card

Туркийн 3 хотын шинэ жилийн хөтөлбөртэй аялал

Аяллын чиглэл:

УБ - Анталья - Памуккале  - Станбул - УБ

Аяллын хугацаа: 8 шөнө / 9 өдөр
Аяллын үнэ: Нэг хүний төлбөр - 5,350,000₮ (үнэд хөтөлбөрт орсон хоол, үзвэрүүд, хөтөч, зочид буудал, онгоцны тийзны үнэ орсон.)
  • Чингис хаан нисэх онгоцны буудалд 05:00 цагт ирсэн байна. Бүртгэлээ хийлгэн онгоцондоо сууж 08:50 цагт Станбулын зүг ниснэ. 13:20 цагт Станбулд бууна.
  • Станбул хотын нисэх онгоцны буудлаас манай багийнхан угтан авч зочид буудалдаа байрлана.
  • Оройн хоол зочид буудалдаа иднэ.
  • Зочид буудалдаа амарна.

* Орой 21:00 цагт зарим үед буудлын үзвэр байдаг.

 

Хоол

  • Оройн хоолтой

Буудал

  • Буудал
  • Өглөөний цайны дараа тогтсон цагт цугларч Станбул хотын аялалд гарна.
  • Үзэх газрууд:
  • Hagia Sofia сүм
  • Хидодрум  
  • Султанахмет сүм
  • Үдийн хоол иднэ.
  • Босфорын хоолойгоор усан онгоцоор аялах болно.
  • Буудалдаа оройн хоолоо иднэ.

*Уух зүйл, мини бар тусдаа нэмэлт үнэтэй.

Хоол

  • Өдрийн 3-н хоолтой

Буудал

  • Буудал
  • Өглөө цагт цугларч Памуккале руу хөдлөх болно (3-4 цаг явна)
  • Үдийн хоол нутгийн ресторанд иднэ.
  • Денизли хотод текстил хөвөн давуун  эдлэлийн дэлгүүрээр зочилно. Энэ хот нь  хөвөнгийн тариалалтаараа алдартай бөгөөд бэлэн хувцас, хөвөн дэр  хөнжил, алчуур зэргийг худалдан авах боломжтой.
  • Өдрийн хоол  нутгийн ресторанд иднэ.
  • Үдийн хоолны дараа зочид буудалдаа ирж алжаал тайлан амарна . Зочид буудалд усан бассейн, халуун рашаан болон саун зэрэг буудлын активитид оролцож болно (ширээний теннис, фитнес)
  • Зочид буудалдаа оройн хоол иднэ.

Хоол

  • Өдрийн 3-н хоолтой

Буудал

  • Буудал
  • Үүрээр 06:00 цагт агаарын бөмбөлөгөөр нисэх хүсэлтэй хүмүүс нэмэлт төлбөр төлж нисэх боломжтой. (агаарын бөмбөлөг нь цаг агаарын байдлаас шалтгаална)
  • Өглөөний цайгаа уугаад Памуккале аялалд гарах болно.
  • Хиераполис хотын туурь үзнэ.
  • Хөвөн цагаан цайзаар зочилно.  
  • Клеопатра хатны усан санд орж болно (нэмэлт төлбөртэй)
  • Өдрийн хоол нутгийн ресторанд иднэ.
  • Жимсний дарсаар алдартай дарсны зоориор зочилж худалдан авалт хийх боломжтой.
  • Зочид буудалдаа ирж оройн хоолоо иднэ.
  • Зочид буудалдаа халуун рашаанд орон амарч алжаалаа тайлах боломжтой.

*Уух зүйл, мини бар үнэтэй.

Хоол

  • Өдрийн 3-н хоолтой

Буудал

  • Буудал
  • Өглөөний цай уусны дараа тогтсон цагт Памуккалегээс Анталия руу хөдөлнө. (3-4 цаг)
  • Зочид буудалд аа бүртгэлээ хийгээд, амарна.
  • Оройн хоол зочид буудалд иднэ.
  • Тухайн зочид буудал нь “ALL INCLUSIVE” бөгөөд 5 одтой тансаг зэрэглэлийх, дотор гадна халаалттай усан бассейн, спа велнесс төв, Turkish bath буюу хамам, саун гэх мэт олон алжаал тайлах төвүүдэд аялагч өөрийн дураар амрах боломжтой чөлөөт өдөр юм уух зүйлс (алкохол) багтсан.

Орой 21:00 цагт зарим үед буудлын үзвэр байдаг.

Хоол

  • Өдрийн 3-н хоолтой

Буудал

  • Буудал
  • Өглөөний цайны дараа бид тогтсон цагт цугларч Анталия
  • хотын аялалд гарна.
  • Анталия хотын алдартай Турк савхи болон зөвхөн Турк улсад байдаг Султанит чулууг шигтгэн урласан алт үнэт эдлэл болон үслэг эдлэлийн дэлгүүр орно.
  • Дьюдэн хүрхрээ орно.
  • Үдийн хоол иднэ.
  • Old town буюу хуучин хот орж хотын түүхтэй танилцана.
  • Усан онгоцоор Газар дундын тэнгисээр аялна.
  • Оройн хоолоо зочид буудалдаа ирж зооглоно.
  • Зочид буудалд мөн оройн хөтөлбөрт орж болно.

