Вьетнам Криузтэй аялал
Аяллын чиглэл: | УБ - Ханой – Халонг арал (криузтэй) - Фукуок - УБ |
Аяллын хугацаа: | 7 шөнө / 8 өдөр |
Аяллын үнэ: |
Нэг хүний төлбөр - 5,650,000₮ |
-
Чингис Хаан ОУ-ын нисэх онгоцны буудалд ..... цагт ирсэн байна. Бүртгэлээ хийлгэн онгоцондоо сууж ....... цагт Вьетнамын Ханой хотын зүг ниснэ........цагт Ханой хотын Ной Бай олон улсын нисэх онгоцны буудалд буух ба вьетнам хөтөч тосон авч хотын аялалдаа гарна. Ба Диний талбай, Хо Шин Мин-ы бунхан, Хо Шин Мин-ы цогцолбор, 1 тулгуурт сум зэрэг Ханой хотын онцлог түүхтэй танилцана. Ингээд төвд байрлах зочид буудалдаа очино. Буудлын өрөөгөө хүлээн авч буудалдаа амарна.
-
Вьетнамын орон нутгийн ресторанд оройн зоогоо барина.
-
Өглөөний цайгаа уун. 06:00 цаг гэхэд Халонг хот руу хөдөлнө.
-
08:00-д Өглөөний цайны дараа Туан Чау боомтод ирсэн байна.
-
08:30-д Манай усан онгоцны аялал эхлэнэ. Хөлөг онгоцны ахмад болон багийнхантай уулзаж, аяллын аюулгүй байдлын удирдамж, журамтай товч танилцана.
-
11:30 цагт өдрийн хоол Вьетнамын далайн гаралтай хоол болон цагаан хоолноос сонголтоор зооглох боломжтой.
-
13:00 цагт байгалийн өвөрмөц тогтоц бүхий 1600 хадан цохиотой Халонг булангийн аялал үргэлжилсээр байх ба Sung Sot агуйд зочилно.
-
14:00 цагт Hang Luon уруу явна. Аялагчид та бүхэн энэ хугацаанд усан онгоцны усан санд амрах эсвэл жижиг каяаки завиар зугаалж Халонг булангийн гайхамшигийг орйроос мэдрэх боломжтой.
-
14:40 Ti Top арал руу явна. Арлын хамгийн өндөр цэгт гарч Халонг буланг бүхэлд нь тольдоно.
-
Халонг булангын аяллын дараагаар Халонг булангийн буудалдаа байрлана. Оройн хоолоо зооглон амарна.
- Өглөөний цайны дараа Ханой хотын зүг хөдлөнө.
- Ной бай ОУ-ын нисэх онгоцны буудалд ирэн Фукуок арал руу дотоод нислэгээр ниснэ.
- Фукуокийн зочид буудалдаа байрлан амарна.
- Өдрийн хоол
- Чөлөөт цаг
- Өглөө цайгаа ууна.
- Чөлөөт өдөр.
- Энэ өдөр та бүхэн маань далайн эрэгт амран алжаалаа тайлан наранд биеэ шаран амраарай.
- Өглөөний цайгаа ууна.
- Чөлөөт өдөр
- Энэ өдөр аялагчид маань амьтны хүрээлэнгээр зугаалан сафари аялал хийх боломжтой.
- Мөн усан паркт тоглон цагийг зугаатай өнгөрүүлээрэй.
- Казино орон аз ёндоогоо үзээрэй.
- Өглөөний цайгаа ууна.
- Чөлөөт өдөр
- Аялагчид маань арлын бусад хэсгүүдээр зугаалан сонирхолтой нэмэлт хөтөлбөрүүдэд оролцох боломжтой бөгөөд мөн хүсвэл даланй эрэгт болон зочид буудлын бассейнд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой.
- Өглөөний цайгаа ууна.
- Буудлын өрөөгөө хүлээлгэн өгч Фукуок арлын нисэх онгоцны буудлаас Ханой хотын зүг хөдлөнө.
- Ханой хотод ирэн зочид буудлийн өрөөгөө хүлээн авна.
