card

Хайнан арлын аялал

 
Аяллын чиглэл:

УБ - Замын-Үүд - Эрээн - Хөх хот - Хайкоу - Лингшүй  - Саняа - Хайкоу - Хөх хот - Эрээн - Замын-Үүд - УБ

Аяалын хугацаа: 8 шөнө / 9 өдөр
Аяллын төлбөр:

Нэг хүний төлбөр - 2,750,000₮ (2 талын автобус, онгоцны билет,тосох  үдэх унаа, буудал, хөтөлбөрт орсон хоол, хөтөлбөрт багтсан үзвэр, хөтөч)

Үнэнд ороогүй зүйлс

Зам зуурын хоол хүнс, хөтөлбөрт багтаагүй хоол хүнсний зардал, хөтөлбөрт багтаагүй, үзвэр үйлчилгээний хураамж

Аяллын унаа

Онгоц, автобус, галт тэрэг

  • УБТЗ-ын хүлээлгийн танхимд 16 цагт цуглаж, бүртгэлээ хийлгээд 16:20 цагт галт тэргэндээ сууснаар аялал эхэлнэ. 

Хоол

  • Аялагчид өөрсдөө 
  • Өглөө 7:20 цагт Замын-Үүдэд бууж, Эрээн чиглэлийн автобусанд сууж, хил гаалиар нэвтэрнэ. (Хил гаалийн ачааллаас шалтгаалж хилээр нэвтрэх цаг өөр байна)
  • Эрээн хотод ирж аяллын автобусандаа сууж Хөх хотын зүгт хөдөлнө.
  • Хөх хотын нисэх буудлаас 20:05 цагт нисээд 01:20 цагт Хайкоу хотод бууна.
  • Хайкоу хотын буудалдаа амарна.
 

Хоол

  • Аялагчид өөрсдөө

 

  • Өглөөний цай
  • Хайкоу – Лингшүй чиглэлд 4 цаг орчим автобусаар явж Жиэжоу 5А зэрэглэлийн аялал жуулчлалын арал (Аялал жуулчлалын гол бүс болох энэхүү арал дээр моторт завь унаж, далайн эрэгт амарч, далайн доогуур шумбах, далайн шүхэртээ хөөрөх  зэрэг жуулчдад зориулсан олон төрлийн үзвэр үйлчилгээнүүдтэй)
  • Зочид буудалдаа байрлан оройн хоолонд орно.
 

 

Хоол

  • Өглөөний цай 
  • Оройн хоол

Буудал

 

  • Өглөөний цай
  • Санья хотруу хөдөлнө (Ялонг арлын үзэсгэлэнт Диваажин нэрт цэцэрлэгт хүрээлэнд очно.  Уг цэцэрлэгт хүрээлэн нь Хайнан мужийн Санья хотын Жиян дүүрэгт байрладаг  нийт 1506 га талбай бүхий далайн эрэг, амралтын газрын ойн цэцэрлэгт хүрээлэн юм. Тус цэцэрлэгт хүрээлэн нь Зүүн Парк, Баруун Парк гэсэн хоёр хэсэгт хуваагддаг бөгөөд том жижиг арав гаруй том жижиг хүрхрээ, 1500 гаруй төрлийн халуун орны ургамал, 190 гаруй зэрлэг ан амьтад, 210 шувуудын төрөл бүхий үзэсгэлэнт газар юм)
  • Зочид буудалдаа амарна.
 

 

Хоол

  • Өглөөний цай
  • Оройн хоол
  • Өглөөний цай
  • Атлантис усан паркад хөгжилдөн тоглоно (Атлантис усан парк нь жилийн дөрвөн улиралд нээлттэй байдаг бөгөөд 8 давхар байшинтай тэнцэх өндөр эгц босоо усан гулгуураас чөлөөт уналтаар унаж, 72 км/ц-н хурдтайгаар мушгиралдсан хоолойгоор дамжин Акул загасны аквариумны дундуур урсан гарч, нарны дулаан илч, усны хүчит давалгаа, зүйрлэшгүй баяр хөөрийг мэдрэх болно. Хамгийн өндөр усан гулсуур нь 2510метр, нийт усан паркын газрын хэмжээ 200000 квм, хамгийн олондоо нэгэн зэрэг 13500 хүн хүлээн авдаг.)
  • Оройн хоол
  • Буудалдаа байрлан амарна
 

Хоол

  • Өглөөний цай
  • Оройн хоол

Буудал

  • Өглөөний цай
  • Чөлөөт өдөр  Далайн эргээр чөлөөтэй амрах боломжтой
  • Хөтөчийн санал болгосон үзвэр үйлчилгээнд хамрагдах боломжтой
  • Зочид буудалдаа амарна
 

