card

Отгонтэнгэрийн аялал

Аялалын маршрут:

УБ - Хар хорум - Тэрхийн цагаан нуур - Идэр тосон цэнгэл Улиастай - Отгон - Отгон тэнгэр - Соёл гурван булаг - Жаргалант - Хүрмэн гол - Хан өндөр - Их тамир - Хар хорин – Элсэн тасархай - УБ

Аялалын өдөр: 5 шөнө / 6 өдөр
Аялалын нийт: 2200 км
Аялалын төлбөр:

1 хүнийн төлбөр - ...............₮ (mухайн аялал хүний тооноос хамаарч унаа өөрчлөгдөх магадалтай)

  • Өглөө 6:00 цагт хөдөлнө.
  • Элсэн тасархай- Хархорум дайран Цэцэрлэг хотод ирнэ. Цэцэрлэг хотын булган уулан дахь Зонхав бурханд мөргөж, хийдээр орж аян замын ерөөл өргүүлнэ.
  • Өдрийн хоол аялагчид өөрсдөө.
  • Тэрхийн цагаан нуурт ирж бааздаа байрлана.
  • Тэрхийн Цагаан нуур нь Архангай аймгийн Тариат сумын нутагт Хоргын тогооны дэргэд байрлах цэнгэг уст нуур. Хангайн нуруунаас эх авсан Хойд, Урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмал бодист боогдон үүсчээ. Нуурын голд орших жижиг арал дээр шувууд үүрээ засаж өндөглөдөг. Нууранд хар галуу их ирдэг бөгөөд 5 метр хүртэл гүн рүү шумбан загасаар хооллодог байна. Цурхай зэрэг Сэлэнгийн савын загастай. Мөн ховор шувууд амьдардаг. Нуурын Толгой нь Хоргын дархан газарт багтдаг. Энэ нуурт 10 гаруй гол цутгадгаас хамгийн том нь Тэрхийн гол юм. Харин ганц гол эх аван гадагш урсдаг бас тэр нь Суман гол юм. Тэрхүү гол нь цаашлаад 50 орчим километр урсаад Чулуутын голд цутгадаг.Тус нуурыг 2011 онд CNN мэдээллийн төв аялах шилдэг газруудын нэгт багтаажээ.
  • Оройн хоол
  • Тэрхийн цагаан нууртай ойр орчимтой танилцана.

ҮЗВЭРҮҮД: Хоргын тогоо дээр гарч ганц хүний агуу, шар нохойн там, долоон бор гэр, эдгэрэё гадна үзэсгэлэнтэй газруудыг үзэж сонирхох болно.

Хоол

  • Оройн хоолтой

Буудал

  • Гэр бааз
  • Өглөөн цай 6:00 цагт 6:30 цагт аялал үргэлжлэнэ.
  • Солонготын даваа нь монгол улсад байдаг томоохон даваануудын нэг болно. Энэ даваан нь Тарвагатайн нурууны Тарвагатайн нуруунд оршдог болно. Даваан дээр олон янзын хөшөөнд зураг татуулж, олон төрлийн булаг шандаас амсана.
  • Идэр - Тосон цэнгэл - Улиастай
  • Улиастайд буудалд байрлана.
  • Оройн хоол

Хоол

  • Өглөөний цай, орой хоолтой

Буудал

  • Буудал
  • Өглөөний цайгаа уугаад Отгонтэнгэр уулруугаа хөдлөнө.
  • Отгон тэнгэр уул нь Монгол улсын баруун бүс, Завхан аймгийн нутагт орших хангайн нурууны хамгийн өндөр уул нь юм. Энэхүү уул нь хангайн нурууны тахилгатай ариун дагшин уул бөгөөд монголчууд эртнээс нааш тахиж шүтэж ирсэн байна. Далайн түвшнээс дээш өндөрт өргөгдсөн учраас уулын оргил хэсэг нь мөнх цас мөстэй.
  • Отгон тэнгэр хайрхан нь монгол түмнийг харж байдаг бидний шүтээн хайрхан юм.
  • Бадар хундаг нуурны орчим очиж үтгүн тэнгэр хайрхандаа сүсэглэн залбирна.
  • Отогт ирж монгол улёын түүх дурсгал, отгон тэнгэр хайрханы домгийн талаар хуучилна.
  • Оройн хоол хорхог
  • Маргааш хол зам туулах учир аялагчид эрт амрана.

