- Улаанбаатар хотоос Хүйсийн найман нуурын чиглэлд хөдлөнө. (Аялал эхлэхээс 30 минутын өмнө суудалаа эзэлсэн байна. Аялагчид хуваарьт хоолноос бусад үед идэх замын хүнс, аяга халбага, болон хувийн хэрэглээний зүйлсээ бэлдэн явах хэрэгтэйг анхаарна уу)
- Элсэн тасархай: Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурван булаг сумдын нутгийг д амнан Батхаан уулын баруун талаас эхэлж Хөгнө хан уулын талаар сунаж тогтсон 80 км орчим урт элсэн манхан юм. Элсэн тасархайд хэсэг зуур амран Өвөрхангай аймгийн Хархорин хот руу хөдлөнө. Бааздаа байрлаад оройн хоолоо иднэ.
- Улаанбаатар хотд ирснээр бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.
- Хүйсийн найман нуур: Өвөрхангай аймгийн Уянга сумаас 45 км зайд орших, үзэсгэлэнт Хангайн нурууны дунд, галт уулын дэлбэрэлт, суултын дунд үүссэн цар хэлбэрийн хүнхэр газарт орших гайхамшигт сайхан найман нуур бий. Далайн төвшнөөс дээш 2700 - 3165 метр өргөгдсөн байдаг. Нуурууд хоорондоо 500 метрээс 3 км зайтай оршино.
- Хүйсийн найман нуурын ойролцоо жуулчны бааздаа байрлан амрана.
|
|
|