card

Чиндао хотын аялал

Аяллын чиглэл:

УБ - Ордос - Жинан - Чиндао - Вэйхай - Ордос - УБ

Аяллын хугацаа: 7 шөнө / 8 өдөр
Аяллын төлбөр:

Нэг хүний төлбөр: 2,800,000₮ (хөтөлбөрт заагдсан хоол, зочид буудал, хөтөч, аяллын унаа)

Хүүхдийн төлбөр:

2 - 11 нас 140-с доош өндөртэй: 2.450.000₮  (буудалдаа оргүй, хөтөлбөрт заагдсан хоол, зочид буудал, хөтөч, аяллын унаа)

Үнэнд ороогүй зүйлс:

Хөтөлбөрт багтаагүй хоол, нэмэлт үзвэр үйлчилгээний хураамж

Аялалын унаа:

Онгоц, Автобус

 

  • Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлын 2 давхарт __ цагт ирсэн байх ба 09:30 цагт УБ – Ордос чиглэлд нисэж, 11:10 цагт бууна. Ордос хотод буух үед хөтөч тосож авч, өдрийн хоолонд орно.
  • Чингисийн онгон үзэж, сонирхоно.
  • Оройн хоолны дараа буудалдаа байрлаж, амарна.

Хоол

  • Өдрийн хоол, оройн хоолтой
  • Өглөөний цайны дараа 13 цагт автобусандаа сууж, нисэх онгоцны буудал руу явна.
  • Ордос – Жинан  чиглэлд 15:30 цагт нисэж, 17:15 цагт бууна.
  • Жинан – Чиндао чиглэлд автобусаар 4 цаг орчим явж очно.
  • Буудалдаа байрлаж, амарна. 

Хоол

  • Өглөөний цайтай

Буудал

 

  • Өглөөний цайны дараа Tsingtao шар айрагний музейг үзэж, түүх соёлтой нь танилцана.
  • Хөлөг онгоцны зогсоолоор аялана.
  • Чиндао хотын талбай болон Бээжингийн Олимпийн 29 дэх наадам зохион байгуулагдсан далбаат завьны төвийг үзэж, сонирхоно.
  • Буудалдаа амарна.

Хоол

  • Өглөөний цай, өдрийн хоолтой

Буудал

  • Өглөөний цайны дараа Чиндао – Вэйхай хот чиглэлд 4 цаг орчим явна.
  • Өдрийн хоолны дараа далай дээр нэмэлт төлбөртэй хөтөлбөрт хамрагдах боломжтой.Үүнд:
  • Каяк, трамплин, далайн гулсуур, далайн гироскоп, гадилийн завь гэх мэт…
  • Буудалдаа байрлаж, амарна.

Хоол

  • Өглөөний цай, өдрийн хоолтой

Буудал

  • Өглөөний цай
  • Далайн аквариум үзэж сонирхоно.(нууцлаг ширэнгэн ой, далайн ертөнцийн гүн дэх хайгуул, медуз зэргийг харуулах 5D кино театр. Сая сая далайн ховор амьтад, галт уулын дэлбэрэлт, халуун орны ширэнгэн ой үерт автан алга болж буй үйл явц, лусын дагина зэрэг үзүүлбэрүүд... )
  • Нэмэлт хөтөлбөр: Загас барих 200¥ + Бурхадын домог шоу тоглолт 349¥. Цуг хамрагдвал 400¥ болно.
  • Буудалдаа амарна.

Хоол

  • Өглөөний цай, өдрийн хоолтой

Буудал

  • Өглөөний цай дараа чөлөөт цаг
  • Үдээс хойш Вэйхай – Жинан хот чиглэлд хурдны галт тэргээр явна.
  • Буудалдаа байрлаж, амарна.

Хоол

  • Өглөөний цайтай

Буудал

  • Өглөөний цайны дараа Жинан – Ордос чиглэлд 07:55 цагт нисэж, 09:40 цагт бууна.
  • Үдээс хойш Ордос хот дахь чөлөөт цаг
  • Буудалдаа байрлаж, амарна

Хоол

  • Өглөөний цай

Буудал

 

  • Өглөөний цайны дараа Ордос – УБ чиглэлд 12:10 цагт нисэж, 13:50 цагт бууснаар бидний аялал өндөрлөнө.

