Отгонтэнгэрийн аялал
Аялалын маршрут: |
УБ - Хар хорум - Тэрхийн цагаан нуур - Идэр тосон цэнгэл Улиастай - Отгон - Отгон тэнгэр - Соёл гурван булаг - Жаргалант - Хүрмэн гол - Хан өндөр - Их тамир - Хар хорин – Элсэн тасархай - УБ |
Аялалын өдөр: | 5 шөнө / 6 өдөр |
Аялалын нийт: | 2200 км |
Аялалын төлбөр: |
1 хүнийн төлбөр - ...............₮ (mухайн аялал хүний тооноос хамаарч унаа өөрчлөгдөх магадалтай) |
- Өглөө 6:00 цагт хөдөлнө.
- Элсэн тасархай- Хархорум дайран Цэцэрлэг хотод ирнэ. Цэцэрлэг хотын булган уулан дахь Зонхав бурханд мөргөж, хийдээр орж аян замын ерөөл өргүүлнэ.
- Өдрийн хоол аялагчид өөрсдөө.
- Тэрхийн цагаан нуурт ирж бааздаа байрлана.
- Тэрхийн Цагаан нуур нь Архангай аймгийн Тариат сумын нутагт Хоргын тогооны дэргэд байрлах цэнгэг уст нуур. Хангайн нуруунаас эх авсан Хойд, Урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмал бодист боогдон үүсчээ. Нуурын голд орших жижиг арал дээр шувууд үүрээ засаж өндөглөдөг. Нууранд хар галуу их ирдэг бөгөөд 5 метр хүртэл гүн рүү шумбан загасаар хооллодог байна. Цурхай зэрэг Сэлэнгийн савын загастай. Мөн ховор шувууд амьдардаг. Нуурын Толгой нь Хоргын дархан газарт багтдаг. Энэ нуурт 10 гаруй гол цутгадгаас хамгийн том нь Тэрхийн гол юм. Харин ганц гол эх аван гадагш урсдаг бас тэр нь Суман гол юм. Тэрхүү гол нь цаашлаад 50 орчим километр урсаад Чулуутын голд цутгадаг.Тус нуурыг 2011 онд CNN мэдээллийн төв аялах шилдэг газруудын нэгт багтаажээ.
- Оройн хоол
- Тэрхийн цагаан нууртай ойр орчимтой танилцана.
ҮЗВЭРҮҮД: Хоргын тогоо дээр гарч ганц хүний агуу, шар нохойн там, долоон бор гэр, эдгэрэё гадна үзэсгэлэнтэй газруудыг үзэж сонирхох болно.
- Өглөөн цай 6:00 цагт 6:30 цагт аялал үргэлжлэнэ.
- Солонготын даваа нь монгол улсад байдаг томоохон даваануудын нэг болно. Энэ даваан нь Тарвагатайн нурууны Тарвагатайн нуруунд оршдог болно. Даваан дээр олон янзын хөшөөнд зураг татуулж, олон төрлийн булаг шандаас амсана.
- Идэр - Тосон цэнгэл - Улиастай
- Улиастайд буудалд байрлана.
- Оройн хоол
- Өглөөний цайгаа уугаад Отгонтэнгэр уулруугаа хөдлөнө.
- Отгон тэнгэр уул нь Монгол улсын баруун бүс, Завхан аймгийн нутагт орших хангайн нурууны хамгийн өндөр уул нь юм. Энэхүү уул нь хангайн нурууны тахилгатай ариун дагшин уул бөгөөд монголчууд эртнээс нааш тахиж шүтэж ирсэн байна. Далайн түвшнээс дээш өндөрт өргөгдсөн учраас уулын оргил хэсэг нь мөнх цас мөстэй.
- Отгон тэнгэр хайрхан нь монгол түмнийг харж байдаг бидний шүтээн хайрхан юм.
- Бадар хундаг нуурны орчим очиж үтгүн тэнгэр хайрхандаа сүсэглэн залбирна.
- Отогт ирж монгол улёын түүх дурсгал, отгон тэнгэр хайрханы домгийн талаар хуучилна.
- Оройн хоол хорхог
- Маргааш хол зам туулах учир аялагчид эрт амрана.
- Өглөөний цай 6:00 цагт 6:30 хөдөлнө.
- Отгон тэнгэр – Соёл - гурван булаг - Жаргалант - Хүрмэн гол - Хан өндөр - Их тамир
- Өдрийн хоол аялагчид өөрсдөө.
- Тайхар чулуу үзнэ. Тайхар чулуу нь Архангай аймгийн Их тамир сумын нутагт тамирын голын хөвөөнд орших бүдүүн ширхэгт боржин чулуун цохио. VII-IX зууны бичээс дурсгалын зүйл ихтэй. Тайхар чулуу нь газрын байрлалын хувьд урдуур хойгуур нь өндөр дэнж хар эрэг-тэй харалдаа ард нй тайхар чулуу руу харсан хадан хясаа бүхий намхавтар уултай улаан толгой бөгөөд олон жилийн өмнө урд хойд хоёр эргийн хооронд их хэмжээнхий ус урсдаг. Арын уул нь тайхар чулууг хүртэл урагшаа үргэлжилсэн байдалтай байсан. Гэвч он цагийн аясаар уул элэгдэж ус ширгэж үгүй болох үед уулнаас үлдсэн хэсэгхэн чулуу нь өнөөдрийн тайхар чулуу хэмээх байгалийн үзэсгэлэит нэгэн бүтээл болон үлджээ.
- Их тамир сум нь архангай аймгийн сум юм. Тамирын гол нь тус сумын нутгаар урсан өнгөрнө. Их тамир сумын нутаг нь хуучнаар сэцэн чин вангийн хошуу. 1931 онд Хан-Өндөр уулын хошуунаас байгуулсан Бугат сумыг 1960 онд тайхар суманд нийлүүлсэн.Тайхар сумыг 1959 онд их тамир сумаас тасалж байгуулаад 1961онд буцааж нийлүүлэн Ихтамир хэмээн нэрлэжээ. Нутаг дэвсгэр 4847 км.кв. Хүн ам 5230, мал сүргийн тоо толгой 210000. Засаг захиргааны бүтцийн хувьд Хөх нуур, Борт, Хан-Өндөр, Бугат, Эрдэнэтолгой, Тайхар хэмээх багуудтай. Сумын төв нь Заан хошуу нь аймгийн төвөөс хойш 30км зайтай оршдог.Нутгийн өмнө хэсэгт Хангайн нурууны салбар Цохиот, Шалхаг, Хоромсог, Улиастай, Тогоо, Байц гэх мэт өндөр уулс оршдог. Хойд Тамир, түүний олон цутгал, Хануй, Хүнүйн голууд эх цутгалуудын хамт тус сумын нутгаар урсдаг.Сумын нутагт Тайхар чулуу, Харлагтайн битүү нуур, Мандал, Хөх нуур, Алтан суудал гэх мэт байгалийн үзэсгэлэнт болон түүх соёлын дурсгалт газруудтай.
- Бааздаа байрлан амарна.
- Өглөөний цай
- Хархорум хотоор дайран Өдрийн хоол идээд Өгийн нуурын ойролцоох жуулчны баазд байрлан амарна.
- Хархорум (Хархүрэм) буюу Каракорум хот нь Чингис хааны зарлигаар 1220 онд Их Монгол улсын нийслэл хотыг Аураг ордноос тус хотод шилжүүлэх зарлиг гарч, Өгэдэй хааны үеэс албан ёсны нийслэл юм. XIII зууны үед байгуулагдсан бөгөөд уг хот нь Мин улсаас явуулсан довтолгооны үр дүнд сүйдсэн. Сүүлийн жилүүдэд төр засаг болон ард түмний дунд уг хотын байсан газарт шинэ хот үүсгэн байгуулж нийслэл хот болгох санал санаачлага гарч байсан болно.
