Чингис хааны онгон тайлга тахих ёслол үзэх аялал
Аяллын чиглэл: |
УБ - Замын-Үүд - Эрээн - Хөх хот - Ордос - Линхү - Хөх хот - Эрээн - Замын-Үүд - УБ |
Аяллын хугацаа: | 7 шөнө / 8 өдөр |
Аяллын төлбөр: |
Нэг хүний төлбөр - 1.150.000₮ (Автобус, галт тэрэгний тасалбар, тосож үдэх унаа, хөтөлбөрт орсон аяллын унаа,хөтөлбөрт багтсан хоол, хөтөч, үзвэрүүд орсон) |
Үнэнд ороогүй зүйлс: |
Хөтөлбөрт багтаагүй хоол, нэмэлт үзвэр үйлчилгээний хураамж |
Аяллын унаа: |
Галт тэрэг, Автобус |
- УБТЗ-ын хүлээлгийн танхимд 15:30 цагт ирсэн байна. Бүртгэлээ хийлгэсний дараагаар 16:10 цагт галт тэргэнд сууж, 16:40 цагт Замын-Үүд чиглэлд хөдөлнө.
(Аялагч бүр заавал WECHAT aпп татаж, бүртгүүлсэн байх. Хилээр нэвтрэх үед Wechat aпп-р дамжуулан “Эрүүл мэндийн гаалийн мэдүүлэг” бөглөнө)
- Замын-Үүдэд буугаад Эрээн чиглэлийн автобусанд сууж, цааш хил гаалиар нэвтэрнэ. /Хил гаалийн ачааллаас хамааран хил нэвтрэх хугацаа удаан үргэлжлэх магадлалтай/
- Өдрийн хоол /Аялагчид өөрсдөө/
- Эрээн – Хөх хот чиглэлд автобусаар 5 цаг орчим явж очно
- Чөлөөт цаг
- Оройн хоол
- Хөх хотын буудалдаа амарна
- Өглөө 04:30 цагт буудлын өрөөгөө хүлээлгэж өгч Ордос хотруу явна.
- Ордос хотын “Чингисийн хааны онгон тахилга тайлах ёслол” үзэж сонирхоно.
- “Камбаши” шинэ хоттой танилцана
- Ордос хот дахь Ванжахуй зочид буудалд байрлана. Буудал дотроо “Усан парк” тай.
- Оройн хоол
- Буудалдаа амарна
- Өглөөний цай буудалдаа
- Ордос хотоос Линхүгүжай жуулчны газар руу явна.
- Амьтны хүрээлэн
- Шилэн гүүр
- Усан парк-д өдөржин хөгжилдөнө.
- Оройн хоол
- Линхү дэхь буудалдаа амарна.
- Буудалдаа өглөөний цай
- Линхү – Хөх хот чиглэлд 2 цаг орчим явна.
- Шоппинг – Худалдан авалт хийх чөлөөт цаг
- Оройн хоол
- Буудалдаа амарна
- Өглөөний цай буудалдаа
- Хөх хот – Эрээн чиглэлд 5 цаг орчим автобусаар явна.
- Оройн хоол
- Чөлөөт цаг
- Өглөөний цай
- Буудалаа хүлээлгэн өгнө
- Хилээр гарах автобусандаа сууна.
- Хилээр гараад Замын-Үүд - УБ чиглэлийн галт тэргэндээ сууна
- УБ-т ирснээр бидний аялал өндөрлөнө.
Аяллын хуваарь
Аялалын хугацаа | Аялал эхлэх өдөр | Үнэ |
7 шөнө / 8 өдөр | 10 сарын 12-нд | 1,150,000₮ |
7 шөнө / 8 өдөр | 11 сарын 1-нд | 1,150,000₮ |
Нэмэлт мэдээлэл
Хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс:
- WECHAT болон Arrive.mn апп татаж, бүртгүүлсэн байх. /Эрүүл мэндийн гаалийн мэдүүлэг бөглөнө/
- 20000 юаньтай тэнцэх хэмжээний бэлэн мөнгөтэй явбал заавал гаалийн деклараци бичиж гарах
- Бусдын ачаа тээшийг хилээр авч гарахын хориглоно.
