card

Сайханы хөтөлийн аялал

 
Аялалын маршрут:

Сайхны хөтөл - Ээж мод - Алтанбулаг сум - Тужийн нарс - Буур хээрийн тал

Аялалын өдөр: 1 өдөр
Аялалын төлбөр:

1 хүний төлбөр: 5-12 нас110.000₮, 12-с дээш нас, том хүн 130.000₮ (аялалын үнэд: галт тэрэгний 2 талын тасалбар, аяллын унаа, мэргэжлийн хөтөч, жолооч тайлбарлагчийн төлбөр, аялалын даатгал тус тус багтсан)

Аяллын унаа:

Жижиг оврын автобус, том оврын автобус, Альфард, Хаис

(Тухайн аялал хүний тооноос хамаарч унаа өөрчлөгдөх магадлалтай)

Баасан гарагийн орой 08:00 цагт Улаанбаатар - Сүхбаатар чиглэлийн галт тэргэнд сууж, өглөөний 05:30  цагт Сүхбаатар суманд буун аялал эхэлнэ. 

  • Галт тэрэгнээс буух үед гадаа харанхуй байх тул  хоолны газар орж, аялагчид өөрсдөө хоолоо захиалж идэх боломжтой.

  • Үүний дараа “Сайханы хөтөл” рүү хөдөлнө.

  • Нар мандах үеэр “Сайханы хөтөл” дээрээс байгалийн сайхныг тольдоно.

Сайханы хөтөл дэхь үзвэрүүд:

Орхон Сэлэнгийн бэлчир. Монголын эдгээр том мөрнүүд нь тус газарт нийлж, цааш урссаар Байгаль далайд цутгадаг.

Чингис хаан, Хулан хатанд зориулсан дурсгалын хөшөө

Сайн эрсийн хээрийн гэр

Партизаны хөшөө

- Монгол гуталтай 170 см орчим өндөртэй орос хүүгийн хөшөө. (Энэ хөтөлд Орос хүүхэд төөрч эсэн мэнд олдсоныг ийнхүү бэлэгшээн барималаар дүрсэлсэн аж)

Сайханы хөтөлөөс хөдөлж, Ээж мод руу хөдлөнө.

Хоол

Аялагчид өөрсдөө

Өдгөө Сэлэнгэ аймагт буй ариун газруудын нэг нь “Ээж мод” билээ.

Монголчууд “Ээж мод”-ыг өнө эртнээс шүтдэг байсан ба хүсэл биелүүлдэг  гэж үздэг.

Ээж модоос хөдлөн  Алтанбулаг сум орно. 

Ардын хувьсгалын ялалтын өлгий нутаг Алтанбулаг суманд үзэх үзмэрийн жагсаалт.

  • Хувьсгалын музей (Хураамж 1 хүний 5000₮)
  • Манай улсын анхны бага сургууль
  • Анхны банкны болон Шүүхийн байшин
  • Дөрвөлжин сүм
  • Ардын журамт цэргийн анхны байшин 
  • Төгсгөө булаг: (Мааньт чулууны хөтөл) 

  Өдрийн хоол (аялагчид өөрсдөө)

Алтанбулаг сумын чөлөөт бүс рүү орох үед бичиг баримт эх хувиараа шаардлагатай.

Алтанбулаг сумаас хөдлөн Тужийн нарс орно. 

“Тужийн  нарс” байгалийн цогцолборт газар:

  • Тужийн нарсан дунд байрлах 10м өндөр цамхагаас  нарсан ойг бүхэлд нь харж, байгаль экологитой танилцах боломжтой.
  • Цэвэр агаарт байгалийн сайхныг тольдонгоо ширээ тойрон суух боломж

“Тужийн нарс”-д аялагчид хоорондоо илүү танилцах хамт цаг хугацааг өнгөрөөх зорилгоор мөн гэр бүл найз нөхөд, хамт олноороо ширээ засан тааваараа тухтай суух боломжтой. 

Тужийн нарсаас хөдлөн "Буур хээрийн тал" орно.

Сэлэнгэ аймгийн  9 гайхамшгийн нэг, аялагчдын очих дуртай, түүхийн дурсгалт газрын нэг бол Буур хээрийн тал юм.  

