card

Турк - Кипр 2 улсын аялал

Аяллын чиглэл:

УБ – Анталья - Памуккале - Кипр - Станбул - УБ

Аяллын хугацаа: 8 шөнө / 9 өдөр
Аяллын үнэ: Нэг хүний төлбөр - 5,450,000₮ (үнэд хөтөлбөрт орсон хоол, үзвэрүүд, хөтөч, зочид буудал, онгоцны тийзны үнэ орсон.)
  • Чингис хаан нисэх онгоцны буудалд ___ цагт ирсэн байна. Бүртгэлээ хийлгэн онгоцондоо сууж ___ цагт Станбулын зүг ниснэ. ___ цагт Станбулд бууна. Станбулаар транзит хийн ___ цагт Анталья хотын зүг ниснэ. ___ цагт Анталья хотын нисэх онгоцны буудалд бууна.
  • Анталья  хотын нисэх онгоцны буудлаас манай багийнхан угтан авч зочид буудал явах замдаа аялалын ерөнхий хөтөлбөр, өүс нутгийн үзэсгэлэнт газрууд, соёл түүхийн талаар танилцуулга сонсгох болно.
  • Буудалдаа Check-in хийгээд, амрах болно.
  • Оройн хоол зочид буудалдаа идээд, амарна.

* Орой 21:00 цагт зарим үед буудлын үзвэр байдаг.

Хоол

  • Оройн хоолтой

Буудал

  • Буудал
  • Өглөөний цайны дараа тогтсон цагт цугларч Анталия хотын аялалд гарна.
  • Анталия хотын алдартай алт үнэт эдлэл болон үслэг эдлэлийн дэлгүүр орно.
  • Гайхамшигт Дюден хүрхрээг үзнэ.
  • Өдрийн хоол
  • Анталья хуучин хот орж, хотын түүхтэй танилцана.
  • Усан онгоцоор газар дундын тэнгисээр аялана.
  • Оройн хоолоо буудалдаа ирж зооглоно.
  • Анталья хотын зочид буудалдаа амарна

*Буудалд мөн оройн хөтөлбөрт орж болно.

Хоол

  • Өдрийн 3-н хоолтой

Буудал

  • Буудал
  • Өглөөний цайны дараа тогтсон цагт цугларч Памуккале руу хөдлөх болно (3-4 цаг явна).
  • Үдийн хоол нутгийн ресторанд иднэ.
  • Денизли хотод текстил дэлгүүрээр зочлоно.
  • Зочид буудалдаа ирж оройн хоол иднэ

Хоол

  • Өдрийн 3-н хоолтой

Буудал

  • Буудал
  • Үүрээр агаарын бөмбөлөгөөр нисэх хүмүүс нэмэлт төлбөр төлж нисэх боломжтой. (агаарын бөмбөлөг нь цаг агаарын байдлаас шалтгаална)
  • Өглөөний цайгаа уугаад Памуккале аялалд гарах болно.
  • Хиераполис хотын туурь үзнэ.
  • Хөвөн цагаан цайзаар зочилно.
  • Клеопатра хатны усан санд орж болно (нэмэлт төлбөртэй)
  • Өдрийн хоол нутгийн ресторанд иднэ.
  • Жимсний дарсаар алдартай дарсны зоориор зочилж худалдан авалт хийх боломжтой.
  • Зочид буудалдаа ирж оройн хоолоо иднэ.
  • Зочид буудалдаа халуун рашаанд орон амарч алжаалаа тайлах боломжтой.
*Уух зүйл, мини бар үнэтэй.

Хоол

  • Өдрийн 3-н хоолтой

Буудал

  • Буудал
  • Өглөөний цай
  • Өрөөгөө хүлээлгэж өгөөд Памуккале хотоос Анталья хотын зүг хөдөлнө.
  • Замдаа хөнгөн хэлбэрийн зуушаар үйлчилнэ.
  • Кипр явах зорчигчид Анталья хотын онгоцны буудлаас тогтсон цагт ниснэ.
  • Онгоцны буудлаас буудал явах замд Кипр хотын түүх болон онцлог газруудын панаромик товч танилцуулга хийгдэнэ.
  • Буудалдаа оройн хоол иднэ.

Хоол

  • Өдрийн 3-н хоолтой

Буудал

  • Буудал
  • All inclusive 5 одтой далайн эргээс 0 метрийн зайд тансаг зэрэглэлийн зочид буудалд өглөөний цай ууна.
  • Кипр хотын чөлөөт өдөр
  • Зочид буудалдаа алжаалаа тайлж хаалттай усан бассеин хамам буюу Turkish bath  үнэ төлбөргүй ашиглах боломжтой.
  • Казино +25 насны аялагчид тоглох эрхтэй ба зөв зохистой хувцаслах шаардлагатай. Тухайн казинод согтууруулах ундаа болон тамхины хэрэглээг бүрэн үнэ төлбөргүй хангадаг.

