
ШАНХАЙ - ЖАНЖИАЖЭ 2 ХОТЫН АЯЛАЛ
📍China
Энэхүү аялал маань Шанхай хотруу 2 талдаа шууд нислэгтэй ба Аватар киноны зураг авалт хийсэн алдарт Тэнгэрийн хаалга дээр очдогоороо онцлог юм. Аялал жуулчлалын оргил хотуудын хосолсон аялал маань тогтмол гарч байна.
Нэмэлт мэдээлэл
Энэхүү аялал маань сард 1 л удаа гардаг груп аялал юм. /Хүний тооноос шалтгаалж 20-25 хүнтэй гарна./
УБ - Шанхай чиглэлд 2 талдаа шууд нислэгтэй. Шанхай - Чанша чиглэлд унтлагын галт тэргээр явна. Жанжиажэ хотруу автобусаар явна.
Буудлын өрөөндөө 2-роо байрлана. Ганцаараа байрлах бол зөрүү төлбөртэйг анхаарна уу. /Аяллын турш ганцаараа байрлах зөрүү - 650,000₮/
Ганцаараа бүртгүүлсэн аялагч өөр аялагчтай хамт 1 өрөөнд хуваарилагдан орно. Сондгой аялагч байхгүй тохиолдолд 2 хүний өрөөний зөрүүг 650,000₮ төлнө.
Тахиа, гахайн мах, ногоо голлосон Хятад үндэсний хоол зооглоно. /Хэт халуун ногоотой хоол байхгүй./
Жанжиажэ хотын цаг агаар нь газарзүйн хувьд өндөрт байрладаг тул чийглэг, бороо тогтмол ордогоороо онцлогтой.
Жанжиажэ дэхь үзвэрүүд экстрем аялалд багтдаг тул 4-с доош насны болон 65-с дээш насны хүн аялахад тохиромжгүй.
Өндөрлөг газар тул даралт ихэсдэг бол ойр зуурын эмээ авч явна уу.
Аяллын хөтөлбөр
Аялал эхлэх өдөр
Аялагчид “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын 2 давхарт” 10:00 цагт цуглан бүртгэлдээ орж онгоцны суудлаа бичүүлнэ. УБ - Шанхай чиглэлд 13:00 цагт онгоц хөөрнө.
16:45 цагт Шанхай хотод бууна. Аяллын хөтөч тосч аваад Шанхай хотын галт тэрэгний өртөө рүү явж Чанша хот руу хөдөлнө.
Чанша руу унтлагын галт тэргээр явах /21:40-06:52/
21:40 цагт галт тэрэг хөдөлж өглөө 06:52 цагт бууна. Энэ өдөр унтлагын галт тэргэнд хонох болно.
Үнэд багтсан зүйлс
Багтсан зүйлс
- ✓УБ - Шанхай 2 талын нислэгийн тийз
- ✓Хот хоорондын аяллын унааны зардал
- ✓Байрлах буудал
- ✓Хөтөлбөрт багтсан үзвэр, үйлчилгээ
- ✓Хөтөлбөрт багтсан хоол
- ✓Гадаад аяллын даатгал
- ✓Мэргэжлийн хөтөч, жолооч
Багтаагүй зүйлс
- ✕Хувийн хэрэглээний зардал
- ✕Хөтөлбөрт багтаагүй хоол
- ✕Хөтөлбөрт батгаагүй үзвэр, үйлчилгээ
- ✕Аяллын маршрутаас өөр чиглэлрүү унаагаар үйлчлэх
Зураг
Захиалгын нөхцөл
Нислэгтэй аялалд бүртгүүлэхдээ:
*Гадаад пасспортны мэдээллээ үнэн зөв, алдаагүй бөглөж оруулна. Мэдээллийг буруу оруулснаас үүдэн нислэгийн тийз, үзвэр үйлчилгээний мэдээлэл зөрөх эрсдэлтэй!
*Аялалд явах хүмүүсийн тоо болон насыг үнэн, зөв бөглөнө.
*Аяллын төлбөрийг 50-100% төлснөөр таны суудал баталгаажна.
