card

УБ - Истанбул - Дубай - Истанбул - УБ

Аяллын чиглэл:

УБ – Истанбул – Дубай – Истанбул - УБ

Аяллын хугацаа: 7 шөнө / 8 өдөр

Аяллын төлбөр:

1750$-с хямдраад - 1700$ (Аялалын үнэд  өглөөний цай, виз, буудал/4 хоног/, тосож үдэх унаа, онгоцны тийзны үнэ орсон.)

Бизнес аялал:

1350$ (Аялалын үнэд  өглөөний цай, виз, буудал/4 хоног/, тосож үдэх унаа, онгоцны тийзны үнэ орсон.)

Хөтөлбөр

  • ТК0363 онгоцоор 10:45 УБ хотоос Истанбул рүү нисч Истанбулын онгоцны буудал дээр 14:25-д бууна. /Уб-Станбул 8 цаг ниснэ./
  • Истанбул хотоос ТК0760 онгоцоор 19:35-д нисээд Дубайд 01:05-д бууна./Станбулаас Дубайруу 5 цаг ниснэ. /
  • Дубай хотын нисэх онгоцны буудал дээр буугаад Монгол Аялал компаний хөтөч тосж аван буудалдаа очиж байрлана. (Орос, Англи хэлтэй араб хүн)

Хоол

  • Аялагчид өөрсдөө

Буудал

  • -

Хөтөлбөр

  • Өглөөний  цай
  • Дубай хот наран шарлагын газарт амарч алжаал тайлах чөлөөт өдөр. Хэрэв хүсвэл энэ өдөр нэмэлт төлбөр төлөн шаргалтах манхан дээгүүр “Land200” хөлөглөн, дов толгод дундуур огцом эргэлт хийн гайхамшгийг үзүүлэн давхиж, ганц бөхт тэмээ унаж, арабын бэлхүүсний бүжиг үзэж, үндэсний хувцас өмсөн зургаа татуулж, жимсний амтат шиши тамхи татаж, үдшийг зоог барин элсэн цөлийн Safary аялал хийх боломжтой. (сафари 55 ам доллар аялагчид өөрсдөө)

Хоол

  • Өглөөний цай, /унаагүй/

Буудал

  • Буудал

Хөтөлбөр

  • Өглөөний цай.
  • Хотын аялал хийхийг хүсвэл аялагчид өөрсдөө төлбөрөө төлнө. (1 хүн 85 ам доллар болно)
  • Дэлхийн хамгийн том, хамгийн үзэсгэлэнтэй 45 сая амьд цэцэгсээр дүүрсэн ногоон төгөл бүхий Дубайн Гайхамшигт цэцэрлэгт хүрээлэнгээр аялна. Энд та бүхэн өнгө өнгөөр солонгорох цэцэгс, цэцэгсээр урласан гайхалтай уран байгууламжийг харж нүд сэтгэлэээ баясгах болно.
  • Дараа нь Дубайд очсон хүн бүрийн очиж үзэх лалын шашны уран барилгын гайхалтай төлөөлөл Жумейра сүмийг үзэж сонирхон арабын соёлтой илүү ойр танилцах болно. Үдээс хойш хүсвэл та бүхэн Шаржа алтын зах, Шаржа сити центрээр орж сонирхох боломжтой.
  • Дубайн гэрлэн цэцэрлэгт хүрээлэнгээр аялна. Энд та бүхэн Бурж халифын жижигрүүлсэн хувилбар болон өнгө өнгөөр солонгорох гайхалтай гэрлэн байгууламжуудыг үзэх болно.
  • Дубайн нэрийн хуудас болсон далбаат завьны хэлбэр бүхий 2 тонн алт орсон дэлхийд ганц хиймэл далайн арал дээр баригдсан 7 одтой Burj Al Arab зочид буудлын үзэж дусгалын зургаа татуулна (дотор нь орох төлбөрийг аялагчид өөрсдөө 1 хүний 170 ам.доллар)
  • Эртний Арабын захаар орж сонирхоно. Emirates Mall дэлгүүрээр орно. Tэнд халуун оронд байгуулсан Цанын бааз үзэх ба худалдан авалт хийх боломжтой. Дэлхийн найм дахь гайхамшиг гэж алдаршсан Palm Jumeira хэмээх хүний гараар бүтээгдсэн дал модны хэлбэртэй хиймэл арал үзэж түүн дээрх 5 одтой Atlantis зочид буудлын гадна очиж зургаа татуулан Персийн тэнгис ширтэн нүдээ баясган, сэтгэлээ сэргээнэ.
  • Дэлхийнд алдартай брэндүүдийн барааг та хямдрал заралсан үед 40%, 50%, 70% хүртэлх хямдралтайгаар та дэлхийн хамгийн том худладааны их дэлгүүр болох Dubai Mall, Dubai city center-ээр орох боломж гарах бөгөөд мөн тус дэлгүүр доторх генисийн номонд орсон 33,000 гаруй далайн амьтадтай аквариум үзэх боломжтой (тус аквариум дотор нь орвол төлбөрийг аялагчид өөрсдөө)
  • Үнэ цэнээрээ Монголоос ялгагдахгүйц хийц загвар, чанараараа олонд танигдсан Дубайн алтыг сонирхон Дубай алтны зах орно.
  • Буудалдаа ирж амрах.

