Гадаад руу аялагчдын зөвлөмж

Гадаад аялал буюу нислэгтэй аялал явахад та юу мэдэх ёстой вэ? 

Юун түрүүнд та заавал гадаад пасспортоо шалгаарай!

1. Гадаад пасспорт

  • Хугацаа 6 сараас дээш байх
  • Хил гаалийн хоригтой эсэхээ шалгах 
  • Баллаж, сохлоогүй байх
  • Ар талд улсын бүртгэлийн тамга дарагдсан эсэхийг сайтар шалгах 
  • Та шинээр гадаад пасспорт захиалах гэж байгаа бол өөрт ойр байрлах нэг цэгийн үйлчилгээ (ажлын 5 хоногт), EMONGOLIA аппликейшн (14 хоногт ) -р захиалах боломжтой.
  • Таны гадаад пасспортны хугацаа дуусах гэж байгаа бол сунгуулах шаардлагагүй болсон ба 10 жилийн хугацаатай шинэчлэгдэн гарч байгаа.
  • Хуучин пасспортны хугацаа 6 сараас дээш бол ашиглах боломжтой. 
  • Хуучин болон шинэ пасспортны аль тийзэнд орсон пасспортыг авч явах шаардлагатай ба E дугаар зөрсөн тохиолдолд таны аялал цуцлагдах аюултай. 

    2. Тухайн аялах гэж буй улсынхаа талаар мэдээлэлтэй байх

  • Тухайн улс визтэй эсэхийг шалгах (Визтэй бол 15 хоногийн визэндээ орсон байх шаардлагатай)

         Жишээ: Вьетнам улс руу аялахад виз шаардлагатай ба Фукуок арал нь аялал жуулчлалын чөлөөт бүс учраас УБ-Фукуок            чиглэлд шууд нислэгээр визгүй зорчдог. Харин УБ-Ханой гэх мэтчилэн нислэгт виз шаардлагатай!

  • Аялах газрынхаа цаг агаар, цагийн зөрүү, ард түмнийх нь ёс заншлыг судалж мэдсэн байх. Бид тухайн улс, ард түмний ёс заншлыг дээдлэн хүндэтгэж,тухайн орны дүрэм, журамд захирагдах нь зүйтэй. 

           (Гадаад орнуудад хөтөч, жолоочдоо гар цайлгах мөнгийг заавал өгч, баярласнаа илэрхийлдэг. )

  • Тухайн улсын мөнгөн тэмдэгт болон ханшны зөрүүг мэдэж байх.(Доллар авч явах нь илүү тохиромжтой ба тухайн улсад очоод валютын зах дээр мөнгөн тэмдэгтээр нь солиулах боломжтой). Мөн олон улсын карт ашиглах бүрэн боломжтой. 

  • Тухайн улсын хоолны соёл, бүтээгдэхүүн зэрэг зүйлсийг сайтар судалж, таньд тохирох хоол, хүнс байгаа эсэхийг мэдэх 
  • Зарим улсын тодорхой үзвэр үйлчилгээний газрууд хувцаслалт болон зарим асуудлаас шалтгаалан нэвтрэхэд асуудалтай байдаг тул хөтөч, зохион байгуулагч болон цахим  хаягаас мэдээлэл авсан байхад илүүдэхгүй. 

       3. Олон улсын нисэх онгоцны буудал

  • Олон улсын нисэх онгоцны буудал, галт тэрэгний буудал дээр 4 цагийн өмнө ирсэн байна. 
  • Хил гаалиар гарахдаа 1 хүний ЗӨВШӨӨРӨГДСӨН  гар ачаа болон тээшний жин нислэгийн компаниас шалтгаалан өөр байх ба гар ачаа 5-8кг, тээш 20-40кг байна. Илүү ачаа нэмэлт төлбөртэй.Гар ачаанд хориглох зүйлс: 
  • -Бүх төрлийн хутга, мэс, хурц үзүүртэй зүйлс /Хайч, хумсны хутга, багаж/

    -Гольфийн цохиур, хоккейн цохиур, бэйсболын цохиур, биллиардны цохиур гэх мэт спортын хэрэгсэл, буу, сум, тоглоомон буу, ташуур, гав, урсдаг зай, шингэн зүйлс

  • Бүх төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн, архи 1-ээс дээш, нойрсуулах бодистой эм, тариаг хил гаалиар гарах хориотой. 

         4. Аялалын компани

  • Аялалын компаниар дамжуулан аялаж байгаа тохиолдолд таны аялалд шаардлагатай бүх зүйлсийг бэлдэж өгдөгөөрөө давуу талтай. Та аялалын төлбөр, гадаад пасспортны зураг, цээж зураг болон аялалын гэрээг байгуулсан байх шаардлагатай. 
  • Компанийн зүгээс гэнэтийн ослын даатгалд хамруулна. 
  • Визэнд оруулах, 2 талын нислэгийн тийз, зочид буудлын өрөө, хоол, мэргэжлийн хөтөч, тайлбарлагч, тосож үдэх унаа зэрэг үнэд орсон байдаг учраас та онгоцноос буугаад унаа хайх, буудал захиална гэж сандрах шаардлагагүй гэсэн үг. 
  • Аялалын гэрээнд төлбөрийн нөхцөл, аялалын санамж, аялагчын хүлээх үүрэг, компанийн хүлээх үүрэг зэрэг бүхий л нөхцлийг 2 талаас зөвшөөрсний үндсэн дээр гарын үсэг зуран баталгаажуулдаг. 
  • Та аялал эхлэхээс дор хаяж 14-15 хоногийн өмнө суудлаа баталгаажуулж төлбөрийн урьдчилгаа хийсэн байх шаардлагатай бөгөөд баталгаажуулаагүй  тохиолдолд тухайн компани таньд суудал хадгалах боломжгүй байдаг.