Лхас аялал
Аяллын чиглэл: |
УБ - Ордос - Шинин - Гүмбэн - Лхас - Шинин - Ордос - УБ |
Аяллын хугацаа: | 11 шөнө 12 өдөр |
Аяллын үнэ: |
Том хүн: 7.500.000₮ (хөтөлбөрт орсон хоол, үзвэрүүд, хөтөч, зочид буудал, онгоцны тийзны үнэ орсон) |
weChat апп татаж бүртгүүлсэн байх |
- 5-р сарын 15-ны өдөр Шинин хотод 16 цагт галт тэрэгнээс бууж, буудалдаа байрлана.
- Өдрийн хоол
- Энэ өдөр чөлөөт өдөр тул аялагч та хоттой танилцах эсвэл буудалдаа амрах боломжтой. Шинин хот нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваариар Хятад улсын Хөхнуур мужийн зүүн хойно байрладаг бөгөөд Хятадын хамгийн том хотуудын нэг юм.
- Оройн хоол
- Буудалдаа амарна.
- Өглөөний цай
- Шинин – Гүмбэн чиглэлд 1 цаг орчим автобусаар явж очно. (30 км)
- Гүмбэнд очиж, мөргөлөө үйлдэнэ.
- Найман цагаан суварга
- Алтан дээвэрт мөнгөн суваргатай Сэрсэн чинба хийд
- Цогчин дугана, Гомбын орон
- Манзуширийн хийдээр мөргөл үйлдэж, буян хураахаас гадна Гүмбэн хийдийн алдарт 3 их урлагтай танилцаж, шар тосоор бүтээгдсэн Бурхадын их дүрүүдийг сонирхоно.
- Өдрийн хоол
- Гүмбэн – Шинин чиглэлд буцаж ирээд, Шинин – Лхас чиглэлд галт тэргээр 20 цаг орчим явна. 22:00 – 19:00
- Энэ өдөр галт тэргэнд хононо.
- 5-р сарын 17-нд Лхас хотод ойролцоогоор 19 цагт бууна.
- Лхас хотод ирж галт тэрэгнээсээ буугаад буудалдаа байрлаж амарна.
- Энэ өдөр аялагч та усанд орж болохгүй, хэт их, огцом хөдөлгөөн хийхгүй байх хэрэгтэй.
|
- Өглөөний цай
- Потала ордон. Төвдийн архитектурын шилдэг бүтээл юм. 999 өрөө, 1 агуй бүхий том цогцолбор нь Төвдийн улс төрийн төв, шашны сургууль, Далай ламын суудал байдаг.
- Жохан сүм. Лхас хотын зүрх хэмээгддэг бөгөөд Бархорын гудамж Жоханг тойрон хүрээлж, Төвдийн ариун сүмийн гудамжаар алхах боломжтой.
-
Буудалдаа амарна.
- Өглөөний цай
- Гьянте тосгон нь байгалийн сайхан үзэмж, уулс гол мөрнүүдээр хүрээлэгдсэн төдийгүй Төвдийн уламжлалт, соёлын хэв маягийг хадгалсан байдаг.