Хоол

  • Өглөөний цай, оройн хоолтой

Буудал

  • Майхан

  • Өглөөний цай 6:00 цагт 6:30 хөдөлнө.
  • Отгон тэнгэр – Соёл - гурван булаг - Жаргалант - Хүрмэн гол - Хан өндөр - Их тамир
  • Өдрийн хоол аялагчид өөрсдөө.
  • Тайхар чулуу үзнэ. Тайхар чулуу нь Архангай аймгийн Их тамир сумын нутагт тамирын голын хөвөөнд орших бүдүүн ширхэгт боржин чулуун цохио. VII-IX зууны бичээс дурсгалын зүйл ихтэй. Тайхар чулуу нь газрын байрлалын хувьд урдуур хойгуур нь өндөр дэнж хар эрэг-тэй харалдаа ард нй тайхар чулуу руу харсан хадан хясаа бүхий намхавтар уултай улаан толгой бөгөөд олон жилийн өмнө урд хойд  хоёр эргийн хооронд их хэмжээнхий ус урсдаг. Арын уул нь тайхар чулууг хүртэл урагшаа үргэлжилсэн байдалтай байсан. Гэвч он цагийн аясаар уул элэгдэж ус ширгэж үгүй болох үед уулнаас үлдсэн хэсэгхэн чулуу нь өнөөдрийн тайхар чулуу хэмээх байгалийн үзэсгэлэит нэгэн бүтээл болон үлджээ.
  • Их тамир сум нь архангай аймгийн сум юм. Тамирын гол нь тус сумын нутгаар урсан өнгөрнө. Их тамир сумын нутаг нь хуучнаар сэцэн чин вангийн хошуу. 1931 онд Хан-Өндөр уулын хошуунаас байгуулсан Бугат сумыг 1960 онд тайхар суманд нийлүүлсэн.Тайхар сумыг 1959 онд их тамир сумаас тасалж байгуулаад 1961онд буцааж нийлүүлэн Ихтамир хэмээн нэрлэжээ.  Нутаг дэвсгэр 4847 км.кв. Хүн ам 5230, мал сүргийн тоо толгой 210000. Засаг захиргааны бүтцийн хувьд Хөх нуур, Борт, Хан-Өндөр, Бугат, Эрдэнэтолгой, Тайхар хэмээх багуудтай.  Сумын төв нь Заан хошуу нь аймгийн төвөөс хойш 30км зайтай оршдог.Нутгийн өмнө хэсэгт Хангайн нурууны салбар Цохиот, Шалхаг, Хоромсог, Улиастай, Тогоо, Байц гэх мэт өндөр уулс оршдог.  Хойд Тамир, түүний олон цутгал, Хануй, Хүнүйн голууд эх цутгалуудын хамт тус сумын нутгаар урсдаг.Сумын нутагт Тайхар чулуу, Харлагтайн битүү нуур, Мандал, Хөх нуур, Алтан суудал гэх мэт байгалийн үзэсгэлэнт болон түүх соёлын дурсгалт газруудтай.
  • Бааздаа байрлан амарна.

Хоол

  • Хээрийн өглөөний цай, оройн хоолтой

Буудал

  • Жуулчны бааз

  • Өглөөний цай
  • Хархорум хотоор дайран Өдрийн хоол идээд Өгийн нуурын ойролцоох жуулчны баазд байрлан амарна.
  • Хархорум (Хархүрэм) буюу Каракорум хот нь Чингис хааны зарлигаар 1220 онд Их Монгол улсын нийслэл хотыг Аураг ордноос тус хотод шилжүүлэх зарлиг гарч, Өгэдэй хааны үеэс албан ёсны нийслэл юм. XIII зууны үед байгуулагдсан бөгөөд уг хот нь Мин улсаас явуулсан довтолгооны үр дүнд сүйдсэн. Сүүлийн жилүүдэд төр засаг болон ард түмний дунд уг хотын байсан газарт шинэ хот үүсгэн байгуулж нийслэл хот болгох санал санаачлага гарч байсан болно.
  • Өгий нуур сумын нутагт оршдог 25 хавтгай дөрвөлжин километр талбайтай нуур. 7 километр урт, 5 километр өргөн. Хамгийн гүнзгий газартаа 15 метр орчим. Далайн төвшнөөс дээш 1337 метр бөгөөд Хойд мөсөн далайн ай савд багтдаг. Өгий нуур баруун талаасаа Хөгшин Орхоны усаар тэжээгдэж, баруун хойшоо Хоолойн гол гарч Орхон голд цутгадаг. 11 дүгээр сараас 5 дугаар сар хүртэл мөсөн бүрхүүлтэй байдаг. Улаан нүдэн, цурхай, зэвэг, алгана, гутаар, бэс загас, мөнгөлөг хэлтэг, цурхай зэрэг Орхон голын савд байдаг 14 зүйл загас, 27 зүйл хөвөгч ургамал, 48 зүйл хөвөгч амьтан байгааг судлаачид тогтоожээ. Энэ онцлогийг даган 150 орчим төрлийн усны шувууд цуглардаг нуур юм. Хошуу галуу, халбаган хошуут зэрэг ховор шувууд байдаг учраас зүүн хойд Азийн галуу, нугасны овгийн шувуудыг хамгаалах олон улсын сүлжээнд бүртгэгджээ. Энэ нуур тахилгатай тул эмэгтэй хүн орохыг цээрлэнэ. Өгий нуурын ус намгархаг газрын экосистемийг хамгаалахын тулд 1971 онд хуралдсан олон улсын хуралдаанаар Рамсарын конвенцид бүртгэжээ

