Дэлхийн хүн ам 8 тэрбумд хүрнэ

Ирэх хэдэн арван жилд хүн ам өссөөр байх бөгөөд дундаж наслалт 2050 он гэхэд 77.2 хүрнэ гэж НҮБ-ын Хүн амын хэлтэс мэдэгдэв.

Арваннэгдүгээр сарын 15 гэхэд дэлхий дээрх хүн амын тоо найман тэрбумд хүрэх юм. Энэ нь дэлхийн хүн амын тоо 1950 онд 2.5 тэрбум байснаас гурав дахин их байна. Дундаж наслалт, нөхөн үржихүйн насны хүмүүсийн тоо нэмэгдсэнээр дэлхийн хүн ам 2030 онд 8.5 тэрбум болж өснө гэж НҮБ таамаглаж байна. Улмаар 2050 онд 9.7 тэрбум, 2080-аад онд дээд тал нь 10.4 тэрбум болно.

Хүн амын өсөлтийн хурд 1960-аад оны эхээр оргил үедээ хүрсэн. Гэвч 2020 онд 1 хувиас доош болтлоо огцом буурч байна гэж НҮБ-ын Хүн амын сангийн ажилтан Рэйчел Сноу хэлэв.

Нэгдсэн  үндэстний байгууллагын статистикийн дагуу төрөлтийн түвшин үргэлжлэн буурсаар байгаа тул өсөлтийн хурд 2050 он гэхэд ойролцоогоор 0.5 хувь болж буурах магадлалтай.

НҮБ-ын мэдээлснээр 2021 онд төрөлтийн дундаж түвшин нэг эмэгтэйд насан туршдаа 2-3 хүүхэд ногдож байсан нь 1950 онд тав орчим хүүхэд байсантай харьцуулахад буурсан байна.

Дундаж наслалт 2019 онд 72.8 жил буюу 1990 оныхоос есөн жилээр нэмэгдсээр байгаа нь дэлхийн хүн амын өсөлтөд нөлөөлж буй гол хүчин зүйл юм.
Мөн НҮБ-аас 2050 он гэхэд дундаж наслалт 77.2 нас болно гэж таамаглаж байна.

Үр дүн нь төрөлтийн бууралттай нийлээд 65-аас дээш насны хүмүүсийн эзлэх хувь 2022 онд 10 хувь байсан бол 2050 онд 16 хувь болж өсөх төлөвтэй байна.

Энэ нь хөдөлмөрийн зах зээл, үндэсний тэтгэврийн тогтолцоонд нөлөөлөхийн зэрэгцээ ахмад настны асаргаа асар их байх болно.

Үүний зэрэгцээ дэлхийн дунджаас доогуур бүс нутгийн томоохон ялгаа бий.

Тухайлбал, НҮБ-аас 2050 он гэхэд хүн амын өсөлтийн талаас илүү хувийг Ардчилсан Конго, Египет, Этиоп, Энэтхэг, Нигери, Пакистан, Филиппин, Танзани зэрэг найман улсаас бүрдүүлнэ гэж төлөвлөж байна.

Хятадын 1.4 тэрбум хүн ам буурч эхлэх бөгөөд 2050 он гэхэд 1.3 тэрбум болно гэж НҮБ тооцоолжээ. Энэ зууны эцэс гэхэд Хятадын хүн ам ердөө 800 сая болж буурах боломжтой.

Одоогийн байдлаар Хятадаас доогуур байгаа Энэтхэгийн хүн ам 2023 онд хойд хөршөө давж, 2050 он гэхэд 1.7 тэрбум болж өсөх төлөвтэй байгаа ч төрөлтийн түвшин аль хэдийн нөхөгдөх түвшнээс доогуур байгаа юм.

АНУ 2050 онд хамгийн олон хүн амтай гурав дахь орон хэвээр байх боловч 375 сая хүн амтай Нигертэй тэнцэнэ.

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK