card

Манжуур шинэ жилийн хөтөлбөртэй аялал

Аяллын чиглэл:

УБ – Налайх – Багануур – Хэнтий – Дорнод-Алтан-Эмээлт - Манжуур хот

Аяллын хугацаа: 5 шөнө / 6 өдөр
Аяллын үнэ: Нэг хүний төлбөр - 550,000₮ (үнэд хөтөлбөрт орсон хоол, үзвэрүүд, хөтөч, зочид буудал, хоёр талын унааны зардал , шинэ жилийн үдшийн цэнгүүний төлбөр, аяллын даатгал,мэргэжилийн хөтөч, хоёр ээлжийн жолоочийн төлбөр багтсан.)
    • УБ хотоос тухайн нөхцөл байдлаасаа шалтгаалан 12-14 цагийн хооронд хөдлөх ба Манжуур хотын зүг хөдөлнө.
    • УБ хотоос 198км явж Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд оройн хоол иднэ. /Төлбөрийг аялагчид өөрсдөө/
    • УБ – Хэнтий чиглэлд 330 км
    • Хэнтий – Дорнод чиглэлд 323 км
     

Хил  гаалийн ачааллаас хамааран хөдлөх цаг харилцан адилгүй байх ба өмнөх өдөр цагийг мэдэгдэнэ. Аялал эхлэхээс 1 цагийн өмнө ирж суудлаа эзэлсэн байна

 

Хоол

Аялагчид өөрсдөө

  • Өглөө 8 цагт хилийн боомт нээгдэх ба 2 улсын хил гаалиар нэвтэрч, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Манжуур хотын зүг хөдөлнө. /Хил гаалийн ачааллаас шалтгаалан удах магадлалтай тул аялагч та хүлээцтэй хандана уу/

    •     Хавирга боомт  - Манжуур хот чиглэлд 220км
    •     Манжуур хотод очиж буудалдаа байрлана.
    •     Оройн хоол (Сонголтын хоол, бүх уух идэх зүйлс үнэгүй)
    •     Манжуур хот нь шөнийн гэрэлтүүлэг ихтэйгээрээ онцлог бөгөөд энэ оройдоо      Манжуур хотын хиймэл нуур үзэж, шөнийн хоттой танилцаж дурсгалын           зураг татуулна.
    • Буудалдаа амарна.
     
       

 

Хоол

  • Өглөөний цай
  • Оройн хоол

Буудал

  • Буудал
    • Өглөөний цай
    • Манжуур хотын аялалдаа гарна.
    • Манжуур толгой гарч хотыг бүхэлд нь тольдох боломжтой.
    • Далай нуурын арслан зааны цэцэрлэгт хүрээлэнг гаднаас нь үзэж сонирхож, дурсгалын зураг татуулна.
    • Өдрийн хоол (250м өндөрт байрлах эргэдэг ресторанд 3 улсын хилийг бүхэлд нь харангаа хооллох боломжтой) Төлбөрийг аялагчид өөрсдөө
    • Чөлөөт цаг
    • Оройн ...  цагт шинэ жилийн цэнгүүн эхэлж ... цаг өндөрлөнө
    • Буудалдаа амарна
    *Бүх уух зүйлс үнэгүй 

Хоол

  • Өглөөний цай
  • Оройн хоол

Буудал

  • Буудал
  • Өглөөний цай
  • Чөлөөт өдөр буюу шоппинг хийх боломжтой.
  • Оройн хоол
  • Буудалдаа амарна.

 

Хоол

  • Өглөөний цай
  • Оройн хоол

Буудал

  • Буудал
    • Буудлын өрөөгөө хүлээлгэн өгч тогтсон цагт цугларч Манжуур хотоос Ар хашаат боомтын зүг хөдөлнө. (Аялагчид зам зуурын хүнсээ бэлдсэн байх)
    • 2 улсын хил гаалиар нэвтрэх ба хилийн ачааллаас шалтгаалан удах магадлалтай тул аялагч та хүлээцтэй хандана уу
    • Дорнод аймагт ирж, Оройн хоол иднэ. (Төлбөрийг аялагчид өөрсдөө)
     
    Хил гаалийн ачаалал, байгалийн давагдашгүй хүчин зүйл болон бусад гэнэтийн хүчин зүйлээс шалтгаалж УБ хотод Даваа гаригийн шөнө эсвэл Мягмар гаригийн өглөө ирэх магадлалтай.