- Энэ өдөр Ханой хотод худалдан авалт хийх чөлөөт өдөр бөгөөд авахыг хүссэн бараа таваараа энэ өдөр худалдан авах боломжтой.
- Өглөөний цайгаа ууна.
- Зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. Ной Бай олон улсын нисэх онгоцны буудал руу хөдлөнө. ...... цагт Улаанбаатар хотын зүг нисэх болно. Улаанбаатар хотод ..... цагт бууснаар бидний дурсамжит аялал өндөрлөх болно. (Нислэгийн цаг өөрчлөгдөх магадлалтай)
Аялалын хуваарь
АЯЛЛЫН ХУГАЦАА | ҮНЭ | АЯЛАЛ ЗАХИАЛГА |
---|---|---|
3/9-3/16 | 5,390,000 ₮ | Аялал захиалах |
3/23-3/30 | 5,390,000 ₮ | Аялал захиалах |
Нэмэлт мэдээлэл
Cities |
Hotel names, links |
Room category |
Hanoi |
Thang Long Opera Hotel/ La Casa Hotel |
ROH |
Halong bay |
Muong Thanh Grand Hotel |
Super |
Phu Quoc |
Radisson Blue Phu Quoc Resort |
Deluxe room |
Аяллын үнэд багтсан зүйлс:
- УБ – Ханой - УБ чиглэлийн 2 талын ОУ-ын нийслэгийн тийзний төлбөр
- Ханой – Фукуок - Ханой чиглэлийн 2 талын дотоод нислэгийн тийзний төлбөр
- Вьетнамын визний хураамж
- Халонг булан криуз аяллын төлбөр
- 4одтой зочид буудлын төлбөрүүд (хэрэв өрөөндөө ганцаараа орох бол нэмэлт төлбөр $275 төлөх)
- Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээний төлбөр
- Хөтөлбөрт заагдсан хоолны төлбар
- Тээврийн үйлчилгээний төлбөр
- Хөтөч жолоочийн ажлын хөлс
- Аяллын иж бүрэн даатгал
Аяллын үнэд багтаагүй зүйлс:
- Аяллын үнэд багтсан зүйлсээс бусад нэмэлт зардал
- Хувийн хэрэглээний зардал
- Хөтөч жолоочийн гарын мөнгө
Вьетнам улсын мөнгөн тэмдэгтийн тухай
- Вьетнам улсын мөнгөн тэмдэгт нь Dong юм. 1 dong=7-8 төгрөг.
- Аялал эхлэхээс өмнө Монгол төгрөгийг доллараар солиулж авч явах мөн олон улсын карт ашиглах боломжтой. (Вьетнам улсад очин Dong-р солиулж болно)
- Тухайн улсад гарын мөнгө заавал өгөх соёл байдаг ба Монгол мөнгөөр 50,000-с доошгүй байх!. Доллар болон Dong-р өгөх боломжтой.
- Хэрвээ олон улсын карт ашиглах бол таньд нэмэлт бэлэн мөнгө байх шаардлагатай. Зарим жижиг зах, худалдааны төвүүдээр худалдан авалт хийх бол бэлэн мөнгөөр тооцоо хийдэг.
Захиалга өгөх
Гадаад улс руу аялах аялагчдын мөрдөх журам
- Ямар хөтөлбөрөөр аялахаа тодорхой болгосны дараа аяллын маршрутыг сонгож журамтай танилцан, гэрээнд гарын үсэг зурж урьдчилгаа төлбөр (эхний ээлжинд тийзийг заавал захиалсан байх) хийснээр аяллын захиалга хийгдсэнд тооцно.
- Компаниa зүгээс гэнэтийн ослын даатгалд хамруулна.
- Олон улсын нисэх онгоцны буудал, галт тэрэгний буудал дээр 4 цагийн өмнө ирсэн байна.
- Аялагчид нь аяллыг удирдаж байгаа хөтөч, зохион байгуулагчийн удирдлаганд аялана.
- Аяллын хугацаанд архи дарс хэтрүүлэн хэрэглэх, нийтийн хэв журмыг санаатайгаар бүдүүлэгээр зөрчихгүй, аялагчдын тав тухыг алдагдуулахгүй, аяллын хөтөлбөрийг өөрчлөхгүй байх.