 

Хоол

  • Өглөөний цай

Буудал

  • Өглөөний цай
  • Саняа - Хайкоу чиглэлд автобусаар явах ба Хайкоу хотын нисэх буудлаас 13:20 цагт нисэж Хөх хотын нисэх буудалд ... цагт бууна.
  • Оройн хоол
  • Зочид буудалаа амарна
 

 

Хоол

  • Өглөөний цай
  • Оройн хоол

Буудал

 

  • Өглөөний цай
  • Хөх хот - Эрээн чиглэлд автобусаар явж Эрээнд хүрч хил гарах автобусанд сууж хил гаалиар нэвтэрнэ.
  • 18:00 цагийн галт тэргэндээ сууж УБ хотыг зорино
 

 

Хоол

  • Өглөөний цайтай

 

  • УБ-т бууснаар аялал өндөрлөнө.

 

 

Аяллын хуваарь

АЯЛЛЫН ХУГАЦАА АЯЛАЛ ЭХЛЭХ ӨДӨР ҮНЭ АЯЛАЛ ЗАХИАЛГА
8 шөнө / 9 өдөр 10-р сарын 10-нд 2,750,000₮ Аялал захиалах
8 шөнө / 9 өдөр 10-р сарын 13-нд 2,750,000₮ Аялал захиалах
8 шөнө / 9 өдөр 10-р сарын 17-нд 2,750,000₮ Аялал захиалах
8 шөнө / 9 өдөр 10-р сарын 18-нд 2,750,000₮ Аялал захиалах
8 шөнө / 9 өдөр 10-р сарын 23-нд 2,750,000₮ Аялал захиалах
8 шөнө / 9 өдөр 10-р сарын 24-нд 2,750,000₮ Аялал захиалах
8 шөнө / 9 өдөр 10-р сарын 28-нд 2,750,000₮ Аялал захиалах
8 шөнө / 9 өдөр 11-р сарын 2-нд 2,750,000₮ Аялал захиалах
8 шөнө / 9 өдөр 11-р сарын 7-нд 2,750,000₮ Аялал захиалах
8 шөнө / 9 өдөр 11-р сарын 12-нд 2,750,000₮ Аялал захиалах
8 шөнө / 9 өдөр 11-р сарын 17-нд 2,750,000₮ Аялал захиалах
8 шөнө / 9 өдөр 11-р сарын 22-нд 2,750,000₮ Аялал захиалах
8 шөнө / 9 өдөр 11-р сарын 27-нд 2,750,000₮ Аялал захиалах
8 шөнө / 9 өдөр 12-р сарын 2-нд 2,750,000₮ Аялал захиалах
8 шөнө / 9 өдөр 12-р сарын 7-нд 2,750,000₮ Аялал захиалах
8 шөнө / 9 өдөр 12-р сарын 12-нд 2,750,000₮ Аялал захиалах
8 шөнө / 9 өдөр 12-р сарын 17-нд 2,750,000₮ Аялал захиалах
8 шөнө / 9 өдөр 12-р сарын 22-нд 2,750,000₮ Аялал захиалах

 

 

Нэмэлт мэдээлэл

Хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс:
  • WECHAT болон Arrive.mn апп татаж, бүртгүүлсэн байх. /Эрүүл мэндийн гаалийн мэдүүлэг бөглөнө/
  • 20000 юаньтай тэнцэх хэмжээний бэлэн мөнгөтэй явбал заавал гаалийн деклараци бичиж гарах
  • Бусдын ачаа тээшийг хилээр авч гарахын хориглоно.
  • Хамт олноороо явж байгаа тохиолдолд дундын хүнс болох хиам, лаазалсан хүнс зэрэг махан бүтээгдэхүүнийг нэг дор их хэмжээгээр хийж авч гарахгүй байх
Аялалд авч явах зүйлс
  • Гадаад пасспорт (доод тал нь 6 сараас дээш хугацаатай)
  • Иргэний үнэмлэх (зарим тохиолдолд хил дээр тодруулах шаардлага гардаг)
  • Төрсний гэрчилгээ, итгэмжлэл (хүүхэдтэй яваа бол)
  • Ойр зуурын хэрэглэдэг эм
  • Цоожтой цүнх чемодан
  • Халуунаа барьдаг жижиг аяга
  • Тухайн цаг агаар улиралд тохирсон хувцас, аяллын хөлд эвтэйхэн гутал
  • Хувийн хэрэгцээний бэлэн мөнгө (юань)
  • Хавтгай 2 сэрээтэй розетканд зориулсан залгуур