Хоол

  • Өдрийн 3-н хоолтой

Буудал

  • Жуулчны бааз

  • Өгий нуур сумын нутагт оршдог 25 хавтгай дөрвөлжин километр талбайтай нуур. 7 километр урт, 5 километр өргөн. Хамгийн гүнзгий газартаа 15 метр орчим. Далайн төвшнөөс дээш 1337 метр бөгөөд Хойд мөсөн далайн ай савд багтдаг. Өгий нуур баруун талаасаа Хөгшин Орхоны усаар тэжээгдэж, баруун хойшоо Хоолойн гол гарч Орхон голд цутгадаг. 11 дүгээр сараас 5 дугаар сар хүртэл мөсөн бүрхүүлтэй байдаг. Улаан нүдэн, цурхай, зэвэг, алгана, гутаар, бэс загас, мөнгөлөг хэлтэг, цурхай зэрэг Орхон голын савд байдаг 14 зүйл загас, 27 зүйл хөвөгч ургамал, 48 зүйл хөвөгч амьтан байгааг судлаачид тогтоожээ. Энэ онцлогийг даган 150 орчим төрлийн усны шувууд цуглардаг нуур юм. Хошуу галуу, халбаган хошуут зэрэг ховор шувууд байдаг учраас зүүн хойд Азийн галуу, нугасны овгийн шувуудыг хамгаалах олон улсын сүлжээнд бүртгэгджээ. Энэ нуур тахилгатай тул эмэгтэй хүн орохыг цээрлэнэ. Өгий нуурын ус намгархаг газрын экосистемийг хамгаалахын тулд 1971 онд хуралдсан олон улсын хуралдаанаар Рамсарын конвенцид бүртгэжээ.
  • Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхагай аймгийн Бүрд, Булган аймгийн гурван булаг сумдын нутгийг дамнан Батхаан уулын баруун талаас эхэлж Хөгнө хаан уулын баруун талаар сунаж тогтсон 80км орчим урт элсэн манхан юм. Төв зам энэ элсэн манханг хувааж байдаг бөгөөд өмнө хэсгийг нь монгол элс хойд талыг нь Хөгнө тарнын элс гэж нэрлэдэг. Тарнын голын нөлөөгөөр элсэн доорооо чийгтэй байх бөгөөд бургас, хайлаас, яргай зэрэг бутлаг ургамал ургана. Хойд талд нь Хөгнө хаан хэмээх үзэсгэлэнт сайхан уул, урд талд нь их монгол хэмээх монгол орны хүйс цэгийг баримжаалах уул оршино.

Хоол

  • Өглөөний цайтай

Жуулчин аяллын хугацаанд зочид буудалд байрлахдаа энэхүү журмаар тогтоосон зүйлүүдийг биелүүлэх үүрэгтэй. 

