card

Тайгын аялал

Аялалын маршрут:

УБ - Лүн - Орхон сум – Булган аймаг - Уньт – Хутаг Өндөр – Их Уул - Тосонцэнгэл – Мөрөн – 50 100 - Улаан уул сум - Босготын хавцал - Жуулчны бааз – УБ

Аялалын өдөр: 6 шөнө / 7 өдөр
Аялалын нийт:

2200 км

Аялалын төлбөр:

1 хүний төлбөр - .........₮ (тухайн аялал хүний тооноос хамаарч унаа өөрчлөгдөх магадалтай)

Аяллын унаа:

Хүний тооноос хамаарч Мирко автобус, Пургон, Жижиг оврын автобус

  • УБ хотоос 7:00 цагт хөдөлнө. 
  • Лүн – Булган – Уньт – Хутаг Өндөр – Их Уул – Тосонцэнгэл – Мөрөн гэж замд явна.
  • Зам зуурын хоол хүнсийг аялагчид өөрсдөө.
  • Буудал дээрээ очиж амрана.
  • 23 цагт аялагчид маань Мөрөн хотод зочид буудалд байрлаж унтаж амрана.

Хоол

  • Аялгачид өөрсдөө

Буудал

  • Мөрөн аймгийн төвд зочид буудал байрлана
  • Өглөө 8:00 цагт босно. Өглөөний цайгаа 9:00 цагт ууна.
  • 10:00 цагт СОЁМБО цогцолбор дээр хөшөө дурсгалын газар үзэж танилцана.
  • “50 100 Энергийн төв”
  • Байгалийн сайхантай танилцуулна. Сүмбэр уул, Бэлдсийн голын гүүрээр гарна, Тоомын даваагаар давна, Дархдын 13 овоотой танилцана, мөн Өлийн даваагаар давна.
  • Оройн хоол
  • Бааз дээрээ ирж амрана.

Хоол

  • Өглөөний цай, оройн хоолтой

Буудал

  • Жуулчны бааз

  • Өглөөний цайгаа ууна.
  • ХОРЬДОЛ САРЬДАГЫН НОЁН ОРГИЛ ДЭЛГЭР ХААН УУЛЫГ ҮЗЭЖ танилцана.
  • Дархдын сүрлэг уулстай танилцана. Улаан уул сумын төвөөр дайраад АР Босготын хавцал үзнэ.
  • Дархадын хотгор өглөө, оройдоо сэрүүхэн байдаг тул дулаан хувцаслах хэрэгтэй. Мөн цаа буга болон морь унахад түрийтэй гутал байх шаардалагатай.
  • ДАРХАД АЙЛЫН АЖ АХУЙ АМЬДРАЛТАЙ ТАНИЛЦАЖ ЗОЧЛОНО.
  • Оройн хоол
  • ТАЙГЫН жуулчны бааз дээрээ ирж амрана.

Хоол

  • Өглөөний цай, оройн хоолтой

Буудал

  • Жуулчны бааз

  • Өглөөний цайгаа ууна.
  • ХӨГИЙН ГОЛ үзэж танилцана.
  • Цаатны отог руу 50 ОРЧИМ КМ ЗАМААР мориор аялахаар хөдөлнө.
  • Цаатан отог дээр зочилж цаатны хувцас өмсөх, цаа бугатай зураг даруулах
  • Цаатны отог дээр хононо.

Хоол

  • Өглөө цайтай

Буудал

  • Отогт байрлана

  • Цаатны отог дээрээс буцаж жуулчны бааз дээрээ ирнэ.
  • Цаатангууд нь уйгар тува хэлтэй. Уйгар угсааны хүмүүс бөгөөд Монгол улсын хамгийн цөөн тоот үндэстэн.

Хоол

  • Оройн хоолтой

Буудал

  • Жуулчны бааз

  • Жуулчны Баазаасаа Мөрөн лүү хөдөлнө.
  • Мөрөн дээрээ хононо.
  • Оройн хоол

Хоол

  • Өглөөний цай, оройн хоолтой

Буудал

  • Жуулчны бааз

  • Өглөөний цайгаа уугаад УБ хот руу хөдөлнө.
  • УБ хотод ирсэнээр бидний өндөрлөнө.

