Баруун бүсийн тойрон аялал
Аяллын чиглэл: |
УБ - Элсэн тасархай - Арвайхээр - Баянхонгор - Говь-Алтай - Ховд - Баян-Өлгий - Алтай таван богд - Хяргас нуур -Тосонцэнгэл – Их-Уул - Солонготын даваа - Тэрхийн цагаан нуур - Тайхар чулуу – Цэцэрлэг - Хар хорум - УБ |
Аяллын хугацаа: | 9 шөнө / 10 өдөр |
Нэг хүний аяллын үнэ: |
1 хүнийн төлбөр - ..............₮, (аяллын унаа County хүний тооноос хамаарч өөр байна. Энэ унаанаас бусад унаагаар явах бол үнэ нэмэгдэх болно) |
Аялалын нийт: |
3550 км |
- Өглөө УБ хотоос хөдөлнө.
- Арвайхээр - Монгол улсын Өвөрхангай аймгийн төв нь болсон хот. 50 км2 талбайг эзлэн Улаанбаатараас 430 км зайтай газарт д.т.д 1943 м өндөрт оршино. Монгол морьдын хөшөө цогцолбортой танилцана.
- Өвөрхангай аймгийн Арвайхээрээр дайраад Баянхонгор аймагт зочид буудалд хононо.
- Оройн хоол
- Өглөөний цайгаа 06:00 цагт уугаад Говь-Алтай Аймгийн төв Алтай хотруу хөдлөнө.
- Аймгийн төв Алтай хот нь Улаанбаатараас 1001 километр зайтай. Газар нутгийн хэмжээ нь 141.4 мянган хавтгай дөрвөлжин километр.
- Оройн хоолоо идээд амрана.
- Өглөөний цайгаа уугаад Ховд аймаг руу хөдлөнө.
- Замдаа Говь – Алтай аймгийн Тайшир усан цахилгаан станц болон Харандаа хад үзнэ.
- Ховд аймгийн Манхансумаас 25км зайд байрлах Хойд цэнхэрийн агуйг үзнэ.
- Ингээд Толбо нуурыг замдаа үзэж сонирхонжуулчны баазд амрана.
- Өглөөний цай
- Толбо нуурнаас гараад Баян-Өлгий аймгаар дайран Алтай таван богдын зүг хөдлөнө.
- Цэнгэл сум, сүүн гол Алтай таван богдын тусгай хамгааллтын хаалт
- Алтай Таван богдын Байгалийн цогцолборт газар: Өндөр уулын мөнх цас, мөсөн гол, ян сарьдаг, уулын нуга, хээрийн ландшафт, экосистемийн онцлогийг төлөөлсөн үзэсгэлэнт байгаль, аргаль, янгир, халиун буга зэрэг хөхтөн, алтайн хойлог, нөмрөг тас, ооч ёл зэрэг жигүүртний байршил нутаг бөгөөд уулын спорт, байгалийн аялал жуулчлал хөгжлүүлэх зорилгоор тусгай хамгаалалтанд авсан.Эх газрын эрс тэс уур амьсгалтай Энэ нутагт Монгол орны мөсөн голуудын 96% нь оршдог байна. Монгол орны хамгийн том мөсөн гол нь Потанины мөсөн гол бөгөөд 24 хавтгай дөрвөлжин км талбай хамардаг.
- Алтай таван богд ороод отогт байрлан амрана.
- 6:00 цагт өглөөний цай.
- Алтай таван богдоос Баян-Өлгийд ирж гэр баазад амарна.
- Өглөөний цайгаа уугаад Хяргас нуурын зүг хөдлөнө.
- Замдаа Увс аймгийн Хар ус нуур үзнэ.
- Хяргас нуурын эрэг дээр байрлах Хар тэрмэс амралтанд байрлан амарна.
- Өглөөний цайгаа уугаад Хяргас нуурын зүүн урд эрэг дээр байрлах үзэсгэлэнт Хэцүү хадруу очно.
- Хэцүү хадан дээр амарч байгаад Завхан аймгийн Сонгино сумруу очиж амрана.
- Өглөөний цай
- Тэрхийн цагаан нуур луу хөдлөнө. Тарвагатайн нуургаар дамжин Солонготын давааа давна амрана.
- Энэ өдөр чөлөөт өдөр
- Аялагчдын сонирхлоор Хоргын тогоо, Шар нохойн там, Ганц хүний агуй үзэх боломжтой.
- Хөгцөөнт тэмцээн уралдаан
- УБ хотод ирж бидний аялал өндөрлөх болно.