card

Говийн аялал

Аялалын маршрут:

УБ – Даланзадгад – Ёлын ам – Дүнгээ хавцал – Хонгорын элс – Баян заг – Огийн хийд - УБ

Аялалын өдөр: 3 шөнө / 4 өдөр
Аялалын нийт:

1600 км

Аялалын төлбөр:

350,000₮ - Унаа: County, Хоноглох газар (жуулчны баазад байрлана), унаа, хөтөч, уралдаан тэмцээн, диско.

Хөтөлбөр

  • 6:00 цагт УБ хөдөлнө
  • Бага газар чулуу: Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төвөөс баруун хойш 37 км зайд бий. Эргэн тойрон тэгш талаар хүрээлэгдсэн, д.т.д 1768 метр өндөр, боржин чулуун бүс бөгөөд 300 км.кв талбайтай. Чулуун уулын ам, хоолой, хөндийд олон булаг шанд урсахаас гадна эртний булш, хиргисүүр, хадны сүг зураг, хөшөө дурсгалууд нэлээд байдаг.
  • Мандалговь хот нь Дундговь аймгийн төв юм.
  • Цагаан суварга: Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь Дэл уулнаас баруун хойно орших эгц цавчим мөргөцөг. Нүдэнгийн говиос тод сайхан харагддаг. Эрт цагийн далайн ёроолын шаварлаг хурдас он цагийн эрхэнд эвдэрч эрэг ганга, мөргөцөг үүсгэсэн нь алсаас харахад цайран гэрэлтэх суварга мэт байдаг. Зүүн тийшээ харсан байдаг бөгөөд алсаас харахад байшин сууц, хот балгас мэт харагдана. Баруун талаасаа тэгш тал учир харагдахгүй. Борооны дараа Цагаан суварганаас буух их ус асар том хүрхрээ мэт харагддаг гэнэ. Цагаан суваргаас зүүн тийш 7 километр, Өлзийт сумаас 85 километр орчимд намхан толгодын дунд Хэвтээ босоогийн 50 метр урт агуй бий. Агуйн зарим газар мөлхөж, зарим газар босоо явах боломжтой тул Хэвтээ босоогийн агуй хэмээн нэрлэжээ.
  • 19:00 цагт Даланзадгадад жуулчны бааз дээр оройн хоол иднэ.

Хоол

  • Оройн хоол

Буудал

  • Жуулчны бааз

Хөтөлбөр

  • 6:00 цагт өглөөн цай.
  • 7:00 цагт Даланзадгад хотоос хөдөлнө.
  • Ёл шувууны нэрээр нэрлэгдсэн уулын хавцал. Далайн төвшнөөс дээш дунджаар 2800 метр өндөр. Дархалсан талбай нь 64 ам километр. Зүүнсайхан уулыг зүүн хойшоо сэтлэн урссан голын нарийхан хавцал юм. Хавцлын голоор жижиг горхи урсдаг бөгөөд өвөл мөсөн бүрх Жилийн турш мөстэй байдаг байсан боловч сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал зэргээс шалтгаалан ихэнхи хэсгийн мөс нь хайлдаг болсон. Хавцлын мөнхийн нар тусахгүй зарим газарт 1 метрээс ч илүү зузаантай мөс үлддэг.
  • 14:00 цагт Өдрийн хоол боолтоор авч явах ба зогсож зооглоно.
  • Хонгорын элс нь Өмнөговь аймгийн бүх нутгийн 3 орчим хувийг эзэлдэг элсэн нуруу, манхан, тармаг элс. Үүний дотор Сэврэй, Номгон, Зөөлөн уулийн ар хоолойг дагаж баруунаас зүүн тийш 185 км үргэлжлэн 925 ам дөрвөлжин км талбай эзлэх Хонгорын элс хамгийн том бөгөөд Монгол улсын томоохон баянбүрдийн нэгэнд тооцогдох юм.
  • Оройн хоол.

Хоол

  • Өдрийн 3-н хоолтой

Буудал

  • Гэр

Хөтөлбөр

  • Баянзаг: Монгол улсын Өмнөговь аймаг, Говийн уулархаг бүст оршдог газар. Палеонтологийн ховор олдворууд олдсон газар гэдгээрээ дэлхий дахинд алдаршсан. Мөн үлэг гүрвэлийн өндөг олноор олдсоноос гадна үлэг гүрвэлийн үүрийг дэлхийд анх удаа чухам эндээс олжээ. Үүнээс гадна велоцираптор болон бусад олон арван сүүн тэжээлтний үлдэгдэл олдсон.

