card

Тайгын аялал

Аялалын маршрут:

УБ - Лүн - Орхон сум – Булган аймаг - Уньт – Хутаг Өндөр – Их Уул - Тосонцэнгэл – Мөрөн – 50 100 - Улаан уул сум - Босготын хавцал - Жуулчны бааз – УБ

Аялалын өдөр: 6 шөнө / 7 өдөр
Аялалын нийт:

2 талдаа 2200 орчим км

Аялалын төлбөр:

1 хүний төлбөр - 620,000₮ (mухайн аялал хүний тооноос хамаарч унаа өөрчлөгдөх магадалтай)

Аяллын унаа:

Мирко автобус, Пургон, Жижиг оврын автобус

Хөтөлбөр

  • УБ хотоос 7:00 цагт хөдөлнө. Хөдөлх газар: 100 айлын Дөлгөөн нуур зочид буудлын хажууд Хүдэрмөнх оффис-ийн гаднаас.
  • Лүн – Булган – Уньт – Хутаг Өндөр – Их Уул – Тосонцэнгэл – Мөрөн гэж замд явна.
  • Зам зуурын хоол хүнсийг аялагчид өөрсдөө.
  • Буудал дээрээ очиж амрана.
  • 23 цагт аялагчид маань унтаж амрана.

Хоол

  • Аялгачид өөрсдөө

Буудал

  • Мөрөн аймгийн төвд Зочид буудал

Хөтөлбөр

  • Өглөө 8:00 цагт босно. Өглөөний цайгаа 9:00 цагт ууна.
  • 10:00 цагт СОЁМБО цогцолбор дээр хөшөө дурсгалын газар үзэж танилцана.
  • “50 100 Энергийн төв”
  • Байгалийн сайхантай танилцуулна. Сүмбэр уул, Бэлдсийн голын гүүрээр гарна, Тоомын даваагаар давна, Дархдын 13 овоотой танилцана, мөн Өлийн даваагаар давна.
  • Оройн хоол
  • Бааз дээрээ ирж амрана.

Хоол

  • Өглөөний цай, оройн хоолтой

Буудал

  • Жуулчны бааз /9947-1743/

Хөтөлбөр

  • Өглөөний цайгаа ууна.
  • ХОРЬДОЛ САРЬДАГЫН НОЁН ОРГИЛ ДЭЛГЭР ХААН УУЛЫГ ҮЗЭЖ танилцана.
  • Дархдын сүрлэг уулстай танилцана. Улаан уул сумын төвөөр дайраад АР Босготын хавцал үзнэ.
  • Дархадын хотгор өглөө, оройдоо сэрүүхэн байдаг тул дулаан хувцаслах хэрэгтэй. Мөн цаа буга болон морь унахад түрийтэй гутал байх шаардалагатай.
  • ДАРХАД АЙЛЫН АЖ АХУЙ АМЬДРАЛТАЙ ТАНИЛЦАЖ ЗОЧЛОНО.
  • Оройн хоол
  • ТАЙГЫН жуулчны бааз дээрээ ирж амрана.

Хоол

  • Өглөөний цай, оройн хоолтой

Буудал

  • Жуулчны бааз /9588-1822, 9870-1482/

Хөтөлбөр

  • Өглөөний цайгаа ууна.
  • ХӨГИЙН ГОЛ үзэж танилцана.
  • Цаатны отог руу 50 ОРЧИМ КМ ЗАМААР мориор аялахаар хөдөлнө.
  • Цаатан отог дээр зочилж цаатны хувцас өмсөх, цаа бугатай зураг даруулах
  • Цаатны отог дээр хононо.

Хоол

  • Өглөө цайтай

Буудал

  • Отогт байрлана

Хөтөлбөр

  • Цаатны отог дээрээс буцаж жуулчны бааз дээрээ ирнэ.
  • Цаатангууд нь уйгар тува хэлтэй. Уйгар угсааны хүмүүс бөгөөд Монгол улсын хамгийн цөөн тоот үндэстэн.

