Одоогоор "Хөх сувд-2022" мөсний баярын бэлтгэл ажил 50 хувьтай үргэлжилж байгааг өнгөрсөн амралтын БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж баярын бэлтгэл ажилтай танилцах үеэр орон нутгийн удирдлага хэлж байв. Тодруулбал, 10,000 орчим иргэн, 3,000 гаруй машин ирнэ гэж тооцоолж, нуурын гадна талбайд зогсоолын асуудлыг шийдвэрлэсэн байна.
Мөн мөсөн хаалга, мөсөн тайз, мөсөн гулгуур, түүнээс гадна 10 мөсөн урлан байгуулах юм. Урлаачдын дунд 12 бүтээлийн уралдаан зарлаж, мөсөн бүтээл хийх бэлдцийг бэлтгэж байгаа аж.