- Хамт олноороо явж байгаа тохиолдолд дундын хүнс болох хиам, лаазалсан хүнс зэрэг махан бүтээгдэхүүнийг нэг дор их хэмжээгээр хийж авч гарахгүй байх
Аялалд авч явах зүйлс
- Гадаад пасспорт (доод тал нь 6 сараас дээш хугацаатай)
- Иргэний үнэмлэх (зарим тохиолдолд хил дээр тодруулах шаардлага гардаг)
- Төрсний гэрчилгээ, итгэмжлэл (хүүхэдтэй яваа бол)
- Ойр зуурын хэрэглэдэг эм
- Цоожтой цүнх чемодан
- Халуунаа барьдаг жижиг аяга
- Тухайн цаг агаар улиралд тохирсон хувцас, аяллын хөлд эвтэйхэн гутал
- Хувийн хэрэгцээний бэлэн мөнгө (юань)
- Хавтгай 2 сэрээтэй розетканд зориулсан залгуур
- Аяллын хөтөлбөр, маршрут, сайтар танилцаж, хүлээн зөвшөөрсний дараа аяллын маршрутыг сонгож журам, гэрээнд гарын үсэг зурж урьдчилгаа төлбөр хийснээр аяллын захиалга хийгдсэнд тооцно.
- Эрхэм аялагч та аялал эхлэхээс өмнө өөрийн хувийн бэлтгэлээ сайн хангаж гадаад паспорт, цахим үнэмлэхээ авч явна уу!
- Аяллын өмнө Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс бичиг баримтаа шүүлгэж бичиг баримтын зөрчлийг арилгах. Паспортны сунгалтын тоон дардас болон тамганы бал ууссан бол дахин тамга даруулан зөрчлийг арилгах. Регистрийн дугаар, үсэг солигдсон бол гадаад паспортны тоо, үсэгтэй таарч байх. Овог нэр бүтнээр болон хагасаар солиулсан тохиолдолд заавал лавлагаа авч явах гэх мэт. Түүнтэй холбоотой асуудал гарвал аялагч өөрөө хариуцна
- Галт тэрэгний буудал дээр цагийн өмнө ирсэн байна. (УБ - Замын-Үүд 709 км –т 13 цаг явна)
- Аялал эхлэхээс 10 хоногийн өмнө төлбөрийг бүрэн барагдуулсан байх шаардлагатай. Төлбөрийг дансаар хийх тохиолдолд доорх банкны данснаас дурын банкыг сонгон төлбөрөө шилжүүлнэ үү.
- 5027647688(ХААН БАНК) – АЯЛАЛЫН ГҮҮР ХХК
- Хилийн хориг байгаа эсэхийг сайтар шалгасан байх
- Аялагчийн зүгээс ямар нэгэн шалтгаанаар аялал цуцласан тохиолдолд 3 хувийн суутгал бодогдоно. 7 хоногоос өмнө аялал цуцлах тохиолдолд нийт төлбөрийн 35 хувийг суутгаж үлдсэн төлбөрийг буцаан олгоно. Хэрэв аялал эхлэхээс 5 хоногийн өмнө аялал цуцлавал хоолны төлбөрөөс бусад төлбөрийг суутгаж олгоно.
- Ямар нэгэн хууч өвчтэй бол заавал аялал бүртгүүлэхдээ заавал мэдэгдсэн байх.
- Насанд хүрээгүй хүүхэд (18 наснаас доош), хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настангууд заавал асран хамгаалагчтай аялалд явах ба асран хамгаалагч нь асрамжинд байгаа тухайн хүний аюулгүй байдал болон бусад зүйлийг бүрэн хариуцаж авч явах.
- Аялагч гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байх. Манай гэрээт даатгалын компаниар даатгуулах боломжтой бөгөөд төлбөрийг аялагчид өөрсдөө төлнө. Даатгалын төлбөр 8000 төг байна.
- Хүүхэдтэйгээ явж байгаа тохиолдолд: хүүхдийн паспорт, төрсний гэрчилгээний эх хувийг авч явна. Хэрэв эцэг эхээс өөр хүнтэй явж байгаа хүүхэд: ИТГЭМЖЛЭЛ, төрсний гэрчилгээ, гадаад паспортны хамт авч явна. /Итгэмжлэл авах тухай лавлаж асууна уу/ 18 нас хүрээгүй аялагч заавал төрсний гэрчилгээ, гадаад паспортоо хамт авч явна.