Хоол

  • Өглөөний цай

 

  • Иргэний үнэмлэх, даатгал болон бусад чухал бичиг баримтын эх хувийг бус хуулбарыг биедээ байнга авч явж байх. Хаяж гээгдүүлвэл аялагч өөрсдөө хариуцна.
  • Маск, гар ариутгагч болон нянгийн эсрэг нойтон сальфетка байнга авч явах.
  • Гудамжнаас идэх юм, боловсруулаагүй хүнс худалдаж авахгүй байх, заавал чанаж болгосон буюу хальсалсан жимс ногоо хэрэглэх. ХУВИЙН ХЭРЭГЦЭЭНДЭЭ АВЧ ЯВАХ ХООЛ УНДАА УДААН ХУГАЦААНД АВЧ ЯВАХГҮЙ, БАГА БАГААР АВЧ ЯВАХ
  • Их хэмжээний бэлэн мөнгө авч явахгүй байх.
  • Гадуур явахдаа буудал, жуулчны баазын хаягтай нэрийн хуудсыг авсан байх, паспорт, бэлэн мөнгө, үнэт зүйлээ буудлын хайрцагт үлдээх
  • Мөн үйлчилгээ үзүүлж буй хөтөч жолоочийн утсыг үйлчилж буй машиныхаа дугаарыг тэмдэглэж авах
  • Аялагч нь зах болон дэлгүүрээр явж байхдаа сэрэмжтэй байх, худалдаа хийхдээ танихгүй хүнээр зуучлуулахгүй байх
  • Тамхи татах бол тусгай зориулалтын газарт татах (тамхиа бүрэн унтрааж байх)
  • Уул, уснаас болгоомжлох “Нуур голд 1,3м дээш орохгүй, шөнө голнуурт орохгүй байх”
  • Хурц нартай үед нарны тос түрх,удаан наранд шарахгүй байх, халуунд хөлс их гарах учир нойтон хуурай алчууртай явах
  • Аль болох цөөхөн хүнтэй газар байх. Хүн ихтэй газраас зайлс хийх. Хөтөчийн заавар зөвөлгөөг даагах, бусдын буруу мэдээлэлд автахгүй байх.
  1. Аяллын хөтөлбөр, маршруттай сайтар танилцаж, хүлээн зөвшөөрсний дараа аяллын маршрутыг сонгож Аяллын хөтөлбөр, маршруттай сайтар танилцаж, хүлээн зөвшөөрсний дараа аяллын маршрутыг сонгож
  2. Эрхэм аялагч та аялал эхлэхээс өмнө өөрийн хувийн бэлтгэлээ сайн хангаж, ар гэрийнхэнтэйгээ холбоо барих утас, фб хаягыглдэх. Өөрийн цахим үнэмлэхээ авч явна уу.
  3. Аялал эхлэхээс өмнө  өөрийн мэдээлэлийг тодорхой өгөх, 0-16 насны хүүхэд авч явсан тохиолдолд эцэг, эхний аль нэгэн яваагүй тохиолдолд нөгөөгөөс заавал бичгээр зөвшөөрөл авна. Аялалын явцад асран хамгаалагч хүүхдийн хараа хяналтаа байнга байлгах үүрэгтэй.
  4. Онгоцны буудал дээр нислэг эхэлэхээс 2 цагийн өмнө ирсэн  байх. Онгоц, галт тэрэгнээс хоцорсон, сайн дураараа татгалзсан тохиолдолд төлбөр буцаан олгохгүй.
  5. Аялал эхлэхээс 15 хоногийн өмнө төлбөрийн урьдчилгаа хийгдсэн байх бөгөөд шаардлагатай үед бүтэн төлсөн байна. Аялагч өөрийн хүсэлтээр 7 хоногийн өмнө цуцлавал төлбөрөөс 2%-ийг суутгаж олгох болохыг анхаарна уу. Аялал эхлэхээс 3 хоногийн өмнө цуцлавал айлалын төлбрөөс 3-н хувийг суутгаж олгоно. Аялал гарах өдөр цуцлагдвал төлбөр буцаах боломжгүй. Энэ нь буудал, бааз захиалах, унаа тэргээ бэлэн болгох гэх мэт зардал гардаг.
  6. Ямар нэг хууч өвчтэй бол аялалд бүртгүүлэхдээ заавал мэдэгдэх.
  7. Насанд хүрээгүй хүүхэд /18 хүртлэх/ хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настангууд заавал асран хамгаалагчтай аялалд явах. Асран хамгаалагч нь асрамжинд байгаа тухайн хүний аюулгүй байдал болон бусад зүйлийг бүрэн хариуцаж явах.