Хоол

  • Өдрийн 3-н хоолтой

Буудал

  • Жуулчны бааз

Хөтөлбөр

  • Өглөөн цай уусны дараа мандалговиор дайран улаанбаатар хотод ирснээр бидний аялал өндөрлөнө.

Хоол

  • Өглөө цайтай

Буудал

  • -

Нэмэлт мэдээлэл

Авж явах зүйлс:
  • Дулаан хувцас (өглөө оройдоо сэрүүн болдог)
  • Цагаан хэрэглэл
  • Тодорхой хэмжээний бэлэн мөнгө
  • Хувийн ариун цэврийн хэрэгслүүд
  • Бусад
  • Иргэний үнэмлэх, даатгал болон бусад чухал бичиг баримтын эх хувийг бус хуулбарыг биедээ байнга авч явж байх. Хаяж гээгдүүлвэл аялагч өөрсдөө хариуцна.
  • Маск, гар ариутгагч болон нянгийн эсрэг нойтон сальфетка байнга авч явах.
  • Гудамжнаас идэх юм, боловсруулаагүй хүнс худалдаж авахгүй байх, заавал чанаж болгосон буюу хальсалсан жимс ногоо хэрэглэх. ХУВИЙН ХЭРЭГЦЭЭНДЭЭ АВЧ ЯВАХ ХООЛ УНДАА УДААН ХУГАЦААНД АВЧ ЯВАХГҮЙ, БАГА БАГААР АВЧ ЯВАХ
  • Их хэмжээний бэлэн мөнгө авч явахгүй байх.
  • Гадуур явахдаа буудал, жуулчны баазын хаягтай нэрийн хуудсыг авсан байх, паспорт, бэлэн мөнгө, үнэт зүйлээ буудлын хайрцагт үлдээх
  • Мөн үйлчилгээ үзүүлж буй хөтөч жолоочийн утсыг үйлчилж буй машиныхаа дугаарыг тэмдэглэж авах
  • Аялагч нь зах болон дэлгүүрээр явж байхдаа сэрэмжтэй байх, худалдаа хийхдээ танихгүй хүнээр зуучлуулахгүй байх
  • Тамхи татах бол тусгай зориулалтын газарт татах (тамхиа бүрэн унтрааж байх)
  • Уул, уснаас болгоомжлох “Нуур голд 1,3м дээш орохгүй, шөнө голнуурт орохгүй байх”
  • Хурц нартай үед нарны тос түрх,удаан наранд шарахгүй байх, халуунд хөлс их гарах учир нойтон хуурай алчууртай явах
  • Аль болох цөөхөн хүнтэй газар байх. Хүн ихтэй газраас зайлс хийх. Хөтөчийн заавар зөвөлгөөг даагах, бусдын буруу мэдээлэлд автахгүй байх.

Жуулчин аяллын хугацаанд зочид буудалд байрлахдаа энэхүү журмаар тогтоосон зүйлүүдийг биелүүлэх үүрэгтэй. 

  • Байрласан зочид буудал,баазын дотоод журмыг хүндэтгэн дагаж мөрдөхийн зэрэгцээ буудалд байрлаж буй хүмүүст чирэгдэл хүндрэл учруулахгүй байх, аялалын хугацаанд өөрийн нэр хүндийг өндөрт өргөж явахыг эрхэмлэх. (Хөтөчийн хэлсэн цагийг яс баримтлаж бусдыг хүндэтгэх)
  • Байрлах буудал,баазын өрөөнд ормогц эд хогшил, төхөөрөмж нь бүрэн бүтэн хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгаж ямар нэгэн гэмтэл зөрчил илэрвэл хөтөч ба буудлын хүлээн авахад яаралтай мэдэгдэнэ. Буудлын техник хэрэгсэл, угаалгын өрөөний тоног төхөөрөмжийг ашиглах заавар санамж төлбөрийн нөхцөлтэй танилцах, буудлын ажилтнаас зөвөлгөө авах.
  • Буудлын мини бар, ТВ-ийн төлбөрт суваг, телефон утас ашиглах, хувцас угаах, индүүдэх зэрэг үйлчилгээг авсан бол өрөөгөө хүлээлгэж өгөхдөө тухайн үйлчилгээний төлбөрийг буудал баазаас тогтоосон тарифын дагуу төлнө.
  • Зочид буудлын аваарын гарцын бүдүүвчтэй анхааралтай танилцан гал түймэр, хөдлөлтийн үед заасан маршрутаар гарна.
  • Чухал бичиг баримт, үнэт зүйлсээ буудал баазын өрөөнд орхихыг хоиглоно. Заавал сейфэнд хадгалуулна.
  • Өрөөний шил шаазан эдлэлтэй болгоомжтой харьцах.
  • Өрөөний эд хогшлыг өөр өрөө рүү зөөхгүй байх зөөсөн бол эргүүлж тавих.
  • Буудал, баазын ресепшнд мэдэгдэхгүйгээр өрөө сольж болохгүй.
  • Өрөөндөө гадны хүн оруулах, түлхүүрээ бусдад шилжүүлэх, өрөөний хаалгыг онгорхой орхихгүй байх.
  • Буудал,баазад согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, чанга орилох, бусадтай маргах, дуулах, ТВ хөгжим өндөр дуугаар тавьж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх.
  • Агааржуулагч онгойлгосны дараа  өрөөний цонх хаалгыг заавал хаана.
  • Өрөөнөөс гарахдаа крантны усаа хааж цахилгаан хэрэгслийг салгана.
  • Гал түймэр, газар хөдлөлт зэрэг нөхцөлд цахилагаан шатыг ашиглаж болохгүй.

Аялагч дээр дурьдсан дүрэм журмыг дагаж мөрдөөгүйгээс үүсэх аливаа асуудлыг өөрөө бүрэн хариуцна. Буудал баазны эд хогшлыг эвдэх, алга болгох, цагаан хэрэглэлийг бохирдуулах зэрэг буудал, баазад ямар нэг байдлаар гарз хохирол учруулсан тохиолдолд хууль дүрмийн дагуу, тухайн буудал баазын тогтоосон тарифын дагуу хохирлыг төлж барагдуулна.