Хоол

  • Өглөөний цай /унаагүй/

Буудал

  • Буудал

Хөтөлбөр

  • Өглөөний цай
  • Энэ өдөр чөлөөт өдөр
  • Аялагчид Дубайн Сити центр, Шаржа сити центр орж худалдан авалт хийж болно.

Хоол

  • Өглөөний цай /унаагүй/

Буудал

  • Буудал

Хөтөлбөр

  • Дубайгаас 5:20 минутанд Истанбул хотруу нисээд 9:45 бууна.
  • Истанбулын ОУ-ын онгоцны буудал дээр 16:30 минут гэхэд цуглараад онгоцондоо суух бүртгүүлнэ.
  • 19:45 УБ хот руу ниснэ.

Хоол

  • Өглөөний цай

Буудал

  • Буудал

Хөтөлбөр

  • Өглөө 8:30 минутанд УБ Чингис хаан нисэх онгоцны буудалд бууна.
  • Ингээд бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.

Хоол

  • -

Буудал

  • -

Нэмэлт мэдээлэл

Үнэд ороогүй зүйлс:
  • Дубай хотд өдөр, оройн хоолны төлбөр
  • Дубай хот доторхи унааны төлбөр
  • Дубай хотын аялал /сити тур, Бурж Халифа, аялалын унааны төлбөр зэрэг 100ам доллар/
Жич:
  • Байгалийн давтагдашгүй хүчин зүйлээс хамааран нислэгийн хувиарь өөрчлөгдөж Дубай болон Станбулд хонох хоног нэмэгдэхэд аялагчид буудлын төлбөрийг өөрсдөө төлөхийг анхаарна уу.
  • Дубай - Станбулын онгоцны тийз аялалын хоног дөхөх тусам үнэтэй болдог.
  • Дубайн виз ажлын 5 хоногт гарна.

