card

Туркийн 3 хотын аялал

Аяллын чиглэл:

УБ - Анталья - Памуккале  - Станбул - УБ

Аяллын хугацаа: 6 шөнө / 7 өдөр
Аяллын үнэ: Нэг хүний төлбөр - 4,690,000₮ (үнэд хөтөлбөрт орсон хоол, үзвэрүүд, хөтөч, зочид буудал, онгоцны тийзны үнэ орсон.)
  • Чингис хаан нисэх онгоцны буудалд ___ цагт ирсэн байна. Бүртгэлээ хийлгэн онгоцондоо сууж ___ цагт Станбулын зүг ниснэ. ___ цагт Станбулд бууна. Станбулаар транзит хийн ___ цагт Анталья хотын зүг ниснэ. ___ цагт Анталья хотын нисэх онгоцны буудалд бууна.
  • Анталья  хотын нисэх онгоцны буудлаас манай багийнхан угтан авч зочид буудал явах замдаа аялалын ерөнхий хөтөлбөр, өүс нутгийн үзэсгэлэнт газрууд, соёл түүхийн талаар танилцуулга сонсгох болно.
  • Буудалдаа Check-in хийгээд, амрах болно.
  • Оройн хоол зочид буудалдаа идээд, амарна.

* Орой 21:00 цагт зарим үед буудлын үзвэр байдаг.

Хоол

  • Оройн хоолтой

Буудал

  • Буудал
  • Өглөөний цайны дараа тогтсон цагт цугларч Анталия хотын аялалд гарна.
  • Анталия хотын алдартай алт үнэт эдлэл болон үслэг эдлэлийн дэлгүүр орно.
  • Гайхамшигт Дюден хүрхрээг үзнэ.
  • Өдрийн хоол
  • Анталья хуучин хот орж, хотын түүхтэй танилцана.
  • Усан онгоцоор газар дундын тэнгисээр аялана.
  • Оройн хоолоо буудалдаа ирж зооглоно.
  • Анталья хотын зочид буудалдаа амарна.
  • Буудалд мөн оройн хөтөлбөрт орж болно.

Хоол

  • Өдрийн 3-н хоолтой

Буудал

  • Буудал
  • Өглөөний цайны дараа тогтсон цагт цугларч Памуккале руу хөдлөх болно (3-4 цаг явна)
  • Үдийн хоол нутгийн ресторанд иднэ.
  • Денизли хотод текстил дэлгүүрээр зочлоно.
  • Зочид буудалдаа ирж оройн хоол иднэ.

Хоол

  • Өдрийн 3-н хоолтой

Буудал

  • Буудал
  • Үүрээр агаарын бөмбөлөгөөр нисэх хүмүүс нэмэлт төлбөр төлж нисэх боломжтой. (агаарын бөмбөлөг нь цаг агаарын байдлаас шалтгаална)
  • Өглөөний цайгаа уугаад Памуккале аялалд гарах болно.
  • Хиераполис хотын туурь үзнэ.
  • Хөвөн цагаан цайзаар зочилно.
  • Клеопатра хатны усан санд орж болно (нэмэлт төлбөртэй)
  • Өдрийн хоол нутгийн ресторанд иднэ.
  • Жимсний дарсаар алдартай дарсны зоориор зочилж худалдан авалт хийх боломжтой.
  • Зочид буудалдаа ирж оройн хоолоо иднэ.
  • Зочид буудалдаа халуун рашаанд орон амарч алжаалаа тайлах боломжтой.
*Уух зүйл, мини бар үнэтэй.

Хоол

  • Өдрийн 3-н хоолтой

Буудал

  • Буудал
  • Өглөөний цай
  • Өрөөгөө хүлээлгэж өгөөд Памуккале хотоос Анталья хотын зүг хөдөлнө.
  • Замдаа хөнгөн хэлбэрийн зуушаар үйлчилнэ.
  • Үдээс хойш Анталья хотын хамгийн том Mall of Antalya  болон Deepo Outlet дэлгүүрт худалдан авалт хийх боломжтой.
  • Буудалдаа оройн хоол иднэ. Тухайн буудал нь ALL INCLUSIVE буюу өглөө, өдөр, оройн бүх төрлийн хоол, ундаа (алкохол) багтсан.

Хоол

  • Өдрийн 3-н хоолтой

Буудал

  • Буудал
  • Анталья хотын чөлөөт өдөр
  • Буудлын халуун бассейнд өөрийн хүссэнээр амрах өдөр.
  • Аялагч хүссэн тохиолдолд нэмэлт хөтөлбөр мөн авч болно. Үүнд:

              - Land of legends

              - Tahtali cable car

              - Aquarim гэх мэт

Хоол

  • Өглөөний цайтай

Буудал

  • Буудал
  • Өглөөний цайгаа уусны дараа тогтсон цагт Анталья хотоос Станбул руу ниснэ.
  • Станбул хотын аялдалд гарна.
  • Үзэх газрууд:

               - Hagia Sofia сүм

               - Хидодрум

               - Султанахмет сүм

  • Үдийн хоол иднэ.
  • Босфорын хоолойгоор усан онгоцоор аялах болно.
  • Буудалдаа ирнэ.
*Уух зүйл, мини бар үнэтэй.

