card

Хар зүрхний Хөх нуурын аялал

Аялалын маршрут: УБ – Налайх - Цонжинболдог - Эрдэнэ сум – Багануур – Хар зүрхний Хөх нуур - УБ
Аялалын өдөр: 1 шөнө / 2 өдөр
Аялалын нийт: 500 км
Аялалын төлбөр: 1 хүн – 180,000₮
Төлбөрт багтсан зүйлс: Аяллын үнэд багтсан зүйлс: Баазад байрлах үнэ, хоол, унаа, хөтөч жолооч
  • УБ хотоос 05:00 Хар зүрхний хөх нуурын зүг хөдөлнө. (аялал эхлэхээс өмнө 30 минутын өмнө суудалаа эзэлсэн байна. Аялагчид хуваарьт хоолноос бусад үед идэх замын хүнс, аяга халбага, болон хувийн хэрэглээний зүйлсээ бэлдэн  явах хэрэгтэйг анхаарна уу)
  • Хар зүрхний хөх нуурын ойр байрлах жуулчны бааздаа ирж амрах гэрүүлээ хүлээж авна.
  • Хар зүрхний Хөх нуур нь байгалийн үзэсгэлэн бүрдсэн Харзүрх уулын өвөрт 1675 метр өндөрт орших цэнгэг уст том жижиг холбоотой хоёр нуур юм. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ нутаг нь түүхийн хувьд маш онцгой чухал газар юм. Хөх нуурын хөвөөнөө 1189 оны шарагчин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хаан ширээнд залан Чингис хаан буюу Далай их хаан цол өргөмжилсөн их түүхтэй. Нуурын эрэг дээр Чингис хааны мэдэлсний 840 жилийн ойд зориулан босгосон хөшөө байх бөгөөд түүнийг тойруулан 108 метр голчтой хагас саран хэлбэртэй талбайд Монголын төрийг барьсан Алтан ургийн их бага 36 хаадын модон сийлбэр дурсгалыг байрлуулсан байдаг.
  • Өдрийн хоол
  • Нуур орчимтой танилцах, хаадуудын хөшөө цогцобортой үзэх
  • Гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцэн, олс татах, спортын янз бүрийн арга хэмжээ явуулна. (энэ арга хэмжээ 8-аас дээш хүн явахад)
  • Оройны хоол
 

Орой галын наадам (цаг агаар сайхан үед гадаа цэнгүүнтэй)

Хоол

  • Өдөр хоол
  • Оройн хоол

Буудал

  • Гэр баазад
  • Өглөөний цайны дараа
  • Хөгжимт гимнастик 1,5 м зайг баримтлах.
  • Шагнал гардуулах
  • Аялагчид өөр хоорондоо талархал хэлэх,нэрийн хуудас солилцох
  • Өдрийн хоол 5-н цулын шөл, эмчилгээний зориултай
  • Багануурын уурхайтай танилцах
  • Цанжинболдог сонирхсон хүмүүс төлбрөө төлөөд орж болно.
  • УБ-т ирснээр бидний аялал өндөрлөнө.
 

Анхаар зүйлс: Гол, нуурт орохгүй байх. УБ-д суусан газраар бүгд буух. Хувийн эд зүйлс өөрсдөө хамгаалах ёстой.

Хоол

  • Өглөөний цай

Анхаарах зүйлс

Захиалга өгөх