Хоол

  • Өглөөний цайтай

Буудал

  • Буудал
  • Өглөөний цайгаа уусны дараа тогтсон цагт Кипр арлаас Станбул руу ниснэ.
  • Станбул хотын аялдалд гарна.
  • Үзэх газрууд
  • Sofia сүм
  • Хидодрум
  • Султанахмет сүм
  • Босфорын хоолойгоор усан онгоцоор аялах болно.
  • Буудалдаа ирнэ.

 *Уух зүйл, мини бар төлбөртэй.

Хоол

  • Өглөөний цай, өдрийн хоолтой

Буудал

  • Буудал
  • Өглөөний цай
  • Чөлөөт өдөр
  • Шоппинг хийх (эргэн тойронд их дэлгүүрүүд болон outlet барааны дэлгүүрүүдтэй)
  • Буудалдаа амарна.
Маргааш нь нисэх онгоцны буудал явах тул та бүхэн өмнөх өдөр нь ачаа бараагаа цэгцэлнэ үү.

Хоол

  • Өглөөний цайтай

Буудал

  • Буудал
  • Тогтсон цагт УБ руу ниснэ.

  • Станбулын цагаар ___ цагт Улаанбаатар хот руу ниснэ. Улаанбаатарын цагаар өглөөний ___ цагт нисэх онгоцны буудалд бууснаар аялал өндөрлөнө.

 

Аяллын хуваарь

АЯЛЛЫН ХУГАЦАА ҮНЭ АЯЛАЛ ЗАХИАЛГА
12-р сарын 04-нд 5,450,000₮ Аялал захиалах
12-р сарын 11-нд

5,450,000₮

Аялал захиалах
12-р сарын 18-нд 5,450,000₮ Аялал захиалах

 

Нэмэлт мэдээлэл

Зочид буудлууд:

  • Анталья хотод байрлах буудлын нэр:      AKKA ALINDA HOTEL 
  • Памуккале хотод байрлах буудлын нэр:  ANT RICHMOND
  • Станбул хотод байрлах буудлын нэр:      QUA CONFORT HOTEL 
  • Кипр аралд байрлах буудлын нэр:            LIMAK DELUXE / ACAPULCO
 

Аялалын үнэд багтсан зүйлс:

  • 2 талын ОУ-ын нислэг, 2 удаагийн орон нутгийн нислэгийн тийз
  • Хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээний хураамж
  • Хөтөлбөрт багтсан хоол
  • Хот доторх болон хот хоорондох унаа
  • Аяллын даатгал
  • Хөтөч, Жолоочийн хөлс

Аялалын үнэд багтаагүй зүйлс:

  • Нэмэлт үзвэр үйлчилгээний төлбөр
  • Хувийн хэрэглээний зардал
  • Хөтөч жолоочийн гарын мөнгө
  • Гарын мөнгө болох 15$ заавал өгөх шаардлагатай./1 хүний/

Турк улсын мөнгөн тэмдэгтийн тухай 

  • Турк улсын мөнгөн тэмдэгт нь ЛИРА ба 1$=14-16 лира, 1 лира=200-250₮. 

  • Кипр улсын мөнгөн тэмдэгт нь ЕВРО. 

  • Аялал эхлэхээс өмнө Монгол төгрөгийг доллараар солиулж авч явах мөн олон улсын карт ашиглах боломжтой. (Тухайн улсад очин  "Лира", Еврогоор солиулж болно)

  • Тухайн улсад гарын мөнгө заавал өгөх соёл байдаг ба  Монгол мөнгөөр 50,000-с доошгүй байх!. Доллар, Лира болон Еврогоор өгөх боломжтой.

  • Хэрвээ олон улсын карт ашиглах бол таньд нэмэлт бэлэн мөнгө байх шаардлагатай. Зарим жижиг зах, худалдааны төвүүдээр худалдан авалт хийх бол бэлэн мөнгөөр тооцоо хийдэг. 