Хоол

  • Өдрийн 3-н хоолтой

Буудал

  • Буудал
  • Анталия хотын чөлөөт өдөр:
  • Дээр дурдсанчлан тухайн зочид буудал нь 5 одтой тансаг зэрэглэлийх ба дотор гадна халаалттай усан бассейн, спа велнесс төв, Turkish bath буюу хамам, саун гэх мэт олон алж аал тайл ах төвүүдэ д аялагч өөрийн дураар амрах боломжтой чөлөөт өдөр юм. Мөн аялагч хүсвэл нэмэлт төлбөртэй хөтөлбөрүүд авч болох ба Үүнд :
    • Land of Legends
    • Дэлхий хамгийн урт туннел хэлбэрийн аквариум
    • Олимпос дүүжин тэрэг (cable car)
    • Амьтны хүрээлэн

Шинэ жилийн тусгай ГАЛА хөтөлбөрт оролцоно.

Хоол

Өдрийн 3-н хоол

“ALL INCLUSIVE

Нэмэлт хөтөлбөр авсан тохиолдолд өдрийн хоол байхгүй.

 

Буудал

  • Буудал
  • Дээр дурдсанчлан тухайн зочид буудал нь 5 одтой тансаг зэрэглэлийх ба дотор гадна халаалттай усан бассейн, спа велнесс төв, Turkish bath буюу хамам, саун гэх мэт олон алжаал тайлах төвүүдэд аялагч өөрийн дураар амрах боломжтой чөлөөт өдөр юм. Мөн аялагч хүсвэл нэмэлт төлбөртэй хөтөлбөрүүд авч болох ба Үүнд :

                             - Land of Legends

                             - Дэлхий хамгийн урт туннел хэлбэрийн аквариум

                             - Олимпос дүүжин тэрэг (cable car)

                             - Амьтны хүрээлэн

Хоол

  • Өглөөний цайтай

Буудал

  • Буудал
  • Өглөөний цайны дараа тогтсон цагт Анталия хотын онгоцны буудал руу хөдөлнө.
  • Анталия – Истанбул нислэг
  • Истанбул – Улаанбаатар нислэг 18: 40-д ниснэ. Ойролцоогоор өглөөний 07:20-д бууснаар аялал өндөрлөнө.

 

Аяллын хуваарь

АЯЛЛЫН ХУГАЦАА ҮНЭ АЯЛАЛ ЗАХИАЛГА

12-р сарын 26-нд

5,500,000₮

Аялал захиалах

 

Нэмэлт мэдээлэл

Зочид буудлууд:

  • Анталья хотод байрлах буудлын нэр:    AKKA ALINDA HOTEL 
  • Памуккале хотод байрлах буудлын нэр:  
  • Станбул хотод байрлах буудлын нэр:      

Аяллын үнийг тооцохдоо зочид буудалд 2 болон 3-аараа орохоор тооцсон болно. Хэрэв ганцаараа 1 өрөөнд орох бол нэмэлтээр $220 нэмж төлөхийг анхаарна уу.

Аялалын үнэд багтсан зүйлс:

  • 2 талын ОУ-ын нислэг, 2 удаагийн орон нутгийн нислэгийн тийз
  • Хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээний хураамж
  • Хөтөлбөрт багтсан хоол
  • Хот доторх болон хот хоорондох унаа
  • Аяллын даатгал
  • Хөтөч, Жолоочийн хөлс

Аялалын үнэд багтаагүй зүйлс:

  • Нэмэлт үзвэр үйлчилгээний төлбөр
  • Хувийн хэрэглээний зардал
  • Хөтөч жолоочийн гарын мөнгө
  • Гарын мөнгө болох 15$ заавал өгөх шаардлагатай./1 хүний/

Турк  улсын мөнгөн тэмдэгтийн тухай

  • Турк улсын мөнгөн тэмдэгт нь ЛИРА ба 1$=14-16 лира, 1 лира=200-250₮. 
  • Аялал эхлэхээс өмнө Монгол төгрөгийг доллараар солиулж авч явах мөн олон улсын карт ашиглах боломжтой. (Тухайн улсад очин  "Лира"-р солиулж болно)
  • Тухайн улсад гарын мөнгө заавал өгөх соёл байдаг ба  Монгол мөнгөөр 50,000-с доошгүй байх!. Доллар болон лира өгөх боломжтой.
  • Хэрвээ олон улсын карт ашиглах бол таньд нэмэлт бэлэн мөнгө байх шаардлагатай. Зарим жижиг зах, худалдааны төвүүдээр худалдан авалт хийх бол бэлэн мөнгөөр тооцоо хийдэг. 