 

 

Аяллын хуваарь

АЯЛЛЫН ХУГАЦАА АЯЛАЛ ГАРАХ ӨДӨР ҮНЭ ЗАХИАЛГА
7 шөнө / 8 өдөр 6-р сарын 7-нд 2,800,000₮ Бүртгэлээ авч байна
7 шөнө / 8 өдөр 6-р сарын 14-нд 2,800,000₮ Бүртгэлээ авч байна

Нэмэлт мэдээлэл

Хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс:
  • WECHAT болон Arrive.mn апп татаж, бүртгүүлсэн байх. /Эрүүл мэндийн гаалийн мэдүүлэг бөглөнө/
  • 20000 юаньтай тэнцэх хэмжээний бэлэн мөнгөтэй явбал заавал гаалийн деклараци бичиж гарах
  • Бусдын ачаа тээшийг хилээр авч гарахын хориглоно.
  • Хамт олноороо явж байгаа тохиолдолд дундын хүнс болох хиам, лаазалсан хүнс зэрэг махан бүтээгдэхүүнийг нэг дор их хэмжээгээр хийж авч гарахгүй байх
Аялалд авч явах зүйлс
  • Гадаад пасспорт (доод тал нь 6 сараас дээш хугацаатай)
  • Иргэний үнэмлэх (зарим тохиолдолд хил дээр тодруулах шаардлага гардаг)
  • Төрсний гэрчилгээ, итгэмжлэл (хүүхэдтэй яваа бол)
  • Ойр зуурын хэрэглэдэг эм
  • Цоожтой цүнх чемодан
  • Халуунаа барьдаг жижиг аяга
  • Тухайн цаг агаар улиралд тохирсон хувцас, аяллын хөлд эвтэйхэн гутал
  • Хувийн хэрэгцээний бэлэн мөнгө (юань)
  • Хавтгай 2 сэрээтэй розетканд зориулсан залгуур