  1. Аялалын хөтөлбөр, маршруттай сайтар танилцаж, хүлээн зөвшөөрсний дараа аяллын маршрутыг сонгож  журам, гэрээнд гарын үсэг зурж урьдчилгаа төлбөр хийснээр аялалын захиалга хийгдсэнд тооцно.
  2. Ямар нэгэн шалтгаанаар 10 хоногоос өмнө аялал цуцлах тохиолдолд нийт төлбөрийн 35 хувийг суутгаж үлдсэн төлбөрийг буцаан олгоно. Хэрэв аялал эхлэхээс 3 хоногийн өмнө аялал цуцлавал хоолны төлбөрөөс бусад төлбөрийг суутгаж олгоно.
  1. “Монгол Аялал” ХХК – ийн боловсруулж, баталсан аялалын хөтөлбөрийн дагуу аялалд оролцох, тогтоосон цагийг чандлан баримтлана.
  2. Аялалын үеэр архи дарс хэтрүүлэн хэрэглэх, нийтийн хэв журмыг санаатайгаар зөрчих, аялагчдын тав тухыг алдагдуулах, аяллын хөтөлбөрийг өөрчлөхгүй байх (хэрэв дээрх зөрчлийг гаргавал хуулийн байгууллагад хүлээлгэн өгнө. Үүнээс үүдэлтэй гарсан зардлыг аялагч өөрөө хариуцна)
  3. Аялагч даатгалд заавал даатгуулсан байна.
  4. Тухайн орны ард түмний ёс заншлыг дээдлэн хүндэтгэж, тухайн орны дүрэм, журамд захирагдана
  5. Зайлшгүй шаардлагатай өөрийн бичиг баримтаа шалгаж үзэх. (гадаад паспорт, гадаад паспортын хугацаа, онгоцны тийз, галт тэрэгний билет, даатгалын дэвтэр, хүүхдийн паспорт, түрийвч гэх мэт) паспортын сунгалтын дардас давхар дарагдсан, сунгалтыг балалж янзалсан эсэх мөн хилийн хориг зэрэг эргэлзээтэй зүйл байвал иргэний бүртгэл, холбогдох газраас яаралтай тодруулсан байх, үүнээс үүдэн гарах хариуцлагыг аялагч өөрөө хариуцах.
  6. Зочид буудлууд өдрийн 10 цаг хүртэл тооцоогоо хийдэг. Хэрэв жуулчин Телефон, мини бар, ресторан, буудлын тээш хадгалах зэргээр үйлчлүүлсэн бол нэмэгдэл тоооцоо хийнэ.
  7. Үнэт эдлэл, их хэмжээний мөнгөө буудлын өрөө сейф болон ресепшний сейфенд хадгалуулж болно.
  8. Хөтөлбөрөөс бусад төлбөртэй үзвэрийг анх гэрээ хийхдээ сайтар тохирсон байх. Нэмэлт төлбөртэй аялалын  төлбөрийг цаг тухайд нь хөтчид аялал эхлэхээс өмнө төлсөн байх.
  9. Оройн 22:00-06:00 хүртэл аялагч хөтөлбөрөөс гадуур өөрөө дур мэдэн явсан тохиолдолд гарах ямар нэгэн асуудлыг манай компани хариуцахгүй, (тухайн орны цагаар)
  10. Зочид буудалд ороход аялагчид хөтөч зохион байгуулагчийн хуваарилсан өрөөнд орох. Албан байгууллагаараа аялж байгаа тохиолдолд зочид буудлын өрөөнд орох аялагчдыг тухайн албан байгууллага өөрсдөө тодорхой хуваарилсан байх
  11. Дэлгүүр захаар орсон тохиолдолд хөтчийн тогтоосон хугацаанаас хэтрэхгүй, цагтаа гарах. Хэрвээ тогтсон цагтаа дэлгүүр захаас гарч ирээгүй тохиолдолд аяллын баг хүлээхгүй шууд дараагийн аялалдаа орох тул араас ирэх зардлаа аялагчид өөрсдөө хариуцна. Мөн зарагдсан барааг буцаадаггүй тул та сонголтоо зөв хийх хэрэгтэй.
  12. Байгалийн давтагдашгүй  хүчин зүйлээс шалтгаалж аялалын хоног нэмэгдсэн тохиолдолд аялуулагч тал хариуцахгүй бөгөөд нэмэгдсэн өдрийн зардлыг аялагч өөрөө төлнө.
  13. Аялалд явж байхдаа тухайн орон нутагт  манай төлөөлөгчөөс өөр хүнтэй харьцах тохиолдолд түүнээс үүдэн гарах асуудлыг манай компани хариуцахгүй
  14. Аялалын явцад цүнх сав болон бусад зүйлд өөр хүний ачааг дайх, гуйсан зүйлийг нь хил гаалиар авч гарах, ямар нэгэн эм, дугтуйтай зүйл авч гарахыг хатуу хориглоно. (энэ асуудлаас үүдэлтэй зүйл гарвал аялагч өөрөө хариуцна)
  15. Та 5000 ам доллар, 20000 юаниас дээш мөнгө биедээ авч явж байгаа тохиолдолд Монгол улсын хил дээр тус бэлэн мөнгөө үнэн зөвөөр бичиж гаалийн мэдүүлэг бөглөж тамга даруулсан байх шаардлагатай бөгөөд БНХАУ-ын хил дээр 2 хэсэг шар хуудас бөглөж тамга даруулах ёстой.  Хэрэв тамга даруулаагүй  болон деклараци бөглөөгүй гарснаас үүдэн гарах асуудлыг компани хариуцахгүй болно. (мөнгө алдах, хураалгах)
  16. Тухайн орны хилийн бүртгэл дээр зөвхөн паспортаа шалгуулж тамга даруулах ба бусад бичиг баримт /деклораци/-аа гаалийн ажилтанд шалгуулна.
  17. Согтууруулах төрлийн ундааг огт хэрэглэхгүй байх.
  18. Үүнээс үүдэлтэй асуудал гарвал аялагч өөрсдөө бүрэн хариуцна.
  19. Ачаа тээшээ нүдэнд харагдах газар байршуулж анхаарал тавьж явах
  20. Бичиг баримтаа найдвартай газар хадгалах