Хоол

  • Оройн хоолтой

Буудал

  • Жуулчны бааз

Хөтөлбөр

  • Жуулчны Баазаасаа Мөрөн лүү хөдөлнө.
  • Мөрөн дээрээ хононо.
  • Оройн хоол

Хоол

  • Өглөөний цай, оройн хоолтой

Буудал

  • Жуулчны бааз

Хөтөлбөр

  • Өглөөний цайгаа уугаад УБ хот руу хөдөлнө.
  • УБ хотод ирсэнээр бидний өндөрлөнө.

Хоол

  • Өглөөний цай

Буудал

  • -

 

Нэмэлт мэдээлэл

Бэлдэх зүйлс:

 

  • Дулаан хувцас (дээл куртка, түрийтэй гутал (усны гутал байж болно)
  • Нимгэн бээлий, борооны хамгаалалт (цув, өмд, куртка)
  • Хувийн эмийн сан
  • Аяллын үүргэвч
  • Өөрийн мишок, гудас, хэрэглээний зүйлс орох
  • Хувийн бэлтгэлээ маш сайн хангасан байна.
Газруудын тайлбайр:

СОЁМБО цогцолбор: Монгол орны аялал жуулчлалын бүс хоймор нутагт ирэх дотоод, гадаадын жуулчдад үзэх, харах үзмэрийг нэмэгдүүлэх Өндөр гэгээн Занабазарын зохиосон соёмбо үсгийн эхийг монгол түмэндээ сурталчлан таниулах зорилгоор Соёмбо цогцолборыг байгуулсан. Мөрөн сумаас 5 км-ийн зайтай аймгийн төвийн хойно, Дулаанхан уулын энгэрт байрладаг.

“50 100 Энергийн төв”: Дэлхийн бөмбөрцгийн хойд өргөргийн 50 градус, зүүн уртрагийн 100 градусын огтлолцлын цэг болох тус газарт энерги байна гэдгийг анх Монгол - Японы эрдэмтэд тогтоосон байдаг. Дэлхий дээр 50, 100 градусын огтлолцол таарсан дөрвөн цэг байдаг. Үүний хоёр нь Атлантын далайд, нэг нь Канад улсын хурдны зам дээр, дөрөв дэх цэг нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумд байрлах энэ огтлолцлын цэг юм. Хөвсгөл аймаг Алаг-Эрдэнэ сум Мөрөн хотоос 30 км зайд Эрхэл нуурын хөндий Эрдэнэхайрханы өвөрт байрладаг.

Сүмбэр уул: Уулсын хаан гэдэг нь Хүсэлт Ертөнцийн төв хэмээн тооцогдож, долоон алтан уул, их бага арван хоёр тивээр хүрээлэгдсэн домогт уул ба үүнээс том уул үгүй учир ийн нэрийджээ. Сүмбэр гэдэг нь Сүмэрү гэх санскрит нэршлийг орчуулалгүй шууд аван явцын дунд Сүмбэр гэж дуудагддаг болсон. Сүмбэр уулыг Бурхны шашинд Абхидарам (Abhidharma болон Kalachakra) Калачакра-н тухай номлосон номонд тайлбарлан гаргасан байдаг. Абхидармын ёсонд Сүмбэр уулыг Дөрвөлжин, Калачакрагийн ёсонд Дугуй хэлбэртэй гэж тайлсан байдаг.