  1. Аяллын хөтөлбөр, маршрут, сайтар танилцаж, хүлээн зөвшөөрсний дараа аяллын маршрутыг сонгож журам, гэрээнд гарын үсэг зурж урьдчилгаа төлбөр хийснээр аяллын захиалга хийгдсэнд тооцно.
  2. Эрхэм аялагч та аялал эхлэхээс өмнө өөрийн хувийн бэлтгэлээ сайн хангаж гадаад паспорт, цахим үнэмлэхээ авч явна уу!
  3. Аяллын өмнө Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс бичиг баримтаа шүүлгэж бичиг баримтын зөрчлийг арилгах. Паспортны сунгалтын тоон дардас болон тамганы бал ууссан бол дахин тамга даруулан зөрчлийг арилгах. Регистрийн дугаар, үсэг солигдсон бол гадаад паспортны тоо, үсэгтэй таарч байх. Овог нэр бүтнээр болон хагасаар солиулсан тохиолдолд заавал лавлагаа авч явах гэх мэт. Түүнтэй холбоотой асуудал гарвал аялагч өөрөө хариуцна
  4. Хилийн хоригтой эсэхээ шалгах /Үүнээс үүдэн гарах асуудал буюу хил дээрээс буцах тохиолдолд аяллын төлбөрийг буцаан олгох боломжгүй/
  5. Галт тэрэгний буудал дээр цагийн өмнө ирсэн байна. (УБ - Замын-Үүд 709 км –т 13 цаг явна)
  6. Аялал эхлэхээс 10 хоногийн өмнө төлбөрийг бүрэн барагдуулсан байх шаардлагатай. Төлбөрийг дансаар хийх тохиолдолд доорх банкны данснаас дурын банкыг сонгон төлбөрөө шилжүүлнэ үү.
    • 5027647688 "Аялалын гүүр" ХХК
  7. Аялагчийн зүгээс ямар нэгэн шалтгаанаар аялал цуцласан тохиолдолд 15 хувийн суутгал бодогдоно. 7 хоногоос өмнө аялал цуцлах тохиолдолд нийт төлбөрийн 35 хувийг суутгаж үлдсэн төлбөрийг буцаан олгоно. Хэрэв аялал эхлэхээс 5 хоногийн өмнө аялал цуцлавал хоолны төлбөрөөс бусад төлбөрийг суутгаж олгоно.
  8. Ямар нэгэн хууч өвчтэй бол заавал аялал бүртгүүлэхдээ заавал мэдэгдсэн байх.
  1. Насанд хүрээгүй хүүхэд (18 наснаас доош), хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настангууд заавал асран хамгаалагчтай аялалд явах ба асран хамгаалагч нь асрамжинд байгаа тухайн хүний аюулгүй байдал болон бусад зүйлийг бүрэн хариуцаж авч явах.
  2. Аялагч гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байх. 
  3. Хүүхэдтэйгээ явж байгаа тохиолдолд: хүүхдийн паспорт, төрсний гэрчилгээний эх хувийг авч явна. Хэрэв эцэг эхээс өөр хүнтэй явж байгаа хүүхэд: ИТГЭМЖЛЭЛ, төрсний гэрчилгээ, гадаад паспортны хамт авч явна. /Итгэмжлэл авах тухай лавлаж асууна уу/ 18 нас хүрээгүй аялагч заавал төрсний гэрчилгээ, гадаад паспортоо хамт авч явна.
  4. Хэрэв гоо сайхны мэс засал хийлгэсэн болон биедээ төмөр метал суулгасан тохиолдолд эмчийн бичгээ авч явна уу. (Англи эсвэл Хятад хэл дээр орчуулна)
  5. Аяллын туршид хөтөч, жолоочийн тавьсан шаардлагыг зөвөөр хүлээн авч, машины хөдөлгөөнөөс болгоомжилж зам хөндлөн гарахгүй байх, өөрийн буруутай үйлдлээс гарсан эрсдлийг компани болон хөтөч, жолооч хариуцахгүй болно
  6. Чөлөөт өдөр болон хөтөлбөртэй өдрийн оройн 22:00-06:00 хүртэл ямар нэгэн асуудлыг манай компани хариуцахгүй, (Тухайн орны цагаар)
  7. Байгалийн давтагдашгүй  хүчин зүйлээс шалтгаалж аяллын хоног нэмэгдсэн тохиолдолд аялуулагч тал хариуцахгүй бөгөөд нэмэгдсэн өдрийн зардлыг аялагч өөрөө төлнө.
  8. Аялалд явж байхдаа тухайн орон нутагт  манай төлөөлөгчөөс өөр хүнтэй харьцах тохиолдолд түүнээс үүдэн гарах асуудлыг манай компани хариуцахгүй
  • Байрласан зочид буудлынхаа дотоод журмыг хүндэтгэн дагаж мөрдөхийн зэрэгцээ буудалд байрлаж буй хүмүүст чирэгдэл хүндрэл учруулахгүй байх, гадаад оронд өөрийн орны нэр хүндийг өндөрт өргөж явахыг эрхэмлэнэ.
  • Байрлах буудлынхаа өрөөнд ормогц эд хогшил, төхөөрөмж нь бүрэн бүтэн хэвийн ажиллаж байгаа эсэхийн шалгаж ямар нэгэн гэмтэл зөрчил илэрвэл хөтөч ба буудлын хүлээн авахад яаралтай мэдэгдэнэ. Буудлын техник хэрэгсэл, угаалгын өрөөний тоног төхөөрөмжийг ашиглах заавар санамж төлбөрийн нөхцөлтэй танилцах, буудлын ажилтнаас зөвлөгөө авах
  • Буудлын мини бар, ТВ-ийн төлбөрт суваг, телефон утас ашиглах, хувцас угаах, индүүдэх, зэрэг үйлчилгээг авсан бол өрөөгөө хүлээлгэж өгөхдөө тухайн үйлилгээний төлбөрийг буудлаас тогтоосон тарифын дагуу төлнө
  • Зочид буудлын гар ванны алчуур, цагаан хэрэглэлийг арилахааргүй  толбо болгосон тохиолдолд зохих журмын дагуу торгууль төлнө.
  • Хаалга тогшсон хүнийг хэн гэдгийг нь асууж мэдэж байж хаалгаа онгойлгож өгч байх
  • Зочид буудлын аваарын гарцын бүдүүвчтэй анхааралтай танилцан гал түймэр, газар хөдлөлтийн үед заасан маршрутаар гарна.
  • Чухал бичиг баримт, үнэт эд зүйлсээ буудлын өрөөнд орхихыг хориглоно. Заавал сейфэнд хадгалуулна.
  • Өрөөний шил шаазан эдлэлтэй болгоомжтой харьцах
  • Өрөөний эд хогшлыг өөр өрөө рүү зөөхгүй байх
  • Буудлын ресепшнд мэдэгдэхгүйгээр өрөө сольж болохгүй.
  • Өрөөндөө гадны хүн оруулах, түлхүүрээ бусдад шилжүүлэх, өрөөний хаалгыг онгорхой орхихгүй
  • Буудал согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусадтай маргах, чанга орилох, дуулах, ТВ хөгжим өндөр дуугаар тавьж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх
  • Агааржуулагч асаасан тохиолдолд өрөөний цонх хаалгыг заавал хаана.
  • Өрөөнөөс гарахдаа крантны усаа хааж, цахилгаан хэрэгслийг салгана.
  • Гал түймэр, газар хөдлөлт зэрэг нөхцөлд цахилгаан шатыг ашиглаж болохгүй.
  • Буудлын эд хогшлыг эвдэх, алга болгох, цагаан хэрэглэлийг бохирдуулах зэрэг буудалд ямар нэг байдлаар гарз хохирол учруулсан тохиолдолд тухайн орны хууль дурмийн дагуу, тухайн буудлын тогтоосон тарифын дагуу хохирлыг төлж барагдуулна.

Захиалга өгөх