2023 онд бүх нийтээр амрах 15 өдрийн хоёр нь ням гараг, нэг нь бямба гарагт тохиож байна

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу бид жилдээ есөн тэмдэглэлт баяраар нийт 15 өдөр бүх нийтээр амардаг. Тодруулбал,

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар - 5,

Цагаан сараар - 3,

Шинэ жилээр - 1, 

Олон улсын эмэгтэйчүүдийн өдрөөр - 1, 

Хүүхдийн баяраар - 1,

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний өдрөөр - 1,

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр - 1,

Бүгд найрамдах улс тунхагласан өдрөөр - 1,

Бурхан багшийн Их дүйчин өдрөөр - 1 өдөр амардаг билээ.

2023 онд бүх нийтээр амрах баярын болон тэмдэглэлт өдрүүдийг танилцуулж байна. Энэ онд нийтээр амрах тэмдэглэлт өдрүүдийн хоёрт нь ням гарагт, нэг нь бямба гарагт таарч байна. Тодруулбал, Шинэ жилийн баяр, Улс тунхагласны баярын өдрүүд ням гарагт, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын нэг өдөр бямба гарагт тохиож байна.

1. Шинэ жилийн баяр - 1-р сарын 1-нд (ням гараг)

2. Цагаан сар - 2-р сарын 21, 22, 23-нд (мягмар, лхагва, пүрэв)

3. Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр - 3-р сарын 8 (лхагва гараг)

4. Бурхан багшийн Их дүйчин өдөр - 5-р сарын 5 (баасан гараг)

5. Хүүхдийн баяр - 6-р сарын 1 (пүрэв гараг)

6. Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр - 7-р сарын 11-15 (мягмар, лхагва, пүрэв, баасан, бямба)

7. Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр - 11-р сарын 14 (мягмар гараг)

8. Бүгд найрамдах улс тунхагласан өдөр - 11-р сарын 26 (ням гараг)

9. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний өдөр - 12-р сарын 29 (баасан гараг)