- Хэрэв гоо сайхны мэс засал хийлгэсэн болон биедээ төмөр метал суулгасан тохиолдолд эмчийн бичгээ авч явна уу. (Англи эсвэл Хятад хэл дээр орчуулна)
- Аяллын туршид хөтөч, жолоочийн тавьсан шаардлагыг зөвөөр хүлээн авч, машины хөдөлгөөнөөс болгоомжилж зам хөндлөн гарахгүй байх, өөрийн буруутай үйлдлээс гарсан эрсдлийг компани болон хөтөч, жолооч хариуцахгүй болно
- Чөлөөт өдөр болон хөтөлбөртэй өдрийн оройн 22:00-06:00 хүртэл ямар нэгэн асуудлыг манай компани хариуцахгүй, (Тухайн орны цагаар)
- Байгалийн давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж аяллын хоног нэмэгдсэн тохиолдолд аялуулагч тал хариуцахгүй бөгөөд нэмэгдсэн өдрийн зардлыг аялагч өөрөө төлнө.
- Аялалд явж байхдаа тухайн орон нутагт манай төлөөлөгчөөс өөр хүнтэй харьцах тохиолдолд түүнээс үүдэн гарах асуудлыг манай компани хариуцахгүй
- Байрласан зочид буудлынхаа дотоод журмыг хүндэтгэн дагаж мөрдөхийн зэрэгцээ буудалд байрлаж буй хүмүүст чирэгдэл хүндрэл учруулахгүй байх, гадаад оронд өөрийн орны нэр хүндийг өндөрт өргөж явахыг эрхэмлэнэ.
- Байрлах буудлынхаа өрөөнд ормогц эд хогшил, төхөөрөмж нь бүрэн бүтэн хэвийн ажиллаж байгаа эсэхийн шалгаж ямар нэгэн гэмтэл зөрчил илэрвэл хөтөч ба буудлын хүлээн авахад яаралтай мэдэгдэнэ. Буудлын техник хэрэгсэл, угаалгын өрөөний тоног төхөөрөмжийг ашиглах заавар санамж төлбөрийн нөхцөлтэй танилцах, буудлын ажилтнаас зөвлөгөө авах
- Буудлын мини бар, ТВ-ийн төлбөрт суваг, телефон утас ашиглах, хувцас угаах, индүүдэх, зэрэг үйлчилгээг авсан бол өрөөгөө хүлээлгэж өгөхдөө тухайн үйлилгээний төлбөрийг буудлаас тогтоосон тарифын дагуу төлнө
- Зочид буудлын гар ванны алчуур, цагаан хэрэглэлийг арилахааргүй толбо болгосон тохиолдолд зохих журмын дагуу торгууль төлнө.
- Хаалга тогшсон хүнийг хэн гэдгийг нь асууж мэдэж байж хаалгаа онгойлгож өгч байх
- Зочид буудлын аваарын гарцын бүдүүвчтэй анхааралтай танилцан гал түймэр, газар хөдлөлтийн үед заасан маршрутаар гарна.
- Чухал бичиг баримт, үнэт эд зүйлсээ буудлын өрөөнд орхихыг хориглоно. Заавал сейфэнд хадгалуулна.
- Өрөөний шил шаазан эдлэлтэй болгоомжтой харьцах
- Өрөөний эд хогшлыг өөр өрөө рүү зөөхгүй байх
- Буудлын ресепшнд мэдэгдэхгүйгээр өрөө сольж болохгүй.
- Өрөөндөө гадны хүн оруулах, түлхүүрээ бусдад шилжүүлэх, өрөөний хаалгыг онгорхой орхихгүй
- Буудал согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусадтай маргах, чанга орилох, дуулах, ТВ хөгжим өндөр дуугаар тавьж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх
- Агааржуулагч асаасан тохиолдолд өрөөний цонх хаалгыг заавал хаана.
- Өрөөнөөс гарахдаа крантны усаа хааж, цахилгаан хэрэгслийг салгана.
- Гал түймэр, газар хөдлөлт зэрэг нөхцөлд цахилгаан шатыг ашиглаж болохгүй.
- Буудлын эд хогшлыг эвдэх, алга болгох, цагаан хэрэглэлийг бохирдуулах зэрэг буудалд ямар нэг байдлаар гарз хохирол учруулсан тохиолдолд тухайн орны хууль дурмийн дагуу, тухайн буудлын тогтоосон тарифын дагуу хохирлыг төлж барагдуулна.