card

Баруун бүсийн тойрон аялал

Аяллын чиглэл:

УБ - Элсэн тасархай - Арвайхээр - Баянхонгор - Говь-Алтай - Ховд - Баян-Өлгий - Алтай таван богд - Хяргас нуур -Тосонцэнгэл – Их-Уул - Солонготын даваа - Тэрхийн цагаан нуур - Тайхар чулуу – Цэцэрлэг - Хар хорум - УБ

Аяллын хугацаа: 9 шөнө / 10 өдөр
Нэг хүний аяллын үнэ:

1 хүнийн төлбөр - ..............₮, (аяллын унаа County хүний тооноос хамаарч өөр байна. Энэ унаанаас бусад унаагаар явах бол үнэ нэмэгдэх болно)

Аялалын нийт:

3550 км

  • Өглөө УБ хотоос хөдөлнө.
  • Арвайхээр - Монгол улсын Өвөрхангай аймгийн төв нь болсон хот. 50 км2 талбайг эзлэн Улаанбаатараас 430 км зайтай газарт д.т.д 1943 м өндөрт оршино. Монгол морьдын хөшөө цогцолбортой танилцана.
  • Өвөрхангай аймгийн Арвайхээрээр дайраад Баянхонгор аймагт зочид буудалд хононо.
  • Оройн хоол

Хоол

  • Оройн хоолтой

Буудал

  • Буудал
  • Өглөөний цайгаа 06:00 цагт уугаад Говь-Алтай Аймгийн төв Алтай хотруу хөдлөнө.
  • Аймгийн төв Алтай хот нь Улаанбаатараас 1001 километр зайтай. Газар нутгийн хэмжээ нь 141.4 мянган хавтгай дөрвөлжин километр.
  • Оройн хоолоо идээд амрана.

Хоол

  • Өглөө, орой хоолтой

Буудал

  • Буудал
  • Өглөөний цайгаа уугаад Ховд аймаг руу хөдлөнө.
  • Замдаа Говь – Алтай аймгийн Тайшир усан цахилгаан станц болон  Харандаа хад үзнэ.
  • Ховд аймгийн Манхансумаас 25км зайд байрлах Хойд цэнхэрийн агуйг үзнэ.
  • Ингээд Толбо нуурыг замдаа үзэж сонирхонжуулчны баазд амрана.

Хоол

  • Өглөө, орой хоолтой

Буудал

  • Буудал
  • Өглөөний цай
  • Толбо нуурнаас гараад Баян-Өлгий аймгаар дайран Алтай таван богдын зүг хөдлөнө.
  • Цэнгэл сум, сүүн гол Алтай таван богдын тусгай хамгааллтын хаалт
  • Алтай Таван богдын Байгалийн цогцолборт газар: Өндөр уулын мөнх цас, мөсөн гол, ян сарьдаг, уулын нуга, хээрийн ландшафт, экосистемийн онцлогийг төлөөлсөн үзэсгэлэнт байгаль, аргаль, янгир, халиун буга зэрэг хөхтөн, алтайн хойлог, нөмрөг тас, ооч ёл зэрэг жигүүртний байршил нутаг бөгөөд уулын спорт, байгалийн аялал жуулчлал хөгжлүүлэх зорилгоор тусгай хамгаалалтанд авсан.Эх газрын эрс тэс уур амьсгалтай Энэ нутагт Монгол орны мөсөн голуудын 96% нь оршдог байна. Монгол орны хамгийн том мөсөн гол нь Потанины мөсөн гол бөгөөд 24 хавтгай дөрвөлжин км талбай хамардаг.
  • Алтай таван богд ороод отогт байрлан амрана.

Хоол

  • Өглөөний, оройн хоол

Буудал

  • Гэр бааз
  • 6:00 цагт өглөөний цай.
  • Алтай таван богдоос Баян-Өлгийд ирж гэр баазад амарна.

Хоол

  • Өглөөний, оройн хоол

Буудал

  • Гэр бааз
  • Өглөөний цайгаа уугаад Хяргас нуурын зүг хөдлөнө.
  • Замдаа Увс аймгийн Хар ус нуур үзнэ.
  • Хяргас нуурын эрэг дээр байрлах Хар тэрмэс амралтанд байрлан амарна.

Хоол

  • Хээрийн хоолтой

Буудал

  • Гэр бааз
  • Өглөөний цайгаа уугаад Хяргас нуурын зүүн урд эрэг дээр байрлах үзэсгэлэнт Хэцүү хадруу очно.
  • Хэцүү хадан дээр амарч байгаад Завхан аймгийн Сонгино сумруу очиж амрана.

Хоол

  • Оройний хоолтой

Буудал

  • Гэр бааз
  • Өглөөний цай
  • Тэрхийн цагаан нуур луу хөдлөнө. Тарвагатайн нуургаар дамжин Солонготын давааа давна амрана.

Хоол

  • Өглөөний, өдрийн хоолтой

Буудал

  • Гэр бааз
  • Энэ өдөр чөлөөт өдөр
  • Аялагчдын сонирхлоор Хоргын тогоо, Шар нохойн там, Ганц хүний агуй үзэх боломжтой.
  • Хөгцөөнт тэмцээн уралдаан

Хоол

  • Өдрийн 3-н хоолтой

Буудал

  • Жуулчны бааз
  • УБ хотод ирж бидний аялал өндөрлөх болно.