  • Байрласан зочид буудал,баазын дотоод журмыг хүндэтгэн дагаж мөрдөхийн зэрэгцээ буудалд байрлаж буй хүмүүст чирэгдэл хүндрэл учруулахгүй байх, аялалын хугацаанд өөрийн нэр хүндийг өндөрт өргөж явахыг эрхэмлэх. (Хөтөчийн хэлсэн цагийг яс баримтлаж бусдыг хүндэтгэх)
  • Байрлах буудал,баазын өрөөнд ормогц эд хогшил, төхөөрөмж нь бүрэн бүтэн хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгаж ямар нэгэн гэмтэл зөрчил илэрвэл хөтөч ба буудлын хүлээн авахад яаралтай мэдэгдэнэ. Буудлын техник хэрэгсэл, угаалгын өрөөний тоног төхөөрөмжийг ашиглах заавар санамж төлбөрийн нөхцөлтэй танилцах, буудлын ажилтнаас зөвөлгөө авах.
  • Буудлын мини бар, ТВ-ийн төлбөрт суваг, телефон утас ашиглах, хувцас угаах, индүүдэх зэрэг үйлчилгээг авсан бол өрөөгөө хүлээлгэж өгөхдөө тухайн үйлчилгээний төлбөрийг буудал баазаас тогтоосон тарифын дагуу төлнө.
  • Зочид буудлын аваарын гарцын бүдүүвчтэй анхааралтай танилцан гал түймэр, хөдлөлтийн үед заасан маршрутаар гарна.
  • Чухал бичиг баримт, үнэт зүйлсээ буудал баазын өрөөнд орхихыг хоиглоно. Заавал сейфэнд хадгалуулна.
  • Өрөөний шил шаазан эдлэлтэй болгоомжтой харьцах.
  • Өрөөний эд хогшлыг өөр өрөө рүү зөөхгүй байх зөөсөн бол эргүүлж тавих.
  • Буудал, баазын ресепшнд мэдэгдэхгүйгээр өрөө сольж болохгүй.
  • Өрөөндөө гадны хүн оруулах, түлхүүрээ бусдад шилжүүлэх, өрөөний хаалгыг онгорхой орхихгүй байх.
  • Буудал,баазад согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, чанга орилох, бусадтай маргах, дуулах, ТВ хөгжим өндөр дуугаар тавьж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх.
  • Агааржуулагч онгойлгосны дараа  өрөөний цонх хаалгыг заавал хаана.
  • Өрөөнөөс гарахдаа крантны усаа хааж цахилгаан хэрэгслийг салгана.
  • Гал түймэр, газар хөдлөлт зэрэг нөхцөлд цахилагаан шатыг ашиглаж болохгүй.

Аялагч дээр дурьдсан дүрэм журмыг дагаж мөрдөөгүйгээс үүсэх аливаа асуудлыг өөрөө бүрэн хариуцна. Буудал баазны эд хогшлыг эвдэх, алга болгох, цагаан хэрэглэлийг бохирдуулах зэрэг буудал, баазад ямар нэг байдлаар гарз хохирол учруулсан тохиолдолд хууль дүрмийн дагуу, тухайн буудал баазын тогтоосон тарифын дагуу хохирлыг төлж барагдуулна.