  • Монгол Оросыг холбосон засмал замтай Алтанбулаг сумыг судалсан доктор, профессор Х.Шагдар “Хамаг Монголын Тэмүжин хаан эл сумын нутаг дахь Буур хэмээх газарт 1179 онд Мэргидэд булаалгасан Бөртэ Үжингээ буцааж авахаар Тоорил хан, Жамуха нартай хүч хавсран Гурван мэргэдийг бут цохисон” хэмээн дурдсан байдаг.
  • 1206 онд Тэмүжин Их Монгол улсыг байгуулаад Чулуун, Чинбай 2 хөвгүүний хамт өөрт нь их тус хүргэсэн Сорхон Шард эл Мэргэдийн газар нутаг буюу Сэлэнгэ нутгийг өмч болгон өгчээ. Буур хээрийн талд байх Оргидог булгийн дэргэд Монголын нууц товчооны 750 жилийн ойгоор гэрэлт хөшөө босгож "Эрсэн хүнээ олов. Энд сууя" хэмээх Чингис хааны үгийг сийлсэн байдаг.

Буур хээрийн талаас хөдлөн Сүхбаатар сумын төвдөө буцаж ирнэ. 

Сүхбаатар хотын төв талбай

  • Жанжин Д.Сүхбаатарын хөшөө
  • “Гурван мэргидийн хөшөө"

Гэрэлт цогцолбор 

  •  Хулан хатны хөшөө 
  • Гантиг чулуун сийлбэрүүд
  • Төр, нийгмийн зүтгэлтэн, партизан Г.Бумцэндийн хөшөө 

Аялал өндөрлөж, галт тэргэнд суухын өмнө оройн хоол /Аялагчид өөрсдөө/

Бямба гарагийн орой нь 08:25 цагт Сүхбаатар - Улаанбаатар чиглэлийн галт тэрэг хөдлөх ба ням гарагийн  өглөө 06:16 цагт Улаанбаатар хотод ирэн аялал өндөрлөнө.

Нэмэлт мэдээлэл

Улаанбаатар - Сүхрбаатар, Сүхбаатар - Улаанбаатар чиглэлд унтлагын (пласкарт) галт тэргээр зорчих ба үзмэр хооронд машинаар зорчино. 

Жуулчин аяллын хугацаанд зочид буудалд байрлахдаа энэхүү журмаар тогтоосон зүйлүүдийг биелүүлэх үүрэгтэй. 

  • Байрласан зочид буудал,баазын дотоод журмыг хүндэтгэн дагаж мөрдөхийн зэрэгцээ буудалд байрлаж буй хүмүүст чирэгдэл хүндрэл учруулахгүй байх, аялалын хугацаанд өөрийн нэр хүндийг өндөрт өргөж явахыг эрхэмлэх. (Хөтөчийн хэлсэн цагийг яс баримтлаж бусдыг хүндэтгэх)
  • Байрлах буудал,баазын өрөөнд ормогц эд хогшил, төхөөрөмж нь бүрэн бүтэн хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгаж ямар нэгэн гэмтэл зөрчил илэрвэл хөтөч ба буудлын хүлээн авахад яаралтай мэдэгдэнэ. Буудлын техник хэрэгсэл, угаалгын өрөөний тоног төхөөрөмжийг ашиглах заавар санамж төлбөрийн нөхцөлтэй танилцах, буудлын ажилтнаас зөвөлгөө авах.
  • Буудлын мини бар, ТВ-ийн төлбөрт суваг, телефон утас ашиглах, хувцас угаах, индүүдэх зэрэг үйлчилгээг авсан бол өрөөгөө хүлээлгэж өгөхдөө тухайн үйлчилгээний төлбөрийг буудал баазаас тогтоосон тарифын дагуу төлнө.
  • Зочид буудлын аваарын гарцын бүдүүвчтэй анхааралтай танилцан гал түймэр, хөдлөлтийн үед заасан маршрутаар гарна.
  • Чухал бичиг баримт, үнэт зүйлсээ буудал баазын өрөөнд орхихыг хоиглоно. Заавал сейфэнд хадгалуулна.
  • Өрөөний шил шаазан эдлэлтэй болгоомжтой харьцах.
  • Өрөөний эд хогшлыг өөр өрөө рүү зөөхгүй байх зөөсөн бол эргүүлж тавих.
  • Буудал, баазын ресепшнд мэдэгдэхгүйгээр өрөө сольж болохгүй.
  • Өрөөндөө гадны хүн оруулах, түлхүүрээ бусдад шилжүүлэх, өрөөний хаалгыг онгорхой орхихгүй байх.
  • Буудал,баазад согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, чанга орилох, бусадтай маргах, дуулах, ТВ хөгжим өндөр дуугаар тавьж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх.
  • Агааржуулагч онгойлгосны дараа  өрөөний цонх хаалгыг заавал хаана.
  • Өрөөнөөс гарахдаа крантны усаа хааж цахилгаан хэрэгслийг салгана.
  • Гал түймэр, газар хөдлөлт зэрэг нөхцөлд цахилагаан шатыг ашиглаж болохгүй.