- Тухайн орон нутаг, ард түмний ёс заншлыг дээдлэн хүндэтгэж, тухайн орны дүрэм, журамд захирагдана.
- Зайлшгүй шаардлагатай өөрийн бичиг баримтаа шалгаж үзэх. (гадаад паспорт, гадаад паспортын хугацаа, онгоцны тийз, даатгалын дэвтэр, түрийвч гэх мэт) Паспортны хугацаа, дардасыг сайн харах жишээ нь сунгалтын дардас давхар дарагдсан, сунгалтыг балалж янзалсан, дарсан тамга тэмдэг урсаагүй байх зэрэг эргэлзээтэй зүйл байвал улсын иргэний бүртгэл, визний газар, холбогдох газартай яаралтай тодруулсан байх.
- Очиж байгаа орон нутгийн цагийн зөрүүг мэдсэн байх.
- Зочид буудлууд өдрийн 10 цаг хүртэл тооцоогоо хийдэг. Хэрэв жуулчин телефон, мини бар, ресторан, буудлын тээш хадгалах зэргээр үйлчлүүлсэн бол нэмэгдэл тооцоог өөрөө хийнэ.
- Гар цайлгах цайны мөнгө 15$ байна (хөтөч, жолооч)
- Үнэт эдлэл, их хэмжээний мөнгөө буудлын өрөө сейф болон ресепшний сейфенд хадгалуулж болно.
- Нэмэлт төлбөртэй аяллын төлбөрийг цаг тухайд нь хөтөчид аялал эхлэхээс өмнө төлсөн байх.
- Хөтөч болон унаа үйлчлэх цаг нь тухайн орон нутгйин цагаар 09:00 - 19:00 болно. Энэ цагаас хойш хөтөч унаа авах бол аялагчид төлбөрийг өөрсдөө төлнө. Мөн дээрх цагаас бусад цагт буудлаас гарах, аливаа асуудал үүсгэвэл турк болон монгол талын аяллын компани хариуцлага хүлээхгүй болно.
- Хил гаалиар гарахдаа 1 хүний ЗӨВШӨӨРӨГДСӨН гар тээшний ачаа 8 кг, тээш 30 кг зөвшөөрөлтэй байдаг. (илүү ачаа 1кг нь 8-9 евро байна)
- Бүх төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, архи 1-ээс дээш, нойрсуулах бодистой эм, тариа, гар ачаанд шингэн зүйл, хурц иртэй зүйл зэрэг нь хил, гаалиар гаргах хориотой болно.
- Аялалд авч явах валютаа ченжийн захаас авсан тохиолдолд банкинд тушааж банкнаас авч явах нь найдвартай байдаг. Учир нь хуурамч мөнгөн тэмдэгт гардагтай холбоотой.
- Та 5000 ам доллар, 20000 вон, 20000 юаниас дээш мөнгө биедээ авч явж байгаа тохиолдолд Монгол Улсын хил дээр тус бэлэн мөнгөө үнэн зөвөөр бичиж гаалийн мэдүүлэг (деклраци) бөглөж тамга даруулсан байх шаардлагатай бөгөөд хил нэвтрэх тухайн улсын хил дээр манайхаас бэлдэж өгсөн улаан деклраци дээр мөн өөрийн авч яваа бүх бэлэн мөнгөө дахин бичиж тус улсын гаалийн ажилтнаар тамга даруулах ёстой. Хэрэв тамга тэмдэг даруулаагүй, деклраци бөглөөгүй гарснаас үүдэн гарах асуудлыг манай компани хариуцахгүй болно. (мөнгө алдах, хураалгах)
- Тухайн орны хилийн бүртгэл дээр зөвхөн паспортаа шалгуулж тамга даруулах ба бусад бичиг баримт (деклраци)-аа гаалийн ажилтанд шалгуулна.
- Төрийн болон өндөр албан тушаалтан, эрх мэдэл бүхий ямар ч хүн аялагч гэдэг утгаараа компани болон аяллын дүрэм журамд захирагдан аялах ёстойг анхаарна уу. Ямар нэгэн илүү тусгайлсан нэмэлт үйлчилгээ байхгүй болно.