Хайнан арлын аялал
Аяллын чиглэл: |
УБ - Ордос - Саня - Ордос - УБ |
Аяллын хугацаа: | 7 шөнө / 8 өдөр |
Аяллын төлбөр: |
Нэг хүний төлбөр: 2,800,000₮ (хөтөлбөрт заагдсан хоол, зочид буудал, хөтөч, аяллын унаа) Хүүхдийн төлбөр: 2 - 11 нас 2.300.000₮ (буудалдаа оргүй, хөтөлбөрт заагдсан хоол, зочид буудал, хөтөч, аяллын унаа) 0 - 1 нас 11 сар - 650.000₮ (онгоцны такс) |
Үнэнд ороогүй зүйлс: |
Хөтөлбөрт багтаагүй хоол, нэмэлт үзвэр үйлчилгээний хураамж |
Аялалын унаа: |
Онгоц, Автобус |
Анхаарах зүйлс: Аялагчид 25-30 хоногийн өмнө бүртгүүлсэн байна.
- Хөшигтийн хөндийн нисэх буудалд нисэхээс 2 цагийн өмнө цугларч, 09:30-д нисэж, 11:30-д Ордос хотод бууна.
- Өглөөний цай
- Чөлөөт цаг
- 16:40-д Ордос хотоос нисэж, 20:30-д Хайнан мужийн Бө-Оо онгоцны буудалд буух ба Саня руу 1 цаг автобусаар явж очно.
- Буудалдаа байрлаж, амарна.
- Өглөөний цай
- 12:00 - 15:00 цагийн хооронд Номхон далайд завиар аялана.
- Нэмэлт төлбөртэй үзвэр, үйлчилгээ: /Аялагчид төлбөрөө өөрсдөө/
- Усны мото машин
- Шүхрээр нисэх ...
- Өглөөний цай
- ATLANTIS WATER WORLD буюу Хайнаны хамгийн том усан паркад хөгжилдөх чөлөөт цагтай.
- Саня дах буудалдаа амарна.
- Өглөөний цай
- Бүтэн чөлөөт өдөр бөгөөд аялагч та далайн эрэг дээр амрах, нэмэлт үзвэр үйлчилгээнд хамрагдах боломжтой.
- Буудалдаа амарна.
- Өглөөний цай
- Бүтэн чөлөөт өдөр бөгөөд аялагч та далайн эрэг дээр амрах, нэмэлт үзвэр үйлчилгээнд хамрагдах боломжтой.
- Буудалдаа амарна.
- Өглөөний цай
- Чөлөөт цаг
- Үдээс хойш Бө-Оо онгоцны буудал руу 1 цаг орчим автобусаар явж, Ордос хот руу 17:20-д нисэж, 20:45-д бууна
- Буудалдаа амарна.
- Өглөөний цай
- Ордос хотоос 12:10-д нисэж, УБ хотод 13:50-д бууснаар бидний аялал өндөрлөнө.
Аяллын хуваарь
АЯЛЛЫН ХУГАЦАА | АЯЛАЛ ГАРАХ ӨДӨР | ҮНЭ | ЗАХИАЛГА |
8 шөнө / 9 өдөр | 11-р сарын 16-нд | 2.800.000₮ | Дүүрсэн |
8 шөнө / 9 өдөр | 11-р сарын 23-нд | 2.800.000₮ | Дүүрсэн |
8 шөнө / 9 өдөр | 11-р сарын 30-нд | 2.800.000₮ | Цөөн суудал үлдсэн |
8 шөнө / 9 өдөр | 12-р сарын 7-нд | 2.900.000₮ | Бүртгэл авч байна |
8 шөнө / 9 өдөр | 12-р сарын 14-нд | 2.900.000₮ | Бүртгэл авч байна |
8 шөнө / 9 өдөр | 12-р сарын 21-нд | 2.900.000₮ | Бүртгэл авч байна |
Нэмэлт мэдээлэл
Хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс:
- WECHAT болон Arrive.mn апп татаж, бүртгүүлсэн байх. /Эрүүл мэндийн гаалийн мэдүүлэг бөглөнө/
- 20000 юаньтай тэнцэх хэмжээний бэлэн мөнгөтэй явбал заавал гаалийн деклараци бичиж гарах
- Бусдын ачаа тээшийг хилээр авч гарахын хориглоно.