ХОРЬДОЛ САРЬДАГЫН НОЁН ОРГИЛ ДЭЛГЭР ХААН УУЛ: Хөвсгөлийн мужийн ян сарьдаг бүхий өвөрмөц тогтоцтой өндөр уулын бүслүүрийг төлөөлсөн Хорьдол Сарьдагийн дархан цаазат газрыг 1997 онд УИХ-ын 47 тоот тогтоолоор улсын хамгаалалтанд авчээ. Энэ бүсэд Нарт, Битүү, Хашаат хар, Мангууш уул болон Алтгана, Ар босгот, Бэлтэс голын эх орчмын нутаг хамрагдана. Хорьдол Сарьдагийн нуруу нь Дархадын хотгор, Хөвсгөл нуурын хотгорын усан хагалбар болох ба Баян нуруунаас Арсай хэмээх том хөтлөөр тусгаарлагдана. Уулс нь ихэвчлэн урдаас хойшоо уртраг дагуу байршилтай, хурц шовх оройтой, тектоник хагарлын ан цавыг дагаж тогтсон гүн нарийн хавцал, хөндийгөөр нилээд хэрчигдсэн эгц цавчим хажуутай. Дархадын хотгор луу харсан баруун хажуу нь маш эгц байдаг. Хамгийн өндөр цэг нь 3130 метр өндөрт оршино. Мөн Битүү, Нарт, Ханжит хад зэрэг өндөр оргилуудтай. Өндөр уулын бүслүүр тод илрэхээс гадна ян сарьдагаас доошлоод уулын нуга, тайга, уулын хээр үргэлжилнэ. Эртний мөстөл болж байсан газрын талбай энэ нуруунд 3000 ам километр байжээ. Хорьдол Сарьдагийн нуруу нь Монгол орны байгалийн унаган төрхөө хадгалан үлдсэн үзэсгэлэнт газруудын нэг юм. Энэ нуруунаас эх аван урсах Арсайн голд Монголын хамгийн өндөр хүрхрээ 70 метрийн өндрөөс буудаг.

Ар Босготын Хавцал: Улсын тусгай хамгаалалттай газар мориор аялангаа очиж үзнэ. Ар Босготын хавцал Хөвсгөл аймаг, Улаан уул сум. Ар Босготын голын хавцал байдаг. Улаан-Уул Ар Босготын хавцал 10,000 орчим км² газар нутагтай. 2000 оны байдлаар 3,726 хүн оршин суудгийн олонхи нь дархад ястан болно. Сумын төв Төгөл нь аймгийн төв Мөрөнгөөс баруун хойш 171 км, нийслэл Улаанбаатараас 942 км зайд оршино.

ХӨГИЙН ГОЛ нь ус ихтэй, харгиа боргиотой Шишгэдийн гол цутгадаг том сайхан гол байна. Энэ голд маань хавар загасны мацааны (өгсөх) үеэр төв суурин газрын хүмүүс ирж загас их барьдаг болж байна. Нутгийнхан: “Тул загас их өгсдөг гол доо. Манай нутгийн хүмүүс загас барьдаггүй юм даа.”  гэж байв. Ер нь дархад зоныг харахад манай буриадуудыг бодвол байгальд их ээлтэй байгалиа хамгаалдаг соёл заншилтай хүмүүс юм. Тэр их ой тайга дунд амьдардаг байж байшин амбаар, хашаа саравч хийдэггүй эсгий гэртээ амьдарч, модыг зөвхөн түлээнд л ашигладаг, ой модонд их гамтай хайрладаг хүмүүс юм. 

Мөрөн хот нь 1809 онд Дэлгэр мөрний эрэгт Мөрөнгийн Хүрээ бий болсноор Мөрөн хотын түүх эхэлдэг. 20-р зууны эхэн гэхэд тус хийд нь 1300 орчим ламтай том хийд байсан боловч 1937 онд сүйтгэгджээ. Данзадаржаа хийд гэдэг жижиг хэмжээний шинэ хийд 1990-ээд онд хотын баруун хэсэгт баригджээ.Хөвсгөл аймаг байгуулагдсаны дараа аймгийн төв нь Хатгал байсан бөгөөд 1933 онд Мөрөн хот руу шилжсэн байна.

