Дубай хотын аялал
| Аяллын чиглэл: | УБ – Бээжин - Дубай - Абу Даби – Бээжин - УБ |
| Аяллын хугацаа: | 7 шөнө / 8 өдөр |
| Аяллын үнэ: |
Нэг хүний төлбөр - 5,990,000₮ Хүүхэд - 2-11 нас - 5,390,000₮ /Буудалдаа ор эзлэхгүй/ Аяллын үнэд багтсан зүйлс:
Аяллын үнэд багтаагүй зүйлс:
|
- Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал дээр өглөө 08:50 гэхэд ирсэн байна. 11:50-д УБ-аас Бээжин рүү нисч 13:50-д Бээжингийн нисэх онгоцны буудалд бууна.
- 17:10 цагт бүртгэлээ хийлгэн цааш Дубай хот руу ниснэ. Тухайн орны цагаар 22:20 цагт Дубайд газардан аяллын хөтөч маань тосон авч зочид буудалдаа байрлан амарна.
- Өглөөний цай
- DESERT SAFARI” Алтран шаргалтах манхан дээгүүр Ланд 200 хөлөглөн, дов толгод дундуур огцом эргэлт хийн гайхамшигийг үзүүлэн давхиж, ганц бөхт тэмээ унаж, арабын бэлхүүсний бүжиг үзэж, үндэсний хувцас өмсөн зургаа татуулж нэгэн гайхалтай үдшийг өнгөрөөх болно.
- Өдөр, Оройн хоол багтсан.
- Буудалдаа амарна.
- Өглөөний цай
- Дэлхийн 8 дахь гайхамшиг гэж алдаршсан “Palm Jumeira” хэмээх хүний гараар бүтээгдсэн дал модны хэлбэртэй хиймэл арал үзэж, FUTURE OF MUSEUM Гайхамшигт өвөрмөц музейн гадна талаас танилцан зургаа татуулах боломжтой.
- 828 метр 163 давхар дэлхийн хамгийн өндөр барилга болох “БҮРЖ ХАЛИФ” барилгыг үзнэ. 124 давхарт гарч Дубай хотыг бүхэлд нь тольдох боломжтой.
- “Dubai Mall” орон худалдан авах боломжтой.
- Усан оргилуурын шоу үзнэ.
- Орой буудалдаа амрах болно.
- Өглөөний цай
- Дубай хотын “Хамгийн том Atlantis усан парк” -д төрөл бүрийн тоглоом дээр тоглон өдрийг хөгжилдөн өнгөрүүлнэ.
- Марина далайн эрэг дээр цагийг өнгөрүүлнэ.
- Өглөөний цай
- Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд өдрийн туршид далайн эрэгт амрах, худалдааны төвүүдээр явж хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.
- Буудалдаа амарна.
- Өглөөний цайны дараа Абу Даби хотруу хөдлөнө.
- “Шейх Зайдын Их сүм”-тэй танилцах ба Исламын шашны соёлын гайхамшигтай танилцах болно.
- Алдарт “Louvre Abu Dhabi” - Луврын музей үзэж сонирхоно
- Өдөр, Оройн хоол багтсан.
- Дубай хотын зүг хөдлөнө.
- Оройн хоолны дараа ........ цагт нисэх онгоцны буудал руу хөдөлнө. Бүртгэлээ хийлгэн 01:15 цагт Бээжин хот руу ниснэ.
- 13:00 цагт Бээжинд газардана.
- Хил гаалиар нэвтэрсэний дараа Бээжингийн буудалдаа ирж амарна.
Хоол
- Аялагчид өөрсдөө
Буудал
- Бээжин нисэх онгоцны энгийн буудал
- Бээжин-с УБ орох нислэгтээ 05:30 цагт бүртгэлээ хийлгэн 08:30 цагт УБ хот руу нисэн 10:40 цагт Хөшигийн хөндийн ОУ-н нисэх онгоцны буудалд бууснаар дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.
Аяллын хуваарь
| № | Аялал гарах өдөр | Аяллын үнэ |
| 1 | 3 сарын 6 | 5,990,000₮ |
| 2 | 3 сарын 14 | 5,990,000₮ |
| 3 | 3 сарын 28 | 5,990,000₮ |
Нэмэлт мэдээлэл
Байрлах зочид буудалын нэр: GRAND MERCURY
- Дубай руу визтэй аялах ба визэндээ аялал эхлэхээс 15 хоногийн өмнө орсон байх шаардлагатай.
- АНЭУ-ын албан ёсны тэмдэгт нь Дирхам юм. 1 Дирхам= 3.67 доллартай тэнцүү. Аялалд авч явах мөнгөө /USD / доллар солиулан авч явах нь зүйтэй.
Захиалга өгөх
Гадаад улс руу аялах аялагчдын мөрдөх журам
- Ямар хөтөлбөрөөр аялахаа тодорхой болгосны дараа аяллын маршрутыг сонгож журамтай танилцан, гэрээнд гарын үсэг зурж урьдчилгаа төлбөр (эхний ээлжинд тийзийг заавал захиалсан байх) хийснээр аяллын захиалга хийгдсэнд тооцно.
