card

Египетийн аялал

Аяллын чиглэл:

УБ - Станбул - Кайр - Луксор - Хургада - Станбул - УБ

Аяллын хугацаа: 8 шөнө / 9 өдөр
Аяллын төлбөр:

Нэг хүний төлбөр - Том хүн: 7.490.000₮  (Аяллын үнэд хөтөлбөрт багтсан хоол, үзвэр, үйлчилгээний хураамж, гадаад аяллын гэнэтийн ослын даатгал, байрлах ресортын төлбөр, тосох үдэх унаа, хөтөч)

Үнэнд ороогүй зүйлс:

Хөтөлбөрт багтаагүй хоол, нэмэлт үзвэр үйлчилгээний хураамж

Аяллын унаа:

Онгоц, автобус

 

  • Аялагчид “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” дээр өглөө 06:00 цагт цугларч Улаанбаатар хотоос 09:00 цагт Турк улсын Станбул хот руу нисээд Туркийн цагаар 13:30 цагт бууна. Станбулаас оройн 18:25 цагт Египетийн нийслэл Кайр хот руу ниснэ. Египетийн цагаар оройн 19:45 цагт Кайр хотод газардан хилээр нэвтрэн хөтөч тосож аван автобусандаа сууж зочид буудалдаа ирнэ.

Хоол

  • Өдрийн хоол

Буудал

  • 4 одтой буудал
  • Кайр хотын аялал
  • Энэ өдөр бид Кайр хотын музейгээр аяллаа эхлэх ба алдарт мумми болон үнэт олдворуудыг үзсэний дараа дэлхийн долоон гайхамшгийн нэг Гизагийн пирамидыг харангаа тольдонгоо өдрийн хоол зооглоно.
  • Хоолны дараа бид Пирамид болон Сфинкс-ийг зочилж үзэх болно.
  • Оройн хоол
  • Буудалдаа амарна.

Хоол

  • Өдрийн 3 хоолтой

Буудал

  • 4 одтой буудал
  • Кайр-Луксор хотын аялал
  • Өглөөний цайны дараа Кайр хотын нисэх онгоцны буудал руу явж, дотоодын нислэгээр Луксор хот руу ниснэ.
  • Луксор хотын Карнакийн Ариун сум болон алдарт Алабастрийн урлалын сийлбэрийн үйлдвэрийг очиж үзнэ.
  • Өдрийн хоол
  • Луксор сүмийг үзэж сонирхох болно.
  • Оройн хоол
  • Буудалдаа амарна.

Хоол

  • Өдрийн 3 хоолтой

Буудал

  • 4 одтой буудал
  • Луксор хотын чөлөөт өдөр
  • Өглөөний цайны дараа бүтэн чөлөөт өдөр тул та бүхэн алжаалаа тайлан амран хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.
  • Нэмэлт үзвэрт хамрагдах бол:
  • Valley of the Kings – 50$ /
  • Luxor temple – 45$
  • Karnak Temple sound & Light show – 65$
  • Hot air balloon ride – 130$

Хоол

  • Өглөөний цай

Буудал

  • 5 одтой буудал
  • Луксор – Хургада хотын аялал
  • Өглөөний цайны дараа хэрвээ аялагчид хүсвэл “Баруун эрэг дээгүүр агаарын бөмбөлөг”-р нисэх боломжтой. /1 хүний 140$/
  • Энэ өдөр Луксор хотоос гаран 4-5 цаг автобусаар явж үзэсгэлэнт улаан тэнгисийн эрэг дээрх Хургада хотод ирнэ.
  • Оройн хоол
  • Далайн эргийн бүх уух зүйлс үнэгүй 4 одтой буудалд амарна.

Хоол

  • Өдрийн 3 хоолтой

Буудал

  • Mercury hurgada hotel 4*/All inc/
  • Хургада – Улаан тэнгисийн чөлөөт аялал
  • Энэ өдөр бид улаан тэнгисийн эрэг дээр чөлөөтэй амран өнгөрөөх болно. Буудалдаа өглөө, өдөр, оройн хоолнууд бүгд буфетээр ба нутгийн пиво, вино, ундаа болон хатуу ундаа бүгд үнэгүй.
  • Нэмэлт үзвэрт хамрагдах бол:
  • Далайд завиар аялах – 75$ /хүн амьдардаггүй элсэн эрэг дээр зочлох, завинаас загасчлах, далайн гахайг ойрхноос харах зэрэг олон сонирхолтой хөтөлбөрүүд санал болгодог/
  • Сафари аялал – 75$ /4 дугуйтай хөтлөгчтэй тээврийн хэрэгслээр элсэн цөлд аялж, Бедуинчуудын цөөнхийн амьдралтай танилцан боломжтой/

Хоол

  • Өдрийн 3 хоолтой

Буудал

  • Mercury hurgada hotel 4*/All inc/
  • Хургада – Улаан тэнгисийн чөлөөт аялал
  • Өглөөний цай
  • Мөн чөлөөт өдөр тул та бүхэн хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой..

Хоол

  • Өглөөний цай

Буудал

  • Mercury hurgada hotel 4*/All inc/

 

  • Хургада хотоос Станбул руу нисэх өдөр
  • Өглөөний цай
  • Буудлын өрөөгөө хүлээлгэн өгч ачаа тээшээ бэлдэн нисэх буудал руу явна. Өглөөний 05:05  цагт Хургада хотоос нисээд 09:05 цагт Турк улсын Станбул хотод бууна. Монгол хөтөч тосон авч хагас өдрийн аялал эхэлнэ.
  • Blue mosque сүм үзнэ.
  • Воспорын хоолойгоор усан онгоцоор 40 мин гаруй аялна.
  • Өдрийн хоолоо идээд чөлөөт цагтай.
  • Буудалдаа амарна.

Хоол

  • Өглөөний цай, Өдрийн хоол

Буудал

  • Станбул дахь зочид буудал

 

  • УБ руу буцах өдөр
  • Өглөөний цайгаа уугаад буудлын өрөөгөө 12:00 цагт хүлээлгэн өгч онгоцны буудал руу явна. Станбул хотоос 18:25 цагт нисэж УБ-д орон нутгийн цагаар 07:40 цагт бууснаар бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.

Хоол

  • Өглөөний цай, Өдрийн хоол

 

Аяллын хуваарь

Аялал гарах өдөр Аяллын үнэ Аялал захиалга
1 12-р сарын 30-нд 7.490.000₮ Бүртгүүлэх
2 1-р сарын 3-нд 7.490.000₮ Бүртгүүлэх
3 1-р сарын 6-нд 7.490.000₮ Бүртгүүлэх
4 1-р сарын 15-нд 7.490.000₮ Бүртгүүлэх
5 2-р сарын 17-нд 7.490.000₮ Бүртгүүлэх

 

 

 

Захиалга өгөх

 
  • УБ-руу буцах өдөр 
  • Өглөөний цайны дараа чөлөөт цагтай.
  • Орой 21:00 цагт буудлын өрөөгөө хүлээлгэж өгөн нисэх онгоцны буудалруу явна.

Хоол

  • Өглөөний цай

Буудал

  • Seaside Boutique hotel 4*