  1. Аяллын хөтөлбөр, маршруттай сайтар танилцаж, хүлээн зөвшөөрсний дараа аяллын маршрутыг сонгож Аяллын хөтөлбөр, маршруттай сайтар танилцаж, хүлээн зөвшөөрсний дараа аяллын маршрутыг сонгож
  2. Эрхэм аялагч та аялал эхлэхээс өмнө өөрийн хувийн бэлтгэлээ сайн хангаж, ар гэрийнхэнтэйгээ холбоо барих утас, фб хаягыглдэх. Өөрийн цахим үнэмлэхээ авч явна уу.
  3. Аялал эхлэхээс өмнө  өөрийн мэдээлэлийг тодорхой өгөх, 0-16 насны хүүхэд авч явсан тохиолдолд эцэг, эхний аль нэгэн яваагүй тохиолдолд нөгөөгөөс заавал бичгээр зөвшөөрөл авна. Аялалын явцад асран хамгаалагч хүүхдийн хараа хяналтаа байнга байлгах үүрэгтэй.
  4. Онгоцны буудал дээр нислэг эхэлэхээс 2 цагийн өмнө ирсэн  байх. Онгоц, галт тэрэгнээс хоцорсон, сайн дураараа татгалзсан тохиолдолд төлбөр буцаан олгохгүй.
  5. Аялал эхлэхээс 15 хоногийн өмнө төлбөрийн урьдчилгаа хийгдсэн байх бөгөөд шаардлагатай үед бүтэн төлсөн байна. Аялагч өөрийн хүсэлтээр 7 хоногийн өмнө цуцлавал төлбөрөөс 2%-ийг суутгаж олгох болохыг анхаарна уу. Аялал эхлэхээс 3 хоногийн өмнө цуцлавал айлалын төлбрөөс 3-н хувийг суутгаж олгоно. Аялал гарах өдөр цуцлагдвал төлбөр буцаах боломжгүй. Энэ нь буудал, бааз захиалах, унаа тэргээ бэлэн болгох гэх мэт зардал гардаг.
  6. Ямар нэг хууч өвчтэй бол аялалд бүртгүүлэхдээ заавал мэдэгдэх.
  7. Насанд хүрээгүй хүүхэд /18 хүртлэх/ хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настангууд заавал асран хамгаалагчтай аялалд явах. Асран хамгаалагч нь асрамжинд байгаа тухайн хүний аюулгүй байдал болон бусад зүйлийг бүрэн хариуцаж явах.
  8. Хүүхэдтэйгээ явж байгаа тохиолдолд: Хүүхдийн  төрсний гэрчилгээний эх хувийг авч явна. Хэрэв эцэг эхээс өөр хүнтэй яваа бол: ИТГЭМЖЛЭЛ төрсний хуулбар,  хамт авч явна.
  1. Хэрэв та гоо сайханы мэс засал хийлгэсэн болон биедээ төмөр метал суулгасан тохиолдолд эмчийн заавар зөвөлгөө сайтаар баримтлах.
  2. Аяллын даатгалд хамрагдсан байх. Манай гэрээт даатгалын компиар даатгуулах боломжтой. Төлбөрийг аялагчид өөрсдөө төлнө.
  3. Чөлөөт өдөр болон хөтөлбөртэй өдрийн оройн 22:00-06:00 цагийн хооронд гарсан аливаа асуудлыг аялагч хариуцна.
  4. Байгалийн давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан аяллын хоног нэмэгдсэн тохиолдолд аялагч нэмэгдсэн өдрийн зардлыг хариуцна.
  5. Архи согтруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, нийтийн хэв журмыг журмыг санаатайгаар зөрчих, аялагчдын тав тухыг алдагдуулах, аяллын хөтөлбөрийг өөрчлөхгүй байх /хэрэв дээрх зөрчлийг гаргавал хуулийн байгууллагад хүлээлгэн өгнө. Үүнээс үүдэлтэй гарсан зардлыг аялагч өөрөө хариуцна/
  6. Хөтөлбөрөөс бусад төлбөртэй үзвэрийг анх гэрээ хийхдээ сайтар тохирсон байх. Нэмэлт төлбөртэй аяллын төлбөрийг цаг тухайд нь хөтчид аялал эхлэхээс өмнө төлсөн байх.
  7. Зочид буудлууд өдрийн 10 цаг хүртэл тооцоогоо хийдэг. Хэрэв жуулчин Телефон, мини бар, ресторан, буудлын тээш хадгалах зэргээр үйлчлүүлсэн бол нэмэгдэл тоооцоо хийнэ.
  8. Дэлгүүр захаар орсон тохиолдолд хөтчийн тогтоосон хугацаанаас хэтрэхгүй, цагтаа гарах/ Хэрвээ тогтсон цагтаа дэлгүүр захаас гарч ирээгүй тохиолдолд аяллын баг хүлээхгүй шууд дараагийн аялалдаа орох тул араас ирэх зардлаа аялагчид өөрсдөө хариуцна. Мөн зарагдсан барааг буцаадаггүй тул та сонголтоо зөв хийх хэрэгтэй
  9. Бичиг баримтаа найдвартай газар хадгалах
  10. Аяллын явцад цүнх сав болон бусад зүйлд өөр хүний ачааг дайх, гуйсан зүйлийг нь хил гаалиар авч гарах, ямар нэгэн эм, дугтуйтай зүйл авч гарахыг хатуу хориглоно /энэ асуудлаас үүдэлтэй зүйл гарвал аялагч өөрөө хариуцна/
  • Иргэний үнэмлэх (онцгой короно вирусийн УОК гаргасан журмыг баримтлахыг анхаарна уу)
  • Үзэг, бал, аялалын явцад маск байнга зүүх, маск аа хоёр цаг тутам солих,
  • Тухайн үеийн цаг агаарт тохирсон хөнгөн нимгэн хувцас, ууланд хол газар алхдаг учир аяллын хөлд эвтэйхэн арзгар ултай пүүз, ууланд салхи ихтэй үед өмсөх нимгэн куртик, бороо чийг манантай үед өмсөх борооны цув, нарны хаалт зэрэг зүйлс
  • Ойр зуурын эм, байнга хэрэглэдэг эм тариа, нарны тос, шумуулны тос
  • Хувийн хэрэгцээний бэлэн мөнгө авч явах

Бусдын дайсан зүйл, ачаа тээшийг авч явахгүй байх, таны авч явсан зүйлс асуудал үүссэн тохиолдолд аялагч өөрөө бүрэн хариуцна.

Захиалга өгөх

default