Утай - Гүмбэн 7 хотын аялал
Аяллын чиглэл: |
УБ - Замын-Үүд - Эрээн - Жинин - Утай - Инчуан - Гүмбэн - Инчуан - Ордос - Эрээн - Замын-Үүд - УБ |
Аяллын хугацаа: | 11 шөнө / 12 өдөр |
Аяллын төлбөр: |
Нэг хүний төлбөр - 2,450,000₮ (автобус, галт тэрэгний тасалбар, тосож үдэх унаа, хөтөлбөрт орсон аяллын унаа,хөтөлбөрт багтсан хоол, хөтөч, үзвэрүүд орсон) |
Үнэнд ороогүй зүйлс: |
Хөтөлбөрт багтаагүй хоол, нэмэлт үзвэр үйлчилгээний хураамж |
Аяллын унаа: |
Галт тэрэг, Автобус |
- УБТЗ-ын хүлээлгийн танхимд 15:30 цагт ирсэн байна. Бүртгэлээ хийлгэсний дараагаар 16:20 цагт галт тэргэнд сууж, 16:50 цагт Замын-Үүд чиглэлд хөдөлнө.
Аялагч бүр заавал WECHAT aпп татаж, бүртгүүлсэн байх
- Замын-Үүдэд 7:20 цагт буугаад Эрээн чиглэлийн автобусанд сууж, цааш хил гаалиар нэвтэрнэ. (хил гаалийн ачааллаас хамааран хил нэвтрэх хугацаа удаан үргэлжлэх магадлалтай)
- Өдрийн хоол (аялагчид өөрсдөө)
- Эрээн – Жинин хотын чиглэлд автобусаар хөдөлж, 5 цаг орчим явна
- Жинин хотын хамгийн том 5 одтой “WATER WORLD” амралтын цогцолборт байрлаж, амарна. Тус цогцолборын халуун рашаан, усан бассейн, хүүхдийн усан парк, саун гэх мэт үйлчилгээнүүдэд хамрагдаж, алжаалаа тайлах боломжтой.
- Оройн хоол (буфет хоол)
- Өглөөний цай
- Жинин - Утай чиглэлд автобусаар 7 цаг орчим явна. (Өглөө Жинин хотоос хөдөлсөн цагаас шалтгаалж Утайд очих цаг өөрчлөгдөнө)
- 1080 шаттай Хар лавайт оргилд гарч Манзушир бурханы ивээлд багтана. (кабле машинаар явбал нэмэлт төлбөртэй)
- Оройн хоол
- Буудалдаа амарна.
- Өглөөний цай
- Байгалийн сайхныг сонирхож Утайн төвөөр автобусаар аялах ба “Эхийн умай”-д мөргөснөөр дахин мэндэлсэн мэт ариусдаг хэмээдэг.
- Мөн Лусын дарсан сүмээр орж, Жанха хутагтын суварганд мөргөх ба урт наслуулж, мөн үр хүүхэд заяадаг модноос адис авна.
- Утай дахь шарын шашны тэргүүн сүм болох 108 шаттай Бодьсадвагийн орноор мөргөл үйлдэж, адис авна.
- Оройн хоол
- Буудалдаа амарна.
- Өглөөний цай
- Утай - Инчуан чиглэлд автобусаар 11 цаг орчим явна (900км) Инчуан хот нь Хуэй үндэстний соёлын дурсгалууд, сүм хийдүүд, байгалийн үзэсгэлэнгээрээ онцлогтой ба БНХАУ-ын нийгэм, соёл, эдийн засаг зэрэг салбаруудад чухал нөлөөтэй хот юм.
- Бид Инчуан хотоор дайран өнгөрөх ба аяллын хөтөлбөргүй!
- Оройн хоол
- Буудалдаа амарна.
- Өглөөний цай
- Инчуан - Гүмбэн чиглэлд автобусаар 7 цаг орчим явна. /650км/
- Өдрийн хоол /Аялагчид өөрсдөө/
- Үдээс хойшдоо чөлөөт цаг
- Оройн хоол
- Буудалдаа амарна.
- Өглөөний цай
- Найман цагаан суварга
- Алтан дээвэрт мөнгөн суваргатай Сэрсэн чинба хийд
- Цогчин дугана
- Гомбын орон
- Манзуширийн хийдээр мөргөл үйлдэж, буян хураахаас гадна Гүмбэн хийдийн алдарт 3 их урлагтай танилцаж, шар тосоор бүтээгдсэн Бурхадын их дүрүүдийг сонирхоно.
- Торгоны ба шашны барааны дэлгүүрээр худалдан авалт хийх боломжтой.
- Оройн хоол
- Буудалдаа амарна.
- Өглөөний цай
- Гүмбэн - Инчуан чиглэлд автобусаар хөдөлж, 7 цаг орчим явна.
- Оройн хоол
- Буудалдаа амарна.
- Өглөөний цай
- Инчуан - Ордос хотын чиглэлд автобусаар хөдөлж, 5 цаг орчим явна (450км)
- “Чингис хааны онгон” цогцолбор үзэж танилцан, дурсгалын зураг татуулна. (Энэ өдөр “Чингис хааны онгон тайлга тахих ёслол болох өдөр гэдгээрээ онцлогтой)
- Оройн хоол
Халуун рашаан, усан бассейн, усан парк, халуун чулуу, халуун элс гэх мэт алжаалаа тайлбах боломжтой буудалдаа амарна.
- Өглөөний цай
- Ордос хот – Эрээн чиглэлд автобусаар 10 цаг орчим явна.
- Оройн хоол
- Буудалдаа амарна
- Өглөөний цай
- Аялагчид тогтсон цагт өрөөгөө хүлээлгэн өгч, ачаа тээшээ бэлдэж хил гарах автобусанд суун, хил гаалиар нэвтэрнэ.
- Хил гарсны дараагаар УБ чиглэлийн галт тэргэнд сууна.
- Улаанбаатарт өглөө 09:20 цагт ирснээр бидний аялал өндөрлөнө.
Аяллын хуваарь
АЯЛЛЫН ХУГАЦАА | АЯЛАЛ ЭХЛЭХ ӨДӨР |
ҮНЭ |
АЯЛАЛ ЗАХИАЛГА |
11 шөнө / 12 өдөр | 09-р сарын 10-нд | 2.450.000₮ | Аялал захиалах |