- Ямдрок юмтсо
- Карора мөсөн гол. Харола мөсөн гол нь Лхасаас Шигацэ хүртэлх хурдны зам дагуу эсвэл Эверестийн уулын бааз гарахдаа зогсдог цэг юм. Мөсөн гол нь Төвдийн дөрвөн ариун уулын нэг болох Нойжин Кансанг (7191м) уулаас эх авдаг. Энэхүү цэг нь хурдны замын хажууд байрладаг бөгөөд зочдод гайхамшигтай мөсөн гол болон ойролцоох ариун дагшин цаст уулыг ойроос харах боломжийг олгодог. Үзэх цэг дээр голдуу гэрэл зургийн зориулалтаар барьсан суварга, залбирлын туг, модон зам байдаг. Мөсөн гол нь 5000 метрээс дээш өндөрт байгаа тул эргэн тойрон алхах эсвэл авирахдаа аюулгүй байдлаа хангахаа мартуузай
- Шигаце. 8-р зуунд Төвдийн хаан Чисонг Дезан Төвдийн эзэнт гүрэн Энэтхэгийн лам Падмасамбхаваг Төвдөд урьж, номлолын үйл ажиллагаа явуулдаг Риказэгийн газрыг дайран өнгөрч, Самье Мигур Лхундруб Цула Ханг барьж, Лхас хотыг цаст өндөрлөгийн төв (Шигаце) хэмээж байжээ. 11-р зуунд Сажа гүрний Нианмай хотжилт нь эхэлжээ
- Оройн хоол
- Буудалдаа амарна
- Өглөөний цай
- Ташилхүмбэ сүм. Төвдийн хамгийн алдартай, чухал хийдүүдийн нэг бөгөөд Төвдийн Буддизмын соёл, түүхийн нэг хэсэг юм. Энэхүү сүм нь 1447 онд байгуулагдсан бөгөөд Төвдийн сүм хийдийн зан үйл, заншлыг хадгалах, шашны, соёлын нөлөөг бусад улс оронд таниулах гол үүрэгтэй байв.
- Оройн хоол
- Буудалдаа амарна.
- Лхас – Шинин чиглэлд галт тэргээр 20 цаг орчим явна. 11:50 – 06:16
- Оройн хоол
- Энэ өдөр галт тэргэнд хононо.
- Өглөөний цай
- Шинин – Ордос чиглэлд галт тэргээр 20 цаг орчим явна.12:55 – 11:06
- Энэ өдөр галт тэргэндээ хононо.
- Ордос хотод 11:06 цагт бууж, буудалдаа байрлана.
- Өдрийн хоол
- Чөлөөт цаг
- Ордос дахь буудалдаа амарна.
Ордос - УБ чиглэлд 12:10-д нисэж, 13:30-д бууснаар бидний аялал өндөрлөнө.
Аяллын хуваарь
АЯЛАЛЫН ХУГАЦАА | АЯЛАЛ ЭХЛЭХ ӨДӨР | ҮНЭ | АЯЛАЛ ЗАХИАЛГА |
11 шөнө / 12 өдөр | Зарлагдаагүй | 7.500.000₮ | Аялал захиалах |
Заавал анхаарах
Анхаарах зүйлс:
Ордос – Шинин, Шинин – Лхас чиглэлийн галт тэргүүд өндөрлөг газар руу явдаг тул хүчилтөрөгчийн галт тэрэг хэмээн нэрлэгддэг. Өндөрлөг газар гарах тусам хүчилтөрөгчийн дутагдалд орох магадлалтай тул галт тэрэгнээс хүчил төрөгчөөр хангана.
Лхасд очоод:
- Усанд орж болохгүй!
- Хэт их, огцом хөдөлгөөн хийж болохгүй
- Өндөрлөг газар байх хугацаанд хүчилтөрөгч дутагдах магадлалтай тул аялагч бүр 200 юан-р хүчилтөрөгчийн аппарат авч, эрсдлээ тооцох хэрэгтэй. Байнга зүүх, хааяа зүүх гэх зэрэг нь аялагч танаас өөрөөс шалтгаалах ба хүчилтөрөгч дутагдах үед таны хүчилтөрөгчийн аппарат бэлэн байх ёстой. Тухайн хүний хэрэглээнээс шалтгаалж хүчилтөрөгчийн аппаратыг хэдэн удаа худалдан авахыг тодорхой хэлэх боломжгүй. Хүний заавал 1 хүчилтөрөгчийн аппарат авсан байна.
Гүмбэн, Лхас зэрэг газрууд зам муутайг анхаарна уу᠋!
Наймаа хийхдээ сонголтоо зөв хийх хэрэгтэй (өндөр үнэтэй, чанаргүй бараа байх магадлал өндөр)
Нарны малгай, нарны шил, нарны тос, сэвүүр гэх мэт зүйлсийг бэлдэх