- Хамт олноороо явж байгаа тохиолдолд дундын хүнс болох хиам, лаазалсан хүнс зэрэг махан бүтээгдэхүүнийг нэг дор их хэмжээгээр хийж авч гарахгүй байх
Аялалд авч явах зүйлс
- Гадаад пасспорт (доод тал нь 6 сараас дээш хугацаатай)
- Иргэний үнэмлэх (зарим тохиолдолд хил дээр тодруулах шаардлага гардаг)
- Төрсний гэрчилгээ, итгэмжлэл (хүүхэдтэй яваа бол)
- Ойр зуурын хэрэглэдэг эм
- Цоожтой цүнх чемодан
- Халуунаа барьдаг жижиг аяга
- Тухайн цаг агаар улиралд тохирсон хувцас, аяллын хөлд эвтэйхэн гутал
- Хувийн хэрэгцээний бэлэн мөнгө (юань)
- Хавтгай 2 сэрээтэй розетканд зориулсан залгуур
- Аяллын хөтөлбөр, маршрут, сайтар танилцаж, хүлээн зөвшөөрсний дараа аяллын маршрутыг сонгож журам, гэрээнд гарын үсэг зурж урьдчилгаа төлбөр хийснээр аяллын захиалга хийгдсэнд тооцно.
- Эрхэм аялагч та аялал эхлэхээс өмнө өөрийн хувийн бэлтгэлээ сайн хангаж гадаад паспорт, цахим үнэмлэхээ авч явна уу!
- Аяллын өмнө Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс бичиг баримтаа шүүлгэж бичиг баримтын зөрчлийг арилгах. Паспортны сунгалтын тоон дардас болон тамганы бал ууссан бол дахин тамга даруулан зөрчлийг арилгах. Регистрийн дугаар, үсэг солигдсон бол гадаад паспортны тоо, үсэгтэй таарч байх. Овог нэр бүтнээр болон хагасаар солиулсан тохиолдолд заавал лавлагаа авч явах гэх мэт. Түүнтэй холбоотой асуудал гарвал аялагч өөрөө хариуцна
- Хилийн хоригтой эсэхээ шалгах /Үүнээс үүдэн гарах асуудал буюу хил дээрээс буцах тохиолдолд аяллын төлбөрийг буцаан олгох боломжгүй/
- Галт тэрэгний буудал дээр цагийн өмнө ирсэн байна. (УБ - Замын-Үүд 709 км –т 13 цаг явна)
- Аялал эхлэхээс 10 хоногийн өмнө төлбөрийг бүрэн барагдуулсан байх шаардлагатай. Төлбөрийг дансаар хийх тохиолдолд доорх банкны данснаас дурын банкыг сонгон төлбөрөө шилжүүлнэ үү.
- 5027647688 "Аялалын гүүр" ХХК
- Аялагчийн зүгээс ямар нэгэн шалтгаанаар аялал цуцласан тохиолдолд 15 хувийн суутгал бодогдоно. 7 хоногоос өмнө аялал цуцлах тохиолдолд нийт төлбөрийн 35 хувийг суутгаж үлдсэн төлбөрийг буцаан олгоно. Хэрэв аялал эхлэхээс 5 хоногийн өмнө аялал цуцлавал хоолны төлбөрөөс бусад төлбөрийг суутгаж олгоно.
- Ямар нэгэн хууч өвчтэй бол заавал аялал бүртгүүлэхдээ заавал мэдэгдсэн байх.
- Насанд хүрээгүй хүүхэд (18 наснаас доош), хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настангууд заавал асран хамгаалагчтай аялалд явах ба асран хамгаалагч нь асрамжинд байгаа тухайн хүний аюулгүй байдал болон бусад зүйлийг бүрэн хариуцаж авч явах.
- Аялагч гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байх.
- Хүүхэдтэйгээ явж байгаа тохиолдолд: хүүхдийн паспорт, төрсний гэрчилгээний эх хувийг авч явна. Хэрэв эцэг эхээс өөр хүнтэй явж байгаа хүүхэд: ИТГЭМЖЛЭЛ, төрсний гэрчилгээ, гадаад паспортны хамт авч явна. /Итгэмжлэл авах тухай лавлаж асууна уу/ 18 нас хүрээгүй аялагч заавал төрсний гэрчилгээ, гадаад паспортоо хамт авч явна.