Захиалга цуцлах нөхцөл:
Аяллын урьдчилгаа төлбөр орсноор захиалгууд хийгдэж эхэлдэг ба аяллаа цуцалсан тохиолдолд нислэгийн тийз, буудал, үзвэр үйлчилгээ даатгал, унааны төлбөр зэрэг нь буцаан олгогддоггүй тул буцаалтыг доорх журмаар шийднэ.
*2 талын нислэгийн тийз болон захиалагдсан буудлууд хатуу нөхцөлтэйгөөр захиалагдсан байдаг тул урьдчилгаа төлбөр баталгаажсан тохиолдолд буцаалт байхгүйг анхаарна уу!
*Аялал эхлэхээс 10 хоногийн өмнө аялагчийн зүгээс аяллаа цуцалсан тохиолдолд 15% болон нислэгийн тийз, буудлын төлбөрийг суутгаж буцаан олгоно.
*Аялал эхлэхээс 7 хоногийн өмнө аялагчийн зүгээс аяллаа цуцалсан тохиолдолд 30% болон нислэгийн тийз, буудлын төлбөрийг суутгаж буцаан олгоно.
*Аялал эхлэхээс 6 хоногийн дотор аялагчийн зүгээс аяллаа цуцалсан тохиолдолд буцаан олголтгүй.
Авч явах зүйлс — Санамж
1. Нислэгийн бүртгэл онгоц хөөрөхөөс 3 цагийн өмнө эхлэх ба аяллын менежерийн товлосон цагт нисэх онгоцны буудал дээр ирсэн байна. Аялагчийн хувийн зохион байгуулалтаас шалтгаалан хоцорсон тохиолдолд компани хариуцахгүйг анхаарна уу!
2. Цаг агаарын давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж нислэгийн цаг хойшлогдох, цуцлагдах тохиолдолд авч болох бүх арга хэмжээг компаниас авах ба түүнээс үүсэх нэмэлт зардлыг компани хариуцахгүй болно. /Хоол, аялагчийн хувийн зардал гэх мэт/
3. Гадаад пасспортны хугацаа багадаа 6 сарын хүчинтэй хугацаатай байна.
4. Гадаад пасспортны бүрэн бүтэн байдал алдагдсан, хилийн хоригтой (Хувь хүн өөрөө мэдээгүй байх магадлалтай ба та Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс шалгуулах, Шүүхийн шийдвэр цахим сангаас хасалт хийлгэсэн эсэх) болон визнээс татгалзсан хариу авсан, хил дээрээс буцаагдаж байсан, тодорхой хугацаагаар тухайн улсын нутаг дэвсгэр рүү орохыг хориглосон гэх мэт бичиг баримтын зөрчилтэй бол өөрийн мэдээллээ сайтар шалгахыг анхааруулж байна. Хувь хүний хувийн зөрчлөөс үүдэн хил дээрээс буцаагдах, хилээр нэвтрүүлээгүй тохиолдолд аялал зохион байгуулагч тал хариуцлага хүлээхгүй.
5. 18 нас хүрээгүй хүүхэд ганцаараа явахыг зөвшөөрөхгүй.
6. Эцэг эхийн аль нэгээр овоглоогүй бол гэр бүлийн гишүүний хамт зорчих үед хүүхдийн төрсний гэрчилгээ, түүнийг орлох баримт бичиг /төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, эсхүл цахим лавлагаа/-г авч явах шаардлагатай.
7. Эцэг, эх буюу хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс өөр хүний хамт гадаадад зорчих хүүхдэд эцэг, эх хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхдийн хамт хилээр нэвтрэх этгээдийн хооронд хийсэн нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэлийг авч явах шаардлагатай.
8. Гоо сайхны мэс засал хийлгэсний дараагаар гадаад пасспортоо дахин шинэчлээгүй бол эмчийн бичиг заавал авч явна.
9. Аялал эхлэх үед гадаад пасспортоо мартсан, орхисон гээгдүүлсэн тохиолдолд аялал зохион байгуулагч тал хариуцлага хүлээхгүй бөгөөд аяллын төлбөр буцаан олгогдохгүй.
10. Согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай хилээр нэвтрэхийг хатуу хориглоно.
