана.
  5. Аяллын хугацаанд архи дарс хэтрүүлэн хэрэглэх, нийтийн хэв журмыг санаатайгаар бүдүүлэгээр зөрчихгүй, аялагчдын тав тухыг алдагдуулахгүй, аяллын хөтөлбөрийг өөрчлөхгүй байх.
  6. Тухайн орон нутаг, ард түмний ёс заншлыг дээдлэн хүндэтгэж, тухайн орны дүрэм, журамд захирагдана.
  7. Зайлшгүй шаардлагатай өөрийн бичиг баримтаа шалгаж үзэх. (гадаад паспорт, гадаад паспортын хугацаа, онгоцны тийз, даатгалын дэвтэр, түрийвч гэх мэт) Паспортны хугацаа,  дардасыг сайн харах жишээ нь сунгалтын дардас давхар дарагдсан, сунгалтыг балалж янзалсан, дарсан тамга тэмдэг урсаагүй байх зэрэг эргэлзээтэй зүйл байвал улсын иргэний бүртгэл, визний газар, холбогдох газартай яаралтай тодруулсан байх.
  8. Очиж байгаа орон нутгийн цагийн зөрүүг мэдсэн байх.
  9. Зочид буудлууд өдрийн 10 цаг хүртэл тооцоогоо хийдэг. Хэрэв жуулчин телефон, мини бар, ресторан, буудлын тээш хадгалах зэргээр үйлчлүүлсэн бол нэмэгдэл тооцоог өөрөө хийнэ.
  10. Гар цайлгах цайны мөнгө 
  11. Үнэт эдлэл, их хэмжээний мөнгөө буудлын өрөө сейф болон ресепшний сейфенд хадгалуулж болно.
  1. Нэмэлт төлбөртэй аяллын төлбөрийг цаг тухайд нь хөтөчид аялал эхлэхээс өмнө төлсөн байх.
  2. Хөтөч болон унаа үйлчлэх цаг нь тухайн орон нутгйин цагаар 09:00 - 19:00 болно. Энэ цагаас хойш хөтөч унаа авах бол аялагчид төлбөрийг өөрсдөө төлнө. Мөн дээрх цагаас бусад цагт буудлаас гарах,  аливаа асуудал үүсгэвэл турк болон монгол талын аяллын компани хариуцлага хүлээхгүй болно.
  3. Хил гаалиар гарахдаа 1 хүний ЗӨВШӨӨРӨГДСӨН гар тээшний ачаа 8 кг, тээш 30 кг зөвшөөрөлтэй байдаг. (илүү ачаа 1кг нь 8-9 евро байна)
  4. Бүх төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, архи 1-ээс дээш, нойрсуулах бодистой эм, тариа, гар ачаанд шингэн зүйл, хурц иртэй зүйл зэрэг нь хил, гаалиар гаргах хориотой болно.
  5. Аялалд авч явах валютаа ченжийн захаас авсан тохиолдолд банкинд тушааж банкнаас авч явах нь найдвартай байдаг. Учир нь хуурамч мөнгөн тэмдэгт гардагтай холбоотой.
  6. Та 5000 ам доллар, 20000 вон, 20000 юаниас дээш мөнгө биедээ авч явж байгаа тохиолдолд Монгол Улсын хил дээр тус бэлэн мөнгөө үнэн зөвөөр бичиж гаалийн мэдүүлэг (деклраци) бөглөж тамга даруулсан байх шаардлагатай бөгөөд хил нэвтрэх тухайн улсын хил дээр манайхаас бэлдэж өгсөн улаан деклраци дээр мөн өөрийн авч яваа бүх бэлэн мөнгөө дахин бичиж тус улсын гаалийн ажилтнаар тамга  даруулах ёстой. Хэрэв тамга тэмдэг даруулаагүй, деклраци бөглөөгүй гарснаас үүдэн гарах асуудлыг манай компани хариуцахгүй болно. (мөнгө алдах, хураалгах)
  7. Тухайн орны хилийн бүртгэл дээр зөвхөн паспортаа шалгуулж тамга даруулах ба бусад бичиг баримт (деклраци)-аа гаалийн ажилтанд шалгуулна.
  8. Төрийн болон өндөр албан тушаалтан, эрх мэдэл бүхий ямар ч хүн аялагч гэдэг утгаараа компани болон аяллын дүрэм журамд захирагдан аялах ёстойг анхаарна уу. Ямар нэгэн илүү тусгайлсан нэмэлт үйлчилгээ байхгүй болно.