Хоол

  • Өглөөний цай, өдрийн хоолтой

Буудал

  • Буудал
  • Өглөөний цай
  • Чөлөөт өдөр
  • Шоппинг хийх (эргэн тойронд их дэлгүүрүүд болон outlet барааны дэлгүүрүүдтэй)
  • Буудалдаа амарна.

Маргааш нь нисэх онгоцны буудал явах тул та бүхэн өмнөх өдөр нь ачаа бараагаа цэгцэлнэ үү.

Хоол

  • Өглөөний цайтай

Буудал

  • Буудал
  • Тогтсон цагт УБ руу ниснэ.

  • Станбулын цагаар ___ цагт Улаанбаатар хот руу ниснэ. Улаанбаатарын цагаар өглөөний ___ цагт нисэх онгоцны буудалд бууснаар аялал өндөрлөнө.

 

Аяллын хуваарь

АЯЛАЛЫН ХУГАЦАА  АЯЛАЛ ЭХЛЭХ ӨДӨР ҮНЭ АЯЛАЛ ЗАХИАЛГА
6 шөнө / 7 өдөр 1-р сарын 26-нд 4,690,000₮

Суудал дүүрсэн

8 шөнө / 9 өдөр

1-р сарын 29-нд

4,750,000₮

Суудал дүүрсэн
6 шөнө / 7 өдөр 2-р сарын 2-нд 4,690,000₮ Суудал дүүрсэн
6 шөнө / 7 өдөр 2-р сарын 9-нд 4,690,000₮ Аялал захиалах
6 шөнө / 7 өдөр 2-р сарын 16-нд  4,690,000₮ Аялал захиалах
8 шөнө / 9 өдөр 2-р сарын 19-нд  4,750,000₮ Аялал захиалах
8 шөнө / 9 өдөр 2-р сарын 26-нд 4,750,000₮ Аялал захиалах

 

 

 

Нэмэлт мэдээлэл

Зочид буудлууд:

  • Анталья хотод байрлах буудлын нэр:    AKKA ALINDA HOTEL 
  • Памуккале хотод байрлах буудлын нэр:  ANT RICHMOND
  • Станбул хотод байрлах буудлын нэр:      QUA CONFORT HOTEL 

Аяллын үнийг тооцохдоо зочид буудалд 2 болон 3-аараа орохоор тооцсон болно. Хэрэв ганцаараа 1 өрөөнд орох бол нэмэлтээр $220 нэмж төлөхийг анхаарна уу.

Аялалын үнэд багтсан зүйлс:

  • 2 талын ОУ-ын нислэг, 2 удаагийн орон нутгийн нислэгийн тийз
  • Хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээний хураамж
  • Хөтөлбөрт багтсан хоол
  • Хот доторх болон хот хоорондох унаа
  • Аяллын даатгал
  • Хөтөч, Жолоочийн хөлс

Аялалын үнэд багтаагүй зүйлс:

  • Нэмэлт үзвэр үйлчилгээний төлбөр
  • Хувийн хэрэглээний зардал
  • Хөтөч жолоочийн гарын мөнгө
  • Гарын мөнгө болох 15$ заавал өгөх шаардлагатай./1 хүний/

Турк  улсын мөнгөн тэмдэгтийн тухай

  • Турк улсын мөнгөн тэмдэгт нь ЛИРА ба 1$=14-16 лира, 1 лира=200-250₮. 
  • Аялал эхлэхээс өмнө Монгол төгрөгийг доллараар солиулж авч явах мөн олон улсын карт ашиглах боломжтой. (Тухайн улсад очин  "Лира"-р солиулж болно)
  • Тухайн улсад гарын мөнгө заавал өгөх соёл байдаг ба  Монгол мөнгөөр 50,000-с доошгүй байх!. Доллар болон лира өгөх боломжтой.
  • Хэрвээ олон улсын карт ашиглах бол таньд нэмэлт бэлэн мөнгө байх шаардлагатай. Зарим жижиг зах, худалдааны төвүүдээр худалдан авалт хийх бол бэлэн мөнгөөр тооцоо хийдэг. 

