card

Бангкок - Паттаяа аялал

Аяллын чиглэл: УБ - Бангкок - Паттаяа - УБ
Аяллын хугацаа: 7 шөнө / 8 өдөр
Аяллын үнэ:

Нэг хүний аялалын төлбөр5,250,000₮ (үнэд хөтөлбөрт орсон хоол, үзвэрүүд, хөтөч, зочид буудал, 2 талын нислэгийн тийз, даатгалын үнэ тус тус орсон)

Хүүхдийн үнэ

0 - 1,9 нас - 600,000₮

2 - 3 нас 11 сар хүртэлх  - 1,035,000₮

3 - 5 нас 11 сар хүртэлх - 3,790,000₮

6 - 10 нас (120см-с доош өндөртэй байх) - 4,190,000₮

  • Өглөөний 08:45-д Чингис Хаан ОУ-ын нисэх онгоцны буудал дээр цугларч бүртгэлээ хийлгээд МИАТ компанийн нислэгээр  Бангкок руу  нисэн  Бангкокын онгоцны буудал Суварнабумд 14:15 цагт газардаж хилээр нэвтрэнэ.
  • Монгол хөтөч маань тосон авч зочид буудалдаа очно.
  • Оройн хоол
  • Зочид буудалдаа бассейнд орон алжаалаа тайлан амарна.   

Хоол

  • Оройн хоолтой

Буудал

  • Өглөөний цай
  • Тайландын эзэн хааны ордон Их Ордон (Grand Palace) болон эзэн хааны шүтээн  Маргад Эрдэнийн Будда (Emerald Buddha)  үзнэ.
  • Өдрийн хоолоо Тайландын хамгийн өндөр барилга болох “Bayoke Sky Tower”-ийн 84 давхарт олон улсын буфет хоол зооглонгоо Бангкок хотын төрхийг алган дээрээ тольдох мэт харна.
  • Тайландын алдарт могойн шоу үзнэ.
  • Үдэш нь бангкок хотыг зүүн баруун хэсэг болгон хуваадаг  Чао Прая (Chao Rhaya) мөрнөөр 2 давхар усан онгоцоор аялангаа оройн хоолоо зооглон амьд хөгжим, дуучдын тоглолт үзэж бүжиглэн хөгжилдөх болно.
  •  Мөн усан онгоцоор аялах явцдаа 104 м өндөр Үүрийн Туяа (Wat Arun) хэмээх хамгийн өндөр хийдийг харна.
  • Зочид буудалдаа амарна.

Хоол

  • Өдрийн 3-н хоолтой

Буудал

  • Өглөөний цай
  • Хүссэнээрээ шоппинг хийх - Чөлөөт өдөр
  • Зочид буудалдаа амарна.

Хоол

  • Өглөөний цай

Буудал

  • Өглөөний цай
  • Энэ өдөр та бүхэн SIAM AMAZING PARK буюу "SIAM PARK CITY" Усан парк-д бүтэн өдрийн туршид зугаацан, тоглож өнгөрүүлэх болно. Энэхүү парк нь жилдээ 2 саяаас илүү зочид хүлээн авдаг, 48га талбайг эзлэн жилийн 365 хоног ажилладаг гэр бүл, найз нөхдөөрөө ирэхэд тохиромжтой парк юм. Учир нь бүх насныхан тоглох боломжтой тоглоом , усан гулгуур зэргээрээ давуу талтай.
  • Өдрийн хоол (Буфет)
  • Тайландын амралт, аялал жуулчлалын бүс болох Паттаяа далайн эргийн хотруу автобусаар хөдөлнө.
  • Оройн хоол
  • Зочид буудалдаа байрлан амарна. 

Хоол

  • Өдрийн 3-н хоолтой

Буудал

  • Өглөөний цайгаа ууна.
  • Дэлхийн хамгийн том буддагийн сийлбэр дүрс 109м өндөр LASER BUDDHA байх Khao Chi Chan уулаар дайрч зургаа татуулан цааш НОНГ НООЧ цэцэрлэгт хүрээлэнд очно.
  • Өдрийн хоол 
  • Тайланд үндэстний ардын урлагийн тоглолт үзнэ.
  • Зааны шоу тоглолт үзэж, заан унан зургаа татуулж, Динозаврын хөндийгөөр зугаална.
  • Оройн хоол (аялагчид өөрсдөө)
  • Зочид буудалдаа байрлан амарна.