11. Хил гаалиар нэвтрэхдээ хориглогдсон ачаа бараа, эм, эмийн бүтээгдэхүүн болон бусад бүтээгдэхүүн мөн ачааны хэмжээ, зөөврийн цэнэглэгчийн шаардлага, шингэн зүйлс, хурц ирмэгтэй зүйлс, хүнсний лаазалсан бүтээгдэхүүн, орц найрлага, шошго тодорхойгүй бүтээгдэхүүн зэргийг авч явахгүй байх! Заасан журмыг дагаж, мөрдөх (Мэдээллийг дараагийн хуудаснаас харна уу!)
12. Хил гаалиар нэвтрэхдээ өөрийн ачаа тээшийг бүрэн хариуцах ба дуу шуугиангүй, дэс дараалалтай зогсож шалгуулж гарна. Хэрэв өөрийн буруугаас болж асуудал гаргавал торгуультай ба цаашлаад хилээр нэвтрүүлэхгүй!
13. Хил гаалиар нэвтрэхдээ бусдын дайвар зүйлсийг /Дайвар зүйлст хар тамхи, ангийн эд зүйлс, алт, сум гэх мэт хориотой зүйл байж болзошгүй/ авахгүй байхыг онцгой анхаарах. Хилээр хориглосон, хязгаарласан бараа, бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлэх нь гэмт хэрэг бөгөөд хуулийн өндөр хариуцлага хүлээнэ.
14. Насанд хүрээгүй аялагчтай явж байгаа тохиолдолд хажуудаа авч цуг хил гаалиар нэвтэрнэ.
15. Хилээр нэвтрүүлэхэд тодорхой хязгаарлалт тавьдаг эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг зөвшөөрсөн тоо, хэмжээнээс их хэмжээгээр авч орж ирэх тохиолдолд татвар, хураамж ногдуулдаг. Тухайлбал БНХАУ чиглэлд:
*Архи, дарс тус бүр 2 литр, Пиво 3 литр
*Янжуур 200 ширхэг, сигар, навчин тамхи 50 ширхэг, задгай тамхи 250 граммаас илүүгүй авч явахыг зөвшөөрнө.
*15 саяас дээш төгрөг эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгийг Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ.Мэдүүлээгүй тохиолдолд гаалийн хууль зөрчсөн гэж үзэн, хураадаг.
16. Аялалд гарахын өмнө өөрийн эрүүл мэндээ хянуулсан байна.
17. Тухайн аяллын хөтөлбөрт багтсан эсэхээс шалтгаалж усан бассейн, усан парк, халуун рашаан, нуур, далайн эрэг рүү журмын дагуу анхаарал болгоомжтой орох ба заасан шугамын дотор сэлэх, хэт гүнзгий хэсэг рүү орохгүй байх, халуун рашаанд орохдоо бага градусаас эхлэх, усан бассейнд орохдоо усны гүний хэмжээг харах, усан паркад бага насны хүүхдийг харгалзах хүнгүй тоглуулахгүй байх, саун усан бассейн, халуун рашаанд орохдоо хальтарч унахаас болгоомжлох, ганцаараа орохгүй байх ба заавал харгалзах хүн болон 2-с дээш хүн цуг явах!
18. Аливаа үзвэр, үйлчилгээнд хамрагдахдаа өөрийн эрүүл мэндийг харгалзан үзэх, өөрөө эрсдэлтэй гэж үзвэл хамрагдахгүй байх! Өөрийн хүсэлтээр тухайн үзвэр, үйлчилгээнд хамрагдаагүй бол үзвэрийн төлбөр буцаан олгогдохгүй.
19. Аяллын явцад өөрийн болон бусдын тав тухыг бодолцож, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, аяллын группт багтаж буй аялагчидтай соёлтой, хүндэтгэлтэй харьцах, аялагчдын сэтгэл санаанд нөлөөлөхгүй байх!
20. Бага насны хүүхэд, ахмад настанууд аливаа үзвэр үйлчилгээнд хамрагдахдаа заавал харгалзах хүнтэй цуг явна.
