Мэдээ, мэдээлэл

Notebook онгоцонд авч орохыг АНУ зөвшөөрөв

Агаарын тээврийн зарим компанийн нислэгт гар тээшиндээ нотебуук авч орохыг хориглосон шийдвэрээ АНУ өчигдөр цуцаллаа. Африк болон Ойрхи Дорнодын орнуудаас АНУ руу ирж байгаа агаарын тээврийн есөн компанийн нислэгт ийм хориг тавиад дөрвөн сар болсон юм.

Нотебүүк болон гар утаснаас том хэмжээний ухаалаг төхөөрөмжүүдэд дэлбэрэх төхөөрөмж суурилуулах боломжтой гэж үзэн АНУ хориг тавиад байсан юм.