card

Биндэрийн аялал

Аялалын маршрут:

УБ - Хар зүрхний Хөх нуур - Хангал нуур - Балдан бээрвэн хийд - Өглөгчийн цагаан хэрэм - Биндэр - УБ

Аялалын өдөр: 2 шөнө / 3 өдөр
Аялалын нийт: 850 км
Аялалын төлбөр:

Нэг хүний төлбөр - ................₮ (жуулчны бааз, унаа, хөтөч, уралдаан тэмцээн, диско)

  • УБ хотоос 05:00 Хар зүрхний хөх нуурын зүг хөдөлнө. (аялал эхлэхээс өмнө 30 минутын өмнө суудалаа эзэлсэн байна. Аялагчид хуваарьт хоолноос бусад үед идэх замын хүнс, аяга халбага, болон хувийн хэрэглээний зүйлсээ бэлдэн  явах хэрэгтэйг анхаарна уу)
  • Хар зүрхний хөх нуурын ойр байрлах жуулчны бааздаа ирж амрах гэрүүлээ хүлээж авна.
  • Хар зүрхний Хөх нуур нь байгалийн үзэсгэлэн бүрдсэн Харзүрх уулын өвөрт 1675 метр өндөрт орших цэнгэг уст том жижиг холбоотой хоёр нуур юм. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ нутаг нь түүхийн хувьд маш онцгой чухал газар юм. Хөх нуурын хөвөөнөө 1189 оны шарагчин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хаан ширээнд залан Чингис хаан буюу Далай их хаан цол өргөмжилсөн их түүхтэй. Нуурын эрэг дээр Чингис хааны мэдэлсний 840 жилийн ойд зориулан босгосон хөшөө байх бөгөөд түүнийг тойруулан 108 метр голчтой хагас саран хэлбэртэй талбайд Монголын төрийг барьсан Алтан ургийн их бага 36 хаадын модон сийлбэр дурсгалыг байрлуулсан байдаг.
  • Өдрийн хоолондоо орно.
  • Нуур орчимтой танилцах, хаадуудын хөшөө цогцобортой үзэх зургаа татуулах.
  • Гар бөмбөг, олс татах, спортын хөгжөөнт янз бүрийн арга хэмжээ явуулна. (энэ арга хэмжээ 8-с дээш хүн явахад)
  • Оройны хоол

Хоол

  • Өдрийн хоол, оройн хоолтой

Буудал

  • Жуулчны бааз
  • Өглөөний цай 6:00 ууна.
  • Өглөгчийн цагаан хэрэм: Батширээт сумын төвөөс баруун урагш Баянгол, Өглөгчийн голын бэлчирт Дайчин уул хэмээх нарс, шинэсэн ойтой уулын амнаа чулууг шавар хаалтгүйгээр нямбайлан өрсөн хэрмийг Өглөгчийн хэрэм гэдэг. Хэрмийн зузаан 2.5 м, ханын өндөр дунджаар 2.5-4.5 м, харин хамгийн өндөр хэсгээрээ 3.1 м хүрнэ. Хэрмийн дунд алсаас тод харагдах гозгор хадан цохиог нутгийн ардууд “Чингисийн морины уяа” хэмээн ярьдаг. Хэрмийн дотор барилга байсан ул мөр байхгүй  бөгөөд түүний дотор хананд тулган шороон дэвсэг нэмж тэгшилснээс үндэслэн XII-XIV зууны үеийн нум сумчдын бэхлэлт байсан гэж үздэг.
  • Рашаан хад: Батширээт сумын нутаг, Биндэр уулын зүүн урдах хадтай хошууг Биндэрийн эрүү буюу Рашаан хад гэдэг. Энэ орчмоос палеолит, мезолит, неолитын чулуун зэвсгүүд, хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн буган хөшөө, булш, Хүннү, Кидан, Монголчуудын булш олонтой олддог.
  • Онон БАЛЖ ГОЛУУДЫН ТУХАЙ:
  • Биндэр сумын тухай: 1923  онд Ардын засгийн газрын 38, 43-р тогтоол, 1923.01.05-ны өдөр батлагдсан нутгийн захиргааны дүрмийн дагуу Хан Хэнтий уулын аймгийн Биндэръяа уулын хошуу хэмээн нэрлэж Баянхутаг, Баян-Өлзийт, Баруун баян, Хутагтхайрхан, Дэлгэрхаан Жинс, БИндэръяа, ТҮмэн, Жаргалан, Баря, Баян-Адрага зэрэг 10 сумаар зохион байгуулж төв Биндэръяа нь Хурх голын хойно төвлөрч Шагдарын Гомбо гэдэг хүн хошуу даргаар ажиллаж байжээ. Хэнтий аймгийн Биндэр сум нь Хамаг Монголын Ханлиг-Чингис хааны голомт, Их Монгол улсын Тулгар төрийн тоонот нутаг хэмээн түүхийн сурвалж бичгүүд, эрдэмтэн судлаачдын бүтээлүүдэд тэмдэглэгдсээр ирсэн газар билээ.
  • Шагнал гардуулах.
  • Аялагчид өөр хоорондоо талархал хэлэх, нэрийн хуудас солилцох.

Анхаар зүйлс: Гол, нуурт орохгүй байх. УБ-т анх хөдөлсөн газраасаа бүгд буух ёстой. Хувийн эд зүйлсээ өөрсдөө хамгаалах ёстойг анхаарна уу. (эсвэл баазад хадгалуулна)

Хоол

  • Өглөөний цай, оройн хоолтой

Буудал

  • Жуулчны бааз
  • Өглөөний цайны  дараа Улаанбаатар хотын зүг хөдлөнө
  • Цонжинболдогийн Чингэсийн морьт хөшөөнд зургаа татуулах сонирхсон хүмүүс төлбрөө төлөөд дотогш орж болно.
  • УБ-т ирснээр бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө

Хоол

  • Өглөөний цайтай

Захиалга өгөх