Захиалга өгөх

  1. Ямар хөтөлбөрөөр аялахаа тодорхой болгосны дараа аяллын маршрутыг сонгож журамтай танилцан, гэрээнд гарын үсэг зурж урьдчилгаа төлбөр (эхний ээлжинд тийзийг заавал захиалсан байх) хийснээр аяллын захиалга хийгдсэнд тооцно.
  2. Компаниa зүгээс гэнэтийн ослын даатгалд хамруулна.
  3. Олон улсын нисэх онгоцны буудал, галт тэрэгний буудал дээр 4 цагийн өмнө ирсэн байна.
  4. Аялагчид нь аяллыг удирдаж байгаа хөтөч, зохион байгуулагчийн удирдлаганд аялана.
  5. Аяллын хугацаанд архи дарс хэтрүүлэн хэрэглэх, нийтийн хэв журмыг санаатайгаар бүдүүлэгээр зөрчихгүй, аялагчдын тав тухыг алдагдуулахгүй, аяллын хөтөлбөрийг өөрчлөхгүй байх.
  6. Тухайн орон нутаг, ард түмний ёс заншлыг дээдлэн хүндэтгэж, тухайн орны дүрэм, журамд захирагдана.
  7. Зайлшгүй шаардлагатай өөрийн бичиг баримтаа шалгаж үзэх. (гадаад паспорт, гадаад паспортын хугацаа, онгоцны тийз, даатгалын дэвтэр, түрийвч гэх мэт) Паспортны хугацаа,  дардасыг сайн харах жишээ нь сунгалтын дардас давхар дарагдсан, сунгалтыг балалж янзалсан, дарсан тамга тэмдэг урсаагүй байх зэрэг эргэлзээтэй зүйл байвал улсын иргэний бүртгэл, визний газар, холбогдох газартай яаралтай тодруулсан байх.
  8. Очиж байгаа орон нутгийн цагийн зөрүүг мэдсэн байх.
  9. Зочид буудлууд өдрийн 10 цаг хүртэл тооцоогоо хийдэг. Хэрэв жуулчин телефон, мини бар, ресторан, буудлын тээш хадгалах зэргээр үйлчлүүлсэн бол нэмэгдэл тооцоог өөрөө хийнэ.
  10. Гар цайлгах цайны мөнгө 15$ байна (хөтөч, жолооч)
  11. Үнэт эдлэл, их хэмжээний мөнгөө буудлын өрөө сейф болон ресепшний сейфенд хадгалуулж болно.
  1. Нэмэлт төлбөртэй аяллын төлбөрийг цаг тухайд нь хөтөчид аялал эхлэхээс өмнө төлсөн байх.
  2. Туркэд хөтөч болон унаа үйлчлэх цаг нь тухайн орон нутгйин цагаар 09:00 - 19:00 болно. Энэ цагаас хойш хөтөч унаа авах бол аялагчид төлбөрийг өөрсдөө төлнө. Мөн дээрх цагаас бусад цагт буудлаас гарах,  аливаа асуудал үүсгэвэл турк болон монгол талын аяллын компани хариуцлага хүлээхгүй болно.
  3. Хил гаалиар гарахдаа 1 хүний ЗӨВШӨӨРӨГДСӨН гар тээшний ачаа 8 кг, тээш 30 кг зөвшөөрөлтэй байдаг. (илүү ачаа 1кг нь 8-9 евро байна)
  4. Бүх төрөлийн сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, архи 1-ээс дээш, нойрсуулах бодистой эм, тариа, гар ачаанд шингэн зүйл, хурц иртэй зүйл зэрэг нь хил, гаалиар гаргах хориотой болно.
  5. Аялалд авч явах валютаа ченжийн захаас авсан тохиолдолд банкинд тушааж банкнаас авч явах нь найдвартай байдаг. Учир нь хуурамч мөнгөн тэмдэгт гардагтай холбоотой.
  6. Та 5000 ам доллар, 20000 вон, 20000 юаниас дээш мөнгө биедээ авч явж байгаа тохиолдолд Монгол Улсын хил дээр тус бэлэн мөнгөө үнэн зөвөөр бичиж гаалийн мэдүүлэг (деклраци) бөглөж тамга даруулсан байх шаардлагатай бөгөөд хил нэвтрэх тухайн улсын хил дээр манайхаас бэлдэж өгсөн улаан деклраци дээр мөн өөрийн авч яваа бүх бэлэн мөнгөө дахин бичиж тус улсын гаалийн ажилтнаар тамга  даруулах ёстой. Хэрэв тамга тэмдэг даруулаагүй, деклраци бөглөөгүй гарснаас үүдэн гарах асуудлыг манай компани хариуцахгүй болно. (мөнгө алдах, хураалгах)
  7. Тухайн орны хилийн бүртгэл дээр зөвхөн паспортаа шалгуулж тамга даруулах ба бусад бичиг баримт (деклраци)-аа гаалийн ажилтанд шалгуулна.
  8. Төрийн болон өндөр албан тушаалтан, эрх мэдэл бүхий ямар ч хүн аялагч гэдэг утгаараа компани болон аяллын дүрэм журамд захирагдан аялах ёстойг анхаарна уу. Ямар нэгэн илүү тусгайлсан нэмэлт үйлчилгээ байхгүй болно.