  8. Хүүхэдтэйгээ явж байгаа тохиолдолд: Хүүхдийн  төрсний гэрчилгээний эх хувийг авч явна. Хэрэв эцэг эхээс өөр хүнтэй яваа бол: ИТГЭМЖЛЭЛ төрсний хуулбар,  хамт авч явна.
  1. Хэрэв та гоо сайханы мэс засал хийлгэсэн болон биедээ төмөр метал суулгасан тохиолдолд эмчийн заавар зөвөлгөө сайтаар баримтлах.
  2. Аяллын даатгалд хамрагдсан байх. Манай гэрээт даатгалын компиар даатгуулах боломжтой. Төлбөрийг аялагчид өөрсдөө төлнө.
  3. Чөлөөт өдөр болон хөтөлбөртэй өдрийн оройн 22:00-06:00 цагийн хооронд гарсан аливаа асуудлыг аялагч хариуцна.
  4. Байгалийн давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан аяллын хоног нэмэгдсэн тохиолдолд аялагч нэмэгдсэн өдрийн зардлыг хариуцна.
  5. Архи согтруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, нийтийн хэв журмыг журмыг санаатайгаар зөрчих, аялагчдын тав тухыг алдагдуулах, аяллын хөтөлбөрийг өөрчлөхгүй байх /хэрэв дээрх зөрчлийг гаргавал хуулийн байгууллагад хүлээлгэн өгнө. Үүнээс үүдэлтэй гарсан зардлыг аялагч өөрөө хариуцна/
  6. Хөтөлбөрөөс бусад төлбөртэй үзвэрийг анх гэрээ хийхдээ сайтар тохирсон байх. Нэмэлт төлбөртэй аяллын төлбөрийг цаг тухайд нь хөтчид аялал эхлэхээс өмнө төлсөн байх.
  7. Зочид буудлууд өдрийн 10 цаг хүртэл тооцоогоо хийдэг. Хэрэв жуулчин Телефон, мини бар, ресторан, буудлын тээш хадгалах зэргээр үйлчлүүлсэн бол нэмэгдэл тоооцоо хийнэ.
  8. Дэлгүүр захаар орсон тохиолдолд хөтчийн тогтоосон хугацаанаас хэтрэхгүй, цагтаа гарах/ Хэрвээ тогтсон цагтаа дэлгүүр захаас гарч ирээгүй тохиолдолд аяллын баг хүлээхгүй шууд дараагийн аялалдаа орох тул араас ирэх зардлаа аялагчид өөрсдөө хариуцна. Мөн зарагдсан барааг буцаадаггүй тул та сонголтоо зөв хийх хэрэгтэй
  9. Бичиг баримтаа найдвартай газар хадгалах
  10. Аяллын явцад цүнх сав болон бусад зүйлд өөр хүний ачааг дайх, гуйсан зүйлийг нь хил гаалиар авч гарах, ямар нэгэн эм, дугтуйтай зүйл авч гарахыг хатуу хориглоно /энэ асуудлаас үүдэлтэй зүйл гарвал аялагч өөрөө хариуцна/
  • Иргэний үнэмлэх (онцгой короно вирусийн УОК гаргасан журмыг баримтлахыг анхаарна уу)
  • Үзэг, бал, аялалын явцад маск байнга зүүх, маск аа хоёр цаг тутам солих,
  • Тухайн үеийн цаг агаарт тохирсон хөнгөн нимгэн хувцас, ууланд хол газар алхдаг учир аяллын хөлд эвтэйхэн арзгар ултай пүүз, ууланд салхи ихтэй үед өмсөх нимгэн куртик, бороо чийг манантай үед өмсөх борооны цув, нарны хаалт зэрэг зүйлс
  • Ойр зуурын эм, байнга хэрэглэдэг эм тариа, нарны тос, шумуулны тос
  • Хувийн хэрэгцээний бэлэн мөнгө авч явах

Бусдын дайсан зүйл, ачаа тээшийг авч явахгүй байх, таны авч явсан зүйлс асуудал үүссэн тохиолдолд аялагч өөрөө бүрэн хариуцна.

Захиалга өгөх

 
default