  • Иргэний үнэмлэх, даатгал болон бусад чухал бичиг баримтын эх хувийг бус хуулбарыг биедээ байнга авч явж байх. Хаяж гээгдүүлвэл аялагч өөрсдөө хариуцна.
  • Маск, гар ариутгагч болон нянгийн эсрэг нойтон сальфетка байнга авч явах.
  • Гудамжнаас идэх юм, боловсруулаагүй хүнс худалдаж авахгүй байх, заавал чанаж болгосон буюу хальсалсан жимс ногоо хэрэглэх. ХУВИЙН ХЭРЭГЦЭЭНДЭЭ АВЧ ЯВАХ ХООЛ УНДАА УДААН ХУГАЦААНД АВЧ ЯВАХГҮЙ, БАГА БАГААР АВЧ ЯВАХ
  • Их хэмжээний бэлэн мөнгө авч явахгүй байх.
  • Гадуур явахдаа буудал, жуулчны баазын хаягтай нэрийн хуудсыг авсан байх, паспорт, бэлэн мөнгө, үнэт зүйлээ буудлын хайрцагт үлдээх
  • Мөн үйлчилгээ үзүүлж буй хөтөч жолоочийн утсыг үйлчилж буй машиныхаа дугаарыг тэмдэглэж авах
  • Аялагч нь зах болон дэлгүүрээр явж байхдаа сэрэмжтэй байх, худалдаа хийхдээ танихгүй хүнээр зуучлуулахгүй байх
  • Тамхи татах бол тусгай зориулалтын газарт татах (тамхиа бүрэн унтрааж байх)
  • Уул, уснаас болгоомжлох “Нуур голд 1,3м дээш орохгүй, шөнө голнуурт орохгүй байх”
  • Хурц нартай үед нарны тос түрх,удаан наранд шарахгүй байх, халуунд хөлс их гарах учир нойтон хуурай алчууртай явах
  • Аль болох цөөхөн хүнтэй газар байх. Хүн ихтэй газраас зайлс хийх. Хөтөчийн заавар зөвөлгөөг даагах, бусдын буруу мэдээлэлд автахгүй байх.
  1. Аяллын хөтөлбөр, маршруттай сайтар танилцаж, хүлээн зөвшөөрсний дараа аяллын маршрутыг сонгож Аяллын хөтөлбөр, маршруттай сайтар танилцаж, хүлээн зөвшөөрсний дараа аяллын маршрутыг сонгож
  2. Эрхэм аялагч та аялал эхлэхээс өмнө өөрийн хувийн бэлтгэлээ сайн хангаж, ар гэрийнхэнтэйгээ холбоо барих утас, фб хаягыглдэх. Өөрийн цахим үнэмлэхээ авч явна уу.
  3. Аялал эхлэхээс өмнө  өөрийн мэдээлэлийг тодорхой өгөх, 0-16 насны хүүхэд авч явсан тохиолдолд эцэг, эхний аль нэгэн яваагүй тохиолдолд нөгөөгөөс заавал бичгээр зөвшөөрөл авна. Аялалын явцад асран хамгаалагч хүүхдийн хараа хяналтаа байнга байлгах үүрэгтэй.
  4. Онгоцны буудал дээр нислэг эхэлэхээс 2 цагийн өмнө ирсэн  байх. Онгоц, галт тэрэгнээс хоцорсон, сайн дураараа татгалзсан тохиолдолд төлбөр буцаан олгохгүй.
  5. Аялал эхлэхээс 15 хоногийн өмнө төлбөрийн урьдчилгаа хийгдсэн байх бөгөөд шаардлагатай үед бүтэн төлсөн байна. Аялагч өөрийн хүсэлтээр 7 хоногийн өмнө цуцлавал төлбөрөөс 2%-ийг суутгаж олгох болохыг анхаарна уу. Аялал эхлэхээс 3 хоногийн өмнө цуцлавал айлалын төлбрөөс 3-н хувийг суутгаж олгоно. Аялал гарах өдөр цуцлагдвал төлбөр буцаах боломжгүй. Энэ нь буудал, бааз захиалах, унаа тэргээ бэлэн болгох гэх мэт зардал гардаг.
  6. Ямар нэг хууч өвчтэй бол аялалд бүртгүүлэхдээ заавал мэдэгдэх.
  7. Насанд хүрээгүй хүүхэд /18 хүртлэх/ хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настангууд заавал асран хамгаалагчтай аялалд явах. Асран хамгаалагч нь асрамжинд байгаа тухайн хүний аюулгүй байдал болон бусад зүйлийг бүрэн хариуцаж явах.