Хоол

  • Өглөөний цай, өдрийн хоолтой

Буудал

  • Өглөөний цайгаа ууна.
  • Coral island буюу Шүрэн арал руу завиар явна. Арал дээр цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн усанд орж, наран шарлагын газарт тааваараа амрахаас гадна  шүхрээр татуулах, усны мотоцикл унах, далай доогуур аялах, банана завиар татуулах гэх мэт усан спортуудаас нэмэлт төлбөртэйгээр зугаацаж болно /Шүхрээр татуулах-500батт, усны мотоцикл-500батт, далай доогуур аялах-1600 батт, банана завь унах-300батт/
  • Өдрийн хоол (далайн гаралтай хоол зооглоно)
  • Паттаяа руу буцах замдаа Тайландын хамгийн том бөгөөд дээд зэрэглэлийн үнэт эдлэлийн төвөөр зочилно. Шүр сувд худалдан авах боломжтой.
  • Орой хоолоо  Тайландын алдарт LADYBOY кабаре шоу үзүүлбэр үзэнгээ зооглоно.
  • Зочид буудалдаа амрана.

*Хүсвэл аялагчид маань Паттаяа хотын шөнийн амьдралтай танилцан шоу цэнгээний гудамж болох Walking Street-ээр зугаалах боломжтой. (Хөтөч унаа үйлчлэхгүйг анхаарна уу)

Хоол

  • Өдрийн 3-н хоолтой

Буудал

  • Өглөөний цай
  • Чөлөөт өдөр 
  • Хүссэнээрээ далайн эрэгт наран шарлагын газарт өнжин, мөн шоппинг хийж эсвэл зочид буудалдаа алжаалаа тайлан амрах боломжтой.
  • Зоо парк: Хамгийн том нээлттэй амьтны хүрээлэнгээр зугаалж анааш, усны үхэр, сармагчин, оцон шувуу, арслан, бар зэрэг олон төрлийн амьтдыг ойроос харах боломжтой.
  • Мөн матрын шоу болон 4дугуйт мотогоор жунглиэр аялах, дельфины шоу зэрэг олон олон хөтөлбөр байна.
  • Зочид буудалдаа амарна.

Хоол

  • Өглөөний цайтай

Буудал

  • Өглөөний цайгаа ууна.
  • Бангкок руу буцах замдаа халуун орны жимсний цэцэрлэгт хүрээлэн, гаалийн татваргүй барааны хамгийн том худалдааны төвөөр зочилно.
  • Бангкокийн нисэх онгоцны буудал руу явна. Бүртгэлээ хийлгэн онгоцондоо сууна. Улаанбаатар хот руу 15:15 цагт ниснэ. 22:25 цагт Чингис Хаан ОУын нисэх онгоцны буудалд бууснаар аялал маань өндөрлөнө.

Хоол

  • Өглөөний цай

Аяллын хуваарь

АЯЛЛЫН ХУГАЦАА ҮНЭ АЯЛАЛ ЗАХИАЛГА
12-р сарын 25-нд 5,250,000₮ Аялал захиалах
1-р сарын 8-нд 5,250,000₮ Аялал захиалах
1-р сарын 15-нд 5,250,000₮ Аялал захиалах
1-р сарын 22-нд 5,250,000₮ Аялал захиалах

Нэмэлт мэдээлэл

Үзэх газруудын линк

"Зааны шоу"-ы тухай үзэх бол энэхүү линк рүү орно уу!
http://www.nongnoochtropicalgarden.com/language/en/

83-н давхар дахь өдрийн хоол идэх газрын зурагийг харахыг хүсвэл дараах линк рүү орж үзнэ үү!
http://www.baiyokebuffet.com/Home.aspx

Зочид буудлууд

Бангкок дахь зочид буудлын линк: BERKLEY HOTEL PRATUNAM  эсвэл RAMADA HOTEL
Паттаяа дахь зочид буудлын линк: OZO HOTEL эсвэл LONG BEACH

*Нэмэлтээр Thai massage хийлгэх боломжтой. (Thai massage-нд орох бол урьдчилж цаг авахыг анхаарна уу)

Тайланд улсын мөнгөн тэмдэгтийн тухай

  • Тайланд улсын мөнгөн тэмдэгт нь "Бат" буюу TBH юм. 1,00 THB=95.85 төгрөг.
  • Аялал эхлэхээс өмнө Монгол төгрөгийг доллараар солиулж авч явах мөн олон улсын карт ашиглах боломжтой. (Тайландад очин TBH-р солиулж болно)
  • Тухайн улсад гарын мөнгө заавал өгөх соёл байдаг ба  Монгол мөнгөөр 50,000-с доошгүй байх!. Доллар болон TBH-ээр өгөх боломжтой. 
  • Хэрвээ олон улсын карт ашиглах бол таньд нэмэлт бэлэн мөнгө байх шаардлагатай. Зарим жижиг зах, худалдааны төвүүдээр худалдан авалт хийх бол бэлэн мөнгөөр тооцоо хийдэг. 