Аялагч дээр дурьдсан дүрэм журмыг дагаж мөрдөөгүйгээс үүсэх аливаа асуудлыг өөрөө бүрэн хариуцна. Буудал баазны эд хогшлыг эвдэх, алга болгох, цагаан хэрэглэлийг бохирдуулах зэрэг буудал, баазад ямар нэг байдлаар гарз хохирол учруулсан тохиолдолд хууль дүрмийн дагуу, тухайн буудал баазын тогтоосон тарифын дагуу хохирлыг төлж барагдуулна.

  1. Аяллын хөтөлбөр, маршруттай сайтар танилцаж, хүлээн зөвшөөрсний дараа аяллын маршрутыг сонгож Аяллын хөтөлбөр, маршруттай сайтар танилцаж, хүлээн зөвшөөрсний дараа аяллын маршрутыг сонгож
  2. Эрхэм аялагч та аялал эхлэхээс өмнө өөрийн хувийн бэлтгэлээ сайн хангаж, ар гэрийнхэнтэйгээ холбоо барих утас, фб хаягыглдэх. Өөрийн цахим үнэмлэхээ авч явна уу.
  3. Аялал эхлэхээс өмнө  өөрийн мэдээлэлийг тодорхой өгөх, 0-16 насны хүүхэд авч явсан тохиолдолд эцэг, эхний аль нэгэн яваагүй тохиолдолд нөгөөгөөс заавал бичгээр зөвшөөрөл авна. Аялалын явцад асран хамгаалагч хүүхдийн хараа хяналтаа байнга байлгах үүрэгтэй.
  4. Онгоцны буудал дээр нислэг эхэлэхээс 2 цагийн өмнө ирсэн  байх. Онгоц, галт тэрэгнээс хоцорсон, сайн дураараа татгалзсан тохиолдолд төлбөр буцаан олгохгүй.
  5. Аялал эхлэхээс 15 хоногийн өмнө төлбөрийн урьдчилгаа хийгдсэн байх бөгөөд шаардлагатай үед бүтэн төлсөн байна. Аялагч өөрийн хүсэлтээр 7 хоногийн өмнө цуцлавал төлбөрөөс 2%-ийг суутгаж олгох болохыг анхаарна уу. Аялал эхлэхээс 3 хоногийн өмнө цуцлавал айлалын төлбрөөс 3-н хувийг суутгаж олгоно. Аялал гарах өдөр цуцлагдвал төлбөр буцаах боломжгүй. Энэ нь буудал, бааз захиалах, унаа тэргээ бэлэн болгох гэх мэт зардал гардаг.
  6. Ямар нэг хууч өвчтэй бол аялалд бүртгүүлэхдээ заавал мэдэгдэх.
  7. Насанд хүрээгүй хүүхэд /18 хүртлэх/ хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настангууд заавал асран хамгаалагчтай аялалд явах. Асран хамгаалагч нь асрамжинд байгаа тухайн хүний аюулгүй байдал болон бусад зүйлийг бүрэн хариуцаж явах.
  8. Хүүхэдтэйгээ явж байгаа тохиолдолд: Хүүхдийн  төрсний гэрчилгээний эх хувийг авч явна. Хэрэв эцэг эхээс өөр хүнтэй яваа бол: ИТГЭМЖЛЭЛ төрсний хуулбар,  хамт авч явна.
  1. Хэрэв та гоо сайханы мэс засал хийлгэсэн болон биедээ төмөр метал суулгасан тохиолдолд эмчийн заавар зөвөлгөө сайтаар баримтлах.