- Компаниa зүгээс гэнэтийн ослын даатгалд хамруулна.
- Олон улсын нисэх онгоцны буудал, галт тэрэгний буудал дээр 4 цагийн өмнө ирсэн байна.
- Аялагчид нь аяллыг удирдаж байгаа хөтөч, зохион байгуулагчийн удирдлаганд аялана.
- Аяллын хугацаанд архи дарс хэтрүүлэн хэрэглэх, нийтийн хэв журмыг санаатайгаар бүдүүлэгээр зөрчихгүй, аялагчдын тав тухыг алдагдуулахгүй, аяллын хөтөлбөрийг өөрчлөхгүй байх.
- Тухайн орон нутаг, ард түмний ёс заншлыг дээдлэн хүндэтгэж, тухайн орны дүрэм, журамд захирагдана.
- Зайлшгүй шаардлагатай өөрийн бичиг баримтаа шалгаж үзэх. (гадаад паспорт, гадаад паспортын хугацаа, онгоцны тийз, даатгалын дэвтэр, түрийвч гэх мэт) Паспортны хугацаа, дардасыг сайн харах жишээ нь сунгалтын дардас давхар дарагдсан, сунгалтыг балалж янзалсан, дарсан тамга тэмдэг урсаагүй байх зэрэг эргэлзээтэй зүйл байвал улсын иргэний бүртгэл, визний газар, холбогдох газартай яаралтай тодруулсан байх.
- Очиж байгаа орон нутгийн цагийн зөрүүг мэдсэн байх.
- Зочид буудлууд өдрийн 10 цаг хүртэл тооцоогоо хийдэг. Хэрэв жуулчин телефон, мини бар, ресторан, буудлын тээш хадгалах зэргээр үйлчлүүлсэн бол нэмэгдэл тооцоог өөрөө хийнэ.
- Гар цайлгах цайны мөнгө
- Үнэт эдлэл, их хэмжээний мөнгөө буудлын өрөө сейф болон ресепшний сейфенд хадгалуулж болно.
- Нэмэлт төлбөртэй аяллын төлбөрийг цаг тухайд нь хөтөчид аялал эхлэхээс өмнө төлсөн байх.
- Хөтөч болон унаа үйлчлэх цаг нь тухайн орон нутгйин цагаар 09:00 - 19:00 болно. Энэ цагаас хойш хөтөч унаа авах бол аялагчид төлбөрийг өөрсдөө төлнө. Мөн дээрх цагаас бусад цагт буудлаас гарах, аливаа асуудал үүсгэвэл турк болон монгол талын аяллын компани хариуцлага хүлээхгүй болно.
- Хил гаалиар гарахдаа 1 хүний ЗӨВШӨӨРӨГДСӨН гар тээшний ачаа 8 кг, тээш 30 кг зөвшөөрөлтэй байдаг. (илүү ачаа 1кг нь 8-9 евро байна)
- Бүх төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, архи 1-ээс дээш, нойрсуулах бодистой эм, тариа, гар ачаанд шингэн зүйл, хурц иртэй зүйл зэрэг нь хил, гаалиар гаргах хориотой болно.
- Аялалд авч явах валютаа ченжийн захаас авсан тохиолдолд банкинд тушааж банкнаас авч явах нь найдвартай байдаг. Учир нь хуурамч мөнгөн тэмдэгт гардагтай холбоотой.
- Та 5000 ам доллар, 20000 вон, 20000 юаниас дээш мөнгө биедээ авч явж байгаа тохиолдолд Монгол Улсын хил дээр тус бэлэн мөнгөө үнэн зөвөөр бичиж гаалийн мэдүүлэг (деклраци) бөглөж тамга даруулсан байх шаардлагатай бөгөөд хил нэвтрэх тухайн улсын хил дээр манайхаас бэлдэж өгсөн улаан деклраци дээр мөн өөрийн авч яваа бүх бэлэн мөнгөө дахин бичиж тус улсын гаалийн ажилтнаар тамга даруулах ёстой. Хэрэв тамга тэмдэг даруулаагүй, деклраци бөглөөгүй гарснаас үүдэн гарах асуудлыг манай компани хариуцахгүй болно. (мөнгө алдах, хураалгах)
- Тухайн орны хилийн бүртгэл дээр зөвхөн паспортаа шалгуулж тамга даруулах ба бусад бичиг баримт (деклраци)-аа гаалийн ажилтанд шалгуулна.
- Төрийн болон өндөр албан тушаалтан, эрх мэдэл бүхий ямар ч хүн аялагч гэдэг утгаараа компани болон аяллын дүрэм журамд захирагдан аялах ёстойг анхаарна уу. Ямар нэгэн илүү тусгайлсан нэмэлт үйлчилгээ байхгүй болно.