  1. Ямар хөтөлбөрөөр аялахаа тодорхой болгосны дараа аяллын маршрутыг сонгож журамтай танилцан, гэрээнд гарын үсэг зурж урьдчилгаа төлбөр /Эхний ээлжинд тийзийг заавал захиалсан байх/ хийснээр аяллын захиалга хийгдсэнд тооцно.
  2. Компани зүгээс гэнэтийн ослын даатгалд хамруулах ба хүсвэл аялагч өөрийн хүсэлтээр нэмэлтээр ковидын даатгалд хамрагдах боломжтой.
  3. Олон улсын нисэх онгоцны буудал, галт тэрэгний буудал дээр 4 цагийн өмнө ирсэн байна.
  4. Аялагчид нь аяллыг удирдаж байгаа Хөтөч - Зохион байгуулагчийн удирлаганд аялана.
  5. Аяллын хугацаанд архи дарс хэтрүүлэн хэрэглэх, нийтийн хэв журмыг санаатайгаар бүдүүлэгээр зөрчих, аялагчдын тав тухыг алдагдуулах, аяллын хөтөлбөрийг өөрчлөхгүй байх.
  6. Тухайн орон нутаг, ард түмний ёс заншлыг дээдлэн хүндэтгэж, тухайн орны дүрэм, журамд захирагдана.
  7. Зайлшгүй шаардлагатай өөрийн бичиг баримтаа шалгаж үзэх. (гадаад паспорт, гадаад паспортын хугацаа, онгоцны тийз, даатгалын дэвтэр, түрийвч гэх мэт) паспорт сунгалт дардасыг сайн харах жишээ нь сунгалтын дардас давхар дарагдсан, сунгалтыг балалж янзалсан, дарсан тамга тэмдэг урсаагүй байх зэрэг эргэлзээтэй зүйл байвал улсын иргэний бүртгэл, визний газар, холбогдох газартай яаралтай тодруулсан байх.
  8. Очиж байгаа орон нутгийн цагийн зөрүүг мэдсэн байх.
  9. Зочид буудлууд өдрийн 10 цаг хүртэл тооцоогоо хийдэг. Хэрэв жуулчин телефон, мини бар, ресторан, буудлын тээш хадгалах зэргээр үйлчлүүлсэн бол нэмэгдэл тооцоог өөрөө хийнэ.
  10. Гар цайлгах цайны мөнгө антальяад 1 хүний 100лира, Станбулд 1 хүний 100лира байна.
  11. Үнэт эдлэл, их хэмжээний мөнгөө буудлын өрөө сейф болон ресепшний сейфенд хадгалуулж болно.
  1. Нэмэлт төлбөртэй аяллын төлбөрийг цаг тухайд нь хөтөчид аялал эхлэхээс өмнө төлсөн байх.
  2. Туркэд хөтөч болон унаа үйлчлэх цаг нь тухайн орон нутгйин цагаар 09:00-19:00 болно. Энэ цагаас хойш хөтөч унаа авах бол аялагчид төлбөрийг өөрсдөө төлнө. Мөн дээрх цагаас бусад цагт буудлаас гарах,  аливаа асуудал үүсгэвэл турк болон монгол талын аяллын компани хариуцлага хүлээхгүй болно.
  3. Хил гаалиар гарахдаа 1 хүний ЗӨВШӨӨРӨГДСӨН гар тээшний ачаа 8кг, тээш 30кг зөвшөөрөлтэй байдаг. /Илүү ачаа 1кг нь 8-9 евро байна/
  4. Бүх төрөлийн сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, архи 1-ээс дээш, нойрсуулах бодистой эм, тариа, гар ачаанд шингэн зүйл, хурц иртэй зүйл зэрэг нь хил, гаалиар гаргах хориотой болно.
  5. Аялалд авч явах валютаа ченжийн захаас авсан тохиолдолд банкинд тушааж банкнаас авч явах нь найдвартай байдаг. Учир нь хуурамч мөнгөн тэмдэгт гардагтай холбоотой.
  6. Та 5000 ам доллар, 20000 вон, 20000 юаниас дээш мөнгө биедээ авч явж байгаа тохиолдолд Монгол Улсын хил дээр тус бэлэн мөнгөө үнэн зөвөөр бичиж гаалийн мэдүүлэг (деклраци) бөглөж тамга даруулсан байх шаардлагатай бөгөөд хил нэвтрэх тухайн улсын хил дээр манайхаас бэлдэж өгсөн улаан деклраци дээр мөн өөрийн авч яваа бүх бэлэн мөнгөө дахин бичиж тус улсын гаалийн ажилтнаар тамга  даруулах ёстой. Хэрэв тамга тэмдэг даруулаагүй, деклраци бөглөөгүй гарснаас үүдэн гарах асуудлыг манай компани хариуцахгүй болно. (мөнгө алдах, хураалгах)
  7. Тухайн орны хилийн бүртгэл дээр зөвхөн паспортаа шалгуулж тамга даруулах ба бусад бичиг баримт (деклраци)-аа гаалийн ажилтанд шалгуулна.
  8. Төрийн болон өндөр албан тушаалтан, эрх мэдэл бүхий ямар ч хүн аялагч гэдэг утгаараа компани болон аяллын дүрэм журамд захирагдан аялах ёстойг анхаарна уу. Ямар нэгэн илүү тусгайлсан нэмэлт үйлчилгээ байхгүй болно.

Захиалга өгөх