- Өгий нуур сумын нутагт оршдог 25 хавтгай дөрвөлжин километр талбайтай нуур. 7 километр урт, 5 километр өргөн. Хамгийн гүнзгий газартаа 15 метр орчим. Далайн төвшнөөс дээш 1337 метр бөгөөд Хойд мөсөн далайн ай савд багтдаг. Өгий нуур баруун талаасаа Хөгшин Орхоны усаар тэжээгдэж, баруун хойшоо Хоолойн гол гарч Орхон голд цутгадаг. 11 дүгээр сараас 5 дугаар сар хүртэл мөсөн бүрхүүлтэй байдаг. Улаан нүдэн, цурхай, зэвэг, алгана, гутаар, бэс загас, мөнгөлөг хэлтэг, цурхай зэрэг Орхон голын савд байдаг 14 зүйл загас, 27 зүйл хөвөгч ургамал, 48 зүйл хөвөгч амьтан байгааг судлаачид тогтоожээ. Энэ онцлогийг даган 150 орчим төрлийн усны шувууд цуглардаг нуур юм. Хошуу галуу, халбаган хошуут зэрэг ховор шувууд байдаг учраас зүүн хойд Азийн галуу, нугасны овгийн шувуудыг хамгаалах олон улсын сүлжээнд бүртгэгджээ. Энэ нуур тахилгатай тул эмэгтэй хүн орохыг цээрлэнэ. Өгий нуурын ус намгархаг газрын экосистемийг хамгаалахын тулд 1971 онд хуралдсан олон улсын хуралдаанаар Рамсарын конвенцид бүртгэжээ
- Өгий нуур сумын нутагт оршдог 25 хавтгай дөрвөлжин километр талбайтай нуур. 7 километр урт, 5 километр өргөн. Хамгийн гүнзгий газартаа 15 метр орчим. Далайн төвшнөөс дээш 1337 метр бөгөөд Хойд мөсөн далайн ай савд багтдаг. Өгий нуур баруун талаасаа Хөгшин Орхоны усаар тэжээгдэж, баруун хойшоо Хоолойн гол гарч Орхон голд цутгадаг. 11 дүгээр сараас 5 дугаар сар хүртэл мөсөн бүрхүүлтэй байдаг. Улаан нүдэн, цурхай, зэвэг, алгана, гутаар, бэс загас, мөнгөлөг хэлтэг, цурхай зэрэг Орхон голын савд байдаг 14 зүйл загас, 27 зүйл хөвөгч ургамал, 48 зүйл хөвөгч амьтан байгааг судлаачид тогтоожээ. Энэ онцлогийг даган 150 орчим төрлийн усны шувууд цуглардаг нуур юм. Хошуу галуу, халбаган хошуут зэрэг ховор шувууд байдаг учраас зүүн хойд Азийн галуу, нугасны овгийн шувуудыг хамгаалах олон улсын сүлжээнд бүртгэгджээ. Энэ нуур тахилгатай тул эмэгтэй хүн орохыг цээрлэнэ. Өгий нуурын ус намгархаг газрын экосистемийг хамгаалахын тулд 1971 онд хуралдсан олон улсын хуралдаанаар Рамсарын конвенцид бүртгэжээ.
- Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхагай аймгийн Бүрд, Булган аймгийн гурван булаг сумдын нутгийг дамнан Батхаан уулын баруун талаас эхэлж Хөгнө хаан уулын баруун талаар сунаж тогтсон 80км орчим урт элсэн манхан юм. Төв зам энэ элсэн манханг хувааж байдаг бөгөөд өмнө хэсгийг нь монгол элс хойд талыг нь Хөгнө тарнын элс гэж нэрлэдэг. Тарнын голын нөлөөгөөр элсэн доорооо чийгтэй байх бөгөөд бургас, хайлаас, яргай зэрэг бутлаг ургамал ургана. Хойд талд нь Хөгнө хаан хэмээх үзэсгэлэнт сайхан уул, урд талд нь их монгол хэмээх монгол орны хүйс цэгийг баримжаалах уул оршино.