  2. Аяллын даатгалд хамрагдсан байх. Манай гэрээт даатгалын компиар даатгуулах боломжтой. Төлбөрийг аялагчид өөрсдөө төлнө.
  3. Чөлөөт өдөр болон хөтөлбөртэй өдрийн оройн 22:00-06:00 цагийн хооронд гарсан аливаа асуудлыг аялагч хариуцна.
  4. Байгалийн давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан аяллын хоног нэмэгдсэн тохиолдолд аялагч нэмэгдсэн өдрийн зардлыг хариуцна.
  5. Архи согтруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, нийтийн хэв журмыг журмыг санаатайгаар зөрчих, аялагчдын тав тухыг алдагдуулах, аяллын хөтөлбөрийг өөрчлөхгүй байх /хэрэв дээрх зөрчлийг гаргавал хуулийн байгууллагад хүлээлгэн өгнө. Үүнээс үүдэлтэй гарсан зардлыг аялагч өөрөө хариуцна/
  6. Хөтөлбөрөөс бусад төлбөртэй үзвэрийг анх гэрээ хийхдээ сайтар тохирсон байх. Нэмэлт төлбөртэй аяллын төлбөрийг цаг тухайд нь хөтчид аялал эхлэхээс өмнө төлсөн байх.
  7. Зочид буудлууд өдрийн 10 цаг хүртэл тооцоогоо хийдэг. Хэрэв жуулчин Телефон, мини бар, ресторан, буудлын тээш хадгалах зэргээр үйлчлүүлсэн бол нэмэгдэл тоооцоо хийнэ.
  8. Дэлгүүр захаар орсон тохиолдолд хөтчийн тогтоосон хугацаанаас хэтрэхгүй, цагтаа гарах/ Хэрвээ тогтсон цагтаа дэлгүүр захаас гарч ирээгүй тохиолдолд аяллын баг хүлээхгүй шууд дараагийн аялалдаа орох тул араас ирэх зардлаа аялагчид өөрсдөө хариуцна. Мөн зарагдсан барааг буцаадаггүй тул та сонголтоо зөв хийх хэрэгтэй
  9. Бичиг баримтаа найдвартай газар хадгалах
  10. Аяллын явцад цүнх сав болон бусад зүйлд өөр хүний ачааг дайх, гуйсан зүйлийг нь хил гаалиар авч гарах, ямар нэгэн эм, дугтуйтай зүйл авч гарахыг хатуу хориглоно /энэ асуудлаас үүдэлтэй зүйл гарвал аялагч өөрөө хариуцна/
  • Иргэний үнэмлэх (онцгой короно вирусийн УОК гаргасан журмыг баримтлахыг анхаарна уу)
  • Үзэг, бал, аялалын явцад маск байнга зүүх, маск аа хоёр цаг тутам солих,
  • Тухайн үеийн цаг агаарт тохирсон хөнгөн нимгэн хувцас, ууланд хол газар алхдаг учир аяллын хөлд эвтэйхэн арзгар ултай пүүз, ууланд салхи ихтэй үед өмсөх нимгэн куртик, бороо чийг манантай үед өмсөх борооны цув, нарны хаалт зэрэг зүйлс
  • Ойр зуурын эм, байнга хэрэглэдэг эм тариа, нарны тос, шумуулны тос
  • Хувийн хэрэгцээний бэлэн мөнгө авч явах

Бусдын дайсан зүйл, ачаа тээшийг авч явахгүй байх, таны авч явсан зүйлс асуудал үүссэн тохиолдолд аялагч өөрөө бүрэн хариуцна.

Захиалга өгөх

default