Turkish Airlines

  1. Ямар хөтөлбөрөөр аялахаа тодорхой болгосны дараа аяллын маршрутыг сонгож журамтай танилцан, гэрээнд гарын үсэг зурж урьдчилгаа төлбөр (эхний ээлжинд тийзийг заавал захиалсан байх) хийснээр аяллын захиалга хийгдсэнд тооцно.
  2. Компаниa зүгээс гэнэтийн ослын даатгалд хамруулна.
  3. Олон улсын нисэх онгоцны буудал, галт тэрэгний буудал дээр 4 цагийн өмнө ирсэн байна.
  4. Аялагчид нь аяллыг удирдаж байгаа хөтөч, зохион байгуулагчийн удирдлаганд аялана.
  5. Аяллын хугацаанд архи дарс хэтрүүлэн хэрэглэх, нийтийн хэв журмыг санаатайгаар бүдүүлэгээр зөрчихгүй, аялагчдын тав тухыг алдагдуулахгүй, аяллын хөтөлбөрийг өөрчлөхгүй байх.
  6. Тухайн орон нутаг, ард түмний ёс заншлыг дээдлэн хүндэтгэж, тухайн орны дүрэм, журамд захирагдана.
  7. Зайлшгүй шаардлагатай өөрийн бичиг баримтаа шалгаж үзэх. (гадаад паспорт, гадаад паспортын хугацаа, онгоцны тийз, даатгалын дэвтэр, түрийвч гэх мэт) Паспортны хугацаа,  дардасыг сайн харах жишээ нь сунгалтын дардас давхар дарагдсан, сунгалтыг балалж янзалсан, дарсан тамга тэмдэг урсаагүй байх зэрэг эргэлзээтэй зүйл байвал улсын иргэний бүртгэл, визний газар, холбогдох газартай яаралтай тодруулсан байх.
  8. Очиж байгаа орон нутгийн цагийн зөрүүг мэдсэн байх.
  9. Зочид буудлууд өдрийн 10 цаг хүртэл тооцоогоо хийдэг. Хэрэв жуулчин телефон, мини бар, ресторан, буудлын тээш хадгалах зэргээр үйлчлүүлсэн бол нэмэгдэл тооцоог өөрөө хийнэ.
  10. Гар цайлгах цайны мөнгө 15$ байна (хөтөч, жолооч)
  11. Үнэт эдлэл, их хэмжээний мөнгөө буудлын өрөө сейф болон ресепшний сейфенд хадгалуулж болно.
  1. Нэмэлт төлбөртэй аяллын төлбөрийг цаг тухайд нь хөтөчид аялал эхлэхээс өмнө төлсөн байх.
  2. Туркэд хөтөч болон унаа үйлчлэх цаг нь тухайн орон нутгйин цагаар 09:00 - 19:00 болно. Энэ цагаас хойш хөтөч унаа авах бол аялагчид төлбөрийг өөрсдөө төлнө. Мөн дээрх цагаас бусад цагт буудлаас гарах,  аливаа асуудал үүсгэвэл турк болон монгол талын аяллын компани хариуцлага хүлээхгүй болно.
  3. Хил гаалиар гарахдаа 1 хүний ЗӨВШӨӨРӨГДСӨН гар тээшний ачаа 8 кг, тээш 30 кг зөвшөөрөлтэй байдаг. (илүү ачаа 1кг нь 8-9 евро байна)
  4. Бүх төрөлийн сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, архи 1-ээс дээш, нойрсуулах бодистой эм, тариа, гар ачаанд шингэн зүйл, хурц иртэй зүйл зэрэг нь хил, гаалиар гаргах хориотой болно.
  5. Аялалд авч явах валютаа ченжийн захаас авсан тохиолдолд банкинд тушааж банкнаас авч явах нь найдвартай байдаг. Учир нь хуурамч мөнгөн тэмдэгт гардагтай холбоотой.
  6. Та 5000 ам доллар, 20000 вон, 20000 юаниас дээш мөнгө биедээ авч явж байгаа тохиолдолд Монгол Улсын хил дээр тус бэлэн мөнгөө үнэн зөвөөр бичиж гаалийн мэдүүлэг (деклраци) бөглөж тамга даруулсан байх шаардлагатай бөгөөд хил нэвтрэх тухайн улсын хил дээр манайхаас бэлдэж өгсөн улаан деклраци дээр мөн өөрийн авч яваа бүх бэлэн мөнгөө дахин бичиж тус улсын гаалийн ажилтнаар тамга  даруулах ёстой. Хэрэв тамга тэмдэг даруулаагүй, деклраци бөглөөгүй гарснаас үүдэн гарах асуудлыг манай компани хариуцахгүй болно. (мөнгө алдах, хураалгах)
  7. Тухайн орны хилийн бүртгэл дээр зөвхөн паспортаа шалгуулж тамга даруулах ба бусад бичиг баримт (деклраци)-аа гаалийн ажилтанд шалгуулна.
  8. Төрийн болон өндөр албан тушаалтан, эрх мэдэл бүхий ямар ч хүн аялагч гэдэг утгаараа компани болон аяллын дүрэм журамд захирагдан аялах ёстойг анхаарна уу. Ямар нэгэн илүү тусгайлсан нэмэлт үйлчилгээ байхгүй болно.

Захиалга өгөх