Дэлхийн хамгийн шилдэг ТАВАН цас, мөсний баяр

Өвлийн улиралд л үзэж болох гайхамшгуудын нэг нь цас, мөсөөр урласан уран бүтээлүүд билээ. Гялтганасан мөсөн гулгуур, алдартны баримал, сүрлэг харшийг харах төдийд үлгэрийн оронд очсон мэт мэдрэмжийг өгнө. Дэлхий даяар үүнтэй холбогдуулан өөр өөрийн онцлогийг гаргасан цас, мөсний үзүүлбэрийг үзүүлдэг билээ. Ингээд хамгийн сэтгэл догдлуулам болдог ТАВАН цас мөсний баярыг танилцуулж байна.

БНХАУ “Харбин”

Харбинд жил бүр болдог олон улсын мөс, цасан баримлын наадам нь дэлхийд хамгийн алдартай. Наадмын арга хэмжээ нь хэд хэдэн цэцэрлэгт хүрээлэнд төвлөрдөг бөгөөд хамгийн том нь Харбины мөс, цасан ертөнц юм. Шөнийн цагаар мянга мянган LED гэрэл мөсөн баримлыг гэрэлтүүлж, манай гаригийн хаана ч байхгүй нүд гялбам хотхоныг бүтээдэг. Харбинд 2007 онд  600 уран барималч дэлхийн хамгийн том цасан баримлыгхийж байжээ.

China's Ice City Harbin 2019 - https://www.youtube.com/watch?v=4Jgk4bPu-aU

Аляски  “Фэрбэнкс”

Мөсөн урлалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болдог Аляскийн Фэйрбенкс хот. Алслагдмал байршилтай хэдий ч гадаадын зочид, орон нутгийн иргэдтэй нийлж хотын Танана хөндийн үзэсгэлэнгийн талбайд мөсөн баримал урлаж, үзэж сонирхдог. Арга хэмжээг саадгүй явуулахад тусалдаг сайн дурынхан хүртэл холоос ирдэг бөгөөд арав хоногийн турш тусалж, зохион байгуулагчид үнэ төлбөргүй байр, халуун рашаан, урлагийн бүтээлийг бишрэх амралтын өдөр өгөх болно. Мөсөн блокууд нь маш тод бөгөөд хүмүүс "Арктикийн алмаз" хэмээн ярьдаг.

Ice Park 2022 | Fairbanks Alaska - https://www.youtube.com/watch?v=ozP-2ra_sTw

Швед Улс “Кируна”

 Нэгдүгээр сар Кирунагийн цасны баярыг эхэлдэг. 1986 онд эхэлсэн энэхүү арга хэмжээ жил бүр Швед Улсын хойд хэсэгт орших Хойд туйлын тойрогт болдог. Тус баярт орон орны мөсөн баримал урлаачид ирдэг. Мөн  Жуккасжарвигийн 12 милийн зайд байрлах анхны мөсөн зочид буудалд байрлах боломжтой.

Ice Hotel 2021, Jukkasjärvi, Sweden  - https://www.youtube.com/watch?v=6IPHChlGwJQ

Япон Улс “Хоккайдо”

 Япон Улсын хамгийн хойд арал нь хэд хэдэн мөсний баяр болдог. Хамгийн том нь 70 жилийн өмнө эхэлсэн Саппорогийн цасны баяр бөгөөд одоо хоёр сая гаруй жуулчин хүлээн авдаг гэсэн судалгаа бий. 100 гаруй мөс, цасан баримлууд хотын нэг миль урт Одори цэцэрлэгт хүрээлэнг дүүргэдэг. Хоккайдо арал даяар тэд аварга том баримлаараа алдартай Асахикава өвлийн наадам, цасан дэнлүүгээрээ алдартай Отару цасан замын наадам зэрэг олон мөсний баярыг зохион байгуулдаг.

Ice Hotel 2021, Jukkasjärvi, Sweden, 4k - https://www.youtube.com/watch?v=6IPHChlGwJQ

БНСУ “Хвачон”

Хвачеоны мөсний наадмын гол сонирхол нь гараар загасчлах явдал юм. Оролцогчид хөлдсөн Буханганг голоос тусгайлан  зүссэн нүхээр дамжуулан загас барихаар оролддог.

Hwacheon Sancheoneo Ice Festival 2019 - https://www.youtube.com/watch?v=i8C_v4nYf54