Хоол

  • Өглөөний цай
  •  

 

  • Улаанбаатар хотод ирсэнээр бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө

Аяллын хуваарь

АЯЛЛЫН ХУГАЦАА ҮНЭ АЯЛАЛ ЗАХИАЛГА

12-р сарын 29-нд

550,000₮

Аялал захиалах

 

Нэмэлт мэдээлэл

Зочид буудлууд:

  • Анталья хотод байрлах буудлын нэр:    AKKA ALINDA HOTEL 
  • Памуккале хотод байрлах буудлын нэр:  
  • Станбул хотод байрлах буудлын нэр:      

Аяллын үнийг тооцохдоо зочид буудалд 2 болон 3-аараа орохоор тооцсон болно. Хэрэв ганцаараа 1 өрөөнд орох бол нэмэлтээр $220 нэмж төлөхийг анхаарна уу.

Аялалын үнэд багтсан зүйлс:

  • 2 талын унааны зардал
  • Үдшийн цэнгүүний зардал
  • Хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээний хураамж
  • Хөтөлбөрт багтсан хоол
  • Хот доторх болон хот хоорондох унаа
  • Аяллын даатгал
  • Хөтөч, Жолоочийн хөлс

Аялалын үнэд багтаагүй зүйлс:

  • Нэмэлт үзвэр үйлчилгээний төлбөр
  • Хувийн хэрэглээний зардал
  • Хил дээр хураах 20 юань хураамж

Манжуур хотын мөнгөн тэмдэгтийн тухай

  • Манжуур хотод мөнгөн тэмдэгт нь Юан ба 1юан=480-490₮   
  • Аялал эхлэхээс өмнө Монгол төгрөгийг юанаар солиулж авч явах мөн олон улсын карт ашиглах боломжтой. (Тухайн улсад очин  Юан-г солиулж болно)
  • Хэрвээ олон улсын карт ашиглах бол таньд нэмэлт бэлэн мөнгө байх шаардлагатай. Зарим жижиг зах, худалдааны төвүүдээр худалдан авалт хийх бол бэлэн мөнгөөр тооцоо хийдэг. 

Аяллын автобус

 

 

 

  1. БИЧИГ БАРИМТ

Гадаад паспортны хугацаа 6 сараас дээш хугацаатай байх.

  1. Гадаад паспорт, бичиг баримтны бүрэн бүтэн байдлыг аялагч өөрөө хариуцах үүрэгтэй.

1.2.1 Аялал эхлэхээс өмнө “Иргэний бүртгэл мэдээллийн төв”-өөс бичиг баримтаа шүүлгэж бичиг баримтын зөрчлийг арилгах, зөрчилгүй байх. Түүнтэй холбоотой асуудал гарвал аялагч өөрөө хариуцна.

1.2.2 Гадаад паспортны тамга ууссан, норсон, урагдсан болон балаар эрээчсэн гэх мэт гадаад паспортны бүрэн бүтэн байдал алдагдсан бол хүчингүйд тооцдог тул та шинээр захиалах шаардлагатай.

1.2.3 Сунгалттай гадаад паспорт хүчингүй тул 10 жилийн хугацаатай шинээр захиалах шаардлагатай.

1.2.4 Гоо сайхны хагалгаанд орсон, давхраа оёулсан, биедээ төмөр суулгасан бол эмчийн бичиг заавал авч явах. /Бичгээ англи эсвэл хятад хил дээр орчуулсан байна/

1.2.5 Шинээр гадаад паспорт авсан эсвэл өмнө нь хилээр нэвтэрч байгаагүй бол иргэний үнэмлэхээ заавал авч явна уу.

1.2.6 Нас харгалзахгүй бүх хүн гадаад паспорттой байна.