Хоол

  • Өглөөний цай

Жуулчин аяллын хугацаанд зочид буудалд байрлахдаа энэхүү журмаар тогтоосон зүйлүүдийг биелүүлэх үүрэгтэй. 

  • Байрласан зочид буудал,баазын дотоод журмыг хүндэтгэн дагаж мөрдөхийн зэрэгцээ буудалд байрлаж буй хүмүүст чирэгдэл хүндрэл учруулахгүй байх, аялалын хугацаанд өөрийн нэр хүндийг өндөрт өргөж явахыг эрхэмлэх. (Хөтөчийн хэлсэн цагийг яс баримтлаж бусдыг хүндэтгэх)
  • Байрлах буудал,баазын өрөөнд ормогц эд хогшил, төхөөрөмж нь бүрэн бүтэн хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгаж ямар нэгэн гэмтэл зөрчил илэрвэл хөтөч ба буудлын хүлээн авахад яаралтай мэдэгдэнэ. Буудлын техник хэрэгсэл, угаалгын өрөөний тоног төхөөрөмжийг ашиглах заавар санамж төлбөрийн нөхцөлтэй танилцах, буудлын ажилтнаас зөвөлгөө авах.
  • Буудлын мини бар, ТВ-ийн төлбөрт суваг, телефон утас ашиглах, хувцас угаах, индүүдэх зэрэг үйлчилгээг авсан бол өрөөгөө хүлээлгэж өгөхдөө тухайн үйлчилгээний төлбөрийг буудал баазаас тогтоосон тарифын дагуу төлнө.
  • Зочид буудлын аваарын гарцын бүдүүвчтэй анхааралтай танилцан гал түймэр, хөдлөлтийн үед заасан маршрутаар гарна.
  • Чухал бичиг баримт, үнэт зүйлсээ буудал баазын өрөөнд орхихыг хоиглоно. Заавал сейфэнд хадгалуулна.
  • Өрөөний шил шаазан эдлэлтэй болгоомжтой харьцах.
  • Өрөөний эд хогшлыг өөр өрөө рүү зөөхгүй байх зөөсөн бол эргүүлж тавих.
  • Буудал, баазын ресепшнд мэдэгдэхгүйгээр өрөө сольж болохгүй.
  • Өрөөндөө гадны хүн оруулах, түлхүүрээ бусдад шилжүүлэх, өрөөний хаалгыг онгорхой орхихгүй байх.
  • Буудал,баазад согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, чанга орилох, бусадтай маргах, дуулах, ТВ хөгжим өндөр дуугаар тавьж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх.
  • Агааржуулагч онгойлгосны дараа  өрөөний цонх хаалгыг заавал хаана.
  • Өрөөнөөс гарахдаа крантны усаа хааж цахилгаан хэрэгслийг салгана.
  • Гал түймэр, газар хөдлөлт зэрэг нөхцөлд цахилагаан шатыг ашиглаж болохгүй.

Аялагч дээр дурьдсан дүрэм журмыг дагаж мөрдөөгүйгээс үүсэх аливаа асуудлыг өөрөө бүрэн хариуцна. Буудал баазны эд хогшлыг эвдэх, алга болгох, цагаан хэрэглэлийг бохирдуулах зэрэг буудал, баазад ямар нэг байдлаар гарз хохирол учруулсан тохиолдолд хууль дүрмийн дагуу, тухайн буудал баазын тогтоосон тарифын дагуу хохирлыг төлж барагдуулна.