- Хэрэв гоо сайхны мэс засал хийлгэсэн болон биедээ төмөр метал суулгасан тохиолдолд эмчийн бичгээ авч явна уу. (Англи эсвэл Хятад хэл дээр орчуулна)
- Аяллын туршид хөтөч, жолоочийн тавьсан шаардлагыг зөвөөр хүлээн авч, машины хөдөлгөөнөөс болгоомжилж зам хөндлөн гарахгүй байх, өөрийн буруутай үйлдлээс гарсан эрсдлийг компани болон хөтөч, жолооч хариуцахгүй болно
- Чөлөөт өдөр болон хөтөлбөртэй өдрийн оройн 22:00-06:00 хүртэл ямар нэгэн асуудлыг манай компани хариуцахгүй, (Тухайн орны цагаар)
- Байгалийн давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж аяллын хоног нэмэгдсэн тохиолдолд аялуулагч тал хариуцахгүй бөгөөд нэмэгдсэн өдрийн зардлыг аялагч өөрөө төлнө.
- Аялалд явж байхдаа тухайн орон нутагт манай төлөөлөгчөөс өөр хүнтэй харьцах тохиолдолд түүнээс үүдэн гарах асуудлыг манай компани хариуцахгүй
- Байрласан зочид буудлынхаа дотоод журмыг хүндэтгэн дагаж мөрдөхийн зэрэгцээ буудалд байрлаж буй хүмүүст чирэгдэл хүндрэл учруулахгүй байх, гадаад оронд өөрийн орны нэр хүндийг өндөрт өргөж явахыг эрхэмлэнэ.
- Байрлах буудлынхаа өрөөнд ормогц эд хогшил, төхөөрөмж нь бүрэн бүтэн хэвийн ажиллаж байгаа эсэхийн шалгаж ямар нэгэн гэмтэл зөрчил илэрвэл хөтөч ба буудлын хүлээн авахад яаралтай мэдэгдэнэ. Буудлын техник хэрэгсэл, угаалгын өрөөний тоног төхөөрөмжийг ашиглах заавар санамж төлбөрийн нөхцөлтэй танилцах, буудлын ажилтнаас зөвлөгөө авах
- Буудлын мини бар, ТВ-ийн төлбөрт суваг, телефон утас ашиглах, хувцас угаах, индүүдэх, зэрэг үйлчилгээг авсан бол өрөөгөө хүлээлгэж өгөхдөө тухайн үйлилгээний төлбөрийг буудлаас тогтоосон тарифын дагуу төлнө
- Зочид буудлын гар ванны алчуур, цагаан хэрэглэлийг арилахааргүй толбо болгосон тохиолдолд зохих журмын дагуу торгууль төлнө.
- Хаалга тогшсон хүнийг хэн гэдгийг нь асууж мэдэж байж хаалгаа онгойлгож өгч байх
- Зочид буудлын аваарын гарцын бүдүүвчтэй анхааралтай танилцан гал түймэр, газар хөдлөлтийн үед заасан маршрутаар гарна.
- Чухал бичиг баримт, үнэт эд зүйлсээ буудлын өрөөнд орхихыг хориглоно. Заавал сейфэнд хадгалуулна.
- Өрөөний шил шаазан эдлэлтэй болгоомжтой харьцах
- Өрөөний эд хогшлыг өөр өрөө рүү зөөхгүй байх
- Буудлын ресепшнд мэдэгдэхгүйгээр өрөө сольж болохгүй.
- Өрөөндөө гадны хүн оруулах, түлхүүрээ бусдад шилжүүлэх, өрөөний хаалгыг онгорхой орхихгүй
- Буудал согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусадтай маргах, чанга орилох, дуулах, ТВ хөгжим өндөр дуугаар тавьж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх
- Агааржуулагч асаасан тохиолдолд өрөөний цонх хаалгыг заавал хаана.
- Өрөөнөөс гарахдаа крантны усаа хааж, цахилгаан хэрэгслийг салгана.
- Гал түймэр, газар хөдлөлт зэрэг нөхцөлд цахилгаан шатыг ашиглаж болохгүй.
- Буудлын эд хогшлыг эвдэх, алга болгох, цагаан хэрэглэлийг бохирдуулах зэрэг буудалд ямар нэг байдлаар гарз хохирол учруулсан тохиолдолд тухайн орны хууль дурмийн дагуу, тухайн буудлын тогтоосон тарифын дагуу хохирлыг төлж барагдуулна.