  8. Хүүхэдтэйгээ явж байгаа тохиолдолд: Хүүхдийн  төрсний гэрчилгээний эх хувийг авч явна. Хэрэв эцэг эхээс өөр хүнтэй яваа бол: ИТГЭМЖЛЭЛ төрсний хуулбар,  хамт авч явна.
  1. Хэрэв та гоо сайханы мэс засал хийлгэсэн болон биедээ төмөр метал суулгасан тохиолдолд эмчийн заавар зөвөлгөө сайтаар баримтлах.
  2. Аяллын даатгалд хамрагдсан байх. Манай гэрээт даатгалын компиар даатгуулах боломжтой. Төлбөрийг аялагчид өөрсдөө төлнө.
  3. Чөлөөт өдөр болон хөтөлбөртэй өдрийн оройн 22:00-06:00 цагийн хооронд гарсан аливаа асуудлыг аялагч хариуцна.
  4. Байгалийн давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан аяллын хоног нэмэгдсэн тохиолдолд аялагч нэмэгдсэн өдрийн зардлыг хариуцна.
  5. Архи согтруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, нийтийн хэв журмыг журмыг санаатайгаар зөрчих, аялагчдын тав тухыг алдагдуулах, аяллын хөтөлбөрийг өөрчлөхгүй байх /хэрэв дээрх зөрчлийг гаргавал хуулийн байгууллагад хүлээлгэн өгнө. Үүнээс үүдэлтэй гарсан зардлыг аялагч өөрөө хариуцна/
  6. Хөтөлбөрөөс бусад төлбөртэй үзвэрийг анх гэрээ хийхдээ сайтар тохирсон байх. Нэмэлт төлбөртэй аяллын төлбөрийг цаг тухайд нь хөтчид аялал эхлэхээс өмнө төлсөн байх.
  7. Зочид буудлууд өдрийн 10 цаг хүртэл тооцоогоо хийдэг. Хэрэв жуулчин Телефон, мини бар, ресторан, буудлын тээш хадгалах зэргээр үйлчлүүлсэн бол нэмэгдэл тоооцоо хийнэ.
  8. Дэлгүүр захаар орсон тохиолдолд хөтчийн тогтоосон хугацаанаас хэтрэхгүй, цагтаа гарах/ Хэрвээ тогтсон цагтаа дэлгүүр захаас гарч ирээгүй тохиолдолд аяллын баг хүлээхгүй шууд дараагийн аялалдаа орох тул араас ирэх зардлаа аялагчид өөрсдөө хариуцна. Мөн зарагдсан барааг буцаадаггүй тул та сонголтоо зөв хийх хэрэгтэй
  9. Бичиг баримтаа найдвартай газар хадгалах
  10. Аяллын явцад цүнх сав болон бусад зүйлд өөр хүний ачааг дайх, гуйсан зүйлийг нь хил гаалиар авч гарах, ямар нэгэн эм, дугтуйтай зүйл авч гарахыг хатуу хориглоно /энэ асуудлаас үүдэлтэй зүйл гарвал аялагч өөрөө хариуцна/
  • Иргэний үнэмлэх (онцгой короно вирусийн УОК гаргасан журмыг баримтлахыг анхаарна уу)
  • Үзэг, бал, аялалын явцад маск байнга зүүх, маск аа хоёр цаг тутам солих,
  • Тухайн үеийн цаг агаарт тохирсон хөнгөн нимгэн хувцас, ууланд хол газар алхдаг учир аяллын хөлд эвтэйхэн арзгар ултай пүүз, ууланд салхи ихтэй үед өмсөх нимгэн куртик, бороо чийг манантай үед өмсөх борооны цув, нарны хаалт зэрэг зүйлс
  • Ойр зуурын эм, байнга хэрэглэдэг эм тариа, нарны тос, шумуулны тос
  • Хувийн хэрэгцээний бэлэн мөнгө авч явах

Бусдын дайсан зүйл, ачаа тээшийг авч явахгүй байх, таны авч явсан зүйлс асуудал үүссэн тохиолдолд аялагч өөрөө бүрэн хариуцна.

Захиалга өгөх

default