  1. Аяллын хөтөлбөр, маршруттай сайтар танилцаж, хүлээн зөвшөөрсний дараа аяллын маршрутыг сонгож Аяллын хөтөлбөр, маршруттай сайтар танилцаж, хүлээн зөвшөөрсний дараа аяллын маршрутыг сонгож
  2. Эрхэм аялагч та аялал эхлэхээс өмнө өөрийн хувийн бэлтгэлээ сайн хангаж, ар гэрийнхэнтэйгээ холбоо барих утас, фб хаягыглдэх. Өөрийн цахим үнэмлэхээ авч явна уу.
  3. Аялал эхлэхээс өмнө  өөрийн мэдээлэлийг тодорхой өгөх, 0-16 насны хүүхэд авч явсан тохиолдолд эцэг, эхний аль нэгэн яваагүй тохиолдолд нөгөөгөөс заавал бичгээр зөвшөөрөл авна. Аялалын явцад асран хамгаалагч хүүхдийн хараа хяналтаа байнга байлгах үүрэгтэй.
  4. Онгоцны буудал дээр нислэг эхэлэхээс 2 цагийн өмнө ирсэн  байх. Онгоц, галт тэрэгнээс хоцорсон, сайн дураараа татгалзсан тохиолдолд төлбөр буцаан олгохгүй.
  5. Аялал эхлэхээс 15 хоногийн өмнө төлбөрийн урьдчилгаа хийгдсэн байх бөгөөд шаардлагатай үед бүтэн төлсөн байна. Аялагч өөрийн хүсэлтээр 7 хоногийн өмнө цуцлавал төлбөрөөс 2%-ийг суутгаж олгох болохыг анхаарна уу. Аялал эхлэхээс 3 хоногийн өмнө цуцлавал айлалын төлбрөөс 3-н хувийг суутгаж олгоно. Аялал гарах өдөр цуцлагдвал төлбөр буцаах боломжгүй. Энэ нь буудал, бааз захиалах, унаа тэргээ бэлэн болгох гэх мэт зардал гардаг.
  6. Ямар нэг хууч өвчтэй бол аялалд бүртгүүлэхдээ заавал мэдэгдэх.
  7. Насанд хүрээгүй хүүхэд /18 хүртлэх/ хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настангууд заавал асран хамгаалагчтай аялалд явах. Асран хамгаалагч нь асрамжинд байгаа тухайн хүний аюулгүй байдал болон бусад зүйлийг бүрэн хариуцаж явах.
  8. Хүүхэдтэйгээ явж байгаа тохиолдолд: Хүүхдийн  төрсний гэрчилгээний эх хувийг авч явна. Хэрэв эцэг эхээс өөр хүнтэй яваа бол: ИТГЭМЖЛЭЛ төрсний хуулбар,  хамт авч явна.
  1. Хэрэв та гоо сайханы мэс засал хийлгэсэн болон биедээ төмөр метал суулгасан тохиолдолд эмчийн заавар зөвөлгөө сайтаар баримтлах.
  2. Аяллын даатгалд хамрагдсан байх. Манай гэрээт даатгалын компиар даатгуулах боломжтой. Төлбөрийг аялагчид өөрсдөө төлнө.
  3. Чөлөөт өдөр болон хөтөлбөртэй өдрийн оройн 22:00-06:00 цагийн хооронд гарсан аливаа асуудлыг аялагч хариуцна.
  4. Байгалийн давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан аяллын хоног нэмэгдсэн тохиолдолд аялагч нэмэгдсэн өдрийн зардлыг хариуцна.
  5. Архи согтруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, нийтийн хэв журмыг журмыг санаатайгаар зөрчих, аялагчдын тав тухыг алдагдуулах, аяллын хөтөлбөрийг өөрчлөхгүй байх /хэрэв дээрх зөрчлийг гаргавал хуулийн байгууллагад хүлээлгэн өгнө. Үүнээс үүдэлтэй гарсан зардлыг аялагч өөрөө хариуцна/
  6. Хөтөлбөрөөс бусад төлбөртэй үзвэрийг анх гэрээ хийхдээ сайтар тохирсон байх. Нэмэлт төлбөртэй аяллын төлбөрийг цаг тухайд нь хөтчид аялал эхлэхээс өмнө төлсөн байх.
  7. Зочид буудлууд өдрийн 10 цаг хүртэл тооцоогоо хийдэг. Хэрэв жуулчин Телефон, мини бар, ресторан, буудлын тээш хадгалах зэргээр үйлчлүүлсэн бол нэмэгдэл тоооцоо хийнэ.
  8. Дэлгүүр захаар орсон тохиолдолд хөтчийн тогтоосон хугацаанаас хэтрэхгүй, цагтаа гарах/ Хэрвээ тогтсон цагтаа дэлгүүр захаас гарч ирээгүй тохиолдолд аяллын баг хүлээхгүй шууд дараагийн аялалдаа орох тул араас ирэх зардлаа аялагчид өөрсдөө хариуцна. Мөн зарагдсан барааг буцаадаггүй тул та сонголтоо зөв хийх хэрэгтэй
  9. Бичиг баримтаа найдвартай газар хадгалах
  10. Аяллын явцад цүнх сав болон бусад зүйлд өөр хүний ачааг дайх, гуйсан зүйлийг нь хил гаалиар авч гарах, ямар нэгэн эм, дугтуйтай зүйл авч гарахыг хатуу хориглоно /энэ асуудлаас үүдэлтэй зүйл гарвал аялагч өөрөө хариуцна/
  • Иргэний үнэмлэх (онцгой короно вирусийн УОК гаргасан журмыг баримтлахыг анхаарна уу)
  • Үзэг, бал, аялалын явцад маск байнга зүүх, маск аа хоёр цаг тутам солих,
  • Тухайн үеийн цаг агаарт тохирсон хөнгөн нимгэн хувцас, ууланд хол газар алхдаг учир аяллын хөлд эвтэйхэн арзгар ултай пүүз, ууланд салхи ихтэй үед өмсөх нимгэн куртик, бороо чийг манантай үед өмсөх борооны цув, нарны хаалт зэрэг зүйлс
  • Ойр зуурын эм, байнга хэрэглэдэг эм тариа, нарны тос, шумуулны тос
  • Хувийн хэрэгцээний бэлэн мөнгө авч явах

Бусдын дайсан зүйл, ачаа тээшийг авч явахгүй байх, таны авч явсан зүйлс асуудал үүссэн тохиолдолд аялагч өөрөө бүрэн хариуцна.

Захиалга өгөх

default