21. Аяллын явцад согтууруулах ундаа болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэхгүй байх
22. Аяллын төлөвлөгдөөгүй маршрутаар аяллын группээс салж явах, аяллаа төлөвлөгдсөн бус газар дуусгах, бусад улс орны танихгүй хүнтэй холбоо тогтоох зэрэг эрсдэлтэй алхам хийхгүй байх ба согтууруулах ундаа, мансууруулах эм бэлдмэл хэрэглэсний улмаас өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулвал хариуцлагыг өөрөө хүлээж, хохирлыг бүрэн барагдуулах шаардлагатай.
23. Аяллын явцад аялагчийн буруугаас шалтгаалж гарсан аливаа хохирол тухайлбал: зочид буудал, рестораны эд зүйлийг хагалж эвдэх, зочид буудлын өрөөний түлхүүр, хаалганы картыг үрэгдүүлэх эсвэл гэмтээх, зочид буудлын цагаан хэрэглэлийг урах, гэмтээх, толбо болгох зэрэг зөрчлийг аялагч өөрөө хариуцна.
24. Аяллын турш хөтөч, жолооч зохион байгуулагчийн тавьсан шаардлагыг зөвөөр хүлээн авч, машины хөдөлгөөнөөс болгоомжлох ба замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар мөрдөх, зөвхөн явган хүний ногоон гэрлээр гарах ба ногоон гэрлээр гарахдаа замын хөдөлгөөнд оролцож буй машинуудаас болгоомжлох шаардлагатай.
25. Аялагч өөрийн буруугаас шалтгаалж онгоц, автобус, галт тэрэг зэрэг тухайн аяллын унааны тасалбарыг үрэгдүүлсэн, гээсэн болон тогтсон цагт цуглаагүйгээс үүдэн хоцорсон тохиолдолд гарах хохирол, зардлыг аялагч өөрөө хариуцна.
26. Аялагч та тухайн аялаж буй орны соёл, ёс заншил буюу тухайн улсад хориглогдсон үйлдэл (Гудамжинд, буудлын өрөөнд тамхи татахгүй байх), дохионы хэл, хувцаслалт зэргийг дагаж мөрдөх шаардлагатай. Үүнээс үүдэн тухайн улсын хууль, дүрмийг зөрчсөн гэж үзвэл хуулийн хариуцлага хүлээнэ.
27. Аялагч өөрийн хүсэлтээр аяллын группээс салах, маршрутаа өөрчлөх, аливаа нэг газар аяллаа дуусгах бол үндсэн маршрутын төлбөрийг буцаан олгох болон нөхөн олгох боломжгүй. Маршрутаа өөрчлөхөөр болсон тохиолдолд хөтөч, зохион байгуулагч аяллын компанид заавал мэдэгдэж өргөдөл бичиж өгөх ба үүнээс үүдэн гарах зардал, бусад бүх хариуцлагыг аялагч өөрөө хариуцна.
28. Худалдан авалт хийх цаг, чөлөөт цагийн дараагаар хөтөчийн тогтоосон цагт заавал цугларах ба хоцрохгүй байх.
29. Худалдан авалт хийхдээ сайтар судалж, шалгах ба баталгаагүй худалдан авалт хийсэн тохиолдолд аялагч өөрөө хариуцлагыг хүлээнэ. Мөн зарагдсан барааг буцаадаггүй тул сонголтоо сайн хийх!
30. Зочид буудлын карт, хаяг болон хөтөчийн утас, машины дугаарыг сайтар тэмдэглэх ба төөрсөн тохиолдолд заавал шаардагдах юм.
31. Байгал болон улс төрийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж аяллын хоног нэмэгдэх, үзвэр үйлчилгээ хасагдах, буудал солигдох гэх мэт тохиолдолд аяллын компани хариуцлага хүлээхгүй ба нэмэгдсэн өдрийн зардлыг аялагч өөрөө төлнө.
Үнэлгээ
Одоогоор үнэлгээ алга
Аяллын код
tour-72
7 шөнө 8 өдөр
хугацаа
1 - 20
хүн
Зочид буудал
хоноглох газар
Онгоц
Онгоц, Автобус
Цуцлах
нөхцөл харах →
75707779
залгах →
🗺️ Маршрут (2 цэг)
Захиалгын мэдээлэл
⚠️ Захиалахын тулд огноо сонгоно уу
Том хүн
3,660,000₮
Хүүхэд ( Буудалдаа оргүй)
2 - 11 нас · 3,330,000₮