  1. Аяллын хөтөлбөр, маршруттай сайтар танилцаж, хүлээн зөвшөөрсний дараа аяллын маршрутыг сонгож Аяллын хөтөлбөр, маршруттай сайтар танилцаж, хүлээн зөвшөөрсний дараа аяллын маршрутыг сонгож
  2. Эрхэм аялагч та аялал эхлэхээс өмнө өөрийн хувийн бэлтгэлээ сайн хангаж, ар гэрийнхэнтэйгээ холбоо барих утас, фб хаягыглдэх. Өөрийн цахим үнэмлэхээ авч явна уу.
  3. Аялал эхлэхээс өмнө  өөрийн мэдээлэлийг тодорхой өгөх, 0-16 насны хүүхэд авч явсан тохиолдолд эцэг, эхний аль нэгэн яваагүй тохиолдолд нөгөөгөөс заавал бичгээр зөвшөөрөл авна. Аялалын явцад асран хамгаалагч хүүхдийн хараа хяналтаа байнга байлгах үүрэгтэй.
  4. Онгоцны буудал дээр нислэг эхэлэхээс 2 цагийн өмнө ирсэн  байх. Онгоц, галт тэрэгнээс хоцорсон, сайн дураараа татгалзсан тохиолдолд төлбөр буцаан олгохгүй.
  5. Аялал эхлэхээс 15 хоногийн өмнө төлбөрийн урьдчилгаа хийгдсэн байх бөгөөд шаардлагатай үед бүтэн төлсөн байна. Аялагч өөрийн хүсэлтээр 7 хоногийн өмнө цуцлавал төлбөрөөс 2%-ийг суутгаж олгох болохыг анхаарна уу. Аялал эхлэхээс 3 хоногийн өмнө цуцлавал айлалын төлбрөөс 3-н хувийг суутгаж олгоно. Аялал гарах өдөр цуцлагдвал төлбөр буцаах боломжгүй. Энэ нь буудал, бааз захиалах, унаа тэргээ бэлэн болгох гэх мэт зардал гардаг.
  6. Ямар нэг хууч өвчтэй бол аялалд бүртгүүлэхдээ заавал мэдэгдэх.
  7. Насанд хүрээгүй хүүхэд /18 хүртлэх/ хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настангууд заавал асран хамгаалагчтай аялалд явах. Асран хамгаалагч нь асрамжинд байгаа тухайн хүний аюулгүй байдал болон бусад зүйлийг бүрэн хариуцаж явах.
  8. Хүүхэдтэйгээ явж байгаа тохиолдолд: Хүүхдийн  төрсний гэрчилгээний эх хувийг авч явна. Хэрэв эцэг эхээс өөр хүнтэй яваа бол: ИТГЭМЖЛЭЛ төрсний хуулбар,  хамт авч явна.
  1. Хэрэв та гоо сайханы мэс засал хийлгэсэн болон биедээ төмөр метал суулгасан тохиолдолд эмчийн заавар зөвөлгөө сайтаар баримтлах.
  2. Аяллын даатгалд хамрагдсан байх. Манай гэрээт даатгалын компиар даатгуулах боломжтой. Төлбөрийг аялагчид өөрсдөө төлнө.
  3. Чөлөөт өдөр болон хөтөлбөртэй өдрийн оройн 22:00-06:00 цагийн хооронд гарсан аливаа асуудлыг аялагч хариуцна.
  4. Байгалийн давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан аяллын хоног нэмэгдсэн тохиолдолд аялагч нэмэгдсэн өдрийн зардлыг хариуцна.
  5. Архи согтруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, нийтийн хэв журмыг журмыг санаатайгаар зөрчих, аялагчдын тав тухыг алдагдуулах, аяллын хөтөлбөрийг өөрчлөхгүй байх /хэрэв дээрх зөрчлийг гаргавал хуулийн байгууллагад хүлээлгэн өгнө. Үүнээс үүдэлтэй гарсан зардлыг аялагч өөрөө хариуцна/
  6. Хөтөлбөрөөс бусад төлбөртэй үзвэрийг анх гэрээ хийхдээ сайтар тохирсон байх. Нэмэлт төлбөртэй аяллын төлбөрийг цаг тухайд нь хөтчид аялал эхлэхээс өмнө төлсөн байх.
  7. Зочид буудлууд өдрийн 10 цаг хүртэл тооцоогоо хийдэг. Хэрэв жуулчин Телефон, мини бар, ресторан, буудлын тээш хадгалах зэргээр үйлчлүүлсэн бол нэмэгдэл тоооцоо хийнэ.
  8. Дэлгүүр захаар орсон тохиолдолд хөтчийн тогтоосон хугацаанаас хэтрэхгүй, цагтаа гарах/ Хэрвээ тогтсон цагтаа дэлгүүр захаас гарч ирээгүй тохиолдолд аяллын баг хүлээхгүй шууд дараагийн аялалдаа орох тул араас ирэх зардлаа аялагчид өөрсдөө хариуцна. Мөн зарагдсан барааг буцаадаггүй тул та сонголтоо зөв хийх хэрэгтэй
  9. Бичиг баримтаа найдвартай газар хадгалах
  10. Аяллын явцад цүнх сав болон бусад зүйлд өөр хүний ачааг дайх, гуйсан зүйлийг нь хил гаалиар авч гарах, ямар нэгэн эм, дугтуйтай зүйл авч гарахыг хатуу хориглоно /энэ асуудлаас үүдэлтэй зүйл гарвал аялагч өөрөө хариуцна/
  • Иргэний үнэмлэх (онцгой короно вирусийн УОК гаргасан журмыг баримтлахыг анхаарна уу)
  • Үзэг, бал, аялалын явцад маск байнга зүүх, маск аа хоёр цаг тутам солих,
  • Тухайн үеийн цаг агаарт тохирсон хөнгөн нимгэн хувцас, ууланд хол газар алхдаг учир аяллын хөлд эвтэйхэн арзгар ултай пүүз, ууланд салхи ихтэй үед өмсөх нимгэн куртик, бороо чийг манантай үед өмсөх борооны цув, нарны хаалт зэрэг зүйлс
  • Ойр зуурын эм, байнга хэрэглэдэг эм тариа, нарны тос, шумуулны тос
  • Хувийн хэрэгцээний бэлэн мөнгө авч явах

Бусдын дайсан зүйл, ачаа тээшийг авч явахгүй байх, таны авч явсан зүйлс асуудал үүссэн тохиолдолд аялагч өөрөө бүрэн хариуцна.

Захиалга өгөх