1.2.7 Аялал эхлэх үед гадаад паспортоо мартсан, орхисон гээгдүүлсэн тохиолдол аяллын төлбөр буцаан олгох боломжгүй.

1.3 18 нас хүрээгүй аялагч нь заавал эцэг эх, асран хамгаалагчтайгаа цуг явах бөгөөд өөрийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийг заавал биетээр авч явна.

1.4 18 нас хүрээгүй аялагч эцэг, эхээсээ өөр асран хамгаалагчтай явж байгаа тохиолдолд итгэмжлэх хийлгэнэ. Итгэмжлэхээ англи эсвэл хятад хэл дээр орчуулж, орчуулгын газрын тамгыг даруулсан байна.

2. ХИЛЭЭР НЭВТРЭХ

2.1 Хил гаалиар нэвтрэхдээ өөр өөрсдийн ачаа тээшээ хажуудаа авч дэс дараатай, дуу шуугиангүй зогсож шалгуулж хилээр нэвтрэх. Хэрэв өөрийн буруугаас болж асуудал гарвал торгуултай ба цаашлаад хилээр нэвтрүүлэхгүйг анхаарна уу

2.2 Хил гаалиар нэвтрэх үед согтууруулах ундаа хэрэглэсэн байж болохгүйг анхаарна уу

2.3 Хилээр гарахад асуудалгүй байх үүднээс хуулийн хүрээнд бичиг баримтаа сайтар шалгах

3. АЯЛАГЧИЙН ҮҮРЭГ

3.1 Та сонгосон аяллын хөтөлбөр, маршруттай сайтар танилцсан байх ба ойлгомжгүй болон бусад нэмэлт мэдээллийг аяллын менежерээс лавлаарай.

3.2 Аялагч та өөрийн эрүүл мэнд болон бусад аялагчдын тав тухыг бодолцон архи, согтууруулах ундааг огт хэрэглэж болохгүйг анхаарна уу.

3.3 Аяллын явцад хэт их ядрах, бие тавгүйтэх зэрэг шинж тэмдэг илэрвэл хөтөчөд яаралтай мэдэгдэнэ үү.

3.4 Аяллын туршид хөтөч, жолоочийн тавьсан шаардлагыг зөвөөр хүлээн авч, машины хөдөлгөөнөөс болгоомжилж зам хөндлөн гарахгүй байх, өөрийн буруутай үйлдлээс гарсан эрсдлийг компани болон хөтөч, жолооч хариуцахгүй.

3.5 Аяллын хөтөлбөр, төлөвлөгдөөгүй маршрутаар группээс дур мэдэн гадуур явах, мансууруулах бодис, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас  амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учирсан, аяллын явцад өөрийн буруугаас гарсан эрүүл мэнд, эд хөрөнгөнд нь хохирол учирсан, аяллын явцад өөрийн буруугаас гарсан аливаа хохирол, зардлыг аялагч өөрөө хариуцна.

 3.6 Группын бүрэлдэхүүнд багтаж байгаа аялагч бусад аялагчдыг хүндэтгэн аялах ба сэтгэл санаа, тав тухтай байдлыг нь алдагдуулахгүй байх

 3.7 Аяллын явцад аялагчийн буруугаас болж гарсан аливаа хохирол тухайлбал: зочид буудал, рестораны эд зүйлийг хагалж эвдэх, зочид буудлын өрөөний түлхүүр, хаалганы картыг үрэгдүүлж гэмтээх, зочид буудлын цагаан хэрэглэлийг урах гэмтээх зэрэг зөрчлийг аялагч өөрөө хариуцна.

3.8 Аялагч өөрийн буруугаас тухайн аяллын унааны тасалбар үрэгдүүлэх, унаанаас хоцрох, ийнхүү хоцорсноос үүдэн гарах аливаа зардал, хохирлыг аялагч өөрөө хариуцна.

3.9 Аялагч өөрийн буруугаас онгоц, автобус, галт тэрэг зэрэг тухайн аяллын унаанаас хоцорсон тохиолдолд үүнээс үүдэн гарах зардал, хохирлыг компани хариуцахгүй, төлбөрийг буцаан олгохгүй.

Захиалга өгөх