 

Захиалга өгөх

Гадаад улс руу аялах аялагчдын мөрдөх журам

  1. Ямар хөтөлбөрөөр аялахаа тодорхой болгосны дараа аяллын маршрутыг сонгож журамтай танилцан, гэрээнд гарын үсэг зурж урьдчилгаа төлбөр (эхний ээлжинд тийзийг заавал захиалсан байх) хийснээр аяллын захиалга хийгдсэнд тооцно.
  2. Компаниa зүгээс гэнэтийн ослын даатгалд хамруулна.
  3. Олон улсын нисэх онгоцны буудал, галт тэрэгний буудал дээр 4 цагийн өмнө ирсэн байна.
  4. Аялагчид нь аяллыг удирдаж байгаа хөтөч, зохион байгуулагчийн удирдлаганд аялана.
  5. Аяллын хугацаанд архи дарс хэтрүүлэн хэрэглэх, нийтийн хэв журмыг санаатайгаар бүдүүлэгээр зөрчихгүй, аялагчдын тав тухыг алдагдуулахгүй, аяллын хөтөлбөрийг өөрчлөхгүй байх.
  6. Тухайн орон нутаг, ард түмний ёс заншлыг дээдлэн хүндэтгэж, тухайн орны дүрэм, журамд захирагдана.
  7. Зайлшгүй шаардлагатай өөрийн бичиг баримтаа шалгаж үзэх. (гадаад паспорт, гадаад паспортын хугацаа, онгоцны тийз, даатгалын дэвтэр, түрийвч гэх мэт) Паспортны хугацаа,  дардасыг сайн харах жишээ нь сунгалтын дардас давхар дарагдсан, сунгалтыг балалж янзалсан, дарсан тамга тэмдэг урсаагүй байх зэрэг эргэлзээтэй зүйл байвал улсын иргэний бүртгэл, визний газар, холбогдох газартай яаралтай тодруулсан байх.
  8. Очиж байгаа орон нутгийн цагийн зөрүүг мэдсэн байх.
  9. Зочид буудлууд өдрийн 10 цаг хүртэл тооцоогоо хийдэг. Хэрэв жуулчин телефон, мини бар, ресторан, буудлын тээш хадгалах зэргээр үйлчлүүлсэн бол нэмэгдэл тооцоог өөрөө хийнэ.
  10. Гар цайлгах цайны мөнгө.
  11. Үнэт эдлэл, их хэмжээний мөнгөө буудлын өрөө сейф болон ресепшний сейфенд хадгалуулж болно.
  1. Нэмэлт төлбөртэй аяллын төлбөрийг цаг тухайд нь хөтөчид аялал эхлэхээс өмнө төлсөн байх.
  2. Хөтөч болон унаа үйлчлэх цаг нь тухайн орон нутгийн цагаар 09:00 - 19:00 болно. Энэ цагаас хойш хөтөч унаа авах бол аялагчид төлбөрийг өөрсдөө төлнө. Мөн дээрх цагаас бусад цагт буудлаас гарах,  аливаа асуудал үүсгэвэл турк болон монгол талын аяллын компани хариуцлага хүлээхгүй болно.
  3. Хил гаалиар гарахдаа 1 хүний ЗӨВШӨӨРӨГДСӨН гар тээшний ачаа 8 кг, тээш 30 кг зөвшөөрөлтэй байдаг. (илүү ачаа 1кг нь 8-9 евро байна)
  4. Бүх төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, архи 1-ээс дээш, нойрсуулах бодистой эм, тариа, гар ачаанд шингэн зүйл, хурц иртэй зүйл зэрэг нь хил, гаалиар гаргах хориотой болно.
  5. Аялалд авч явах валютаа ченжийн захаас авсан тохиолдолд банкинд тушааж банкнаас авч явах нь найдвартай байдаг. Учир нь хуурамч мөнгөн тэмдэгт гардагтай холбоотой.
  6. Та 5000 ам доллар, 20000 вон, 20000 юаниас дээш мөнгө биедээ авч явж байгаа тохиолдолд Монгол Улсын хил дээр тус бэлэн мөнгөө үнэн зөвөөр бичиж гаалийн мэдүүлэг (деклраци) бөглөж тамга даруулсан байх шаардлагатай бөгөөд хил нэвтрэх тухайн улсын хил дээр манайхаас бэлдэж өгсөн улаан деклраци дээр мөн өөрийн авч яваа бүх бэлэн мөнгөө дахин бичиж тус улсын гаалийн ажилтнаар тамга  даруулах ёстой. Хэрэв тамга тэмдэг даруулаагүй, деклраци бөглөөгүй гарснаас үүдэн гарах асуудлыг манай компани хариуцахгүй болно. (мөнгө алдах, хураалгах)
  7. Тухайн орны хилийн бүртгэл дээр зөвхөн паспортаа шалгуулж тамга даруулах ба бусад бичиг баримт (деклраци)-аа гаалийн ажилтанд шалгуулна.
  8. Төрийн болон өндөр албан тушаалтан, эрх мэдэл бүхий ямар ч хүн аялагч гэдэг утгаараа компани болон аяллын дүрэм журамд захирагдан аялах ёстойг анхаарна уу. Ямар нэгэн илүү тусгайлсан нэмэлт үйлчилгээ байхгүй болно.