  • Байрласан зочид буудлынхаа дотоод журмыг хүндэтгэн дагаж мөрдөхийн зэрэгцээ буудалд байрлаж буй хүмүүст чирэгдэл хүндрэл учруулахгүй байх, гадаад оронд өөрийн орны нэр хүндийг өндөрт өргөж явахыг эрхэмлэнэ.
  • Байрлах буудлынхаа өрөөнд ормогц эд хогшил, төхөөрөмж нь бүрэн бүтэн хэвийн ажиллаж байгаа эсэхийн шалгаж ямар нэгэн гэмтэл зөрчил илэрвэл хөтөч ба буудлын хүлээн авахад яаралтай мэдэгдэнэ. Буудлын техник хэрэгсэл, угаалгын өрөөний тоног төхөөрөмжийг ашиглах заавар санамж төлбөрийн нөхцөлтэй танилцах, буудлын ажилтнаас зөвлөгөө авах
  • Буудлын мини бар, ТВ-ийн төлбөрт суваг, телефон утас ашиглах, хувцас угаах, индүүдэх, зэрэг үйлчилгээг авсан бол өрөөгөө хүлээлгэж өгөхдөө тухайн үйлилгээний төлбөрийг буудлаас тогтоосон тарифын дагуу төлнө
  • Зочид буудлын гар ванны алчуур, цагаан хэрэглэлийг арилахааргүй  толбо болгосон тохиолдолд зохих журмын дагуу торгууль төлнө.
  • Хаалга тогшсон хүнийг хэн гэдгийг нь асууж мэдэж байж хаалгаа онгойлгож өгч байх
  • Зочид буудлын аваарын гарцын бүдүүвчтэй анхааралтай танилцан гал түймэр, газар хөдлөлтийн үед заасан маршрутаар гарна.
  • Чухал бичиг баримт, үнэт эд зүйлсээ буудлын өрөөнд орхихыг хориглоно. Заавал сейфэнд хадгалуулна.
  • Өрөөний шил шаазан эдлэлтэй болгоомжтой харьцах
  • Өрөөний эд хогшлыг өөр өрөө рүү зөөхгүй байх
  • Буудлын ресепшнд мэдэгдэхгүйгээр өрөө сольж болохгүй.
  • Өрөөндөө гадны хүн оруулах, түлхүүрээ бусдад шилжүүлэх, өрөөний хаалгыг онгорхой орхихгүй
  • Буудал согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусадтай маргах, чанга орилох, дуулах, ТВ хөгжим өндөр дуугаар тавьж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх
  • Агааржуулагч асаасан тохиолдолд өрөөний цонх хаалгыг заавал хаана.
  • Өрөөнөөс гарахдаа крантны усаа хааж, цахилгаан хэрэгслийг салгана.
  • Гал түймэр, газар хөдлөлт зэрэг нөхцөлд цахилгаан шатыг ашиглаж болохгүй.
  • Буудлын эд хогшлыг эвдэх, алга болгох, цагаан хэрэглэлийг бохирдуулах зэрэг буудалд ямар нэг байдлаар гарз хохирол учруулсан тохиолдолд тухайн орны хууль дурмийн дагуу, тухайн буудлын тогтоосон тарифын дагуу хохирлыг төлж барагдуулна.

Захиалга өгөх