Turkish Airlines

  1. Ямар хөтөлбөрөөр аялахаа тодорхой болгосны дараа аяллын маршрутыг сонгож журамтай танилцан, гэрээнд гарын үсэг зурж урьдчилгаа төлбөр (эхний ээлжинд тийзийг заавал захиалсан байх) хийснээр аяллын захиалга хийгдсэнд тооцно.
  2. Компаниa зүгээс гэнэтийн ослын даатгалд хамруулна.
  3. Олон улсын нисэх онгоцны буудал, галт тэрэгний буудал дээр 4 цагийн өмнө ирсэн байна.
  4. Аялагчид нь аяллыг удирдаж байгаа хөтөч, зохион байгуулагчийн удирдлаганд аялана.
  5. Аяллын хугацаанд архи дарс хэтрүүлэн хэрэглэх, нийтийн хэв журмыг санаатайгаар бүдүүлэгээр зөрчихгүй, аялагчдын тав тухыг алдагдуулахгүй, аяллын хөтөлбөрийг өөрчлөхгүй байх.
  6. Тухайн орон нутаг, ард түмний ёс заншлыг дээдлэн хүндэтгэж, тухайн орны дүрэм, журамд захирагдана.
  7. Зайлшгүй шаардлагатай өөрийн бичиг баримтаа шалгаж үзэх. (гадаад паспорт, гадаад паспортын хугацаа, онгоцны тийз, даатгалын дэвтэр, түрийвч гэх мэт) Паспортны хугацаа,  дардасыг сайн харах жишээ нь сунгалтын дардас давхар дарагдсан, сунгалтыг балалж янзалсан, дарсан тамга тэмдэг урсаагүй байх зэрэг эргэлзээтэй зүйл байвал улсын иргэний бүртгэл, визний газар, холбогдох газартай яаралтай тодруулсан байх.
  8. Очиж байгаа орон нутгийн цагийн зөрүүг мэдсэн байх.
  9. Зочид буудлууд өдрийн 10 цаг хүртэл тооцоогоо хийдэг. Хэрэв жуулчин телефон, мини бар, ресторан, буудлын тээш хадгалах зэргээр үйлчлүүлсэн бол нэмэгдэл тооцоог өөрөө хийнэ.
  10. Гар цайлгах цайны мөнгө 15$ байна (хөтөч, жолооч)
  11. Үнэт эдлэл, их хэмжээний мөнгөө буудлын өрөө сейф болон ресепшний сейфенд хадгалуулж болно.
  1. Нэмэлт төлбөртэй аяллын төлбөрийг цаг тухайд нь хөтөчид аялал эхлэхээс өмнө төлсөн байх.
  2. Туркэд хөтөч болон унаа үйлчлэх цаг нь тухайн орон нутгйин цагаар 09:00 - 19:00 болно. Энэ цагаас хойш хөтөч унаа авах бол аялагчид төлбөрийг өөрсдөө төлнө. Мөн дээрх цагаас бусад цагт буудлаас гарах,  аливаа асуудал үүсгэвэл турк болон монгол талын аяллын компани хариуцлага хүлээхгүй болно.
  3. Хил гаалиар гарахдаа 1 хүний ЗӨВШӨӨРӨГДСӨН гар тээшний ачаа 8 кг, тээш 30 кг зөвшөөрөлтэй байдаг. (илүү ачаа 1кг нь 8-9 евро байна)
  4. Бүх төрөлийн сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, архи 1-ээс дээш, нойрсуулах бодистой эм, тариа, гар ачаанд шингэн зүйл, хурц иртэй зүйл зэрэг нь хил, гаалиар гаргах хориотой болно.
  5. Аялалд авч явах валютаа ченжийн захаас авсан тохиолдолд банкинд тушааж банкнаас авч явах нь найдвартай байдаг. Учир нь хуурамч мөнгөн тэмдэгт гардагтай холбоотой.
  6. Та 5000 ам доллар, 20000 вон, 20000 юаниас дээш мөнгө биедээ авч явж байгаа тохиолдолд Монгол Улсын хил дээр тус бэлэн мөнгөө үнэн зөвөөр бичиж гаалийн мэдүүлэг (деклраци) бөглөж тамга даруулсан байх шаардлагатай бөгөөд хил нэвтрэх тухайн улсын хил дээр манайхаас бэлдэж өгсөн улаан деклраци дээр мөн өөрийн авч яваа бүх бэлэн мөнгөө дахин бичиж тус улсын гаалийн ажилтнаар тамга  даруулах ёстой. Хэрэв тамга тэмдэг даруулаагүй, деклраци бөглөөгүй гарснаас үүдэн гарах асуудлыг манай компани хариуцахгүй болно. (мөнгө алдах, хураалгах)
  7. Тухайн орны хилийн бүртгэл дээр зөвхөн паспортаа шалгуулж тамга даруулах ба бусад бичиг баримт (деклраци)-аа гаалийн ажилтанд шалгуулна.
  8. Төрийн болон өндөр албан тушаалтан, эрх мэдэл бүхий ямар ч хүн аялагч гэдэг утгаараа компани болон аяллын дүрэм журамд захирагдан аялах ёстойг анхаарна уу. Ямар нэгэн илүү тусгайлсан нэмэлт үйлчилгээ байхгүй болно.

Захиалга өгөх